Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2018/03020

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 24 өдөр Дугаар 101/ШШ2018/03020 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 2 -27 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Атарбаярын С /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 24б-132 тоот хаягт оршин суух, Монгол овогт Бумцэндийн Ж/регистрийн дугаар: /-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 7,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С, хариуцагч Б.Жанцанхорлоо, иргэдийн төлөөлөгч Х.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим өөрийн хариуцаж байсан караокед байхад Б.Жгэх үйлчлүүлэгч төлбөр тооцооны улмаас миний зүүн талын шанаа, эрүү, шүдэнд ноцтой гэмтэл учруулсан ба 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 762 дугаар тогтоолоор хэрэг шийдвэрлэгдсэн. Үүнд нийт хохирол 8,600,000 төгрөгөөс 994,760 төгрөгийг гаргуулахаар тогтоосон. Үлдсэн 7,600,000 төгрөгийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шийдвэр гарсны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Мөн Б.Жнь цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхгүй, шүүхдээ ханд гэсэн. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Цаашид гарах эмчилгээнд 7,600,000 төгрөгийг Б.Жанцанхорлоогоос гаргуулах хүсэлтэй байна. Одоогоор зовиуртай байна, зүүн талын араа шүднүүд юм хазаж, зажлахад зовиуртай, мөн эрүүнд тавиулсан хадаасаа авхуулах хагалгаа хийлгэх хугацаа хэтрээд байна. Байнга амнаас эвгүй үнэр гарна, түүнийг угаалгана, хадаас авхуулах хагалгаанд орох мөнгө байхгүй тул орж чадахгүй хугацаа алдаад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шийтгэх тогтоолоор надад гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгийг Б.Жөгөөгүй байгаа гэв.

 

Хариуцагч Б.Жшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гарг

асан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Б.Жанцанхорлоод холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахад 7,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.Жнь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн очим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй караокед хохирогч А.Стай маргалдан, улмаар А.Сын биед доод эрүүний зүүн булангийн далд хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулж, бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 762 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх гэмтлийг эмчлүүлэхэд нэхэмжлэгчээс гарсан зардал байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч түүний гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгч А.Сын биед учирсан гэмтлээс үүдэлтэй эмчилгээнд нийт 7,600,000 төгрөг шаардагдахыг тодорхойлсон Басхүү имплант шүдний эмнэлгийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 01/21 дугаартай тодорхойлолтыг үгүйсгэж нотолсонгүй. Энэхүү тодорхойлолт болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 762 дугаар шийтгэх тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардаж буй эмчилгээний зардал нь урьдчилан төлүүлэх зайлшгүй зардал болох нь тогтоогдож байна.

Дээрх шүдний эмнэлгийн тодорхойлолтод эрүүний зүүн булангийн хугарлын мэс заслын дараах байдал, 38 дугаар агт арааны урд ёзоор үлдсэн, 36, 37 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдөлгөөн, түүшин сэртэнгийн хэлэн талын шимэгдэлтэй онош бүхий гэмтлийг эмчлэхэд 36, 37 дугаар шүднүүд болон 38 дугаар агт араа шүдний ёзоор, титанан ялтас /mimi plate/-ыг тус тус авахад 500,000 төгрөг, 36, 37 дугаар шүдний ормонд имплант суулгахад 6,000,000 төгрөг /нэг имплант 3,000,000 төгрөг/, яс нөхөхөд 600,000 төгрөг, 6 сар тутамд имплант цэвэрлэхэд 500,000 төгрөг /нэг удаад 50,000 төгрөг * 10 удаа/, нийт 7,600,000 төгрөгийн зардал гарахыг тодорхойлжээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.4-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Жанцанхорлоогоос 7,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ст олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дүгээр зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Б.Жанцанхорлоогоос улсын тэмдэгтийн хураамжид 136,550 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Э.ЭНЭБИШ