Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

 

 

                                    

 

 

2025       02           25                                         2025/ШЦТ/110

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0086/Э

    

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2518000170030 дугаартай хэргийг 2025 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон, ******* /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим хаалгаа онгойлгосонгүй гэх шалтгаанаар Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод хохирогч ******* гэрийн бүргэд хаалгыг цохиж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 680,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

******* бичгээр гаргасан өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 /,

 

Хохирогч ******* : “...2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын орчимд манай хаалгыг нэг хүн гэнэт хүчтэй цохиод эхэлсэн. Түүний өмнө над руу залгаад байхаар нь би утсыг нь аваагүй юм. Тэгээд би очоод хэн бэ, болиоч ээ гэхэд согтуу хаалгыг маань цохиод байсан. Би хаалгаа тайлаагүй. Тэгээд би гийн ээж рүү залгаад хүүхэд чинь манай гэрийн гадаа ирчхээд хаалга балбаад хүүхдүүд айлгаад амраахгүй байна, хүүхдээ ирж ав гэж хэлсэн. Үүний дараа би аав руугаа залгаад ирчхээд хаалга цохиод байна, та хүрээд ирээч гээд аавыгаа дуудсан. Удалгүй манай аав гэрт орж ирсэн. орцоор нэг орилоод байсан ба удалгүй цагдаа ирээд аваад гарах шиг болсон. Өглөө ажилдаа явахдаа гарч ирээд хаалгаа хартал хаалга маань нилээд эвдэрчихсэн байсан. Өмнө нь 2 удаа манай хаалгыг эвдэж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Ингээд больчих байлгүй дээ гэж бодсон юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, ...Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

Гэрч : “...би д хандаж яагаад хаалга үүдийг нь балбаад 3 хүүхэд айлгаад байгаа юм бэ, одоо яв гэж хэлээд охиных руу орсон. Тэгээд орсны дараа ахиад хаалгыг хүчтэй балбаад чанга чанга цохиод байсан. Би гараад очвол согтуу болохоор намайг цохичих болов уу гэж бодоод гараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

Гэрч : “...Дархан сумын ******* 4-1 байрны 221 тоотын гадаа очиход манай хүү согтуу тамхи татаад зогсож байсан ба би явъя гэхэд хамт явахгүй дахиад нөгөө айлын хаалгыг гараараа цохиод байсан. Нөгөө хүүхэн хаалгаа огт нээгээгүй. Би хүүгээ одоо болъё оо гээд дагуулаад гараад байж байтал цагдаа урдаас ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29/,

 

“Ашидбилгүүн” хөрөнгийн үнэлгээний компанийн “...эд зүйлийн үнэ 680,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 8-12/,

 

Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17/болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хууль тогтоогч бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсний улмаас 300,000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч нь хаалгаа онгойлгосонгүй гэх шалтгаанаар хохирогчийн гэрийн хаалгыг гараараа хүчтэй цохиж хонхойлгож гэмтээсний улмаас 680,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ял оногдуулж өгнө үү гэж байх боловч тухайн торгох ялыг эцэг эхээсээ авч төлнө гэж мэдүүлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг харгалзан “хохирогч эй харилцахыг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэг хураасан битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1 . *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, хохирогч эй харилцахыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД