Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

 

 

 

 

 

 

 

 

 

     2025          02           17                                              2025/ШЦТ/79

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: М.Эрдэнэзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2500000000000 тоот хэргийг 2025.02.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Б” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 0000 дугаар байрны 00 тоотод оршин суух, сумын алдарт уяач цолтой, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Бэсүд овогт СгийнД нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй зочид буудлын үүдэн хэсэгт урьд зүс таних Г.Аийн нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь  дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            - гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл /хх-3, 4/,

- хохирогч Г.Аийн “******* над руу ирээд “чи нутгийн 100 жилээр 2 морь аваачиж уралдуулсан. Чиний морь айрагдаад миний морь айрагдаагүй” гээд миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон. Хамарнаас цус гараад тогтохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /х.х-8/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024.12.18-ны өдрийн 964 дугаартай “Г.Аийн хамар ясны зүүн хана цөмөрсөн зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-13-14/,

- Яллагдагч *******гийн гэрчээр өгсөн:”...зочид буудлын гадна үүд хэсэгт зүс таних Атэй таарсан. Бид хоёр 2-улаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Бид хоёр нэг нутгийн хүмүүс учир бие биеэ таньдаг байсан. Тухайн үед ойр зуурын яриа өрнүүлсэн. Баярын арга хэмжээ болсон учир баярын уур амьсгалтай байсан учраас хошигнох байдлаар үг хэлсэн. Хэлсэн үгээ одоо санахгүй байна. А миний хэлсэн үгнээс болоод уурласан. Би тоглоом даахгүй байна гэж бодоод мөн адил уурлаад бид хоёр барьцалдаж авсан. Тэгэхдээ нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Маргааш өдөр нь Аийн хамар нь гэмтсэн гэсэн тул би Атэй хамт явж эмнэлэгт очиж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-10-11/,

- Яллагдагч *******гийн: “Би Г.Атэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж биед нь нэг цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар хүний биед халдаж байгаагүй. Тухайн үедээ шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцоод явж байхдаа юу болсон юм мэдэхгүй байна. Хүнтэй маргалдаж байгаад уураа тэвчиж чадаагүй гэмтэл учруулсан байна. Иймд би гэм буруу дээрээ ямар нэг байдлаар маргахгүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-29-31/,

- хохирогч Г.Аийн “Дгээс 6 сая төгрөг хохирол төлбөрт авсан. Гомдол саналгүй. Би сэтгэл санааны хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхгүй. Хүсэлт бичихэд хөндлөнгөөс дарамталсан, эмзэг байдлыг далимдуулж нөлөөлсөн зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэх хүсэлт /х.х-57/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй зочид буудлын үүдэн хэсэгт урьд зүс таних Г.Атэй “чи нутгийн 100 жилээр 2 морь аваачиж уралдуулсан. Чиний морь айрагдаад миний морь айрагдаагүй” гэж маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 964 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь сумын алдарт уяач гэх цолтой бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын шинэ жилийн баярт уригдан оролцсон  нэг нутгийн зүс таних Г.Аийг “хүний нутгаас адуу авчирч сумын наадамд айрагдуулсан” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус  тогтоогдож байна. Шүүгдэгч *******гийн энэхүү хууль бус үйлдэл нь үйлдэл нь танхайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Г.А нь “*******гээс хохиролд 6000000 төгрөг шилжүүлэн авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт гаргаж /х.х-57/ иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасны дагуу шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Г.А нь шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн “12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардлыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тухайн төлбөр болох 266042 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсэн болох нь төрийн банкны мөнгөний шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул тухайн байгууллагад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-34/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны нөхөн төлбөрт 6 сая төгрөгийг өөрийн санаачилгаар төлсөн, бусдад төлбөргүй болсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч *******гийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах тохиролцоог баталж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт СгийнДг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бэсүд овогт СгийнДд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Г.А нь “6 сая төгрөг хүлээн авсан болон гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 266042 төгрөг шилжүүлсэн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ