Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Т.Төгөлдөр,

шүүгдэгч Б.************* нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*************д холбогдох эрүүгийн 2525000000058 дугаартай 312/2025/0105/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,

урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар, 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:*************/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.************* 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ************* тоотод гэртээ хамт амьдардаг өөрийн төрсөн эцэг буюу хохирогч Д.*************-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар тус маргаанаас үүдэлтэйгээр хохирогчийн нүүр болон цээж хэсэг рүү нь гараараа болон тохойгоороо цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь "цээжинд цус хуралт, шарх, баруун шуу, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.************* өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000058 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.************* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ************* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Д.*************-тай үл ялих шалтгаанаар маргалдаж, түүний нүүр болон цээж хэсэгт тус тус гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь "цээжинд цус хуралт, шарх, баруун шуу, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.************* өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би архи барьж орж ирээгүй. Аав орон дээрээ л сууж байдаг. Гэтэл тэр өдөр босож ирээд намайг ус буцалгагчны залгуураар ороолгоод, хазаж, цохиж зодсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Хохирогч Д.*************ийн өгсөн: "... 2024 оны 12 дугаар сарын 26-ны орой гэртээ байж байтал хүү ************* нь гаднаас архи барьж орж ирээд намайг архи уу гэж архиар шахаад тэгээд уухгүй гэж хэлтэл, надруу агсан согтуу тавиад хоёр хүүхдээ дууд, хоёр хүүхэдтэй *************ь бүгдийг *************ь ална тална гээд намайг газар түлхээд миний дээрээс нүүр лүү гараараа цохиож цээж рүү хөлөөрөө дэвсээд цохиод байсан. Тэгээд би хүн алах гэж төрсөн хүн гэж орилж чарлаад байсан. Тэгээд удалгүй гэрээсээ гараад явсан. Маргааш нь манай ач хүү О.Баасанхүү ирээд намайг цагдаагийн байгууллага руу цуг авч явж өргөдөл гаргасан... Б.*************тэй цуг амьдардаг, Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг хөтлийн 9-15 тоотод цуг амьдардаг болно... Өмнө нь цохиж зодож байсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12, 14 дэх талууд/, 

- Гэрч Д.*************ын өгсөн: "...Манай нөхөр ************* босож ирээд миний араар гараад хүү Б.************* ус буцалгагчийн залгуураар ороолгосон, тэгээд манай нөхөр хүү *************тэй нэгийгээ үзнэ гээд орилоод байсан. *************, ************* хоёр зууралдаад салахгүй газар зөндөө ноцолдсон, тэгээд арай гэж Б.************* нөхрөөсөө салгаж авсан, тухайн үед манай Б.************* нүүр амийг маажаад гарыг нь хазсан, бас Б.************* нь *************ийн нүүр лүү тохойгоороо цохисон байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 150 дугаартай "...Д.*************ийн биед цээжинд цус хуралт, шарх, баруун шуу, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх цээжинд цус хуралт, шарх гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 21-22 дахь тал/, 

- Яллагдагч Б.************* өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрийн болсон бүх үйл явдлыг би Наранцэцэг байцаагчид ярьсан. Манай аав намайг ус буцалгагчийн залгуураар ороолгож бариагүй бол би өнөөдөр аавын биед гэмтэл бэртэл учруулахгүй байсан. Дээр нь хөгшин дүлий өндөр настай дүр үзүүлчихээд намайг оролдоод өдөөд байдаг. ..........Буруутай бол шүүхээр орж хариуцлагаа хүлээнэ..." гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дэх тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.*************, гэрч Д.************* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.************* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад

шүүгдэгч Б.************* нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ************* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг Д.*************тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр болон цээж хэсэгт тус тус гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь "...цээжинд цус хуралт, шарх, баруун шуу, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.************* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*************ийн эрүүл мэндэд "...цээжинд цус хуралт, шарх, баруун шуу, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 150 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-д “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд...” гэж, зааснаар Б.*************, Д.************* нар нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байх бөгөөд шүүгдэгч Б.*************, хохирогч Д.************* нар нь төрсөн эцэг, хүү болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.************* нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эцэг Д.*************тай маргалдаж, улмаас уурлан нүүр болон цээж хэсэгт тус тус гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжүүдийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.*************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчийн төрсөн эцэг бөгөөд хохирол, хор уршгийг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тайлбарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тус тус илэрхийлсэн.

Хохирогч Д.************* нь 1949 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 75 настай буюу өндөр настай, гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд "...цээжинд цус хуралт, шарх, баруун шуу, баруун, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун хацар, зүүн хөмсөг, зүүн чихний дэлбэнд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.************* нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.*************ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.

Шүүгдэгч Б.************* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.************* хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн “...ус буцалгагчийн залгуураар ороолгож, хазаж, маажсан...” зэрэг хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан уурлаж бухимдан бусдын биед халдсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 33, 36-47 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 393 дугаартай, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.************* нь 45 настай, хэрэг хариуцах насанд хүрсэн, ам бүл 3, аав, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг, Хөтөлийн 9-15 тоот хаягт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.************* үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч Б.************* 1 /нэг/ сарын хугацаагаар оршин суугаа газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*************д сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хү*************тэй болохыг дурдаж, тогтоол хү************* төгөлдөр болтол шүүгдэгч Б.*************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*************эс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт *************ийн ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************* 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************* 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.************* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Д.************* нь гомдол, саналгүй, болохыг дурдаж, хохирогч Д.************* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ