Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

   2025         02           19                                      2025/ШЦТ/97

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

            улсын яллагч С.Энхзул /цахим/,

            шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны,** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, эрэгтэй, **** настай, **** боловсролтой, *** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл 1, ганцаараа *****оршин суух бүртгэлтэй боловч *****тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *****

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч *****нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн *****нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *****ХХК-ийн ажиллуулдаг "*****зоогийн газарт 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд менежерээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчдийн бэлэн мөнгөөр тооцоо хийсэн 1.201.650 төгрөгийг ***** ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ***** тоот дансанд хийлгүйгээр завшин, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.201.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *****нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн *****нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *****ХХК-ийн ажиллуулдаг "*****зоогийн газарт 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд менежерээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчдийн бэлэн мөнгөөр тооцоо хийсэн 1.201.650 төгрөгийг ***** ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ***** тоот дансанд хийлгүйгээр завшин, бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.201.650 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч *****  “***** нь 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн менежерээр ажилд ороод тэндээ ажиллаж байгаад ***** хоолны ресторанд шилжин ажиллаж эхэлсэн. Манай байгууллага нь өдрийн орлогоо салбарын инженерүүд банканд тушаах ёстой байдаг. Манай *****салбарт 2 менежер ээлжээр ажилладаг байсан. ***** нь 2023 оны 04 сарын 06-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед кассаас 250,000 гаруй төгрөг аваад явсан байсан. Тэгээд мөнгө авсан талаар нь *****д хэлэхэд би удахгүй хийх болно гэж хэлээд хэд хоног ажилдаа ирэлгүй утсаа авахгүй алга болсон. Тэгээд удаа дараа холбогдож байж мөнгө хэзээ өгөх талаа асуухад би өөр ажилд орсон цалингийн зээл авахаараа өгнө гэж хэлж байсан. ***** 03 сарын 29-ний өдөр 121,000 төгрөг, 03 сарын 30-ны өдөр 708,800 төгрөг, 03 сарын 31-ний өдөр ний өдөр 634,600 төгрөг, 04 сарын 01-ний өдөр 613,800 төгрөгийг нийт 2,078,200 бэлэн мөнгийг кассаас авсан эдгээр өдрүүдийн орлогыг банканд тушаагаагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 57 ху/, депозит дансны хуулга /хх 91-135 ху/, яллагдагч *****гийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/, шүүгдэгч *****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч *****гийн үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч *****нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *****д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн /хх 172, 173 ху/ байх тул шүүгдэгч *****г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                    ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 6:7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****г Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

           

          3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

          4.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЙГАЛМАА