| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
2025 02 27 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.О /цахимаар/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2500000000000 тоот хэргийг 2025.02.24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 0 дүгээр сургуульд математик, физикийн багш ажилтай, ам бүл-2, охины хамт Төв аймгийн Борнуур сумын Зүүндэлгэр 4 дүгээр баг 0-00 тоотод Төв аймгийн Борнуур сумын Зүүндэлгэр 0 дүгээр баг 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймгийн Борнуур сумын Зүүндэлгэр 0 дүгээр баг 0-00 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Пгийн Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цаг 13 минутын орчимд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн замд согтуурсан үедээ Тоёота приус маркийн 00-00 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-3-7/,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдриын 1385 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэрийн хуулбар хувь/х.х-14-16/
- ЦЕГ-ын жолоодох эрхийн лавлагаа. Үүнд “2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” гэжээ /х.х-27/,
- Гэрч Х.Бын: “Би ах Тын хамт өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Алтанбулагн суманд байрлах дүү Тынх руу хөдөлсөн. Тэгээд гэрт нь очоод Т ах бид хоёр 1 шил 0.75 л архи хувааж уучихаад 20 цаг өнгөрөөгөөп хот руу Таар машин бариулаад явж байтал Нисэхийн тойрог хавьцаа Т ах “Т аа буу би машинаа барина” гээд загнаж зогсоогоод Т ах машин бариад хөдөлсөн. Удалгүй цагаагийн машин манай машиныг зогсоогооп Т, нэг замаас авсан танихгүй залуу бид нарыг явцгаа гэсэн. Тэгээд бид нар хөдөлж яваад Т ах машинд ганцаараа үлдсэн. Бид нарын төрсөн том ах болохоор бид нарыг загнахаар нь үг хэлж чадаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Тынх болохоор бас юу ч яриагүй. Уг нь архи согтууруулах ундааны зүйл уугаагүй үедээ нийтэч, шогч, аштайхан ааштай хүн. Архи уучихаараа жоохон сагсуу, онгироо, агсамдаа болчихдог” гэх мэдүүлэг /хх-13/,
- Яллагдагч *******ын: Тогтоолтой танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-24/
- Яллагдагч *******аас прокурорт хандаж гаргасан “Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг гаргахгүй гэсэн амлалтыг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-48/,
- Прокурорын 2025.02.24-ний өдрийн 36 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол /хх-49/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цаг 13 минутын орчимд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Тоёота приус маркийн 00-00 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь нотлогдон тогтоогдож байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн хуулийг 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.
Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-ын “”жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хэлнэ” гэх заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-ын “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт тус улсын иргэн зөвхөн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхээр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг зөвшөөрнө” гэх заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно: 18.1.4. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан” гэх заалт Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг тус тус зөрчиж, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тухайн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2025 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цаг 13 минутын орчимд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-44/ тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Пгийн Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Пгийн Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 3000000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найман/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол
хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******т холбогдох эрүүгийн 2500000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ