Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 2025      03           17                       2025/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох эрүүгийн 2525000000017 дугаартай, 312/2025/0104/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн цээжин тус газарт өшиглөж, цээжний баруун талын гурван хавирганы хугарал /6,7,8 дугаар/ буюу хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000017 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн цээжин тус газарт өшиглөж цээжний баруун талын гурван хавирганы хугарал /6,7,8 дугаар/ буюу хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өгсөн: “...Ахаасаа уучлал гуйж байна. Буруу зүйл хийсэн. Үл ойлголцох зүйлээс болж, ийм асуудал болсон... гэх мэдүүлэг,

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өгсөн: ...300,000 төгрөг өгсөн. Гомдол, санал байхгүй, заавал ял энэ тэр оногдуулах санаа зорилго байгаагүй... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өгсөн: "... 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой 20-21 цагийн үед гэртээ байж байсан чинь миний эхнэрийн төрсөн дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь эхнэрийнхээ хамт манай гэрт ирсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь халамцуу байдалтай байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, надад архи авч ирж өгнө гэхээр нь хэрэггүй гэж хэлсэн чинь за яадаг юм та ганцаараа байгаа юм чинь гэж хэлээд гараад явсан. Хэсэг хугацааны дараа буцаад ирэхдээ Хараа нэртэй 0.75 хэмжээтэй нэг шил архи авч ирээд уг архийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёр уусан. Тухайн архийг ууж дууссаны дараа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёр маргалдаж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь намайг маш олон удаа зодож цохисон юм. Би юунаас болж маргалдсан талаар сайн санахгүй байна. Архи уухын өмнө ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь манай гэрийн амьдралын талаар танай хүүхдүүд ингэдэг, тэгдэг гэсэн юм ярьж байсан юм. Маргааш өглөө нь босоход миний нүүр ам хөхөрч хавдсан, босож чадахгүй цээжээр хөндүүрлэж өвчтэй байсан юм. Ингэд би хүргэн Хүчитбаатарын гарт очиж 3-4 хоноод тэгээд эмнэлгээр яваад зураг авхуулсан чинь миний 3 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд би ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй уулзаад миний хавирга хугарсан байна зураг авхуулсан гэж хэлэхэд зураг авхуулсан 300,000 төгрөгийг өгсөн. Ингээд би хот руу явсан юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь надаас ямар ч уучлалт гуйхгүй, намайг яаж байна гэж асуухгүй болохоор гомдол гаргасан юм... Би хохирлоо нэхэмжлэх болно. Би сэтгэл санаанд учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-11-р хуудас/,

- Гэрч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өгсөн: "... Би Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэх хүнийг танина, миний нөхөр Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, төрсөн эгч Бадамгаравын нөхөр нь юм. Төрөл садангийн холбоотой. 2024 оны 10 дугаар сарын 31-ний оройхон би ажлаасаа буугаад нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй Дэнж багт байрлах Дэнж дэлгүүрийн тэнд уулзаад Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ахын гэрт очсон. Очсон шалтгаан нь гэвэл Бадамгарав эгчийг Японоос ирсэн байвал уулзах гэж очсон юм. Ингээд гэрт нь очсон чинь Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ах ганцаараа гэртээ байсан. Бид хоёрыг очиход согтуу сууж байсан. Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ах бид хоёрыг юмтай ирсэн юм уу гэхээр нь эгч ирээгүй юм уу гэж хэлсэн чинь ирээгүй, та хоёр эгчийгээ байвал юмтай ирээд надад юмгүй ирсэн юм уу гээд байхаар нь би танд нэг юм аваад өгье та илүү дутуу зан гаргахгүй шүү би таны занг мэднэ гэж асууж байгаад Хараа нэртэй 0.75 хэмжээтэй нэг шил архи авч өгсөн. Ингээд уг архийг нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ах хоёр уусан. Ингээд хоёр, гурван удаа уусны дараа Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ах нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, янз бүрээр харааж хэлж байгаад босож ирээд нөхрийн ар нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, би юу болоод байгаа юм гэж хэлсэн чинь нөхөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, босож ирээд Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ахыг нэг удаа өшиглөсөн хаашаа нь өшиглөснийг би сайн хэлж мэдэхгүй байна. Ингээд би нөхрийгөө чангааж байгаад аваад гараад гэртээ харьсан. Хэд хоногийн дараа Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ах утсаар яриад миний хавирга хугарсан байна гэж хэлж байсан. Дараа нь утсаар яриад би хот руу явах гэж байна зардлын мөнгө өг гэхээр нь нөхөр бид хоёр 300,000 төгрөг шилжүүлсэн....." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-р хуудас/,

- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 130 дугаартай шинжээчийн "Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн биед цээжний баруун талын гурван хавирганы хугарал /6,7,8 дугаар хавирга/ гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 18-21-р хуудас/,

- Яллагдагч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн"... Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ахын цээжин хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн... Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ах залгаад миний хавирга хугарсан байна хот руу явлаа зардлын мөнгө өг гэхээр нь эхнэр бид хоёр 300.000 төгрөг шилжүүлсэн юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэрч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний орой ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хүргэн ах Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн цээжин тус газарт өшиглөж цээжний баруун талын гурван хавирганы хугарал /6,7,8 дугаар/ буюу хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эрүүл мэндэд дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 130 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, цохисон үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д эмчилгээний төлбөрт 300,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 29-42 дахь талд авагдсан, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Орхон аймгийн Баянндөр сумын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоотод эхнэрийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр шийдвэрлэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ………………….. овогт ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д шүүхээс оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгийн торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ