| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 197/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/71 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/71
2025 02 12 2025/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,
улсын яллагч С.Энхзул,
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,**** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл **,эхнэр,** хүүхдийн хамт ********* оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *********
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: ********* нь 2024 оны 12 дугаар сарын *********тоотод хохирогч *********тэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, баруун, зүүн тохой, баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд зулгаралттай, зүүн дээд, доод зовхи, нүдний алимны салст, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн хөхлөг сэртэн, дух, дээд уруулын дотор салст, баруун бугалга, баруун сарвууны долоовор хуруунд цус хуралт гэмтэл болон гар луу нь хутгаар хатгаж баруун сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ********* нь 2024 оны 12 дугаар сарын *********тоотод хохирогч *********тэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, газарт унаган эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, баруун, зүүн тохой, баруун гарын ядам хуруу, чигчий хуруунд зулгаралттай, зүүн дээд, доод зовхи, нүдний алимны салст, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн хөхлөг сэртэн, дух, дээд уруулын дотор салст, баруун бугалга, баруун сарвууны долоовор хуруунд цус хуралт гэмтэл болон гар луу нь хутгаар хатгаж баруун сарвууны эрхий хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч *********ийн “Би 2024 оны 12 дугаар сарын -ний өдөр байгууллагын шинэ жилдээ ороод 23 цагийн үед ажлын *********ын гэрт хүн байхгүй гээд манай ажлын **,**,** бид 5 уулаа очсон.*********гэр лүү ороод ***, *** нар удалгүй явсан. Тэгээд *********, *** бид 3 уулаа 1 литр Эдэн гэх нэртэй архи ууж байгаад ********* намайг яриан дундаа гөлөг гэх мэт үгээр доромжлоод зүүн талын нүд хэсэг рүү цохиод би ухаан алдаж унахад дээрээс ирээд нэлээн хэд цохисон. Тухайн үед **** болиулах үед ********* **** нүүр лүү цохиод буцаад над руу хутга бариад энийг ална гээд дайрах үед би болиулах гээд миний баруун гарын эрхий хуруу руу хутга гүн ороод цус гоожсон. *********болиулаад намайг гараад зугт гэх үед би гараад зугтаагаад манай эхнэр ********* уулзаад гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулж үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/, гэрч *********“Би 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгууллагын шинэ жилдээ ороод 23 цагийн үед ажлын залуу *********гэрт хүн байхгүй гээд манай ажлын *********бид 5 уулаа очсон.*********гэр лүү ороод Сайнжаргал, Чойжин-Очир нар удалгүй явсан. *********, *********бид 3 уулаа 1 литр Эдэн гэх нэртэй архи ууж байгаад манай ажлын ********* ********* рүү хандаж чи *********үгэнд ороод та 2 нэг тал болж намайг доромжиллоо гээд маргалдаад ********* ийг цохиод байхаар нь би голоор нь ороод салгаад ********* ийг тэврээд хэвтэхэд дээрээс цохисон уу өшиглөсөн үү сайн мэдэхгүй байна миний нүд хавдсан. Тэгээд ********* гал тогооны өрөөнөөс эхлээд хутга авчраад ********* ийг ална гээд дайрсан би болиулаад салгасан. Тэгээд ********* рүү эхнэр нь залгахаар нь би утсыг нь аваад гэрийн хаягийг зааж өгөөд ********* ийг *********гэрээс гаргасан. *********ыг буцаад тайвшруулаад суулгаж үлдээгээд би гараад такси бариад гэртээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, хохирогчийн биед зүүн хөмсөг, баруун сарвууны эрхийн хурууны эрхийн хуруунд шарх, баруун, зүүн тохой, баруун гарын ядам хуруу, чигчий хуруу зулгаралттай, зүүн дээд, доод зовхи, нүдний алимны салст, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн хөхлөг сэртэн, дух, дээд уруулын дотор салст, баруун бугалга, баруун сарвууны долоовор хуруунд цус хуралт гэмтлүүд учирсныг тогтоосон шинжээчийн **** тоот дүгнэлт /хх 25 ху/, яллагдагч *********“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/, шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч *********хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *********т танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн. Нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирол шаардахгүй гэсэн /хх 53 ху/ байх тул шүүгдэгч ********* ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА