Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 69

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

   Шүүгдэгч: М.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Н.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох .... дугаартай 1 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Б.*******, М.******* нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ний сайтын байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж цахилгаан үүсгэвэр /Isuzu Foton маркийн/-ийг 39-46 ӨМА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 5042400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.     

Яллагдагч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ... “2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай найз ******* над руу утсаар яриад хонинд явж байгаад Баруун нарангийн уурхайн баруун талд байдаг *******ийн антен байдаг байшинд мотор байна, энэ моторыг авъя энд харуул манаа байдаггүй юм байна гэхээр нь би мотор хэрэг болох байх гэж бодоод очиж авахаар болсон. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой сумаас таньдаг ах ын фургон машиныг хөдөө яваад ирье гэж гуйж аваад явсан. Тэгээд тэр орой 22 цагийн үед ******* сумын хондот багийн нутагт байх *******ийн антен байдаг байшин дээр явж очсон. ******* намайг тосоод зам дээр байж байсан. Тэгээд ******* бид хоёр байшин дээр явж очоод урд хаалгыг нь лоомоор хөшиж онгойлгоод дотогш явж ороод моторыг өргөж гаргаад машинд ачсан. Тэгээд шууд тэр шөнөө суманд ирээд миний амьдарч байсан ы ... тоот хашаанд буулгасан. Тэгээд манайд ******* бид хоёр хамт хоноод өглөө нь ******* гэрлүүгээ буцаад явсан. Би өдөр нь Чулаанбаатар ахад машиныг хүргэж өгсөн. Түүнээс хойш моторыг хашаандаа байлгаж байсан. Зарж үрээгүй хэрэг болох байх гэж бодоод л байлгаж байсан. Тэгсэн чинь 05 дугаар сарын дундуур энгийн хувцастай хоёр цагдаа орж ирээд моторыг хаанаас авсан хэнээс авсан гэхээр нь хулгай хийсэн гэж үнэнээ хэлсэн. Моторыг хэрэг болох байх гэж бодоод л хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53, 55 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “Манай найз 01 сарын 04-ний үдээс өмнө салхивчаар нь мотор харлаа машин байхгүй гэж ярьсан. Тэгээд би 2017 оны 01 сарын 04-ний орой 22 цагийн үед машинтай очиж моторыг ачиж аваад манай найз манайд хоноод өглөө нь явсан. Хаалгыг нь лоомоор онгойлгосон” гэв.

Яллагдагч М.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ... “Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хонь хариулж яваад Баруун нарангийн уурхайн баруун талд байдаг *******ийн антен байдаг газарт очсон. Тэнд очоод байшинд байсан моторыг олж хараад найз ******* руу утсаар яриад энд мотор байна авъя хэрэг болох байх гэж хэлсэн. Тэгээд ******* 2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой сумаас гарлаа гэж хэлсэн. Би зам тосоод зогсож байсан. ******* фургон машин жолоодоод ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр антен байдаг байшин дээр явж очоод урд хаалгыг нь лоомоор хөшиж онгойлгоод дотогш ороод моторыг чирч гаргаад машинд ачаад шууд сум руу *******ы амьдарч байсан хашаанд аваачиж буулгасан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 10-ны үеэр ******* над руу утсаар залгаад цагдаад баригдсан гэж хэлсэн. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би хулгай хийсэндээ гэмшиж байна, дахин хулгай хийхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 57, 59 дүгээр хуудас/

Шүүгдэгч М.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ... “2017 оны 01 сарын 04-ний өдөр цонхоор нь мотор үзээд ******* руу ярьсан. ******* машин авч ирээд моторыг аваад *******ы хашаанд буулгаад би замын унаанд суугаад явсан” гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2012 онд манай компанид Баруун наран уурхайгаас сүлжээ оруулах талаар хүсэлт гаргаад түүний дагуу манай компани Баруун наран уурхайн хажууд овоон дээр сайт барьж антен босгож ашиглалтанд оруулсан. Тухайн сайт дээр 4x4 хэмжээтэй тоосгон байшин барьж дотор нь автомат мотор байрлуулсан байсан. Тухайн мотор нь тог тасрах үед өөрөө автоматаар асаж цахилгаан дамжуулж сүлжээг хэвийн ажиллуулахад зориулагдсан мотор байсан. 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр суманд байх *******ийн салбарт анх сайтад байх байшингийн хаалга хөшигдөж онгойсон дотор нь байсан мотор алдагдсан байна гэдэг мэдээлэл ирсэн байсан. Түүний дагуу манай компаниас намайг Цагдаагийн газарт өргөдөл гаргаж өг гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр албан бичгээр Цагдаагийн газарт хулгай орсон талаар хандсан. Харуул хамгаалалт гэж байхгүй байсан. Харин хаалга нь цоожтой байсан. Манай компаниас хамгийн сүүлд хэзээ очиж үзсэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Мөн хэзээ алдагдсан талаар бол хэлэх боломж байхгүй байна. Учир нь тухайн мотор тог тасарсан үед л асаж сүлжээг хэвийн хэмжээнд ажиллуулах тул мэдэх боломж байхгүй. Харин тухайн сайтын ойр орчимд амьдарч байсан малчин хүн анх байшингийн хаалга онгойсон байсныг мэдсэн ба мотор алдагдсан талаар анх мэдээллийг уурхайн харуулд хэлсэн байдаг. Хулгайд алдсан цахилгаан үүсвэрийг олж өгөөч гэж хүсэх байна. Хэрэв цахилгаан үүсвэрээ олоод авчих юм бол гомдол санал байхгүй. Моторыг бүрэн бүтэн хүлээн авлаа, мөн эвдэрсэн хаалганы үнэ болох 130000 төгрөгийг хулгай хийсэн хүмүүсээс хүлээн авсан. Одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

            Иргэний нэхэмжлэгч С. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр таньдаг дүү болох ******* миний эзэмшлийн ... улсын дугаартай фургон машиныг хөдөө яваад ирье гээд гуйгаад аваад явсан. Би *******ыг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Иймд би машинаа хураалгахгүйгээр өөртөө үлдээж авах хүсэлтэй байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хөдөө гэрлүүгээ яваад ирье гэж хэлээд аваад явсан. Хулгай хийх талаар огт хэлээгүй. Хэрэв тийм юм хэлсэн бол машинаа өгч явуулахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

            Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эхнэр бид хоёр малаа маллаж яваад гэрийнхээ баруун өмнө талын овоон дээр байдаг ******* ХХК-ний дахин дамжуулах антен дээр явж очсон. Тэнд 6x3 хэмжээтэй тоосгон байшин байдаг юм. Тэр байшингийн зүүн талын хаалгыг нь эвдчихсэн онгорхой байхаар нь дотогш орж харсан чинь байшинд байдаг мотор нь алга болсон байсан. Урд нь би мотор байдаг гэдгийг өмнө нь малаа маллаж тэр хавиар явж байхдаа салхивчаар нь харж байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж эхнэртээ хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр тэндээс яваад холгүй байдаг Баруун наран уурхайн хамгаалагч нарт антены байшингийн хаалгыг эвдсэн байна дотор нь байсан мотор нь алга болсон байна гэж хэлчихээд эрж явсан тэмээгээ аваад гэрлүүгээ явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Зүүн хойш 4 орчим километр зайнд байдаг. Би энэ оны 02 дугаар сард ойрхон очиж дурангаар харж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

            Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Би нөхөртэйгээ хамт 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр малаа маллаж яваад гэрийнхээ баруун өмнө талын овоон дээр байдаг *******ийн дахин дамжуулах антен дээр очсон. Тэр антений хажууд байдаг байшингийн зүүн талын хаалгыг нь эвдчихсэн онгорхой байхаар нь манай нөхөр дотогшоо орж харчихаад мотор нь алга болсон байна гэж хэлсэн, тэгээд нөхөр бид хоёр Баруун нарангын уурхайн хамгаалагчид хэлчихээд гэртээ харьсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй, ямар хүн хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн  30 дугаар хуудас/

            Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Манай компани Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Энержи ресурс ХХК-ийн харъяа Баруун наран уурхайн харуул хамгаалалтыг хариуцдаг юм. 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр намайг уурхай дээр ээлжийн ахлахаар ажиллаж байх хугацаанд манай 2 дугаар постонд ажиллаж байсан хамгаалагч над руу 18 цагийн үед утсаар залгаж ярихдаа ******* сумын ******* багийн малчин гэж хүмүүс дууддаг хүн ирээд юнителийн антены байшингийн зүүн талын хаалгыг эвдээд онгойлгосон байна гэж хэлээд явлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би тэр орой компанийхаа харуул хамгаалалт хариуцсан менежер Д.Батхуяг руу утсаар ярьж мэдэгдсэн. Тэгээд би маргааш өглөө 08 цагийн үед ******* ХХК-ийн антен байдаг овоон дээр мотоциклтой очсон. Овоон дээр ойролцоогоор 3x6 хэмжээтэй 1 давхар тоосгон байшин байсан. Тухайн байшингийн зүүн талын хаалгыг хөшиж эвдсэн байдалтай байсан, баруун талын хаалгыг нь хөшиж эвдэх гэж оролдлого хийсэн бололтой хаалганы цоож хэсгийг хөшсөн ул мөр харагдаж байсан. Тэгээд би зургийг нь авч менежер Т.Батхуягт мессэнжэрээр явуулсан. Тэгээд би буцаад ажил дээрээ очсон. Би уг нь очоод эхлээд ул мөр байгаа болов уу гэж ажиглаж харсан боловч тухайн газрын хөрс нь хатуу хадархаг хөрстэй байсан учир ямар нэгэн ул мөр байгаагүй. Би байшингийн дотор тал руу нь ороогүй үүдний хэсгээс харсан. ******* сумын ******* багийн нутагт байдаг. сумаас баруун тийш 45-50 километр зайнд байдаг байх гэж бодож байна. Миний хэлсэн километрээс илүү ч байж магадгүй. Тухайн байшин дотроос юу алдагдсан талаар надад мэдэх зүйл байхгүй, сүүлд сонсоход мотор алдагдсан гэж дуулдсан. Ямар мотор гэж асууж лавлаагүй юм байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

            Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “Манай компани Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутагт байх Баруун наран уурхайн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Намайг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б-2 дугаар постонд 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* сумын ******* багийн иргэн гэж хүмүүс дууддаг ах эхнэрийнхээ хамт хүрч ирээд юнителийн антен байдаг байшингийн хаалгыг хөшиж онгойлгосон байна. Танай харуул хариуцдаг уу гэж асууж хэлээд явсан. Тэгээд би ээлжийн ахлах ажилтан рүү утсаар гэх хүний хэлсэн зүйлийг дамжуулж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/

            Вендо ХХК-ний 2017.03.22-ны өдрийн Ц17-18 дугаар үнэлгээний дүгнэлт “С.ын эзэмшлийн ... улсын дугаартай 1998 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн Монгол улсад орж ирсэн нь тодорхойгүй УАЗ фургон маркийн авто машин зах зээлийн дундаж үнэ 1000000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” /хх-ийн 45-47 дугаар хуудас/

            Ашид билгүүн ХХК-ний 2017.06.03-ны өдрийн ӨМА-73 дугаар үнэлгээний дүгнэлт

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

            Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг 2017.03.16-ны өдөр /хх-ийн 09 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол  /хх-ийн 15 дугаар хуудас/

Хураан авах тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл 2017.06.02-ны өдөр “Isuzu Foton маркийн цахилгаан үүсвэрийг асааж үзэхэд хэвийн ажиллаж байсныг хохирогчид хүлээлгэн өгөв” /хх-ийн 20 дугаар хуудас/

Хураан авах тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тухай тогтоол, банкуудын тодорхойлолт /хх-ийн 68-78 дугаар хуудас/

М.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/

Б.*******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар “.... улсын дугаартай, уаз-2206 Фургон автомашины эзэмшигчийн нэр С.” /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эрдэнчулуун, М.******* нар нь  бүлэглэн, ... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэл ашиглан  2017 оны 01 дүгээр сарын 04-ний орой Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” ХХК-ний сайтын байшингийн хаалгыг эвдэн хууль бусаар нэвтрэн орж цахилгаан үүсгэвэр /Isuzu Foton маркийн/-ийг хулгайлж 5042400 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.ын...“2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр суманд байх *******ийн салбарт анх сайтад байх байшингийн хаалга хөшигдөж онгойсон дотор нь байсан мотор алдагдсан байна гэдэг мэдээлэл ирсэн байсан. Хэзээ алдагдсан талаар бол хэлэх боломж байхгүй байна. Учир нь тухайн мотор тог тасарсан үед л асаж сүлжээг хэвийн хэмжээнд ажиллуулах тул мэдэх боломж байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.ын... “2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр таньдаг дүү болох ******* миний эзэмшлийн 39-46 ӨМА улсын дугаартай фургон машиныг хөдөө яваад ирье гээд гуйгаад аваад явсан. Би *******ыг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Хөдөө гэрлүүгээ яваад ирье гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Г.ын...“Тэр байшингийн зүүн талын хаалгыг нь эвдчихсэн онгорхой байхаар нь дотогш орж харсан чинь байшинд байдаг мотор нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.ийн... “Тэр антены хажууд байдаг байшингийн зүүн талын хаалгыг нь эвдчихсэн онгорхой байхаар нь манай нөхөр дотогшоо орж харчихаад мотор нь алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн  30 дугаар хуудас/, гэрч Г.ийн...“Тухайн байшингийн зүүн талын хаалгыг хөшиж эвдсэн байдалтай байсан, баруун талын хаалгыг нь хөшиж эвдэх гэж оролдлого хийсэн бололтой хаалганы цоож хэсгийг хөшсөн ул мөр харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Д.ын... “Намайг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б-2 дугаар постонд 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ******* сумын ******* багийн иргэн гэж хүмүүс дууддаг ах эхнэрийнхээ хамт хүрч ирээд юнителийн антен байдаг байшингийн хаалгыг хөшиж онгойлгосон байна. Танай харуул хариуцдаг уу гэж асууж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, Мөрдөн байцаагчийн “Хураан авах тогтоол” 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Б.*******аас “Isuzu Foton” маркийн цахилгаан үүсвэрийг хураан авсан” /хх-ийн 17 дугаар хуудас/ болон шүүгдэгч Б.*******, М.******* нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.*******, М.******* нарын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.*******ыг шүүгдэгч Б.*******тай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан, агуулах саванд хууль бусаар нэвтэрч “*******” ХХК-ний эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах *******ийн сайтын хашаан дахь байшингаас Isuzu Foton маркийн цахилгаан үүсвэрийг шунахайн сэдэлтээр хулгайлсны улмаас 5042400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.*******ыг шүүгдэгч М.*******тай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан, агуулах саванд хууль бусаар нэвтэрч “*******” ХХК-ний эзэмшлийн Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах *******ийн сайтын хашаан дахь байшингаас Isuzu Foton маркийн цахилгаан үүсгэврийг шунахайн сэдэлтээр хулгайлсны улмаас 5042400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн боловч шүүгдэгч Б.*******, М.******* нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ОХУ-д үйлдвэрлэсэн, саарал өнгийн, Уаз фургон маркийн, 255290 арлын дугаартай, механик хурдны хайрцагтай автомашины хууль ёсны эзэмшигч нь Сэнгэмижидийн болох нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-ийн 79 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул “Ашид билгүүн” ХХК-ий хөрөнгө үнэлгээний дүгнэлтээр үнэлэгдсэн 1000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэлийг шалгах хуудас /хх-ийн 62, 65 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол биет байдлаар төлөгдсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, бүлэглэж гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 01 хоногийн хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.*******, М.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.******* /регистрийн дугаар:КК86022019/, М.******* /регистрийн дугаар:КК91020610/ нараас 500000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн /С.ын эзэмшлийн УАЗ-2206 фургон маркийн саарал өнгийн 39-46 ӨМА улсын дугаартай автомашин/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1 /нэг/ жил, М.*******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Б.*******, М.******* нар нь тэнсэж хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, захиргааны зөрчил гаргасан бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтайг тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, М.******* нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ