Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 70

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,

Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ууд овогт *******гийн *******т холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

А.******* нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас Улаанбаатар хот явах засмал замын 10 дахь километрт Приус-20 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.3.б дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Д.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ.. “Би 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед өөрийнхөө .... улсын дугаартай машинаа жолоодоод хүүхдээ хажууд зориулалтын суудалд суулгаад, ар талд нөхөр түүний найзтай хамтдаа Улаанбаатар хот руу явж байсан. Аймгийн төвөөс гараад удаагүй осолд ороод манай нөхөр нас барсан. Би осол гарах үед архи согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан. Би 100 км цагийн хурдтай явж байсан. Би хурд хэтрүүлснээс болоод анхаарал сарьнаад сандрахдаа жолоогоо буруу мушгиснаас болж осол болсон. Би машинаа зогсоож чадаагүй би зогсоох үйлдэл хийсэн үгүйгээ санахгүй байна. Би тухайн үед маш их сандарсан байсан юм. Явж байхад хүүхэд уйлагнаад дугарсан. Тэгэхээр нь би хүүхдээ хараад явж байхад ар талаас замаа хараач гэж ******* хэлсэн. Би замаа харахад замаас бага зэрэг гарсан байсан. Тэгэхээр нь би буцаагаад дарж зам руу оруулсан чинь өөдөөс автобус ирж байхаар нь би жолоогоо буцаагаад баруун тийшээгээ дарахад машины бөгс шарваад замаас гараад онхолдсон. Өөдөөс нэлээн зайтай автобус ирж байсан. Манай нөхөр жолоочийн ар суудалд суугаад явж байсан. Манай нөхөр архи уучихсан согтуу байсан. Тэр хамгаалах бүсээ зүүгээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54, 56 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...“Манай талийгаач дүү 1986 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн төвд төрсөн. Дүү маань эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Оюу толгойд ажилдаг байсан. 14 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан. Түүний эхнэрийг ******* овогтой Жанъянноров гэдэг. Тэр хоёр 3 хүүхэдтэй. Дүү маань хүнд тусархуу цайлган сэтэлтэй ажилсаг хүн байсан. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хадам ээжийгээ Өмнөговь аймгийн төвд хүргэж өгөхөөр эхнэр хүүхдүүдийн хамт гараад Өмнөговь аймгийн төвд ирж 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Улаанбаатар хот руу гарч явах замдаа осолд орсон байсан. Талийгаач архи хааяадаа уудаг. Ажлаа хийгээд амралтын үеээрээ найз нөхөдтэйгөө нийлээд архи уучихдаг байсан. Гэр бүлдээ хэвийн харьцаатай байдаг байсан. Эхнэр нь манай сургуульд математикийн багшаар ажилладаг. 2017 оны 06 дугаар сарын 11-ний өглөө над руу утсаар яриад би Өмнөговь аймагт ирсэн байна гэж хэлж байсан. Талийгаач тэр өдрийн өглөө 10 цаг 14 минутанд над руу залгахад тэр архи уугаагүй эрүүл байсан. Өнөөдөртөө буцна гэж хэлж байсан. Талийгаач Д.*******, А.******* хоёр гэр бүл болоод 9 жил болж байна. Хамгийн том хүүхэд нь 8 настай дундах хүүхэд нь 6 настай бага хүүхэд нь 1 нас гарантай. Осол болох үед хамгийн бага хүүхэд бас нэг найз нь хамтдаа явж байсан. Хоёр том хүүхдээ аймгийн төвд үлдээгээд явж байсан юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Д.******* мэдүүлэхдээ... “2017 оны 06 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотоос найз *******ын хамт түүний эхнэр хүүхдүүд, хадам ээжтэй нь хамт Өмнөговь аймгийн төв рүү гарсан. Ингээд аймгийн төвд ирж хоноод өнөөдөр өглөө ******* тэдний гэр бүлтэй хамт Мухар шивэртийн аманд очоод буцаж аймгийн төвд ирсэн. Хадмынд нь байж байгаад 16 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу гарсан. Улаабаатар хот руу гарахаас өмнө *******ын баз хүргэнтэй нь таарахад тэр бид нарыг гаргаж өгөхөөр болсон. Бид нар төмөртэй овоон дээр очоод нэг шил архийг ******* базынхаа хамт уусан. Би архи уугаагүй машин барина гэж байсан. Дахиж нэг шил Болор архи уусан. *******ын ажлаас нь залгаад дүнгээ гарга гэж хэлж байсан. Тэгсэн ******* ажлаас залгаад байна оройтчихлоо гэж нөхөртөө хэлж байсан. Төмөртэй овоон дээр бид нар цаг гаран болсон байх ******* дахиж архи уух гээд байсан. Тэр нэлээд их согтсон байсан. Тэгээд *******ыг жолоочийн ар талд суулгасан. Би *******ын хажууд суусан. ******* машин бариад хажууд нь хүүхдийг хүүхдийн суудал дээр суулгасан. Тэгээд бид нар аймгийн төвөөс гарсан. ******* ярих тэнхээгүй болтлоо согтсон байсан. Аймгийн төвөөс хөдлөөд явж байхад ******* согтоод тасарсан. ******* машинаа барьж явж байгаад хүүхдийн хамгаалах бүсийг нь янзлах гэж байгаад буруу тал руугаа шороон хэсэг рүү хальт орхоор нь би хөөе гээд орилсон тэгсэн ******* буцаагаад дарсан тэгсэн өөдөөс нь машин ирж байгаа харагдах шиг болсон. Тэгээд юу болсоныг мэдээгүй ******* архи уугаагүй эрүүл байсан архи уусан нь ******* байсан. Би архи уугаагүй. Машиныг ******* жолоодож явсан ар талд нь нөхөр ******* суугаад би түүний хажууд суусан, өмнө талын суудалд ой 8 сартай хүүхдийг хүүхдийн суудал дээр суулгаад хамгаалах бүсийг нь хийсэн байсан. Жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. ******* бид хоёр хамгаалах бүс зүүгээгүй. Осол болсон дараа машин жолоочийн талаараа газарт налсан байсан. Харин ******* байхгүй байсан. ******* шоконд орсон хүүхдээ тэвэрсэн байсан. Машинаас гараад ирэхэд машины хойд талд нь ******* дээшээгээ хараад хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Э.******* мэдүүлэхдээ... “2017 оны 06 дугаар сарын 11-ний орой 16 цагийн үед ******* түүний эхнэр нарыг би Улаанбаатар хот руу гаргаж өгсөн. Бид нар төмөртэй овоон дээр очоод нэг шил архи *******тай хамт хоёулаа хувааж уусан. Тэгээд дахиж нэг шил архийг хувааж уусан. Тэгээд дахиж нэг шил архи авч уухуу гэж байгаад болиод ******* эхнэрийн хамт Улаанбаатар хот руу гарсан. ******* архи уугаагүй эрүүл байсан. Бид нартай тэд нар таарахад ******* Мухар шивэрт яваад ирсэн гээд жаахан халамцуу байсан. *******ын найз нь би машин барина гээд огт архи уугаагүй эрүүл байсан. ******* Улаанбаатар хот руу явахдаа нэлээн согтуу байсан. Тэр дээгүүрээ шалдан байсан. Улаанбаатар хот руу тэд нарыг явахад нь хэн хэн хаана суусныг нь хараагүй. ******* эгч машинаа жолоодож явсан. Би цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна 17 цагийн үед л хөдөлсөн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.19-ний өдрийн №42 дугаар дүгнэлт:

1. Талийгаачид хуйхны цус хуралт, чамархай, дагз яс, гавлын ар урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, Баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугалга, шуу, мөр, далны дээд хэсэг, нурууны зүүн хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 27 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017.06.13-ны өдрийн дүгнэлт:

1. Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс баруун хойш 10.1 километрт ******* сумын нутагт засмал зам дээр 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр А.******* нь Toyota Prius-20 маркийн... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас зорчигч Д.******* нас барсан байна. Toyota Prius-20 маркийн .... улсын дугаартай автомашин жолоодож явсан А.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.3-ын “б”-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бус хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгуй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. ******* овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээ TPS программаас шүүж үзэхэд В ангилалын 885620 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.

3. Toyota Prius-20 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явсан ******* овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж дүгнэлтийг гаргав.

4. Уг зам тээврийн осол нь өдрийн цагаар үзэгдэх орчин чөлөөтэй үед шулуун, тэгш, хуурай засмал зам дээр зам тээврийн осол болсон байна. Уг зам тээврийн осолд үзэгдэх орчин нөлөөлөөгүй байна. /хх-ийн 42 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.14-ний өдрийн №272 дугаар дүгнэлт:

1. Д.*******ын биед зүүн чамархай хэсгийн няцарсан шарх, баруун бугалга, нурууны баруун хажуу хэсгийн цус хуралт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 44 дүгээр хуудас/

            Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.14-ний өдрийн №274 дүгээр дүгнэлт:

1. А.*******ын биед баруун эгэм хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 46 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.14-ний өдрийн №271 дүгээр дүгнэлт:

1. Б.Номин-Эрдэнийн биед тархины доргилт, хамрын нурууны цус хурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 48 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-18 дугаар хуудас/

Хураан авах тогтоол 2017.06.18-ны өдөр “А.*******оос №885620 дугаарын В ангилалын жолооны үнэмлэхийг нь хураан авсугай.” /хх-ийн 19 дүгээр хуудас/

Цогцос болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл 2017.06.12-ны өдөр /хх-ийн 26 дугаар хуудас/

Хан-Уул дүүргийн Математикийн гүнгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн захирлын тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/

Б., Б., Б. нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58-60 дугаар хуудас/

Д.*******, А.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын “А.*******ын жолоочийн лавлагаа” В ангилалын үнэмлэхтэй. /хх-ийн 64 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 66-74 дүгээр хуудас/

А.*******ын ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч А.******* нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумаас Улаанбаатар хот явах засмал замын 10 дахь километрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, мөн дүрмийн 2.3.б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.*******ын амь насыг хохироосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын...“2017 оны 06 дугаар сарын 11-ний өглөө над руу утсаар яриад би Өмнөговь аймагт ирсэн байна гэж хэлж байсан. Талийгаач тэр өдрийн өглөө 10 цаг 14 минутанд над руу залгахад тэр архи архи уугаагүй эрүүл байсан. Осол болох үед хамгийн бага хүүхэд бас нэг найз нь хамтдаа явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Д.*******ийн... “******* машинаа барьж явж байгаад хүүхдийн хамгаалах бүсийг нь янзлах гэж байгаад буруу тал руугаа шороон хэсэг рүү хальт орохоор нь би хөөе гээд орилсон. Тэгсэн ******* буцаагаад дарсан. Өөдөөс нь машин ирж байгаа харагдах шиг болсон. Тэгээд юу болсоныг мэдээгүй. ******* архи уугаагүй эрүүл байсан архи уусан нь ******* байсан. Машиныг ******* жолоодож явсан ар талд нь нөхөр ******* суугаад би түүний хажууд суусан, өмнө талын суудалд ой 8 сартай хүүхдийг хүүхдийн суудал дээр суулгаад хамгаалах бүсийг нь хийсэн байсан. Жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. ******* бид хоёр хамгаалах бүс зүүгээгүй. Машинаас гараад ирэхэд машины хойд талд нь ******* дээшээгээ хараад хамраас нь цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Э.*******гийн... “******* эгч машинаа жолоодож явсан. Би цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна 17 цагийн үед л хөдөлсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.06.19-ний өдрийн №42 дугаар дүгнэлт: Талийгаачид хуйхны цус хуралт, чамархай, дагз яс, гавлын ар урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, Баруун дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний зулгаралт, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугалга, шуу, мөр, далны дээд хэсэг, нурууны зүүн хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 27 дугаар хуудас/ гэх дүгнэлт,  Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн 2017.06.13-ны өдрийн дүгнэлт: Өмнөговь аймгийн ******* сумын төвөөс баруун хойш 10.1 километрт ******* сумын нутагт засмал зам дээр 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* овогтой ******* нь Toyota Prius-20 маркын ... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан ба ослын улмаас зорчигч Даваасамбуу овогтой ******* нас барсан байна. Toyota Prius-20 маркийн .... улсын дугаартай автомашин жолоодож явсан ******* овогтой ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.3-ын “б”-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бус хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгуй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. /хх-ийн 42 дугаар хуудас/, шүүгдэгч А.*******ын “.Манай нөхөр Төмөртийн овоон дээр архи уугаад нилээн согтсон. Ер нь уух гээд байсан. Би цааш нь аваад явсан. Хүүхдийнхээ хамгаалалтын бүсийг янзалж байсан чинь араас хөөе замаа хараач гэсэн би рулээ тэгшлээд харсан чинь өмнөөс автобус ирж байсан тэгээд рулээ мушгиад машин шарваад” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын  амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.*******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байх тул эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

 Шүүгдэгч А.*******т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь “Надад гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч А.******* нь  тохиолдлын чанартай нөхцөл байдлын  улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндэвтэр гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.8, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

          Шүүгдэгч А.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заагдсан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар авагдсан *******ын 2015 оны 10 сарын 20-нд төрсөн, *******ын 2010 оны 11 сарын 05-нд төрсөн, *******ын 2009 оны 02 сарын 09-нд төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******ыг 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх гэж үзэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч А.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эх тул хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь урдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч *******ууд овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар А.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.******* нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А.*******ын №... дугаарын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жамъяннорвын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар А.*******т оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавих үүргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэсэгт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл шүүх Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулдаг журамтай болохыг тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

 

 

 

 

.