Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Эрүүгийн 201623010036 тоот хэргийн шүүгдэгч Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1978  оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р 38-25 тоотод  оршин суух, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт засвар механикийн төв цехэд ээлжийн мастер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд авсан ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандах /РД:СЩ78033119/,

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1979  оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р 35-20 тоотод  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар сонсгосон ялыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж 3.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн гэх Дэд овогт Рэгдэлийн Дугардорж /РД:СЩ79051776/  нарт холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч П.Эрдэнэбаатар

                                            Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Бауиржан, С.Нарангэрэл

                                                 Шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Шүүгдэгч Ж.Мөнхмандах нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал  угаалгын  нэгдсэн ванн барихад  зориулж  21073800  төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын  захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын  ажлыг тендер  сонгон  шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар  хийж  гүйцэтгүүлэн  2013  оны  09   сарын  09-өөс  10-ны хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багийн нутаг дэвсгэр 35-р байрны гадна Г.Ганхуягаас 1.500.000 төгрөгийн хээл хахуулийг өөрөө авсан,

Шүүгдэгч Р.Дугардорж нь 2013 оны 08 сарын 22-нд “Лутчулуу” ХХК-иас Мал угаалгын нэгдсэн ванн барихад зориулж 21.073.800 төгрөгийн хандив авах ажлыг зохион байгуулж, хандивын орлогыг сумын захиргааны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгуулах, хуулийн дагуу төсвийн хөрөнгийг зарцуулах албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэлгүй, барилгын ажлыг тендер сонгон шалгаруулалтгүйгээр Г.Ганхуягаар хийж гүйцэтгүүлэн  2013 оны 08 сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р багийн нутаг дэвсгэр 48-р байрны гадна Г.Ганхуягаас 1.000.000 төгрөг мөн 2013 оны 09 сарын 09-өөс 10-ны хооронд 500.000 төгрөгийг тус тус хээл хахуулийг өөрөө  авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                             

      Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамгатай 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 436 дугаартай “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 164-167/

Гэрч Чулуунбаатарын Бадармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр шилжиж ирсэн мөнгөнөөс Дугардорж, Мөнхмандах 2-т өгнө гэж хэлээд гэрээсээ аваад гарч байхыг би сайн мэднэ. Нөхөр маань Дугардорж гадаа мөнгө авах гээд ирчихсэн байна гээд мөнгө авч гараад өгч байсныг санаж байна. Түүнд 1.5 сая төгрөг өгсөн талаар нөхөр маань ярьж байсан. Гэхдээ хэд хувааж өгснийг бол мэдэхгүй. Дугардорж нь манай гэрийн гадаа ирээд нөхөр рүү залгаад дуудахаар нь нөхөр маань мөнгө авч гараад өгч байсан. Яг хэзээ өгснийг санахгүй байна. Дараа нь Мөнхмандахад бас мөнгө өгнө гээд 1.5 сая төгрөгийг гэрээсээ авч гараад өгч байсан. Би аваачиж өгөхөд хамт байгаагүй ч тухайн үед мөнгө өгөх гэж байгаагаа хэлж байсан. Тухайн үед манай гэрт Дугардорж, Мөнхмандах нарт өгөх өөр мөнгө байхгүй байсан  бөгөөд нөхөр маань “Лут чулуу” ХХК-иас шилжиж орж ирсэн мөнгөнөөс тус бүр 1.5 сая төгрөгийг Дугардорж, Мөнхмандах хоёрт өгсөн” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 203-205/

Гэрч Ганболдын Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайд, нэвтрэгчээр ажилладаг байсан. Ажил хийж байхдаа банкнаас өндөр хүүтэй зээл авсан байсан бөгөөд 2013 оны 04-р сарын 01-ний өдрөөс манай үйлдвэрийг зогсоочихсон. 2013 оны 08 сард засаг даргын орлогч Мөнхмандахтай уулзахаар санаандгүй орсон. Тэр үед 6 дугаар багийн засаг дарга Дугардорж хамт сууж байсан бөгөөд тэр хоёр “Дархан сумын нутагт мал угаалгын ванн барих ажлын талаар яриад сууж байсан. Тэр хоёр “Дархан суманд 10 хоногийн хугацаатай мал угаалгын ванн барих ажлыг хийх хэрэгтэй байна, чи хийж чадах уу, ажлын урьдчилгаанд 10 сая төгрөг өгнө, ажлаа хийсний дараа 11 сая төгрөг нийт 21 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би ажилгүй байсан учраас ажил олдож байгаа дээр хийчихье гэж бодоод тэр хоёрт “би наад ажлыг чинь хиймээр байна” гэж хэлэхэд Дугардорж нь “ би наад ажлыг чинь чамд өгч болно, харин чи надад орж ирэх мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Харин Мөнхмандах нь “харин надад 1.5 сая төгрөг өгөөрэй” гэхээр нь “... би өөрөө хамт хийх хүмүүсээ олоод хийгээд өгье, та хоёрт хүссэн мөнгийг чинь өгье” гэж хэлээд Дугардоржид 2 сая төгрөг, Мөнхмандахад 1.5 сая төгрөг өгөхөөр болсон. ... Дараа нь Дугардоржтой уулзахад “Мал угаалгын ванн барих ажлын төсвийг ажлын зурагтай нь хамт өгөөд миний дансны дугаарыг авч яваад 2013 оны 08 сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг миний Хаан банкны 5946013327 тоот данс руу шилжүүлсэн байсан. Би мөнгийг нь бэлнээр нь аваад хүүхдийнхээ хичээлийн юмыг бэлд гээд эхнэртээ 1 сая төгрөгийг өгсөн. ... Дугардорж манай гэрийн гадаа ирчихээд шилжүүлсэн мөнгөнөөс 1 сая төгрөгийг өгчих гэхээр нь 1 сая төгрөгийг гаргаж өгсөн. ...2013 оны 09 сарын 09-ний өдөр миний данс руу “Лут чулуу” ХХК-иас 11.073.800 төгрөг шилжиж орж ирсэн. 2013 оны 09 сарын 09, 10-ны өдрүүдийн аль нэгэнд Дугардорж манай гэрийн гадаа анх авахаар тохирсон байсан 2 сая төгрөгний үлдэгдэл 1 сая төгрөгийг авахаар ирээд над руу утсаар ярьсан. Би банкнаас мөнгө аваад гэртээ хадгалчихсан байсан болохоор 500.000 төгрөг авч гараад Дугардоржид өгсөн. 2 сая төгрөг авна гэж хэлсэн биз дээ гэж Дугардорж хэлэхээр нь “эхний санхүүжилтээс чамд 1 сая төгрөг өгсөн шүү дээ, чамд дахиж 1 сая төгрөг өгч чадахгүй, надад тэгж их ашиг гарсангүй, Мөнхмандахад бас мөнгө өгнө, чи энэ мөнгийг авчих” гээд 500.000 төгрөг өгсөн. Тухайн өдрөө Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байранд гэрийнх нь гадаа очиж утас руу нь ярьж дуудаад гараад ирэхээр нь 1.5 сая төгрөгийг өгсөн. Мөнгө өгч байхад үзсэн харсан хүн байхгүй. Дугардорж, Мөнхмандах хоёрт мөнгө өгөх гэж байгааг би эхнэртээ хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-207/

Гэрч Мангаагийн Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Хандив тусламж авах асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулдаг. Хандив тусламжийг мөнгөн хэлбэрээр өгвөл төсвийн дансандаа тушааж орлогод авч, тайлан тооцоондоо тусгадаг. Хэрвээ биет хэлбэрээр хандив өгвөл үндсэн хөрөнгө юм уу бараа материалын жагсаалтад тусгадаг. Төсвийн дансанд тушаасан хандивын орлогыг төсвийн хөрөнгө гэж үзэж хуулийн дагуу зарцуулах ёстой. ... Лутчулуу ХХК-иас сумын ЗДТГ-т хандив хэлбэрээр  мөнгө өгч байгаагүй. Санхүүгийн болон  гүйцэтгэлийн тайланд тусгасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 220-222/

-Гэрч Хурцбаатарын Тунгалагбадамын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2013 оны 10 сард ажилдаа ороход Чинбат даргыг халчихсан, намайг орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан байсан. Тэр үед Дугардорж манай байгууллагаас удаа дараа мөнгө нэхэж байгаад “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлыг санхүүжүүлнэ гээд мөнгө шилжүүлж авсан байсан. Би хэзээ мөнгө шилжүүлсэн  талаар төв оффисоос асуухад манай компани орчуулагч Сауле нь надад “Дугардорж гэдэг хүн чинь аягүй ядаргаатай хүн байна, мал угаалгын ванн  барих мөнгийг танайхаас авна гээд байнга надаар дамжуулж, захирал нягтлангуудаас мөнгө нэхээд байсан” гэж хэлж байсан. Сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхмандахын гарын үсэгтэй “21073800  төгрөгийг гүйцэтгэгч компаний данс руу шилжүүлнэ үү” гэх утга бүхий албан бичгийг манай компани руу өгөөд 21 сая төгрөгийг авсан байсан. Сауле надад  “наад Дугардорж  чинь мөнгө нэхсээр байгаад авсан шүү, та хийсэн ажлын тайланг нь аваарай” гэж надад хэлж байсан болохоор тайлангаа өгөөч гээд Дугардоржид удаа дараа хэлж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна.  Манай компани уг мөнгийг зээл хэлбэрээр олгоогүй, хандив тусламжаар олгосон. Тэгэхээр хандив гэж үзэх байхаа. Малчдын үндсэн  үйл ажиллагаа нь мал аж ахуй байдаг. Мал угаалгын нэгдсэн ванн барьснаар малыг угааж, эрүүлжүүлдэг. Тиймээс малчдын ахуй амьдралд хэрэгтэй учраас мал угаалгын ванн барих  ажлыг санхүүжүүлж дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-212/

Гэрч Жамцын Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Лут чулуу” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2-р багийн нутагт мал угаалгын ванн барьсан байсныг 2014 оны 08 сард мэдсэн. “Лут чулуу” ХХК нь Дархан сумын Засаг даргын тамгын газарт мал угаалгын ванн барихаар хүсэлт тавьсан зүйл огт байхгүй. Ямар ч зөвшөөрөлгүй ванн барьсан. Мал угаалгын ванн барьсан газар нь Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрладаг боловч тэр орчимд  амьдардаг малчид дандаа Бор-Өндөр сумын харъяалалтай иргэд  байдаг юм. Тийм учраас манай сумын 2-р багийн засаг дарга, зохион байгуулагч нар нь тэр зүгт яваад байддаггүй болохоор ванн барьсныг 1 жилийн дараа мэдсэн. Би зөвшөөрөлгүй мал угаалгын ванн барьж химийн бодис ашиглан мал угааж, газрын хөрс бохирдуулж байна гэж үзэж Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч чиглэлийн дагуу манай шалгах асуудал биш байна гэсэн хариу өгсөн. Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас аймгийн ИТХ-д сумынхаа газрын хэмжээг томосгож тогтоолгохоор хандсан газар дээрээ ванн барьсан юм байна лээ. Гэхдээ газрын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй  байгаа учраас Дархан сумын  нутаг дэвсгэр дээр  барьсан гэж ойлгож болно.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247/

Гэрч Ариунболдын Халиуны мөрдөн байцаалтад өгсөн: “Мал угаалгын ванн  барих ажлын санхүүжилтийг 2 хувааж шилжүүлсэн  санаж байна. Тухай үед ерөнхий нягтлан бодогч Уранчимэг байхгүй байсан болохоор би банк руу явж мөнгө шилжүүлсэн. Захирал маань дансны дугаар өгөөд энэ мөнгийг шилжүүл гээд 10 сая төгрөгийг тоолж өгсөн. ХААН банкны салбар дээр очоод захирлын өгсөн дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Нягтлан бодогчийг ирсний дараа мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд “Хувь хүний данс руу мөнгө шилжүүлсэн байна” гээд намайг загнаж байсан санагдаж байна ... Дараа нь буюу 2013 оны 09 сард захирал 11073800 төгрөг өгөөд шилжүүл гэж хэлсэн. Би уг мөнгийг малын ванн барих ажлын хандив гэж хэлж өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 249/

Гэрч Пүрэвийн Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг уурхай хариуцсан орлогч даргаар томилогдсоны дараа Р.Дугардорж нь 2013 оны 06 сард “Лут чулуу” ХХК-ийн уурхай дээр ирээд 6-р багийн малчдад зориулсан мал угаалгын ванн барих шаардлагатай байна, хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөөч гэсэн. Би түүнийг уурхай хариуцсан захиралтай уулзуулсан. Хэд хоногийн дараа Дугардорж “мал угаалгын ванн”-ы гэх план зураг барьчихсан, 20 гаруй сая төгрөгний төсөв тооцоо барьчихсан уурхай дээр ирэхэд нь захиралтай уулзуулахад “төсөв, план” зургаа өгөхөд төв оффисийн нягтлан руу утсаар яриад Дугардоржийн өгсөн бичгүүдийн дагуу мөнгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01/

Гэрч Нямсүрэнгийн Отгонбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Багийн ИНХ нь аж ахуй нэг байгууллагаас санхүүгийн дэмжлэг авах талаар үүрэг болгосон тогтоол шийдвэр гаргах эрхгүй  байдаг. Би тухайн үед  энэ асуудлыг мэдээгүй учраас гарын үсэг зурсан байна... Мал угаалгын ванныг Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Баруун Бөөр гэдэг газар барьсан байгаа. Энэ газарт нь Бор-Өндөр сумын малчид аж төрж, амьдардаг учраас 6-р багийн нутаг дэвсгэр гэж үздэг юм. Хилийн цэсийн асуудлыг шийдвэрлүүлэхээр  аймгийн ИТХ-ын даргад амаар хэлж ярьж байсан боловч шийдэж өгөөгүй байгаа... Би бол иргэдийн төлөөллөөс сонгогдсон хурлын дарга. Иргэдийн хүсэл сонирхолд  нийцүүлэн тогтоол  шийдвэр гаргадаг. ИНХ-аас ванн барих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд би хурлын үйл ажиллагааг баталгаажуулж тогтоол гаргадаг. Мал угаалгын ванн барих тухай тогтоолтой гарын үсэг зурах гэхэд “Лут чулуу” ХХК-иас ванн барих ажлын дэмжлэг туслалцаа авч ажиллахыг үүрэг болгосугай гэсэн байсан. Би энэ юу болж байна вэ гэж Дугардоржоос асуухад  “мал угаалгын ванн барих ажлыг Лут чулуу ХХК санхүүжүүлэхээр болсон юм” гэж надад хэлсэн. Ингээд би тогтоолд гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225/

Шүүгдэгч Ж.Мөнхмандахын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “... Мал угаалгын ванн барих ажлыг би зохион байгуулаагүй. Энэ угаасаа Бор-Өндөр сумын 6-р багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч, багийн дарга Дугардорж нь “Лутчулуу” ХХК-тай уулзаж хандив авахаар тохиролцсон байгаа. Миний хувьд тэр компанитай огт уулзаж үзээгүй. “Лутчулуу” ХХК-иас өгч буй хандивыг орон нутгийн дансанд хийх ёстой гэсэн хуулийн заалт байдгийг мэдээгүй, би хариуцсан мэргэжилтэн нь биш болохоор дансаар дамжуулах ёстой байсан гэдгийг мэдээгүй. Би Ганхуягаас 1.5 сая төгрөгийг 2013 оны 08 билүү 09 сард зээлж авсан. Мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа. Би түүнээс “үхрийн фермийн аж ахуй эрхлэхээр мөнгө хөөцөлдөж байгаа, мөнгөө бүтэхээр чамд өгнө” гэж хэлж 1.5 сая төгрөгийг Ганхуягаас зээлж авсан. Төсөл бичсэн зүйл байхгүй, хэрэгжүүлээгүй. Надад барилгын материалын тооцоо, төсөв гаргах эрх байхгүй. Би төсөвчин биш. Дугардорж нь надтай уулзаад “Лутчулуу” ХХК-иас мал угаалгын ванн барих ажилд зарцуулагдах барилгын материалын тооцоогоо өг гээд байна, яаж тооцоо хийхийг мэдэхгүй байна гэж хэлэхэд нь түүнд “наадахыг чинь мэргэжлийн төсөвчин хийх ёстой шүү дээ гэхэд “төсөвчнөөр хийлгэх мөнгө байхгүй, тэгээд ч удах байх” гэхээр нь би компьютер дээр тооцоо хийж хэвлэж гаргаад Дугардоржид өгсөн. Ганхуягийг мал угаалгын ванн барих ажлын гүйцэтгэгчээр Дугардорж сонгосон байх” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 121-124/

Шүүгдэгч Р.Дугардоржийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “Би “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлын санхүүжилтийн хандивыг авах зорилгоор “Лутчулуу” ХХК-ний уурхайн орлогч дарга Чинбаттай уулзаж, хандив тусламжийн талаар ярьж байсан. Мөн Мөнхмандах над руу яриад санхүүжилтээ авахгүй ажил зогсоод байна гэхээр  нь үлдэгдэл санхүүжилтээ өгөөч гэж “Лутчулуу” ХХК-ний төв оффис руу утсаар ярьж байсан. “Лутчулуу” ХХК-ний уурхай хариуцсан орлогч дарга Чинбат нь манай компаниас мал угаалгын ванн барих ажлын санхүүжилтийг олгохоор болсон байна, “хийгдэх ажлынхаа төсвийг өг” гэж хэлэхээр нь энэ талаар Ж.Мөнхмандахад хэлэхэд ойлголоо гэж хэлээд дараа нь “мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо” гэх баримтыг надад өгсөн. Би түүнийг нь Чинбатад өгсөн. Ж.Мөнхмандах нь Ганхуягийг гүйцэтгэгчээр сонгосон. Би Улаанбаатар хотын компаниар бариулъя гэсэн санал хэлсэн боловч тоогоогүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 133-135/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Р.Дугардоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Лутчулуу ХХК-иас хандив авч мал угаалгын ванн бариулсан нь үнэн. Мөн Ганхуягаас 1,5 сая төгрөг авсан үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Ж.Мөнхмандах шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Ганхуягаас 2013 оны 08 билүү 09 сард 1,5 сая төгрөгийг авсан үнэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Гэрч Нямсүрэнгийн Отгонбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би бол иргэдийн төлөөллөөс сонгогдсон хурлын дарга. Иргэдийн хүсэл сонирхолд  нийцүүлэн тогтоол  шийдвэр гаргадаг. ИНХ-аас ванн барих асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд би хурлын үйл ажиллагааг баталгаажуулж тогтоол гаргадаг. Мал угаалгын ванн барих тухай тогтоолд гарын үсэг зурах гэхэд “Лут чулуу” ХХК-иас ванн барих ажлын дэмжлэг туслалцаа авч ажиллахыг үүрэг болгосугай гэсэн байсан. Би энэ юу болж байна вэ гэж Дугардоржоос асуухад  “мал угаалгын ванн барих ажлыг Лут чулуу ХХК санхүүжүүлэхээр болсон юм” гэж надад хэлсэн. Ингээд би тогтоолд гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 224-225/ , Гэрч Пүрэвийн Чинбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг уурхай хариуцсан орлогч даргаар томилогдсоны дараа Р.Дугардорж нь 2013 оны 06 сард “Лут чулуу” ХХК-ийн уурхай дээр ирээд 6-р багийн малчдад зориулсан мал угаалгын ванн барих шаардлагатай байна, хөрөнгө мөнгийг нь шийдээд өгөөч гэсэн. Би түүнийг уурхай хариуцсан захиралтай уулзуулсан. Хэд хоногийн дараа Дугардорж “мал угаалгын ванн”-ы гэх план зураг барьчихсан, 20 гаруй сая төгрөгний төсөв тооцоо барьчихсан уурхай дээр ирэхэд нь захиралтай уулзуулахад “төсөв, план” зургаа өгөхөд төв оффисийн нягтлан руу утсаар яриад Дугардоржийн өгсөн бичгүүдийн дагуу мөнгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 01/ , Гэрч Жамцын Даваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би “Лут чулуу” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 2-р багийн нутагт мал угаалгын ванн барьсан байсныг 2014 оны 08 сард мэдсэн. “Лут чулуу” ХХК нь Дархан сумын Засаг даргын тамгын газарт мал угаалгын ванн барихаар хүсэлт тавьсан зүйл огт байхгүй. Ямар ч зөвшөөрөлгүй ванн барьсан. Мал угаалгын ванн барьсан газар нь Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрладаг боловч тэр орчимд  амьдардаг малчид дандаа Бор-Өндөр сумын харъяалалтай иргэд  байдаг юм. Тийм учраас манай сумын 2-р багийн засаг дарга, зохион байгуулагч нар нь тэр зүгт яваад байддаггүй болохоор ванн барьсныг 1 жилийн дараа мэдсэн. Би зөвшөөрөлгүй мал угаалгын ванн барьж химийн бодис ашиглан мал угааж, газрын хөрс бохирдуулж байна гэж үзэж Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч чиглэлийн дагуу манай шалгах асуудал биш байна гэсэн хариу өгсөн. Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас аймгийн ИТХ-д сумынхаа газрын хэмжээг томосгож тогтоолгохоор хандсан газар дээрээ ванн барьсан юм байна лээ. Гэхдээ газрын асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй  байгаа учраас Дархан сумын  нутаг дэвсгэр дээр  барьсан гэж ойлгож болно.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246-247/, Гэрч Хурцбаатарын Тунгалагбадамын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2013 оны 10 сард ажилдаа ороход Чинбат даргыг халчихсан, намайг орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тавьсан байсан. Тэр үед Дугардорж манай байгууллагаас удаа дараа мөнгө нэхэж байгаад “мал угаалгын нэгдсэн ванн барих” ажлыг санхүүжүүлнэ гээд мөнгө шилжүүлж авсан байсан. Би хэзээ мөнгө шилжүүлсэн  талаар төв оффисоос асуухад манай компани орчуулагч Сауле нь надад “Дугардорж гэдэг хүн чинь аягүй ядаргаатай хүн байна, мал угаалгын ванн  барих мөнгийг танайхаас авна гээд байнга надаар дамжуулж, захирал нягтлангуудаас мөнгө нэхээд байсан” гэж хэлж байсан. Сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхмандахын гарын үсэгтэй “21073800  төгрөгийг гүйцэтгэгч компаний данс руу шилжүүлнэ үү” гэх утга бүхий албан бичгийг манай компани руу өгөөд 21 сая төгрөгийг авсан байсан. Сауле надад  “наад Дугардорж  чинь мөнгө нэхсээр байгаад авсан шүү, та хийсэн ажлын тайланг нь аваарай” гэж надад хэлж байсан болохоор тайлангаа өгөөч гээд Дугардоржид удаа дараа хэлж байсан боловч одоог хүртэл өгөөгүй байна.  Манай компани уг мөнгийг зээл хэлбэрээр олгоогүй, хандив тусламжаар олгосон. Тэгэхээр хандив гэж үзэх байхаа. Малчдын үндсэн  үйл ажиллагаа нь мал аж ахуй байдаг. Мал угаалгын нэгдсэн ванн барьснаар малыг угааж, эрүүлжүүлдэг. Тиймээс малчдын ахуй амьдралд хэрэгтэй учраас мал угаалгын ванн барих  ажлыг санхүүжүүлж дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 211-212/, Гэрч Ганболдын Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайд, нэвтрэгчээр ажилладаг байсан. Ажил хийж байхдаа банкнаас өндөр хүүтэй зээл авсан байсан бөгөөд 2013 оны 04-р сарын 01-ний өдрөөс манай үйлдвэрийг зогсоочихсон. 2013 оны 08 сард засаг даргын орлогч Мөнхмандахтай уулзахаар санаандгүй орсон. Тэр үед 6 дугаар багийн засаг дарга Дугардорж хамт сууж байсан бөгөөд тэр хоёр “Дархан сумын нутагт мал угаалгын ванн барих ажлын талаар яриад сууж байсан. Тэр хоёр “Дархан суманд 10 хоногийн хугацаатай мал угаалгын ванн барих ажлыг хийх хэрэгтэй байна, чи хийж чадах уу, ажлын урьдчилгаанд 10 сая төгрөг өгнө, ажлаа хийсний дараа 11 сая төгрөг нийт 21 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Тухайн үед би ажилгүй байсан учраас ажил олдож байгаа дээр хийчихье гэж бодоод тэр хоёрт “би наад ажлыг чинь хиймээр байна” гэж хэлэхэд Дугардорж нь “ би наад ажлыг чинь чамд өгч болно, харин чи надад орж ирэх мөнгөнөөсөө 2 сая төгрөгийг өгөөрэй” гэж хэлсэн. Харин Мөнхмандах нь “харин надад 1.5 сая төгрөг өгөөрэй” гэхээр нь “... би өөрөө хамт хийх хүмүүсээ олоод хийгээд өгье, та хоёрт хүссэн мөнгийг чинь өгье” гэж хэлээд Дугардоржид 2 сая төгрөг, Мөнхмандахад 1.5 сая төгрөг өгөхөөр болсон. ... Дараа нь Дугардоржтой уулзахад “Мал угаалгын ванн барих ажлын төсвийг ажлын зурагтай нь хамт өгөөд миний дансны дугаарыг авч яваад 2013 оны 08 сарын 23-ны өдөр 10 сая төгрөгийг миний Хаан банкны 5946013327 тоот данс руу шилжүүлсэн байсан. Би мөнгийг нь бэлнээр нь аваад хүүхдийнхээ хичээлийн юмыг бэлд гээд эхнэртээ 1 сая төгрөгийг өгсөн. ... Дугардорж манай гэрийн гадаа ирчихээд шилжүүлсэн мөнгөнөөс 1 сая төгрөгийг өгчих гэхээр нь 1 сая төгрөгийг гаргаж өгсөн. ...2013 оны 09 сарын 09-ний өдөр миний данс руу “Лут чулуу” ХХК-иас 11.073.800 төгрөг шилжиж орж ирсэн. 2013 оны 09 сарын 09, 10-ны өдрүүдийн аль нэгэнд Дугардорж манай гэрийн гадаа анх авахаар тохирсон байсан 2 сая төгрөгний үлдэгдэл 1 сая төгрөгийг авахаар ирээд над руу утсаар ярьсан. Би банкнаас мөнгө аваад гэртээ хадгалчихсан байсан болохоор 500.000 төгрөг авч гараад Дугардоржид өгсөн. 2 сая төгрөг авна гэж хэлсэн биз дээ гэж Дугардорж хэлэхээр нь “эхний санхүүжилтээс чамд 1 сая төгрөг өгсөн шүү дээ, чамд дахиж 1 сая төгрөг өгч чадахгүй, надад тэгж их ашиг гарсангүй, Мөнхмандахад бас мөнгө өгнө, чи энэ мөнгийг авчих” гээд 500.000 төгрөг өгсөн. Тухайн өдрөө Бор-Өндөр сумын 1-р баг 35-р байранд гэрийнх нь гадаа очиж утас руу нь ярьж дуудаад гараад ирэхээр нь 1.5 сая төгрөгийг өгсөн. Мөнгө өгч байхад үзсэн харсан хүн байхгүй. Дугардорж, Мөнхмандах хоёрт мөнгө өгсөн талаар эхнэртээ хэлж байсан” гэсэн мэдүүлэг, / 2-р хх-ийн 206-207 /, Гэрч Чулуунбаатарын Бадармаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр шилжиж ирсэн мөнгөнөөс Дугардорж, Мөнхмандах 2-т өгнө гэж хэлээд гэрээсээ аваад гарч байхыг би сайн мэднэ. Нөхөр маань Дугардорж гадаа мөнгө авах гээд ирчихсэн байна гээд мөнгө авч гараад өгч байсныг санаж байна. Түүнд 1.5 сая төгрөг өгсөн талаар нөхөр маань ярьж байсан. Гэхдээ хэд хувааж өгснийг бол мэдэхгүй. Дугардорж нь манай гэрийн гадаа ирээд нөхөр рүү залгаад дуудахаар нь нөхөр маань мөнгө авч гараад өгч байсан. Яг хэзээ өгснийг санахгүй байна. Дараа нь Мөнхмандахад бас мөнгө өгнө гээд 1.5 сая төгрөгийг гэрээсээ авч гараад өгч байсан. Би аваачиж өгөхөд хамт байгаагүй ч тухайн үед мөнгө өгөх гэж байгаагаа хэлж байсан. Тухайн үед манай гэрт Дугардорж, Мөнхмандах нарт өгөх өөр мөнгө байхгүй байсан  бөгөөд нөхөр маань “Лут чулуу” ХХК-иас шилжиж орж ирсэн мөнгөнөөс тус бүр 1.5 сая төгрөгийг Р.Дугардорж, Ж.Мөнхмандах хоёрт өгсөн” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 203-205/ гэсэн мэдүүлэг болон 2013 оны 08 дугаар сарын 22 ний өдрийн 436 дугаартай засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамга бүхий “Лутчулуу” ХХК-д хандсан албан бичиг, мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо зэрэг нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар  шүүгдэгч Ж.Мөнхмандах, Р.Дугардорж нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдож байгаа ба эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Р.Дугардоржийн өмгөөлөгч К.Бауиржан нь миний үйлчлүүлэгч Р.Дугардоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан яллаж байгааг зөвшөөрөхгүй энэ гэмт хэргийг санаачилсан зохион байгуулсан үйлдэл байхгүй гэж мэтгэлцэж байгааг шүүхээс дараах байдлаар няцааж байгаа болно. Эрүүгийн хуулийн 35.3 дахь хэсэгт зааснаар” гэмт хэрэг үйлдэх явдлыг анхнаас нь сэдэж санаачлан түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломж, нөхцлийг бүрдүүлэх талаар идвэхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан зохион байгуулсан этгээдийг хэлнэ” гэжээ. Шүүгдэгч Р.Дугардорж нь энэ хэргийг сэдэж санаачилсан хэрэгжүүлэх бүх боломж нөхцлийг бүрдүүлсэн өөрөөр хэлбэл хандив авах ажлыг гардан зохион байгуулсан болох нь гэрч Г.Ганхуяг, Х.Тунгалагбадам, Ж.Даваа, П.Чинбат нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Р.Дугардоржийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Ж.Мөнхмандахын өмгөөлөгч С.Нарангэрэл нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хир хэмжээ бага, бусдад хохирол учруулаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэнээсээ хойш нилээд хугацаа өнгөрсөн, 1,5 сая төгрөг нь эрүүгийн хуульд зааснаар бага бус хэмжээнд хамаарна. Иймд шүүгдэгч нарт шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа эдгээр байдлыг харгалзан тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү гэснийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: “ Хээл хахууль гэдэг бол тухайн улс орны засаглалыг болон удирдлагыг ганхуулдаг, засаг төрийн нэр хүндийг иргэдийн өмнө гутаадаг, нийгмийн тогтвортой байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулж, ёс зүйн үнэт зүйлийг алдагдуулж, шудрага ёсыг сулруулж, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байдаг нийгмийн хор аюул хамгийн ихтэйд тооцогддог гэмт хэрэг юм”. Тэгээд ч уг гэмт хэрэгт хохиролын хэмжээ хамаардаггүй гэмт хэрэг юм. Шүүгдэгч нар нь төрийн тодорхой албан тушаал эрхэлж байхдаа тухайлбал: шүүгдэгч Ж.Мөнхмандах нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын орлогч, шүүгдэгч Р.Дугардорж нь мөн сумын засаг даргын тамгын газарт багийн засаг даргын ажилтай байхдаа энэ гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хэмжээ ихтэйд тооцогддог, шүүгдэгч нарын хувийн байдал,гэмт хэрэг үйлдэж олсон 1,5 сая төгрөгөө улсын орлогод тушаагаагүй байгаа зэрэг нь тэдэнд хорих ял оногдуулаад тэнсэх боломжгүй байна гэж шүүхээс үзсэн болно. Мөн шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн

283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

                  1. Шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар  хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй мөн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж өөрөө хээл хахууль авсан гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                  2. Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хуучид овогт Жанчивдоржийн Мөнхмандахыг төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 жил /нэг/ 6 сарын /зургаа/ сарын  хорих ялаар, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дэд овогт Рэгдэлийн Дугардоржийг  төрийн  албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг  3 /гурав / жилийн хугацаагаар хасч,  2  /хоёр/  жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

                  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Мөнхмандахад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хорих ялыг, шүүгдэгч Р.Дугардоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

                  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Р.Дугардорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг хүчингүй болгосугай.

                  5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахаас 1.500.000 төгрөг, шүүгдэгч Р.Дугардоржоос 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

                  6. Шүүгдэгч Ж.Мөнхмандахад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, Р.Дугардоржид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар оногдуулсан  төрийн албанд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолсугай.

                  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн  88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 436 дугаартай Засаг даргын орлогч Ж.Мөнхмандах гэх гарын үсэг, тамга бүхий “Лут чулуу” ХХК-д хандсан албан бичиг 1 хуудас /2-р ХХ-ийн 167/, Засаг Даргын орлогч Ж.Мөнхмандах гэх бичиглэл бүхий  “Мал угаалгын ванн барихад шаардагдах материалын тооцоо”-г 1 хуудас /1-р ХХ-ийн 62/ тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч  Ж.Мөнхмандахын бичиг  баримт  шүүхэд шилжиж ирээгүй, энэ  хэрэгт  битүүмжлэгдсэн  шүүгдэгч Ж.Мөнхмандахын өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 38 дугаар байрны 25 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000478 дугаартай орон сууц, шүүгдэгч Р.Дугардоржийн өмчлөлийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 35 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1804000439 дугаартай орон сууцыг битүүмжлэлийг хэвээр үлдээж, уг эд хөрөнгийг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхмандахад Р.Дугардорж нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

             9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 10. Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мөнхмандахад, Р.Дугардорж нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

ДАРГАЛАГЧ                                        С.БАЙГАЛЬМАА