Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 136/шш2017/00430

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Бийн Г, Хув овогт Нийн З нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.З, хариуцагч Б.Г нар нь хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцоогүй тул тэтгэлгийг шүүх тогтоосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдөр охин Г.Аыг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Гар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Нэхэмжлэгч Н.З нь дундын эд хөрөнгөөс 13 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгийг гаргууулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Г нь 4 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Зын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 13 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 214 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гас 70 200 төгрөгийг, мөн 4 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78 950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46 860 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хэн нэг нь нөгөөдөө хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ