Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

 

МОНГОЛЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                   

     эргийн индекс:66/2024/016/Э

 

Дархан- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

  лсын яллагч Ч.Мядагбадам,

   Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Мөнхбаяр, Ч.Өнөржаргал (цахим)

   охирогч*******, түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Гэрч******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан- аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн**************************** холбогдох эрүүгийн1000000569 дугаартай хэргийг Дархан- аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс024 оны1 дүгээр сарын4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монголлсын иргэн,******* оны 0 дугаар сарын4-ний өдөр******* аймгийн суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл-4,, хамт хотын дүүргийн дүгээр хороо-7 тоотод оршин суух хаягтай, одоо хотын- дүүргийн дугаар хороо/- тоотод оршин байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Тооромт************** (РД: Э7102471 )

 

олбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРОЙЛО нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн -9 дүгээр хуудас/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн0 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн1-15 дугаар хуудас/,  хохирогч мэдүүлэг /хх-ийн1-2 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/, шинжээч Ш.Бямбажавын дүгнэлт /1-р хх-ийн 66 дугаар хуудас/, шинжээч С.Саруулболдын дүгнэлт /1-р хх-ийн5, дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын02 оны0 дугаар сарын 09-ний өдрийн52 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн1-14 дүгээр хуудас/, Дархан- аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн02 оны 09 дүгээр сарын5-ны өдрийн15, дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн5-96,-99 дүгээр хуудас/, Дархан- аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн02 оны 09 дүгээр сарын5-ны өдрийн16  дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн07,10-111 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /1-р хх-ийн07 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /1-р хх-ийн10 дугаар хуудас/, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /1-р хх-ийн1-215 дугаар хуудас/, Дархан- аймгийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасагт02 оны 09 дүгээр сарын6-ны өдөр иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн хуулбар /2-р хх-ийн55-159 дүгээр хуудас/, Дархан- аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас /2-р хх-ийн61-171 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /2-р хх-ийн76 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн0-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

“шүүгдэгч ******* нь02 оны 09 дүгээр сарын6-ны өдөр,0 цагийн орчим, Дархан- аймгийн Дархан сум, дугаар багт байрлах дөрвөн замын уулзвар дээр-9 “Mitsubishi Delica” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо уг уулзварт явган хүний зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор зам хөндлөн гарах үйлдлийг эхлүүлэн зам хөндлөн гарч байсан явган зорчигч баруун талаас тээврийн хэрэгслийн зүүн урд талаар мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн -10 дугаар хуудас/,

 

- эргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн1-15 дугаар хуудас/,

 

- охирогч “...202 оны 09 дүгээр сарын6-ны өдөр Дархан- аймаг Дархан суманд байхдаа өглөө 09 цагийн орчим найз ахынд буюу Дархан- аймаг Дархан сумын хойд хэсэгт би яг хаягийг нь мэдэхгүй байна гэр хороололд оччихоод тэндээ байж байгаад орой цагийн орчимд найз хаана гэдгээ хэлж мэдэхгүй байна. Би өөрөө Дархан- аймагт байдаггүй учир газар сайн мэдэхгүй байна. Ингээд би уулзаж шил 0.5 литрийн араа нэртэй архи хувааж уучхаад орой0 цаг 0 минутын орчим би ганцаараа өөрийн байрлаж байгаа газар буюу Шинэ Дархан руу явж байх замдаа лтны авто замын уулзварыг ертөнцийн зүгээр баруун талаар нь хойноос урагш чиглэлтэй явган хүний гарцаар гараад замын нөгөө талд гарах гээд дөхөж байтал саарал өнгийн тээврийн хэрэгсэл ирээд миний биеийн баруун талаас мөргөж намайг газар унагасан. Би тухайн үед архи уусан хэдий ч өөрийн гэсэн ухаантай байсан. Тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөхдөө намайг нэлээд хүчтэй мөргөсөн ба би уг машинд мөргүүлээд явж байсан газраас хэсэг зайнд шидэгдсэн ба уг тээврийн хэрэгсэл зогсохдоо миний хажууд ирж зогссон. Би тухайн тээврийн хэрэгслийг ойролцоогоор хэдэн км цагийн хурдтай явсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг гарцаар зам гарах үед явган зорчигчийн зохицуулах гэрэл асаагүй байсан. Мөн намайг мөргөсний дараа уг тээврийн хэрэгслийн жолооч болох 50 орчим нүдний шилтэй хүн бууж ирж цагдаад мэдэгдсэн. Намайг мөргөсөн тээврийн хэрэгслээс жолоочоос өөр хэн нэгэн хүн бууж ирээгүй. Дотор нь өөр хүн зорчиж явсан талаар би мэдэхгүй байна.г тээврийн хэрэгсэл гарцаар зам гарахад ирж байгаа нь харагдаагүй их л хурдтай явсан байх. Мөн осол болоход тухайн газар өөр хэн нэгэн болон ямар нэгэн тээврийн хэрэгсэл явж байгаагүй. Би үг тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас одоо миний зүүн хөлийн өвдөгний тойг яс хуралтай мөн зүүн хөлийн тойгийн хажуу талд мах тасарсан мөн зүүн хөлийн шагай хэсэг янгинаж өвдөх баруун хөлийн өвдөг зулгарсан, хамар хүрэхээр их хөндүүр зовуурьтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн1-2 дугаар хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч “...эрүүл мэндийн даатгалын сангаас 6,4,000 төгрөг гарсан.г төлбөрийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57 дугаар хуудас/,

 

-02 оны 09 дүгээр сарын9-ний өдрийн “Mitsubishi Delica-D5 маркийн мөнгөлөг өнгийн-9 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо МNS-459:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормосны системийн эд ангид эвдрэл гэмтэлгүй байна. Осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй ба зөвхөн камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй болно.” гэх шинжээч Ш.Бямбажавын дүгнэлт /1-р хх-ийн 66 дугаар хуудас/,

 

-02 оны 09 дүгээр сарын0-ны өдрийн “хэргийн газрын үзлэг нөхцөлөөс харахад тээврийн хэрэгслийн жолооч ******* нь-9 улсын дугаартай Mitsubishi Delica-D5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч ******* нь улсын замын хөдөлгөөний6 буюу явган хүний гарц нэвтрэх, /16.1/ явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө, /12./-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,5.7-д зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар дэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн дүрмийг зөрчсөн байна. *******ийн-9 улсын дугаартай Mitsubishi Delica-D5 маркийн тээврийн хэрэгслийн осол гаргах үеийн хурд 1 км/ц байсан байна. Явган зорчигч Д.Болдбаатар нь улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн6.1,2-.15.7 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн5 дугаар хуудас/,

 

- эрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зураг, тухайн гарсан авто замын уулзварын гарцыг шалгаж үзэхэд уг осол гарсан гарц нь замын хөдөлгөөний дүрмийн5.-д зааснаар гэрэл буюу зохицуулагчийн  хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ заалтын дагуу зохицуулдаг уулзвар мөн. Явган зорчигч Д.Болдбаатар нь явган хүний гарцаар гарч байсан байна. Тухайн уулзвар дээр осол гарах үеийн камерын бичлэг байхгүй, хэргийн газар хэмжилтийн бүдүүвч зургаас харахад явган зорчигч гарцын ихэнх хэсгийг өнгөрч үед мөргүүлсэн байна. Иймд жолооч улсын замын хөдөлгөөний дүрмийн5.7-д зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна.рд гарсан №6 дугаартай дүгнэлтийн.5-д зааснаар осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Д.Болдбаатар нь улсын замын өөний дүрмийн6.1,2.,5.7 гэсэн заалтуудыг зөрчсөнөөс болсон байна гэсэн заалтуудаас6.1 гэсэн заалт нь хасагдаж өөрчлөгдсөн.” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн дугаар хуудас/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн02 оны0 дугаар сарын 09-ний өдрийн52 дугаартай “...Д.Б зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, тойгийн шөрмөсний шаант ясанд бэхлэгдэх хэсгийн суналт, зүүн өвдөг, шагайн үений зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын..1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн1-14 дүгээр тал/

 

- Дархан- аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн02 оны 09 дүгээр сарын5-ны өдрийн15 дугаартай “...Ч гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт,  116 дугаартай “Б гэсэн хаягтай цуснаас,5 промиллийн спиртийн агууламж илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн5-96,07-10 дугаар тал/

 

- Гэрч “...Би тус өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд жижүүрийн шуурхай, удирдлагаас0 цаг 5 минутад хүлээн авч зам тээврийн осол болсон Дархан сум дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах лтны замын уулзвар дээр очсон юм. Намайг уг уулзвар дээр очиход-9 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун талаас зүүн чиглэлд чигээрээ явж уулзвар дээр явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойд талаас урагш чиглэлдээ зорчин гарч явсан явган зорчигч Д.Б мөргөсөн зам тээврийн осол гарсан байсан бөгөөд миний хувьд тээврийн хэрэгсэл анх явган зорчигчийг мөргөсөн “” цэгийг тээврийн хэрэгслийн жолооч болон явган зорчигч нарыг байлцуулан авч хэмжилт хийн схем зураг үйлдсэн. Тухайн үед явган зорчигч Д.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд биеийн байдал хэвийн байсан ба эмнэлгийн тусламж үйлчилгээ ирэхэд зүүн хөл нь бага зэрэг доголсон байдалтай эмнэлгийн авто машинд суугаад явсан. Яг биед нь ямар ямар гэмтэл учирсан байсан талаар миний хувьд мэргэжлийн хүн бие учир мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн0 дугаар  тал/

 

- Гэрч “...цахилгааны гэмтэл тус замын уулзварын хяналтын камерын2 вольтын тэжээлийн блок шатсаны улмаас02 оны 09 дүгээр сарын-ны өдөр шөнийн 0 цаг0 минутаас хойш хяналтын камерын бичлэг ажиллаагүй байсан.г гэмтлийг02 оны 09 дүгээр сарын0-ны өдөр тус замын уулзвар дээр өөрийн биеэр очиж тэжээлийн блокийг сольж тавьснаар хэвийн ажиллагаатай болсон.г тэжээлийн блок шатсанаар уулзварын тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио хэвийн ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн10 дугаар тал/,

 

- “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын025 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 01/0 дугаар “Тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.1.6,9 дүгээр зүйлийн9.4.4-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн тул урилгыг шинжээч нар хүлээн авахаас татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх албан бичиг /2-р хх-ийн52 дугаар тал/,

 

- Гэрч “ ...тухайн үед манай охин ангийнхаа хоёр охинтой хуучин Дарханд байдаг гэх авто машин явах замын уулзвараар гарах гэж явж байхад нь яг ард нь явж байсан нэг танихгүй ахыг машин мөргөсөн гэж ярьж байсан.г машин нь Микро автобус шиг машин байсан гэж байсан. Тухайн үед уг машин их хурдтай явж байсан гэж хэлж байсан бөгөөд манай охин О.С нь хоёр найзтайгаа уг замыг гарах гэж явган хүний гэрэл дохио хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь гарсан гэж хэлж ярьж байсан юм.г машинд мөргүүлсэн хүн их хүчтэй мөргүүлээд газар унасан их аймаар юм болсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн76 дугаар тал/,

 

- Гэрч .Н “Би яг өдрийг нь санахгүй байна.02 оны 09 дүгээр сард би найз улан, Саранцэцэг нартай уулзахаар болоод замын уулзвар дээр байдаг Жаспер нэртэй буудлын гадаа уулзсан. Тэгээд тэндээсээ хуучин Дарханд байдаг шүүхийн эсрэг талын чикен зардаг газар орж ангийн найз Болормаатай уулзаад тэндээсээ улан, С бид нар шинэ дархан руу алхаад явсан юм аа. Тухайн үед яг цагийг нь санахгүй байна. Нар жаргаад жоохон харанхуй болж байсан. улан, Саранцэцэг бид уг замыг шүүх талаасаа буюу ертөнцийн зүгээр баруун талаас урагш чиглэлтэй гарсан юм.г замыг гарахдаа бид явган хүний явах хөдөлгөөн зохицуулдаг гэрэл дохиог хүлээж байгаад ногоон гэрэл асахаар нь гарсан.г зам жоохон өргөн хэмжээтэй зам байсан. улан, Саранцэцэг бид замаар дөнгөж гараад байж байтал ард явж байсан хүнийг машин мөргөчихсөн. Тухайн машин хэр хурдан явсан талаар би сайн санахгүй байна.г машинд мөргүүлсэн хүн явган хүний гарцаар гарч байгаад мөргүүлсэн гэдгийг санаж байна. Мөн уг хүнийг мөргөх үед явган зорчигч зорчих ногоон өнгийн гэрэл асчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн79 дүгээр тал/,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2-р хх-ийн0-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан- аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “..Шүүгдэгч ******* нь02 оны 09 дүгээр сарын6-ны өдөр0 цагийн Дархан- аймаг Дархан сум дугаар багт байрлах уулзвар дээр4-9 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байх үедээ хохирогч Болдбаатарыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна.ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллаагаар тогтоогдож байна гэж үзэж байна. Гэрчийг өсвөр насны хүүхэд, өөрөө мэдүүлгээ өгөөгүй гэж магадгүй. Энэ талаараа яаж хэрхэн өгсөн байдлаа өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлж байна. Ногоон гэрлийг зааж буй зургийг өөрийнхөө гарсан гэрлийн зураг гэж мэдүүлж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Намайг гарцаар гараад алхахад ард түс гэж дугарсан гэх мэдүүлэг болон гэрэл зурагт зөрүүтэй заасан байдлыг залруулж мэдүүлэг өгсөн. охирогч нь намайг гарцаар гарч байхад миний урд явж байсан хүмүүс ногоон гэрлээр гарч байсан.рд хүмүүс гарсны дараа намайг мөргөсөн гэх мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал “..Өмнө нь гарчихсан шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дутагдалтай байна гэдэг үүднээс Давж заалдах шатын шүүхээс буцсан. Нэмэлт ажиллагааны үр дүнд энэ хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шинжээч шинжилгээ хийх боломжгүй байна гэдэг ийм албан бичиг ирсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинжилгээний объектод тавигдах нийтлэг шаардлага байдаг. Нийтлэг шаардлагад шинжилгээ хийхэд шаардлагатай шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт хангасан байх, эх хувь буюу биет байдлаар энэ хуульд заасан тусгай шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг. Эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гарсан байх гэдэг энэ асуудлууд тавигддаг. Гэтэл хэрэг мэдээж камерын бичлэггүй байдлаас болоод шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй ийм нөхцөл байдал үүссэн гэж хуульчийн хувьд харж байна. цэг бол маргаантай байдаг цэгийг дахин нотлох үүднээс баримтыг бүрдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгаж хийсэн нөхцөл байдал зэргээс харахаар гэрч Номин-Эрдэнийн зааж байсан тэр мэдүүлгийг мөрдөгч өөрөө бичиж цэгийг дахин гэрчээр нотлуулсан мэтээр нотлох баримт бүрдүүлсэн ийм нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр шүүхийн хэлэлцүүлэг дээр гэрч Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлгээс үзэх юм бол цэг түүний хэрэгт дурдаж заасан цэгээс өөр байсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Гэрчид цэгийг тодорхойлох талаар дурдаагүйгээр мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байна гэх зүйл харагдаж байна. Тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан байж нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал нь тогтоогдон анхны объектив нөхцөл байдлыг хангасан нь тогтоогдох юм бол энэ гэмт хэрэг цаашаа явагдах ёстой. эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийх ёстой шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. Шүүх шинжээч шаардлага хангахгүй шинжилгээний объектод шинжилгээ хийхийг хориглосон байдаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн4.9 дүгээр зүйлийн.4 дэх заалтыг үндэслээд шинжилгээ хийх боломжгүй тухай ийм албан бичиг ирсэн байна. Тийм учраас энэ хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй ийм нөхцөл байдал үүссэн байна аа гэж хуульчийн хувьд харж байна. Тийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хангалттай нотлох баримт байхгүй байгаа учраас цагаатгах нөхцөл байдал үүссэн байна гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр “..Явган зорчигчийн гэрэл асаагүй байсан гэдэг хохирогчийн мэдүүлгээрлсын ерөнхий прокурорын024 оны 01 дүгээр сарын9-ний өдрийн Дархан- аймгийн прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. Энэ хүний мэдүүлгээрлсын ерөнхий прокурор Дархан- аймгийн прокурорын дүгнэлтийг аль аль дүгнэлтийг хүчингүй болгосон яг үүнийг мэдүүлгийг давж заалдах шатын шүүх мөн үнэлж буцаасан гэж ойлгож байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаан эхлэхэд шүүгч болон бид бүхэн үзсэн харсан. Энэ үйл явдлыг хохирогчоос асуухад тухайн бодит үйл явдлыг санахгүй байна гэхэд, өмгөөлөгч хажуу талаас яаж нөлөөлж, санаж байгаа гэж хэл гэдэг. эн бүхэн нүдэндээ харсан үүний дараа өмгөөлөгч авсны дараа энэ хүний мэдүүлэг өөрчлөгдсөн тэгэхлээр энэ хүний анхны мэдүүлэг буюу асаагүй байхад гарсан гэдэг мэдүүлэг болбол үнэн бодитой үндэслэлтэй гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Нотлогдож байгаа гэдэг нь энэ хүн ногоон гэрлээр гараагүй юм бол логик нь улаан гэрэл буюу манай үйлчлүүлэгч маань ногоон гэрлээр нэвтэрсэн байх нь гэдэг дүгнэлтүүд гаргаж байна. Эрүүгийн хуулийн7.10 дугаар зүйлд деспозитийг заасан энэ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх явдал. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнтэй холбогдуулаад миний бие Давж заалдах гомдол болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан. Үүний нэг нь шинжээчийн дахин дүгнэлт хийлгэх. Шинжээч хэргийн газар дээр очиж шинжээчийн дүгнэлтийг гаргаагүй. Бодит байдал дээрээ очиж дүгнэлтийг гаргаагүй. нх шинжээчийн дүгнэлт гаргахдаа зохицуулдаг уулзвар зохицуулдаггүй уулзвар гэх хоёр дүгнэлтийг хоёуланг нь гаргачихсан байсанг сүүлд нь шууд хэргийн газар дээрээ очоогүй байж нэг нь гарчихсан. Сүүлд нь дахиад гомдол гаргаад явахад. эргийн газар дээрээ очоогүй байгаа дүгнэлтээ өөрчилсөн байсан. Үүнтэй холбогдуулж Давж заалдахад гомдол гаргахад Давж заалдах шатын шүүхээс өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авч буцаасан. Буцаасан үндэслэл нь энэ шинжээчийн дүгнэлтийг буюу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулж зам тээврийн хөдөлгөөн, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн юм уу? үгүй юм уу? гэдгийг дахин шинжээч томилуулъя гэхэд. нхан шатын шүүхээс мөн прокурорт захирамжаар 60 хоногийн хугацаагаар буцааж. жиллагаатай холбогдуулаад мэргэжлийн шинжээч томилогдож энэ асуултыг мөрдөгч шинжээчээс асуусан. Энэ хүн замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн юм бэ? ер нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн юм уу? үгүй юм уу? гэдэг дүгнэлтийг шинжээчээс асуухад шинжээчээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар буюу энэ хүний гэм буруутай эсэх талаар шинжээчээс дүгнэлт гаргах боломжгүй гэдэг нь нотолсон. Шинжээч мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжилгээний компаниас албан ёсны тодорхойлолт ирсэн. Үүнийг Эрүүгийн хуулийн7.10 дугаар зүйлийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь үгүйсгэгдэж байна гэж ойлгож байгаа юм. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн, гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн. Энэ нь юу вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйл дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно гээд6.2 дугаар зүйлд заачихсан гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ёстой. Энэ гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох боломжгүй гэдэг шүүхийн шинжилгээний мэргэжлийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн компаниас энэ байдлыг тогтоох боломжгүй гэдгээ ирүүлчихжээ. Энэ хүн гэмт хэрэг үйлдсэн юм уу? үйлдээгүй юм уу? гэдэг нь нотлогдсонгүй.... Тийм учраас цагаатгаж өгөөч гэж хүсэж байна..” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “тухайн үед тээврийн хэрэгсэл зорчих ногоон гэрэл ассан байсан, хохирогч нь улаан гэрлээр зам хөндлөн гэнэт гарч ирсэн, зогсоох арга хэмжээ ямар нэгэн байдлаар авах боломжит хугацаа байгаагүй, шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хэргийн газрын үзлэгээр цэгийг зөрүүтэй тогтоосон, гэрч .Номин-Эрдэнийн мэдүүлэг эргэлзээтэй, тэрээр цэгийг тодорхой сайн санаж зааж өгөөгүй,025 оны 01 дүгээр сарын1-ний өдрийн Шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй талаар хариуг ирүүлсэн байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх, шүүх хуралдаанд гаргасан талуудын хууль зүйн дүгнэлт, шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарын мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон үйл баримтаар хохирогч Ж.Б нь явган хүний зохицуулдаг гарцаар, зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарах үйлдлээ эхлүүлсэн бөгөөд хохирогчийн зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарсан гэх мэдүүлэг нь гэрч “манай охин О.С нь хоёр найзтайгаа уг замыг гарах гэж явган хүний гэрэл дохио хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь гарсан гэж хэлж ярьж байсан юм” гэх мэдүүлэг,

 

Гэрч .Н шүүх хуралдаанд шинэчлэн өгсөн:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын “та гурав бол ногоон гэрэл асахаар нь гарсан юм байна тийм үү?” гэх асуултад

Тийм” гэж хариулсан,

 

Улсын яллагчийн “Чи С тэгсэн гэж ярьж байна. Чамтай холбогдсон юм уу?” гэх асуултад

“Утсаар холбогдоод би асуусан юм. Чи энэ зүйлсийг санаад байгаа юм уу? гэж асуухад бидний араас гарцаар гарч байгаад мөргүүлсэн гэж бодож байна гэсэн” гэж хариулсан,

Улсын яллагчийн “Энэ дохио руу яагаад заалгаж байгааг нь ойлгосон уу?” гэх асуултад

“Сайн ойлгоогүй” гэж хариулсан,

Улсын яллагчийн “Өөрийнхөө гарсан гэрлийг зааж харуулсан уу? эсвэл хохирогчийн гарсан гэрлийг зааж харуулсан уу?” гэх асуултад

“Өөрийнхөө” гэж хариулсан мэдүүлгээр давхар нотлогдог тогтоогдож байна гэж үзлээ.

 

эдийгээр гэрч******* нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгч оролцохдоо өмнө гэрчээр өгсөн мэдүүлгээс “улан С бид гурав замаар дөнгөж гараад байж байтал ард явж байсан хүнийг машинд мөргөчихсөн” гэснийг “Дөнгөж гараад гэдэг нь зөрүүтэй байна. Би замаа гараад дуусчихсан байсан” гэдэг байдлаар, “уг хүнийг мөргөх үед явган зорчигч зорчих ногоон өнгийн гэрэл асчихсан байсан юм” гэснийг “С ярихад бид нарыг ногоон гэрлээр гарч дууссан хойно ногоон гэрэл солигдоод улаан гэрэл асчихсан байгаад энэ хүн улаан гэрлээр гарсан байвал яах вэ? тийм магадлалтай” гэдэг байдлаар тайлбарлан зөвтгөж мэдүүлэг өгснийг дурдах нь зүйтэй.

 

арин хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зурагт хохирогчийг анх мөргөсөн цэг буюу “” цэгийг зөрүүтэй тогтоосон гэх байдал тогтоогдсонгүй.

 

Учир нь хохирогч “Тухайн тээврийн хэрэгсэл намайг мөргөхдөө намайг нэлээд хүчтэй мөргөсөн ба би уг машинд мөргүүлээд явж байсан газраас хэсэг зайнд шидэгдсэн ба уг тээврийн хэрэгсэл зогсохдоо миний хажууд ирж зогссон” гэх мэдүүлэг нь түүний мөргүүлээд унасан газар буюу “Б” цэгийг тодорхойлж байгаа бөгөөд энэ байдлыг гэрч .Н “улан, С бид замаар дөнгөж гараад байж байтал ард явж байсан хүнийг машин мөргөчихсөн” “түс гээд дугарсан” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинэчлэн өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хохирогч З.Б зам хөндлөн гарах явцад шүүгдэгч ******* тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгээр мөргөсөн, уг хүчний үйлчлэлээр хохирогч нь хэсэг зайнд шидэгдэн газарт унасан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

Мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Үзлэгээр биологийн болон тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй” гэснийг анхаарах нь зүйтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад02 оны 09 дүгээр сарын0-ны өдрийн 6 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн5 дугаар хуудас/,02 оны1 дүгээр сарын 01-ний өдрийн9 дүгээр нэмэлт шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн дугаар хуудас/ тус тус авагдсан.

 

Мөн025 оны 01 дүгээр сарын1-ний өдрийн “Шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолд “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын “шинжилгээ хийх боломжгүй тул дүгнэлт гаргахаас татгалзсан” утга бүхий025 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 01/0 дугаар,025 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/10 дугаар албан бичгүүдийг тус тус ирүүлжээ.

 

Шүүхээс эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийж харьцуулан судлахад 202 оны 09 дүгээр сарын0-ны өдрийн 6 дугаар шинжээчийн дүгнэлт,02 оны1 дүгээр сарын 01-ний өдрийн9 дүгээр нэмэлт шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул уг дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Учир нь шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтаар “хохирогч Д.Б тухайн уулзварт явган хүний гарцаар зорчих үйлдлийг зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр эхлүүлэн, үйлдлээ дуусгах үед өөрийн баруун талаас мөргүүлсэн” гэж дүгнэсэн нь дээрх шинжээчийн дүгнэлтийн “Явган зорчигч Д.Болдбаатар нь явган хүний гарцаар гарч байсан байна. Тухайн уулзвар дээр осол гарах үеийн камерын бичлэг байхгүй, хэргийн газар хэмжилтийн бүдүүвч зургаас харахад явган зорчигч гарцын ихэнх хэсгийг өнгөрч үед мөргүүлсэн байна. Иймд жолооч улсын замын хөдөлгөөний дүрмийн5.7-д зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэнтэй,

 

эргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “Үзлэгээр биологийн болон тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй” гэсэн нь “/12./-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэнтэй тус тус нийцэж байна гэж үзэв.

 

Мөн хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын02 оны0 дугаар сарын 09-ний өдрийн52 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн1-14 дүгээр хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийн хүлээн авах нь үндэслэлгүй байна.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх үйл баримт болох шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болохлсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэлээ.

 

оёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагч: “..Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялыг- дүүргээс гарахааргүй тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтийг хангахыг- дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах.” саналыг гаргасан.

 

охирогчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэх саналыг

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “..Эрүүгийн хуульд заасан сонгох санкц буюу торгох ялыг сонгож шүүх шийтгэлийг оногдуулах нь хохирогч болон холбогдогч нарын эрх нь хангагдахад боломжтой гэж үзэж байна..” гэх саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн51 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн61 дүгээр тал) зэргээр тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн61/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн" гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

ууль тогтоогчоос баталсан02 оны2 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, оногдуулах ялыг хүндрүүлэн024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. дугаар зүйлийн дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,

 

1.9 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгч *******т ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх үеийн буюу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

2. охирол, хор уршиг:

 

Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

511 дүгээр зүйлийн 511.-т “.Энэ хуулийн0.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Б нь баримтаар гаргаж өгсөн эмчилгээ, шатахууны зардал, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн зардалд нийт1,46,690 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд2,644,500 төгрөг, нийт4,10,190 төгрөгийг шүүгдэгч *******оос нэхэмжилсэн байна.

 

Шүүх уг нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд төлсөн гэх,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхиж, бусад хэсгийг буюу баримтаар нэхэмжилсэн,46,690 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч *******оос гаргуулан хохирогч Д.Б олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хохирогч Д.Б сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл нь ууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын02 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн /26, /275 дугаар хамтарсан тушаалын дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заагдсанаар сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлд хамаарч байгааг түүнд танилцуулж, зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн4/-ийг үйлдсэн байна.

 

“үний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал”-ын дугаар зүйлийн ., дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх зардалд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг5 дахин нэмэгдүүлж, нийт ,250,000 төгрөгөөр тогтоож, хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн,46,690 төгрөгийг нэмж, шүүгдэгчээс нийт5,71,690 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б олгох нь зөв байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирогч Д.Б0,000,000 төгрөгийг төлж барагдуулжээ.

 

Иймд шүүгдэгч *******оос 5,71,690 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 6,4,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч *******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд хэрэгт хавсаргаж ирүүлсэн ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6., 6.6, 6.7, 6., 6.10,.1, .1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТОО нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. дугаар зүйлийн,.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн ангийн7.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр00,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос нийт 5,71,690 төгрөгийг төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,5 дугаар хороо,1-51 тоот, РД:ЭЮ602015, утас:2256/-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1.1-т зааснаар шүүгдэгч *******оос 6,4,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь0090002000 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёснылөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор Дархан- аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДРГЛГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИБӨРТЭ