| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
2025 02 20 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: М.Сумъяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Д,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2400000000000 тоот хэргийг 2025.02.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан Овоо суманд 1999.03.04-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл-3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Галзууд овогт Очирын Ц нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ц нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” гэх зочид буудалд О.Шыг цохиж зодсоны улмаас бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-2/,
- хохирогч Б.Шын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Цээнэ гэх зочид буудалд ажиллаж байсан ба шөнө 03 цагийн орчимд 2 нэлээн согтуу эрэгтэй хүн орж ирээд сул өрөө байхгүй байх үед өрөө нэхэж шаардсан. Манай “зочид буудлын эзнийг танина, өрөө өг” гэх зэрэг чанга чанга орилж чарлаад байхаар нь би цэвэрлээгүй, хүн нь дөнгөж гараад явсан 7 номерын өрөөнд оруулсан юм... Хэсэг хугацааны дараа коридорт чимээ гараад байхаар нь очоод хартал 7 номерт байсан хоёр залуу сүүлд ирсэн урт үстэй залуутай нийлж байгаад манай ахыг буланд шахаад доош нь дараад тал талаас нь зодож байсан. Хэн нь хаашаа нь цохиж байгааг нь би сайн хараагүй. Би салгах гэж очтол намайг тухайн 3 залуугийн 2 нь барьж аваад толгой руу өшиглөөд дэвслээд байсан. Би зодуулж байгаад босох гээд дээшээ өндийхөд намайг өшиглөж унагаагаад миний баруун талын нүд хэсэгт өшиглөөд унагаасан” гэх мэдүүлэг /х.х-12-14/,
- Гэрч Ц.Хын: “...Ц, М хоёр нь манай зочид буудалд бараг үнэгүй шахуу амьдардаг. Орох өрөө байхгүй бол манай угаалгын өрөөнд орж ирээд унтдаг байсан ба манайд хонох болгондоо хулгай зодоон хийдэг хүмүүс... би нөхөр салгаж аваад байж байтал тэр гурав дахиад манай нөхөр лүү дайраад байсан ба манай дүү Шинэбаяр Цийг татаад автал М цамцнаас нь татаад газар унагатал Ц дээрээс нь мордож аваад... миний дүүгийн зүүн нүд руу дэвссэн. ...Миний гэдэс рүү Ц өшиглөснөөс болоод миний хүүхэд доошилсон, эхэс ховхрол гэсэн оноштой байгаа. Миний хүүхэд зүгээр байвал би гомдол гаргахгүй байж болно. Харин хүүхэд маань зулбах юм бол би гомдол гаргана. Тухайн үед манай нөхөр, манай дүү, тэр 3 залуу болон манайд үйлчлүүлж басан 3 охин, 2 залуу байсан юм. Уг хүүхдүүд нь манай хамаатны таньдаг хүүхдүүд байсан учраас бид нарт тусалсан юм” гэх мэдүүлэг /хх-22/,
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15178 дугаартай “Ц.Хын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-41-42/,
- Гэрч О.Аын “...Намайг холдуулсны дараа М манай дүүг татаж унагаад Ц 2 удаа өшиглөсөн ба нэг нь баруун нүдэн дээр нь оносон. Манай дүүгийн баруун нүдний нулимсны суваг тасарсан. Хамар нь цөмөрсөн байсан. Нүдний торлог бүрхэвч гэмтсэн гэсэн эмнэлгийн хариу гарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний уруул бага зэрэг сэтэрсэн. Манай дүү, эхнэр хоёр шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /х.х-26-28/,
- Гэрч Н.Мийн: “...Би Очирбатыг дуудчихаад унтсан ба цаг орчмын дараа Очирбат ирээд бид хоёрыг сэрээгээд аваад гарах гэж байсан юм. Бид гурав гарах гэж байтал өрөөний үүдэнд Амгаланбаатартай тааралдаад Ц ” чи сая агаад намайг цохиж байгаа юм” гэж хэлээд Амгаагийн нүүр хэсэгт 1 удаа цохиж тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад 1-2 удаа цохилцсон. Тэгтэл араас Х дүү нартайгаа хүрч ирээд болиулах гээд Ц руу дайраад эхэлсэн. Цийг нэг жаахан охин 2-3 удаа алгадсан. Намайг хажуугаас Амгаланбаатар баруун хацар хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед би согтолттой байсан учраас энэ үйл явдлаас хойшоо юу болсон талаар нэгд нэгэнгүй санахгүй байна. Мөн дээрээс нь бөөн хүмүүс бужигналдаад байсан болохоор хэн нь хэнийгээ цохисон талаар мэдэхгүй байна. Зодоо дууссаны дараа Шын нүд нь бага зэрэг хөхөрсөн байсан. Зодоон болж байх үед нэгэнд нь цохиулсан. Бид бол нүд хэсэгт нь цохиогүй, гэдэс хэсэгт нь 1 удаа өшиглөсөн байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-31-32/”
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15176 дугаартай “О.Шын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, дух, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-49-50/,
- Хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаартай “О.Шын амбулаториор эмчлүүлэгсдийн картаас үзэхэд баруун нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх нулимсны сувгийн тасрал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 -т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /х.х-61-63/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-74-78/,
- Яллагдагч *******ийн: “Прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хяналтын камерын бичлэг үзлээ, миний буруу байна. Би гэм буруугаа хүлээж байна. ...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө би 3 хоног дараалан архи уучихсан, эрүүл ухаангүй байсан юм. Санаж байгаа зүйлс гэвэл... 30-40 минут унтаж байгаад босоод буудлынхаа унтаж байсан өрөөнөөс гартал Амгаланбаатар тааралдаад би түүнийг цохиж аваад бид маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг мэдэхэд цагдаагийн газарт ирсэн байсан. Би өөрийн гэм буруутай гэдгээ мэдлээ. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /х.х-177-179/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 2024 оны 11 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” зочид буудалд танхайн сэдэлтээр хэрүүл маргаан үүсгэсэн ба маргаан зодооныг таслан зогсоох гэсэн О.Шыг цохиж унаган нүүрэн дээр нь дэвсэж зодсоны улмаас бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч О.Ш нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ шинжилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол төлбөрт нийт 3450000 төгрөг өгсөн, хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцаад “хохирол, гомдол байхгүй” гэх хүсэлтийг /х.х-193/ гаргаж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг энэхүү тогтоолын тогт оох хэсэгт заах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрийн санаачилгаар хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулж, хохирогчийг гомдол саналгүй болгосныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр насанд хүрээгүй шүүгдэгч ******* 5 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон.
2. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон, ******* нь хорих ялыг биечлэн эдэлж байгаад шүүгчийн захирамжаар 2023 оны 1 сарын 3-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ялын хугацаа 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-95/, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-97-169/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хэрэг үйлдэх өдөр ялын тооцоогүй болсон байх тул түүний урьд ял шийтгүүлснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.
Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч О.Шинэбаяр нь “гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Галзууд овогт Оын Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Галзууд овогт Оын Цт 2500 /хоёр мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2500000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч О.Ш нь “гомдол саналгүй, хохирол төлбөрт 3450000 төгрөг хүлээн авсан” гэж мэдэгдэж, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ш нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг *******т холбогдох эрүүгийн 2400000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ