Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0303

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Ж*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох. шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нь тус шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ж*** ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 448 , 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

Манай Ж*** ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос эвийн журмаар шийдвэрлэх болсон тул нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг манай Ж*** ХХК-д мэдэгдсэн тул бид цаашдаа хамтран ажиллах ажил хэргийн хувьд зөвшилцлийн журмаар шийдвэрлэх үүднээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд хандан ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Улмаар Нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***оос 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтдээ: ...Тус шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ж*** ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 448 , 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.

Манай Ж*** ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос эвийн журмаар шийдвэрлэх болсон тул нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг манай Ж*** ХХК-д мэдэгдсэн тул бид цаашдаа хамтран ажиллах ажил хэргийн хувьд зөвшилцлийн журмаар шийдвэрлэх үүднээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. гэж дурьдсан байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 122 дугаар зүйлийн 122.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.

Нэхэмжлэгч Ж*** ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Итгэмжлэл олгох тухай 02/2001-73 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***од хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхийг олгосон байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн шаардлагыг хангасан ба гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***ын нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***оос Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 96 дугаар тогтоолуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох. тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгч Ж*** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА