Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/52

 

Б.Мянхай, Э.Анхтөгс нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                              Г.Давааренчин

                                  Шүүгчид                                         Б.Эрдэнэхишиг

                                                                                         Д.Буянжаргал

                                 Оролцогчид

                            Прокурор                                     Т.Нансалмаа                                                         Шүүгдэгчийн өмгөөлөгч              Р.Атарцэцэг            

                               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Эрдэнэбаярын Анхтөгс, Бүрхээстэйн гончиг овогт Баясахын Мянхай нарт холбогдох эрүүгийн 2031001690114 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг, Бурхан толгой 01-12 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Бүрхээстэйн гончиг овогт Баясахын Мянхай /РД: МЕ00322631/

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2000 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2 дугаар баг, Буурагчин 2 дугаар баг, 2-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Өөлд овогт Эрдэнэбаярын Анхтөгс /РД: МЕ00310518/

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Б.Мянхай, өсвөр насны шүүгдэгч Э.Анхтөгс нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Гэрэлт хайлааст” гэх газарт оршин суух иргэн Ч.Энхбаатарын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн “Киа пронтер” маркийн 92-03 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд тэнхлэг 1 ширхэг хойд амортизатор 2 ширхэг, хойд нум 2 ширхэг, дугуй 4 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Мянхай, Э.Анхтөгс нарт  холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7-р зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Бүрхээстэйн гончиг овогт Баясахын Мянхай, өсвөр насны шүүгдэгч Өөлд овогт Эрдэнэбаярын Анхтөгс нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Мянхай, өсвөр насны шүүгдэгч Э.Анхтөгс нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, тус тус 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосугай.

3. Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17-гийн түлхүүр 1 ширхэг, 19-ийн түлхүүр 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мянхай, өсвөр насны шүүгдэгч Э.Анхтөгс нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “5332 СБА улсын дугаартай ”Киа бонго Ж2” ” маркийн авто машины үнэ 1.000.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгосугай.

6. Хавтаст     хэргийн 21-р хуудсанд авагдсан 5332 СБА улсын дугаартай ”Киа бонго Ж2” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож уг машиныг эзэмшигч Саарал овогт Калинингийн Баатарт олгосугай.

7. Өсвөр насны шүүгдэгч Б.Мянхай, өсвөр насны шүүгдэгч Э.Анхтөгс нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцэлдээ: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатпы шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд,

Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарыг өсвөр насны шүүгдэгч гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ 19 насанд хүрсэн үйлдсэн хэргийнхээ үр дагавар, учир холбогдлыг ойлгож эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад ямар үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч гэж үзэж байгаагаа дүгнэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар 8.1 дүгээр зүйпийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулах ялыг тус тус хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг тэнсэж, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зуйн үндэслэпгүй байна.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн еренхий ангийн 8 1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан боловч 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхгүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаварыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүхнийг энэхүү ойлголтонд хамааруулан үзэх хууль зүйн үндэспэлгүй юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйгийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Улсын яллагчийн зүгээс 21 насанд хүрээгүй этгээдэд сэтгэцийн өөрчлөлттэй бол энэ заалтыг хэрэглэнэ гэж тайлбарлаж байна. Авьяастай ар гэрээ авч явдаг шүүгдэгч нарт энэ заалтыг хэрэглэсэн нь буруу байна гэж улсын яллагч тайлбарлаж байна. Гэтэл хууль тогтоогч маань өнөөдөр 21 нас хүртэл хүүхдүүдийг өсвөр насны ангилалд багтаан хуульчилж өгсөн. Тиймээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэж, шүүгдэгч нарт нэг жилийн хугацаагаар тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус бүр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ шийдвэрлэснийг хуулийн заалттай нийцэж байна гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан заалтыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ 8 жил түүнээс доош хугацаагаар тогтоосон мөн хорих ял оногдуулахаар заагаагүй тохиолдолд энэ зүйл ангийг хэрэглэнэ гэж хуульчилсан... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Мянхай, Э.Анхтөгс нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр  тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, тус тус 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Б.Мянхай, Э.Анхтөгс нарт холбогдох эрүүгийн 2031001690114 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлохдоо  8.1 дүгээр зүйлийн 1-д  ...Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэж заасан бөгөөд Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь  гэмт хэрэг үйлдэх үедээ 19 насанд хүрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын биеийн байцаалт, тэдний хувийн мэдээлэлтэй холбоотой бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг  журамлан шүүгдэгч Б.Мянхай, шүүгдэгч Э.Анхтөгс нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч, энэ арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “....Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно....” гэж заажээ.

Энэхүү хуулийн зохицуулалт нь өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн зорилготой байна.

Хуульд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны хүн гэж тодорхойлсон боловч энэ нь тухайн этгээд насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул болох нь эрх бүхий этгээдийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар тогтоогдсон хүний хувьд хэрэглэж болдог онцгой зохицуулалт гэж ойлгох ба дээрхи хуулийн зохицуулалт нь тус хэргийн шүүгдэгч нарын хувьд хамааралгүй байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/149 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Мянхай, Э.Анхтөгс нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ