| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
2025 02 26 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2025/0003/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар,
Шүүгдэгч П. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000597 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд бүртгэгдсэн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, Хэнтий аймгийн “Өвменежмент” гэх байгууллагад ажиллаж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт, Хэнтий аймаг Мөрөн сум, *******,******* тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 683 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тус тустай ажил хийлгэх ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 9 сар, 20 хоногийн хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1895 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийг ялыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1666 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П. нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэн ******* “Банк орж мөнгө тушаачхаад ирье, тээврийн хэрэгслээ өгөөч” гэж хэлэн хуурч, түүний эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус загварын тээврийн хэрэгсэл болон тус тээврийн хэрэгсэл дотор байсан Iphone-11 загварын гар утас зэргийг авч, улмаар тээврийн хэрэгсэл, Iphone-11 загварын гар утас зэргийг тус тус бусдад худалдан борлуулж, өмчлөгчийн 15,400,000 төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 15,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн ******* “машиныг чинь Вьетнам засварын газар засуулж өгье” гэж хуурч, иргэн ******* банкны **** дугаартай дансаар 350,000 төгрөг шилжүүлэн авсан мөн үргэлжилсэн үйлдлээр Тоёота приус 30 маркийн машиныг хувь лизингээр 10,000,000 төгрөгт зарна урьдчилгаа 3,000,000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг өөрийн танил **** тоот дугаарын дансаар, мөн сэлбэг, бензиний мөнгө хэрэгтэй байна гэж 120,000 төгрөгийг, машины 5 бул авах хэрэгтэй байна гэж 400,000 төгрөгийг тус тус ******* банкны **** дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 3,870,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотод байх үедээ хохирогч “Хэнтий аймгийн сумдын фейсбүүк зарын групп”-т “мал худалдаж авна” гэсэн зар байршуулсантай танилцаад, шууд санаатай үйлдлээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор түүн рүү дугаарын утсаар холбогдож “Надад 150 хонь, 20 орчим үхэр, 20 орчим адуу байгаа, хажууд айлд мөн 100 орчим зарах хонь байгаа, 1 хонийг 80,000 төгрөгт зарна” хэмээн хуурч, улмаар хохирогчийг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байх үед нь “урьдчилгаа нэрийдлээр” иргэн эзэмшлийн “ ” банк дахь **** тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гийн 2 давхарт үйл ажиллагаа явуулах Хятад хоолны газарт хохирогч хамт хоол идэж байхдаа “хүнтэй яриад өгнө” гэж хуурч, түүний эзэмшлийн Iphone-13 загварын гар утсыг шилжүүлэн авч 1,670,000 төгрөгийн хохирол учруулсан,
Цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн “ ” гэх фейсбүүк цахим хаягаасаа “авто машин хувь лизингээр зарна” гэх хуурамч зарыг байршуулж уг зарын дагуу холбогдсон урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд чамд худалдан борлуулна гэж итгүүлэн хуурч, Чингэлтэй дүүргийн , тоотод гэртээ байх үед нь 3 удаагийн гүйлгээгээр банкны **** дугаартай дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хангарьд” буудалд иргэн “би өвс зардаг, том машин барьдаг, Iphone-10” маркийн гар утсанд нь тааруулан өвс өгнө” гэж хэлэн хуурч, түүний эзэмшлийн “Iphone-10” маркийн гар утсыг, мөн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн “өвсөө буулгах гэсэн чинь түлшний мөнгө байхгүй болчихлоо, над руу түлшний мөнгө хийгээч” гэж хэлэн хуурч 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, 850,000 төгрөгийн хохирол учруулсан,
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр О.Ганзоригоос өөрийн эзэмшлийн бус усан цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хувь лизингээр худалдана гэж хуурч 1,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 1,600,000 төгрөгийн хохирол учруулж тус тус залилсан гэмт хэргийн улмаас бусдад 24,390,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын , тоот болох гэрийн орны толгой дээр байсан “Самсунг А24” маркийн гар утас буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 06/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 8-12/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан. Тэгээд 2024 оны 07 сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Эрүүлжүүлэх саатуулах байрны гадна танилцаад удаагүй байсан зүс таних овогтой гэх залуу надаас машинаар чинь банк ороод мөнгө тушаачхаад ирье гэхээр нь би өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Приус-30 маркийн авто машинаа өгөөд явуулсан. Тэр үед миний машин дотор “Iphone-11” загварын гар утас минь байсан бөгөөд удалгүй ирэх байх гэтэл яваад алга болчихсон. Би тэгээд тэр өдрөө 7 хоногийн баривчлах шийтгэл авч Дарханы баривчилгааны байранд 7 хоноод гарч ирээд нөгөө залуу руу холбогдоход удахгүй очлоо, Дарханы Шарын голд байна гэсэн боловч тэр өдрөөс хойш худал ярьж явсаар байгаад одоо хүртэл надтай уулзаж миний машин гар утсыг минь өгөлгүй залилсан. Би тэгээд Улаанбаатар хотод өргөдөл гаргах гээд очих үед та Дарханы цагдаа дээр очиж өргөдлөө гарга, наад хүн чинь 6 газраас эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна гэж хэлсэн. 2010 онд үйлдвэрлэгдэж 2019 онд Монгол Улсад импортлогдсон Тоёота Приус-30 загварын усан цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байсан би хүнээс 14,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гар утас болохоор энгийн “Iphone-11” загварын хар өнгийн 64GB багтаамжтай гар утас байсан. Гар утас нь зах зээлийн ханш 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа. ...Би фейсбүүкээр анх танилцаж байсан. Танилцаад 10 орчим л хонож байсан. Тухайн үед цуг Хөвсгөл дагуулж явж байх замдаа Дарханд буудалд амарч байгаад би согтуу машин барьж цагдаад баригдаад надтай цуг Дарханд байж байгаад намайг залилчихсан. Би гэрийн хаяг болон бусад мэдээллийг мэдэхгүй одоо дугаарын утастай явж байгаа” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 15-17/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Цайз 16-ын буудал дээрээ таксинд явах гээд зогсож байтал гээд залуу усан цэнхэр Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл унаж ирээд би өөрөө сувдан цагаан өнгийн Приус-30 худалдаж авсан. Энэ машинаа хувь лизингээр зарна гээд явсан. Тэр үед би тухайн машиныг хараад хувь лизингээр бичиг баримтын зөрчилгүй бол ах нь авъя гэж хэлээд дүү рүүгээ утасдаад 1,600,000 төгрөг дансаар руу шилжүүлээд тухай машиныг тэр өдрөө манай хашаан дотор өөрөө авч ирж үлдээчхээд явсан. Тухайн үед уг машиныг 600,000 төгрөгийн банк бусын зээлийн үлдэгдэлтэй байгаа, би одоо шилжүүлээд банк бусаас гарчихна гэж хэлээд явсан. Тэр өдрөөс утсаа авахгүй байсан бөгөөд нэг утсаа авахдаа би Хэнтий аймагт явж байна ээж өнгөрчихлөө удахгүй очно, очоод машинаа шилжүүлж өгнө гэх мэтийн зүйл ярьсан гэтэл дахиад хэд хоногийн дараа дахиж залгаснаа дахиад аав бас өнгөрчихлөө гэж ярьсан бөгөөд надад нэг л сэжигтэй санагдахаар нь би уулзаж байж үлдсэн мөнгөө шилжүүлж өгнө гээд байж байсан юм аа. Тэрнээс хойш дахиж холбогдохгүй хэд хоногийн өмнө утсыг нь автал өөр хүн дугаарыг нь авчихсан байсан. Ийм л зүйл болсон. Аан мөн анх надад машин авчирч зарах үедээ “Iphone-11” гэсэн гар утас та авах уу хямдхан авчих гээд байсан би кодтой юм уу гэсэн чинь кодтой гэхээр нь би кодтой утас авахгүй ээ гэж хэлсэн. ******* улсын дугаартай усан цэнхэр өнгийн 2010 онд үйлдвэрлэгдэж 2019 онд Монгол Улсад орж ирсэн машин байсан. 4 дугуй муудсан байсан тул би 200,000 төгрөгөөр дугуй авч тавьсан. Эхлээд машин авахдаа 1,600,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн дараа нь 200,000 төгрөгийн дугуй авч тавьсан. Нийтдээ надаас 1,800,000 төгрөгийн зардал гарсан. Тэр мөнгөө буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 23/,
Капитал зууч ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний: “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар Т/Приус-30 маркийн ******* улсын дугаартай усан цэнхэр өнгийн суудлын автомашин /2010 он/ үнэ 14,500,000 төгрөг, “Iphone-11” загварын хар өнгийн 64GB багтаамжтай гар утас 900,000 төгрөг нийт үнэлгээ нь 15,400,000 төгрөгийн үнэлгээтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 30-33/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоот хаяг болох төрсөн дүү гэрт очсон. Тухайн өдөр манай дүүгийн найз залуу гэх өөрийгөө гэж танилцуулсан 40 орчим насны хүн гэрт нь сууж байсан. Тэгээд би дүү ажилдаа явсан байхаар нь гэрээс нь гарах гэтэл миний араас эгчээ, та хаашаа явах гэж байгаа юм гэхээр нь “би авто засвар явах гэж байна” гэж хэлтэл, надад таньдаг Вьетнам засвар байгаа, би машиныг чинь засуулаад өгье” гэж хэлэхээр нь би тухайн үедээ нөгөө хүнд итгээд машинаа өгч явуулаад, өөрийн дүү данс руу 350,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянбүрдэд байрлах Вьетнам засвараас машинаа авах гэтэл надаас авсан 350,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байсан. Тухайн гэх эрэгтэй хүн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр над руу дугаарын утсаар залгаад би машин зардаг хүн байгаа юм аа, та машин сонирхож байвал надад хямдхан машин байна. Над руу иргэний үнэмлэхээ явуулчихвал би өөрийн унаж байгаа Т/Приус 30 машинаа таны нэр дээр болгоод өгье та надаас 10,000,000 төгрөгөөр ав, эхлээд 3,000,000 төгрөг шилжүүлээд үлдсэнг нь хувь лизингээр ав” гэж хэлээд над руу саарал өнгийн Т/Приус 30 машины зургийг фейсбүүкийн Багий гэх хаягаар явуулсан. Би тэрэнд нь итгээд баярлаад 3,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны 11:00 цагийн үед банкны **** дугаарын данс руу шилжүүлсэн, утга дээр нь дугаарыг нь бичсэн. Тэгээд нөгөө хүн маань тухайн өдрийн 13:00 цагийн үед над руу дахин залгаад 120,000 төгрөгийг дүү данс руу шилжүүлээд өгөөч сэлбэг, бензин хийх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би бас итгээд 120,000 төгрөг дүүгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд орой нь 21:00 цагийн үед нөгөө хүн рүүгээ залгатал “машин наашаа авчирч байгаад хүүхэд замдаа аваарт орсон байна” таван бул нь эвдэрсэн байна. Та дахиад 400,000 төгрөг шилжүүлээч гэж хэлэхээр нь би дахиад л 400,000 төгрөг дүү **** данс руу шилжүүлсэн. Тэгтэл нөгөө залуу над руу залгаад би өнөө орой амжихаа байлаа, маргааш очно, та санаа зоволтгүй намайг хүлээж байгаарай гэж хэлээд 2024 оны 06 дугаар сарын 28-ны орой гэхэд утас нь холбогдохоо болиод, фейсбүүкийн хаяг нь блоклогдоод сураггүй алга болсон. Дүүгээсээ нөгөө хүнийхээ талаар асуухад дүү би тэр хүнтэй танилцаад 2-3 сар л болж байсан. Тухайн хүний талаар сайн мэдэхгүй байна гэсэн. Надад өөрийгөө Нямсүрэнгийн гэж танилцуулсан боловч тухайн этгээд нь гэх хүн биш байсан миний бодож байгаагаар гэж хүн байх шиг байсан. Би бас тэр хүний талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Анхнаасаа намайг хуурч мэхлэх зорилгоор бүх зүйлээ худал хэлсэн байсан. Би тухайн хүнтэй холбогдолтой нэг ч банкны данс руу мөнгө шилжүүлээгүй гэдгээ мэдсэн. Тухайн хүний талаарх үнэн гэх нэг ч мэдээлэл алга байна. Өөрийгөө Нямсүрэнгийн гэж хэлсэн. Ээжийгээ Галзуу гэж танилцуулсан боловч тэр хүний хүүхэд биш юм шиг байсан. Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суудаг, утас нь 86034449. Нийт 3,870,000 төгрөг шилжүүлсэн. Нүдээр үзээгүй, улсын дугааргүй зураг явуулсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 120-122/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийгөө Нямсүрэнгийн гэж танилцуулсан залуутай 2024 оны 04 дүгээр сарын дунд үеэр танилцсан. Тухайн хүн фэйсбүүкээр машин зарна гэсэн зар тавьсан байсан. Би тэрний дагуу мессенжер чатаар холбогдоход над руу “би хөдөөнөөс хямдхан мах оруулж ирдэг, мөн машин зардаг” гэж хэлж байсан. Тэгээд тухайн үедээ над руу Жи мобайлын дугаарын утсаар залгаж ярьсаар байгаад надтай уулзсан. Надтай уулзаад таалагдаж байна, хамт амьдаръя, би ганц охиноо алдсан хэцүүхэн амьдардаг ганц бие эр хүн, надад орох орон байхгүй тул чамтай хамт баймаар байна гээд хэд хэдэн удаа ажлаас авч гэрт хүргэж өгч байсан тул 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс гэртээ оруулж хамт байсан. Тухайн этгээд нь манайд надтай цуг 10 гаран хоног л хамт байсан. Тэгээд би өдөр нь ажилдаа яваад орой нь гэртээ ирэхэд гэр орон цэвэрлээд, ус аваад, хоол хийгээд манай гэр бүлийн гишүүн шиг л байсан. Би тухайн залууд итгээд ганц бие хүн чинь сайн хүнтэй учирлаа гэж бодоод байж байсан. Намайг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байх үед, манай төрсөн эгч манайхаар ирээд нөгөө этгээдтэй танилцаад машинаа засварын газарт хүргүүлэхээр өгөөд явуулсан байсан. Тэгээд эгч над руу 350,000 төгрөг явуулсан байсан. Тэгсэн тэр мөнгийг нь нөгөө залуу миний банкны картыг авч яваад бэлнээр гаргаж авсан. Би тухайн залууг чи яагаад банкны данс эзэмшдэггүй юм бэ яагаад чамд бичиг баримт байдаггүй юм бэ гэж асуухаар “чи ямар сүртэй юм, би ямар залилан үйлддэг хүн байгаа биш, чи ямар их юм асуудаг юм” гэх зэргээр миний асуусан асуултад хариулдаггүй байсан. Би сэтгэлд нь сэв хийчих байх гэж бодоод лавлаж сайн асуугаагүй. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр эгч миний банкны **** дугаартай данс руу эхлээд 120,000 төгрөг, орой нь 400,000 төгрөг шилжиж орж ирснийг гэгч миний данснаас банкны **** гэх данс руу шилжүүлж авсан. Тухайн өдөр мөнгө шилжиж ирээд өөр данс руу шилжсэнээс хойш нь надтай болон манай эгчтэй холбоогоо таслаад утсаа салгаад алга болсон. Энэ үйл явдал болсны дараа эгч над руу залгаад би чиний найз залууд нийт 3,870,000 төгрөг шилжүүлсэн, чи тухайн хүнээ сайн таних уу гэж асуусан. Миний зүгээс гэгчтэй хамт амьдраад 10 гаран хоног болсон надад өөрийгөө гэж танилцуулсан боловч тийм нэртэй хүн биш байсан. Би хэн гэдгийг нь ч мэдэхгүй байна. Надад өөрийгөө танилцуулахдаа Нямсүрэнгийн гэж хэлсэн банкны дансны дугаар байхгүй, утас нь , мөн гэх 2 дугаар барьж байсан. Нийт 870,000 төгрөг орж ирсэн. Эгч 3,000,000 төгрөгийг миний данснаас өөр данс руу шилжүүлсэн байсан. Надад 2024 оны 06 дугаар сарын 27-ны орой 350,000 төгрөг эгчийн банкны 5072126955 дугаартай данснаас миний банкны **** дугаарын данс руу орж ирснийг, би өөрийн банкны Данс **** данс руу шилжүүлснийг тухай нэгтгээд маргааш нь миний банкны картаар АТМ-н машинаас бэлэн авсан, Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагийн үед эгч дахин банкны данснаасаа 120,000 төгрөг шилжүүлсэн, мөн орой 20:00 цагийн үед эгч дахиад над руу 400,000 төгрөг шилжүүлснийг нь би гэгчийн утсаар залгаж хэлсэн банкны **** дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Ажилгүй, машин зардаггүй байсан юм байна. Надад худал хэлсэн байна. Эхнээсээ бүх зүйлийг надад худал хэлж ярьсан байна. Нэрээ хүртэл хэлээгүй, бичиг баримт байхгүй, намайг болон өөр хүмүүсийг хуурч мэхлэх зорилготой байж гэж бодож байна” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 124-126/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 157-167/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 11 дугаар сарын 29-ний орой ажиллаа тарчхаад гэртээ байж байхад манай найз нь намайг ажил дээрээ хүрээд ир гэж дуудсан тэгээд би ын ажил болох Хангарьд буудалд очсон. Тэнд очиход манай найз , нар нь ширээн дээрээ сөжү тавиад ууж байсан. Ингээд би 1, 2 шил сөжү уучхаад юм ярьж байхад ын танилцуулсан гэх хүн “би өвс зардаг том машин барьдаг юм” гэсэн тэгээд надад өвсөө хямдхан зарна гэж хэлсэн тэгэхлээр нь би за тэгвэл би “Iphone-10” маркийн гар утсаа өгье тэгээд тэрэнд тааруулаад өвс өг гэж хэлсэн ч зөвшөөрөөд миний “Iphone-10” гар утсыг аваад үлдсэн. Тэгээд л ийм яриа ярьчхаад би яваад өгсөн. Харин манай найз , нар тэндээ үлдсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нь над руу утасдаад өвсөө буулгах гэсэн чинь түлшний мөнгө байхгүй болчихлоо над руу түлшний мөнгө хийгээч гэж хэлсэн тэгэхлээр нь 300,000 төгрөгийг өөрийн **** тоот данснаас **** данс руу шилжүүлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй өвс маань ч ирэхгүй байж байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой эмнэлэг дээрээс өөрийн болон ээжийгээ үзүүлээд явж байна. Танай гэрийн хаяг хаана юм бэ би очиж мөнгө утас хоёрыг чинь өгье гэж хэлсэн. Ингээд манай гэрт ирээд 2023 оны 12 дугаар сарын 30, 31-нд гээд хоёр өдөр хоноод 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өглөө 11 цагийн үед манай гэрээс явсан ингэж явахдаа миний орны толгой дээр байсан Самсунг А24 маркийн гар утсыг маань хулгай хийгээд аваад явсан. Ингээд би залилуулсан бас гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Тэрнээс хойш би утас руугаа залгаад мессеж бичээд байхаар утсыг минь авахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Тэгээд би өөрийн сим картаа 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сэргээж авсан. Би тэр өвсийг нь хараагүй. Надад өвс байгаа гэж харуулаагүй. Худлаа хэлээд гар утас болон 300,000 мянган төгрөг авсан. Харин сүүлд нь гэрт ирж байгаад явахдаа бас Самсунг А24 маркийн гар утсыг маань хулгай хийгээд аваад явсан. Би тэгж явуулсан зүйл байхгүй. Би хулгайд алдсан Самсунг А24 маркийн гар утасны хавтсанд миний хаан банкны нууц үг байсан юм. Би Самсунг А24 маркийн гар утсаа 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 960,000 есөн зуун жаран мянган төгрөгөөр худалдан авсан. Харин “Iphone-10” маркийн гар утсыг маань бол манай хүүхдүүд 2023 оны 07 дугаар сарын 20-ны үед гадаадаас над руу төрсөн өдрийн бэлэг гэж явуулсан. Тийм болохоор үнийг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 182-184/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би энэ юнителийн дугаарыг өөрөө бол барьж ашиглаж байгаагүй миний хүү П. нь 2023 оны 08 дугаар сард шоронгоос гарч ирээд над дээр ирж байх хугацаандаа утасгүй байна гэхээр би дэлгүүрээс дугаарыг өөрийн нэр дээр аваад хүү П.д өгч байсан. энэ дугаарыг манай хүү овогтой /нь ашиглаж байгаа манай хүү П. нь одоо бол Улаанбаатар хотод байна гэж надтай сүүлд утсаар ярихдаа хэлж байсан. Яг хаана амьдарч байгаа талаар нь мэдэхгүй байна. Ер нь бол манай хүү 10 гаран хоног болж байгаад янз бүрийн утаснаас над руу залгаж миний биеийг асуугаад мөнгө байна уу гэж асуудаг” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 191-192/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн: “...Би тэр хүнийг 2023 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Мөрөн суман байдаг манай ангийн хүүхэд болох гэх айлд байхад П. тэдний гэрт орж ирээд бид хоёр танилцаж байсан. ...Би гэх хүний барьж явсан хар өнгийн Iphone маркийн гар утсыг Хэнтий аймгийн ЭВТ худалдааны төвийн 2 давхарт гар утас ломбардын дэлгүүрт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 200,000 хоёр зуун мянган төгрөгт гавьсан. Тэгээд би тэр мөнгийг нь аваад дэлгүүр ороод архи, ундаа, ус аваад үлдэгдэл мөнгийг нь аваад д өгсөн. Мөн д ломбардын бичигтэй нь хамт өгсөн Мөн архи, ус, ундаа аваад очсон айл бол малчдын хороонд буюу Хэрлэн сумын 6 дугаар багт амьдарч байгаа Хатнаа эхнэр нь гэх айлд очсон тэндээ архи дарсаа уугаад аваачсан үлдэгдэл мөнгөөрөө дахин архи авч уугаад л дууссан. Ингээд би хэд хонож байгаад хөдөө гэр лүүгээ буюу сум руу явсан. Тэрнээс хойш бид хоёр утсаар холбогдож хэд хэдэн удаа аймгийн төв дээр уулзсан. Тэгж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн төв дээр ирж уулз гээд байхаар нь аймгийн төв дээр ирж уулзсан тэрнээс хойш бид хоёр уулзаагүй мөн утсаар холбогдоогүй байна. Улаанбаатар хот явна гээд надаас салаад хот явах унаанд суугаад явсан. Би тэр талаар нь мэдээгүй. надад хэлэхдээ өөрийн утас гэж хэлж ломбардад тавиулсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 195-196/,
“Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн: “... iphone 10 загварын гар утасны зах зээлийн үнэ 550,000 төгрөг, Samsung A24 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 850,000 төгрөг үнэлгээтэй нийт гар утасны тооцооллын үр дүнд гар утасны зах зээлийн үнэлгээг 1,400,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 199-201/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Багануур дүүргийн тоотод амьдардаг. Би хувиараа мал худалдаж авахаар болоод 2024 оны 01 дүгээр сарын 15-ны үед Хэнтий аймгийн сумдын фейсбүүк зарын группэд “мал худалдаж авна” гэсэн зар байршуулсан. Тэгтэл над руу Хэнтий аймгийн Хурх тосгоны “Шар тал” гэх газарт мал малладаг гээд 1 эрэгтэй хүн над руу дугаарын утаснаас залгаад намайг ийн Батхуяг гэдэг гээд ярьсан. Тэгээд надад хэлэхдээ 150 хонь, 20 орчим үхэр, 20 орчим адуу байгаа, хажууд айлд мөн 100 орчим зарах хонь байгаа худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахаар тохиролцоод 1 хонийг 80,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгтэл надад банкны зээл төлөх болчхоо 500,000 төгрөг шилжүүлээч гээд манай эхнэрийн данс гээд банкны 5939092762 гэсэн данс явуулахаар нь би хонь худалдаж авахаар тохиролцсон учраас би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхлээд 200,000 төгрөг, мөн тухайн өдрөө 300,000 төгрөгийг “ ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тэгээд би утсаар яриад би Хэнтий аймгийн Хурх тосгон руу очиж хонио авахаар болсон. Би Улаанбаатар хотоос 2 хүн дуудаад Хэнтий аймгийн Хурх тосгон руу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр очсон. Очоод утас руу нь залгаад тэр хүн утсаа авахаа больсон. Мөн Хурх тосгоны Шар тал гэх газарт очиход тийм хүн байхгүй байсан. Хурх тосгоны төвөөр мөн хайгаад олоогүй. Тэгээд буцаад хүрээд ирсэн. Намайг залилсан гэж үзэж цагдаад гомдол гаргаж байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24-25/,
Иргэн эзэмшлийн **** дугаартай банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 20/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би банканд 5939092762 дугаар данстай одоо өөрөө ашиглаж байгаа. Тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр 19-ний өдөр би Хэнтий аймгийн Мөрөн харьяат гэдэг залуутай Хэнтий аймгийн төв Чингис хотод хамт байсан. Би гэх хүнтэй 2023 оны 10 дугаар сараас хойш найзын холбоотой байгаа юмаа. Тухайн мөнгө шилжиж орсон өдөр бид 2 аймгийн төвд хорихын байранд айлд байсан. Тэгээд надад банкны дансаа өгчих, хүнээс мөнгө орж ирэх юм, миний банкны карт байхгүй гэсэн. Тэгээд миний банкны дансаар 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 12:02 цагт 300,000 төгрөг орсон мөн орой 19:25 цагт 200,000 төгрөг “ ” гэсэн утгатай 2 дахин нийт 500,000 төгрөгийн орлого орсон. Тухайн мөнгийг ямар учиртай мөнгө юм бэ гэж ээс асуухад би найзаасаа авч байгаа юмаа гэж хэлсэн. 2024 оны 01 сарын 19-ний өдөр 12:02 цагт орсон 300,000 төгрөгийг миний дансанд орсны дараа тэй хамт тухайн байсан айлаас гараад аймгийн захиргааны баруун тал руу ойрхон байдаг “Сувд” нэртэй караоке орж 2 ширхэг пиво авч дуу дуулж байгаад гарсан. Тэгээд гараад Баян-Эрдэс буудал орж 50,000 төгрөгийн үнэтэй өрөөг 2 хоногоор авсан. Мөн дэлгүүр орж ундаа ус, пиво авсан мөн “ ” нэртэй цайны газраас хоол зэрэг зүйл авсан. Тэгээд тухайн өдрийн орой мөн 200,000 төгрөг миний дансанд орж ирэхэд надтай хамт Хэнтийн авто вокзалын АТМ-ээс миний банкны виза картыг уншуулаад 150,000 төгрөгийг нь бэлнээр авсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 сарын 20-ны өдрийн орой 16 цагийн орчимд манай ээж хотод байгаа бие нь муудаад байна, би Улаанбаатар хот явлаа гэж хэлсэн. Тэгээд миний дансанд дээрх “” гэх утгатай шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн байсан 160,000 төгрөгөөс надад 10,000 төгрөгийг үлдээгээд 150,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр аваад явсан. Эргэж надтай холбогдоогүй. Тухайн өдөр миний банкны дансаар ээс өөр хүн мөнгө шилжүүлж аваагүй. Би дугаарын утсыг ашигладаггүй минийх биш. Тухайн дугаарыг ашигладаг өөрийнх нь дугаар юм аа. Тиймээ бүтэн нэр нь гэдэг юм хүмүүс дуудахдаа гэж дууддаг. Хэнтий аймгийн Мөрөн сумын******* багийн харьяат хүн байдаг юм” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 03-04/,
банк дахь **** дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 10/,
компанийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12-01/1533 дугаартай лавлагаа албан бичиг, ярианы дуудлагын түүх /2-р хавтаст хэргийн 12-20/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах “ ” дотор байрлах үсчин гоо сайхны газар үсчин ажил хийдэг. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчим манайхаар байнга үзүүлдэг танил П.Батдавга орж ирээд үсээ засуулаад бид хоёр хамт хоол идэхээр болоод “ ” 2 давхарт байрлах хятад хоолны газар хамт хоол идэж байгаад миний эзэмшлийн “Iphone-13” маркийн гар утсыг гуйгаад хүнтэй яриад өгнө гэж хэлээд П.Батдавга аваад явсан. Би П.Батдавгад гар утасныхаа дэлгэц кодыг зааж өгөөд явуулсан юм. 40 минут орчим хүлээгээд орж ирэхгүй, байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 2023 оны 2 сард танилцаж байсан. Хааяа орж манайхаар үйлчлүүлдэг танил минь байгаа юм. Миний гар утас дээр гар утасны дугаарыг хадгалсан байгаа. Хэнтий аймагт гэр байдаг гэсэн. Урд нь уулзаж байхад миний эд зүйлийг авч байгаагүй. “Iphone-13 Pro max” маркийн ягаан өнгөтэй гар утас 2022 онд худалдан авч байсан. 1,500,000 төгрөг үнэлж байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 68-72/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үсчний газар ажил дээрээ ажлаа хийгээд сууж байтал манайхаар үсээ байнга засуулдаг П. гэх залуу орж ирээд манай үсчин болох дээр үсээ залуулсан ба засуулж дуусаад та хоёр надтай хоол идэх үү? Би даая гэж хэлхээр нь бид хоёр хамт хоол идэхгүй гэж зөндөө хэлсэн боловч тухайн залуу бид хоёрыг гуйгаад ажил хийлгэхгүй байхаар нь бид хоёр зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 14-р дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэх нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Тэгээд би ажилтай байсан учир түр гарчхаад буцаад ороод ирсэн чинь болон П нар хоолоо идээд сууж байсан. Тэгээд би тухайн ширээнд суугаад захиалсан хоолноос хальт амсчхаад буцаад гараад явсан. Тэгээд би хувийн ажлаар Шар хад орох гээд явж байсан чинь үл таних дугаараас надад дуудлага мэдээлэл ирэхээр нь аваад ярьсан чинь би Алтантуул байна саяны хоол хамт идэж байсан П. гэх залуу миний гар утсыг авч яваад хоолны тооцоонд үлдээчихлээ гэж хэлж байсан. Тухайн залуу нь манай үсчний газраар байнга орж ирж үйлчлүүлдэг байсан. Бусдаар биш ямар нэг харилцаа хамаарал байхгүй. нь манай үсчний газар 2022 оноос хойш одоог хүртэл үсчин хийж байгаа. Бид хоёр нэг газар ажилдаг бусдаар биш өөр ямар нэгэн харилцаа байхгүй. Тухайн П. гэх залуу бид хоёрыг хоол идье, би даая гээд зөндөө гуйгаад ажил хийлгэхгүй болохоор нь бид хоёр хамт хоол идсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 75-77/,
Тэнцвэр эйстимэйт үнэлгээ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Ц-0546 дугаартай “... “Iphone-13 Pro max” нийт хохирлын дүн 1,670,000 төгрөгөөр тогтоож байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтаст хэргийн 78-79/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 83-87/,
Хохирогч , яллагдагч П. нарын цахим захидлаар харилцсан гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 91-94/,
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн тоот өөрийн ах юм хийж байхдаа фэйсбүүк цахим орчинд гэх нэртэй хаягаас авто машин зарна гэсэн зарын дагуу гэсэн дугаар луу холбогдож Т/Приус 30 загварын машин авах бодолтой тухайн хүний хэлсний дагуу 3 удаагийн гүйлгээгээр нийт 500,000 төгрөгийг өөрийн хаан банкны **** тоот данснаас хаан банкны **** тоот Уугантуяа гэх нэртэй данс руу шилжүүлсний дараагаар тухайн хүн утсаа авахгүй холбоо барихгүй алга болсон нэг холбоо барихдаа чаддаг юм бол олоорой, хошногодож ална шүү би 17.3 сууж байгаад гарч ирсэн хулгайч шүү зэргээр намайг доромжилсон тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан. Үгүй фэйсбүүк мессенжерээр дүрсээ харж ярьж л байсан. 30 орчим насны бүдүүн хоолойтой хүн байсан. Надад нийт 500,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 135-136/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Т/Приус 30 загварын ******* улсын дугаартай автомашинаа зарна гэсэн зар тавьсан байсны дагуу гэсэн дугаараас залгаад миний байгаа газар буюу Алтай хотхонд нэг үл таних хүн ирж үзэхээр болоод ирсэн. Тэгээд 38 орчим насны шар царайтай туранхай давхраатай нүдтэй хүн ирээд машиныг чинь унаад үзье болбол 15,000,000 төгрөгт авъя хоёулаа Хэнтий орчхоод ирье гэхээр нь зөвшөөрөөд бид хоёр Хэнтий аймагт руу 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гараад Хэнтий аймгийн Мөрөн суманд тухайн хүний аав ээжийнд нь очиж хоночхоод маргаашаас нь Багануур дүүрэг гэх мэт хэдэн хоног явж байгаад 2024 оны 07 Дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод бид хоёр ирээд Дарь эхэд байдаг манай хоёр найз болох түүний нөхөр болон гурван хүүхдийнх нь хамт гэрт нь хоночхоод 2024 оны 07 дугаар сарын 22-ны орой бид нар Дархан руу явж очоод Молор гэх буудалд орж пиво ууцгааж байгаад 2024 оны 07 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед би хамт явсан машин авна гэсэн залуутай маргалдаад гарч машинаа унаж явахдаа цагдаад баригдаад согтуу жолоо барьсан гээд машинаа хураалгасан. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхээр орж жолооны эрхгүй жолоо барьсан гээд 7 хоног баривчлах шийтгэл аваад баривчлах байр луу явж байхад миний машиныг гэж өөрийгөө танилцуулсан миний машиныг авна гэсэн залууд машиныхаа түлхүүрийг үлдээгээд өөрөө 7 хоног баривчлах байранд байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гарч ирээд гэх хүн рүү чатаар холбоо барьсан чинь яг одоо очиж байна байж бай гээд намайг гурван хоног хүлээлгээд сураг байхгүй байхаар нь Дарханы цагдаад машинаа алдсан гэж бүртгүүлээд 08 сарын 10-нд Улаанбаатар хотод ирсэн энэ бүх хугацаанд замын зардал болон авч байсан бүх зүйлийг гэх залуу миний данс руу мөнгө хүнээр хийлгэж төлж байсан ямар мөнгө яаж миний данс руу орж байгааг мэдээгүй надад өөрийгөө танилцуулахдаа машин зардаг гэж хэлж байсан. Би тухайн иргэнийг өмнө нь огт харж байгаагүй машин зардаг хамт явъя гэхээр нь итгээд хамт яваад байсан. гэх хүн миний данс руу мөнгө хийчихлээ юм аваадах гэхээр нь би авах гэж байгаа юмыг нь өөрийн банкнаасаа шилжүүлээд байсан. Би тухайн иргэнтэй хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр чатаар холбоо барьсан одоо очиж байна гээд чат бичээд байдаг утасныхаа дугаарыг авахгүй байгаа. Миний машин одоо гэх залууд байгаа би машин болон бичиг баримт гар утсаа аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 141-142/,
Иргэн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 146-147/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 149/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч П. нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж
2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн ******* “Банк орж мөнгө тушаачхаад ирье, тээврийн хэрэгслээ өгөөч” гэж хэлэн ******* улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэл болон тус тээврийн хэрэгсэл дотор байсан Iphone-11 загварын гар утас зэргийг авч, улмаар тээврийн хэрэгсэл, Iphone-11 загварын гар утас зэргийг тус тус бусдад худалдан борлуулж, 15,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн аас “машиныг чинь Вьетнам засварын газар засуулж өгье, машинаа зарна” гэж хуурч, банкны дансаар шилжүүлэн авч нийт 3,870,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Чингис хотод байх үедээ хохирогч Г.Ганбаатарыг “Надад 150 хонь, 20 орчим үхэр, 20 орчим адуу байгаа, хажууд айлд мөн 100 орчим зарах хонь байгаа” гэж итгүүлэн иргэн эзэмшлийн “ ” банк дахь **** тоот дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч хамт хоол идэж байхдаа “хүнтэй яриад өгнө” гэж хуурч, түүний эзэмшлийн Iphone-13 загварын гар утсыг шилжүүлэн авч 1,670,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цахим хаягаасаа “авто машин хувь лизингээр зарна” гэх зар байршуулж уг зарын дагуу холбогдсон урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд чамд худалдан борлуулна гэж итгүүлэн Чингэлтэй дүүргийн , тоотод гэртээ байх үед нь 3 удаагийн гүйлгээгээр банкны **** дугаартай дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “би өвс зардаг, том машин барьдаг, Iphone-10” маркийн гар утсанд нь тааруулан өвс өгнө” гэж хэлэн хуурч, түүний эзэмшлийн “Iphone-10” маркийн гар утсыг, мөн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн “өвсөө буулгах гэсэн чинь түлшний мөнгө байхгүй болчихлоо над руу түлшний мөнгө хийгээч” гэж хэлэн хуурч 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 850,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр О.Ганзоригоос өөрийн эзэмшлийн бус усан цэнхэр өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хувь лизингээр худалдана гэж хуурч 1,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 1,600,000 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 24,390,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг,
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 11 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын , тоот болох гэрээс гарч явахдаа “Самсунг А24” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 850,000 төгрөгийн хохирлыг учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч П.Батдагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд: “хохирогч Ч.Уугантуяа, О.Ганзориг, , Г.Ганбаатар, , Х.Бөтбат нар хохирлоо нэхэмжилж байна” гэж мэдэгдсэн байх ба хохирогч Ц.Баттуяад шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй, мэдүүлэгт өгсөн гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна.
Хохирогч хохирол төлбөрт 1,800,000 төгрөг нэхэмжилснээс шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн замаар залилж үйлдэж олсон орлого болох 1,600,000 төгрөгийг гаргуулж, хохирогч автомашинд авч тавьсан дугуйны үнэ болох 200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч П.ас нийт 10,240,000 төгрөг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын , тоотод оршин суух -д 1,700,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух Т д 900,000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүрэг 1, тоотод оршин суух -т 1,600,000 төгрөг, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн , тоотод оршин суух Хондгой овогт Магсаржавын -д 3,870,000 төгрөг, хохирогч Улаанбаатар хот Багануур дүүргийн тоотод оршин суух //-д 500,000 төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух -д 1,670,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 9 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 168 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын 168 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс энэ хэрэгт гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч П.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шарайд овгийн ийн Батдагвыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч П.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан П.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.д оногдуулсан 2 /хоёр/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 168 хоногийг хорих ялын 168 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.ас нийт 10,240,000 төгрөг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын , тоотод оршин суух -д 1,700,000 төгрөг, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух Т-д 900,000 төгрөг, хохирогч Баянзүрх дүүрэг 1, тоотод оршин суух -т 1,600,000 төгрөг, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн , тоотод оршин суух Хондгой овогт Магсаржавын /-д 3,870,000 төгрөг, хохирогч Улаанбаатар хот Багануур дүүргийн тоотод оршин суух -д 500,000 төгрөг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух -д 1,670,000 төгрөг тус тус олгож, хохирогч О.Ганзориг нь “дугуй авч тавьсан гэх” 200,000 төгрөгийн нэхэмжлэлээ жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД