Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар  2025/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,

улсын яллагч Ц.Лхамсүрэн,

шүүгдэгч Б.************* нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*************д холбогдох эрүүгийн 2525000000057 дугаартай, 312/2025/0103/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт ************ийн ****************, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *********** аймаг ************* суманд төрсөн, ** настай, э*эгтэй, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, ам бүл *, ****** * ********ийн хамт ****** аймгийн *********** сум ********* баг ********* **** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, /***************/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.************* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж (2,14%) согтолттой үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт ************* улсын дугаартай "Тоёота хариэр" загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*************ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2525000000057 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.************* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэж (2,14%) промил согтолттой үедээ 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт *************улсын дугаартай "Тоёота хариэр" загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*************ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хуудас), 

- 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө ************* серийн дугаартай, Alcotest багажаар тээврийн хэрэгслийн жолооч Б.************* /РД:*************/-ын согтуурлын зэргийг хэмжсэн 2.14% гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7-р хуудас), 

- Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/3Ш/1717 дугаартай "...Б.*************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн..." шүүхийн шийтгэвэр (хавтаст хэргийн 43-45-р хуудас), 

- Гэрч ********ын өгсөн "...Миний нөхөр урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. Төлөв даруу зантай, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Өнөөдөр шинэ жилийн арга хэмжээтэй гээд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ ойролцоогоос замын цагдаа нарт баригдсан юм шиг байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-р хуудас), 

- Гэрч О.*************ын өгсөн “...Хэсэг хугацааны дараа ************* хариар загварын тээврийн хэрэгслээ жолоодож ганцаараа хүрч ирэхээр нь дэлгүүр орж нэг том сав пиво худалдаж аваад дэлгүүрийн урд талын гудамжинд *************ын машин дотор хувааж уусан. Бид хоёр пиво хувааж дуусаад би гэртээ харихаар замаас унаанд сууж явсан. Харин ************* машинтайгаа хөдлөөд явахаар нь гэртээ харих гэж байгаа юм байлгүй дээ гэж бодсон. Надаас салаад хаагуур яаж явсан гэдгийг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-р хуудас), 

- Яллагдагч Б.*************ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цаг өнгөрч байх үед гэрийнхээ ойролцоох худгаас ус авахаар гадаад улсад амьдардаг бэр эгч Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй, өөрийн өмчлөлийн тоёота хариар загварын *************улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гэрээсээ гарсан. Худаг руу явж байтал хуурай ах ************* өөрийнхөө ************** дугаарын утаснаас над руу залгаж Их залуу баг 6 дугаар гудамжинд байдаг "Оргил" хүнсний дэлгүүрийн гадаа хүрээд ирээч гэж дуудсан. Энэ үед би дэлгүүрийн гадаа очсон чинь ах хоёулаа ганц пиво хуваагаад уучих уу, гэж асуухаар нь би тэгье гээд зөвшөөрч дэлгүүрээс 1 сав том пиво аваад Их залуу баг дугаар гудамж руу орж миний жолоодож явсан машин дотор хувааж уусан. 1 цаг орчмын дараа ************* ахаас салж Наран баг Хорооллын эцсийн эмийн сангаас эм авахаар хөдөлсөн. Тэгтэл цаг орой болсон учраас эмийн сан хаачихсан байсан. Ингээд би шууд гэртээ харихаар Рашаант баг гудамжных нь тоотыг мэдэхгүй байна, гудамжинд явж байтал замын цагдаа нар үзүүрт нь таараад намайг зогсоосон. Дараа нь нээх удалгүй би цагдаа нартай хамт төв цагдаагийн газарт очиж драгер үлээсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 10 дугаар сард 1 жилийн хугацаатай хасуулсан. Мөн гэрт усгүй болчихоор нь ойрхон юм чинь гээд машинаа бариад гарчихсан юм. Уг нь би машин барьж болохгүй учраас эхнэр маань өдөр тутам машинаа унаж хүүхдүүдээ нааш цааш сургууль, цэцэрлэгт нь зөөдөг юм. ************* ах бид хоёр ганц том сав пиво л хувааж уусан. Надад тэгж их согтсон зүйл байгаагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч *************, О.*************, шүүгдэгч Б.************* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/3Ш/1717 дугаартай шийтгэвэр, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө ************* серийн дугаартай, Alcotest багажаар тээврийн хэрэгслийн жолооч Б.************* /РД:*************/-ын согтуурлын зэргийг хэмжсэн 2.14% гэсэн бичиглэл бүхий тэмдэглэл зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.************* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж (2,14%) промил согтолттой үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 22 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт *************улсын дугаартай "Тоёота хариэр" загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.************* нь 2.14% промил согтолттой байсан нь Alcotest *************  загварын багажаар шалгасан баримтаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар Б.*************ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.*************ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргаж,

шүүгдэгч Б.************* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.************* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*************ын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.*************ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр)  жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс... хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Б.*************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс буюу торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.************* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт *************гийн *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.************* нь шүүхээс оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*************д сануулсугай.

5. Шүүгдэгч Б.************* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*************д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б.************* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ