Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                               Хэргийн индекс: 0/*******2/00/Э

архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Б.Энхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар архан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******од холбогдох эрүүгийн 200000009 дугаартай хэргийг *******2 оны 02 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “ ” ХХК-нд ажилтай, ам бүл , хүүхдүүдийн хамт архан-Уул аймаг, архан сум, дугаар баг, дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, одоогоор архан-Уул аймаг, архан сум, дүгээр баг, 21 дүгээр байр, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй

******* овогт ******* ******* /Р: ПК************** /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТООРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06- дүгээр тал/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дугаар тал/, хохирогч Н. мэдүүлэг /хх-ийн 16, дугаар тал/, гэрч Б.н мэдүүлэг /хх-ийн ******* дугаар тал/, ХХК-ийн шинжээчийн *******24 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 0 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-2 дугаар тал/, архан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн *******2 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2 дугаар тал/, яллагдагч Б.*******ын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

  1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч Б.******* нь *******24 оны 12 дугаар сарын 0-ны өдөр, архан-Уул аймгийн архан сум, дугаар баг, дугаар брак байрны гадна байсан Н. эзэмшлийн - В улсын дугаартай “Toyota prius 0” загварын тээврийн хэрэгслийг чулуугаар цохиж урд салхины шил, баруун, зүүн урд их гэрэл, баруун талын урд, хойд хаалга, урд буфер, баруун талын хаалганы урд хойд шил зэргийг эвдэн нийт 1,8,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06- дүгээр тал/,

-Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дугаар тал/,

- Хохирогч Н.: “...манай хадам аавыг ******* гэдэг. Харин манай ийг гэдэг. Эхнэр бид 2 хэд хоногийн өмнөөс эхлээд хоорондоо жаахан таарамжгүй харилцаатай байгаа ба одоохондоо тусдаа амьдарч байгаа. Гэтэл өнөөдөр буюу *******24 оны 12 дугаар сарын 0-ны өдөр гэртээ унтаж байтал гаднаас хадам аав болох ******* согтуу орж ирээд охиноо өмөөрч миний дээрээс дэвсэж цохиж зодсон тэгснээ гэрээс гараад гадаа байсан миний өөрийн эзэмшлийн - В улсын дугаартай приус-0 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил, баруун урд их гэрэл, буфер,ийн хаалга зэргийг чулуугаар цохиж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

-Гэрч Б.н: “...*******24 оны 12 дугаар сарын 0-ны өдөр 12 цагийн орчим би гэртээ байж байтал манай аав болох ******* намайг машин бариад хамт айлд очоод ирье гэсэн. Учир нь аав өмнөх өдөр нь архи уучихсан байсан учраас үнэртэх байх гээд надаар машин бариулсан юм. Тэгээд аав бид 2 хамт явж байгаад манай хүргэн болох түрээсэлж байгаа байранд очсон ба аав тэдний байр руу түрүүлж ороод харин би араас нь машинаа түгжээд яваад ортол аав болох ******* хүргэн той барилцаад авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл аав шанаан тус газарт нь гараараа нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би аавыг салгаад тэнд байсан орон дээр дарж суулгаад хурдан хувцсаа өмс гэж хэлсэн. Тэгтэл маш хурдан хувцсаа өмсөөд гарахын завдалгүй үүдэн дээр аавд дахин баригдаж аав түүний шанаан тус газарт 2- удаа алгадсан. Тэгээд гараад гүйсэн ба араас нь аав хөөгөөд гүйсэн боловч гүйцээгүй. Харин би хашааных нь гадаа машиндаа үлдсэн. Тэгтэл аав буцаж ирээд уурандаа газраас нэг чулуу атгаж аваад машины эхлээд урд салхины шилийг хагалсан тэгэхээр нь би урдуур нь орж салгах гэсэн боловч аавыг дийлээгүй. Тэгтэл аав үргэлжлүүлээд урд их гэрэл болон бусад зүйлийг цохисон. Би чирсээр байгаад арай гэж холдуулсан ба аавын даралт нь ихсээд больсон.” гэх мэдүүлэг /хх-ийн ******* дугаар тал/,

-шид ХХК-ийн “нийт дүн 1,8,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-2 дугаар тал/,

- архан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн *******2 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаартай “...Н. биед гэмтэл тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 2 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

         1.Эрх зүйн дүгнэлт:

архан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.т 1,8,000 төгрөгийн хохирол учруулсан нь *******24 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 0 дугаартай ХХК-ийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-2)-ээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.т 1,8,000 төгрөгийн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд архан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.*******ыг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        1.Эрүүгийн хариуцлага:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн / зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

          1.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

Хохирогч Н. нь хохирол төлбөрт 1,8,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.******* нь бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 4/ байх тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

            1.Бусад асуудал:

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6., 6.6, 6., 6.8, 6.10, .1, 8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од 00 нэгж буюу 00,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд  сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.т хохирол төлбөрт нийт 1,8,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  РГЛГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ