Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 71

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

            Улсын яллагч: С.Мөнхтулга,

   Шүүгдэгч: Э.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овгийн *******ын *******д холбогдох .... дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:

Э.******* нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өглөө үүрийн 03 цагийн үед эмнэлгийн өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.*******ын биед халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ... “2017 оны 05 дугаар сарын 28-ны өглөө үүрээр 04 цагийн үед байхаа ээжийг хайж явж байгаад эмнэлэг рүү ороход ******* эмнэлгийн өрөөнд гэх эмчтэй хамт унтаж байхад нь миний уур хүрээд гар хэсэг рүү нь сэрээх зорилготой гар луу нь алгадаж сэрээгээд миний ээжийн амь нас яригдаж байхад чи яаж унтаж чадаж байна, нойр чинь хүрч байна уу, хайлцахгүй байж болно дайны хажуугаар дажин гэж алга болоод байх юм яасан гэж алга болоод байгаа юм гэж хэлээд *******ийн баруун талын хацар хэсэгт нэг удаа гараараа алгадсан. Зөвлөгөөн дээр ******* эмч ор үндэсгүй зүйлүүд ярьж байсан. Тэгэхдээ ******* гэх хүнийг дандаа дарамталдаг загнадаг ажлыг нь хийлгэдэггүй, байх суух газаргүй болгочихсон хэцүү байгаа байнга л дарамталдаг гэж хэлсэн. Тухайн зүйлийг ******* л ******* эмчид хэлсэн нь ойлгомжтой байсан. ******* тэгж худлаа хов зөөснөөс болоод миний ээж сэтгэл санаагаар унаад алга болсон байсан. Тэгэхэд ******* хамт хайлцахгүй байхаар нь тухай үедээ их гомдсон бас бухимдсан юм. Шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна би гэмтэл учруулахаар цохиогүй дараа нь уулзахад ямар нэг ил харагдах хөхрөл, няцрал гэх зүйл огт байгаагүй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Дээр нь тухайн зөвлөгөөн бол үе үеийн эмч нартай туршлага солилцох хүндэтгэлийн арга хэмжээ байсан. Тэгэхэд тухайн хурал дээр миний ээж ******* бид хоёрыг муулж гүтгэсэн нь их муухай байсан. Тухайн зүйлд нь миний ээж сэтгэлээр их унасан учир нь эмнэлэгт 28 жил ажилласан хамт ажиллаж байсан эмч нар нь ирсэн байсан. Тухайн яригдсан зүйлүүдийг дотоодоо ярьж шийдэж болох байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 30-31 дүгээр хуудас/

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ... “2017 оны 05 сарын 26-ны өдөр ******* сумын эмч ажилчдын уулзалт болсон, 27-нд нь уулзалтанд ирсэн эмч ажилчдыг *******йн тал руу явж үдэж гаргах ажиллагаа явагдсан. Энэ үдэлтээс өмнө нь болсон зөвлөгөөн дээр ээж бид хоёрыг гүтгэсэн асуудал нилээд яригдсан байсан. Манай ээж сэтгэл санааны хямралд орсон байсан учраас би чадахаараа ээжийгээ тайвшруулж байсан. Би өөрөө ч сэтгэл санааны хямралтай байсан ч гэсэн ээж хямарсан учраас би биеэ барьж байсан. Тэгээд би байгууллага удирдаж байсан хүний хувьд эмч ажилчдыг үдэж өгөхөөр явсан. Манай ээж сувилагчийн ээлжинд гарч үлдсэн. Тэр *******йн тал дээр архидсан зүйл байхгүй, хорхог хийж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Надад архи ирэхээр нь би тулгаад уулгүйгээр амсаад буцаагаад архийг өгсөн. Тэгээд тэндээс тараад сум руу орж ирсэн чинь төлөөлөгч ээж чинь алга болоод 2 цаг болсон гэсэн би айгаад ээжийгээ эмнэлэг, хөдөөгөөр хайгаад олдохгүй байсан. Тэгсэн чинь бас ******* алга болсон гэсэн яриа байсан. Би анзаараагүй, гол нь ээж алга болчихоод олдохгүй байсан. Тэгээд 4 өнгөрөөгөөд 5 болж байхад эмнэлэг дээр ирсэн чинь ******* унтаж байсан. Би дуудаад ээж алга болчихоод байхад яаж унтаж чадаж байна аа, хайж эрэлцэхгүй юмаа гэхэд гүйж алга болоод ажил удаад байдаг нь ямар учиртай юм бэ гэж хэлсэн чинь тоохгүй үл тооморсорлож байсан. Тэгээд би хацарт нь алгадсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, ээж алга болчихоод олдохгүй сэтгэл хямарсан айдастай байсан учраас ийм зүйл болсон гэв”гэв.

Хохирогч Ц.******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 27 ны өдөр ******* сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байсан үе үеийн эмч нарийн уулзалт зөвлөгөөн болсон. Тэгээд тухайн хурал дээр эмч ******* босоод *******ыг байрнаас нь гаргасан эмнэлэгт хавчиж дарамталдаг утгатай үгийг эрхлэгч ******* болон сувилагч ******* нарт хандаж хэлсэн. Тэгээд дээр нь ******* эмч гомдож явдаг талаараа бас ярьсан. Тэгэхэд эрхлэгч ******* тэр үгийг нь намайг хов зөөдөг мэтээр ойлгосон байсан. Тэндээс хурал тараад эмч нарыг дагуулаад голын эрэг дээр шорлог хийж идэхээр явсан. Эмнэлгийн дуудлаганд эмчээр , сувилагчаар ******* нар үлдсэн. Тэгээд бид нар 00 цаг өнгөрөөгөөд суман дээр ирэхэд сувилагч ******* үхнэ амиа хорлохоор явлаа гэх утга бүхий мессежийг *******, ******* эмч рүү бичиж үлдээгээд алга болчихсон. Сумын хүмүүс хайж байсан дээр нь бид нарын утсанд олон дуудлага ирсэн байсан. Тэр дунд ******* эгчийн охиноос нь чамаас болоод миний ээж алга болчихлоо чамайг ирээгүй бол ийм юм болохгүй байсан чи хов зөөснөөс боллоо гэх утга бүхий мессеж ирсэн байсан. Тэгээд эмч нар ******* эгчийг хайх эрлийн баг гаргаад сандралдаад байхаар нь би айгаад урагшаа сондуул руу явсан юм. Тэгээд ганцаараа юм бодоод сууж байхад хүмүүс миний утас руу залгаад байхаар нь аваагүй дууг нь хаасан. Тэгэхэд намайг хайгаад байна гэж мессеж ирсэн байхаар нь утасны дуугаа нээгээд утсаар яриад суман дээр 02 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд эмч тай хамт эмнэлгийн өрөөнд хамт унтаж байхад 03 цаг өнгөрөөд 04 цаг болж байсан байх намайг нэг хүн цохиод авсан яг хаана цохисон талаар нь мэдэхгүй байна толгой хэсэгт цохисон байх тухайн үед их нойрмог байсан юм. Тэгээд сэрэхэд ******* эгчийн охин болох эмнэлгийн эрхлэгч ******* байсан. Тэгээд миний ээж алга болчихоод байхад чи яаж унтаж чадаж байна чамаас болсон гэж өөдөөс уурлаад хэлсэн. Тэгээд миний баруун хацар хэсэг рүү алгадсан. Тэгээд гаднаас шанага авч орж ирээд над руу далайсан, тэгэхэд голоор эмч орж ирсэн. Тэгэхэд Баяр ах цаанаас нь ******* эмчийг дагуулаад аваад гарсан. Гол дээр бүх эмч нар архи уусан би архи уугаагүй тухайн үед эрүүл байсан. ******* эмч гол дээр байхдаа архи ууж байсан гэхдээ суман дээр ирсэн дараа нь харахад гайгүй л байх шиг байсан. Эмнэлгийн сувилагч ******* гэх хүн нь эмнэлгийн эрхлэгч ******* гэх хүний ээж байгаа юм. Тэгээд миний ээж чамаас болоод алга болсон гээд л уурлаад байсан. Тэрнээсээ болоод миний биед халдах болсон ер нь надад их дургүй юм шиг ханддаг хүн байгаа юм. Гомдол санал гэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Гэрч  О. мэдүүлэхдээ... “2017 оны 05 сарын 27 ны өдөр ******* суманд ажиллаж байсан үе үеийн эмч нарын хурал зөвлөгөөн өглөө болсон. Тэгээд үдээс хойш тараад тэнд байсан эмч нарыг аваад хөдөө аялалын шугмаар ******* голын эрэг дээр очсон. Тэндээ байж байгаад орой 00 цагийн үед ирэхэд сувилагч ******* алга болчихсон сумын төвд эрлийн баг гарчихсан хайж байсан. Тэгэхэд нь эмнэлгийн хүмүүс нийлээд хайлцсан.Тэгээд байж байтал эмнэлгийн лаборант ******* бас алга болчихсон утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь *******ийг хайхын хамт *******ийг бас хайж эхэлсэн би тухайн үед *******ийг хайхаар хөдөө явсан байсан. Явж байгаад 04 цагийн үед байхаа эрхлэгч *******гийн хамт яваад ирсэн. Тэгээд эмнэлгийн гадаа очиход эмнэлгийн эрхлэгч ******* эмнэлэг рүү орсон би гадна нь сууж байгаад эмнэлэг рүү ороход эмнэлгийн 1 дугаартай өрөө байхаа тэр лүү ороход Увдал эмч ******* эмч, ******* нар байж байсан ******* ******* нар маргалдсан юм шиг харагдсан тэгээд би явъя гэж хэлээд эрхлэгч *******г аваад гарсан. Сүүлд нь сонсоход *******ыг ******* эмч алгадсан сураг дуулдаж байсан. Би тухайн үед нь хараагүй учир юу болсон талаар нь мэдэхгүй байна. Хөдөө явахад ******* бага зэрэг амссан байсан. Тэрнээс хойш 04 цагийн үед хүртэл архи нь гарчихсан байсан байх гэж бодож байна. Ээж нь алга болчихсон гээд их сандарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч О. мэдүүлэхдээ... “2017 оны 05 сарын 27 ны өдөр ******* суманд ажиллаж байсан үе үеийн эмч нарын хурал зөвлөгөөн 11 цагт болсон. Тухайн хурал дээр эрхлэгч ******* болон түүний ээж сувилагч ******* нарыг шүүмжилсэн асуудал нилээн гарсан. Ажлаа хийж чаддагүй удирдах удирдуулах ёс байхгүй ээж охин хоёрын хувийн эмнэлэг биш гэх яриа яригдсан тэгэхэд ******* эгч тайлбар хийсэн тэгэхдээ уйлаад сэтгэл санаагаар их унасан. 16 цагийн үед байхаа хурал тараад эмч нарын зөвлөгөөнд оролцсон хүмүүс хөдөө ******* голын эрэг дээр аялал зугаалгийн байдлаар явсан. Тухайн үед ЭМТ-ийн ээлжинд сувилагчаар ******* эгч, эмчээр би гараад үлдсэн тэгсэн 20 цагийн үед дуудлага ирээд ******* гэх хүнийг хайхад байхгүй байсан тэгээд 22 цаг өнгөрөөд олдохгүй болохоор гэрийнх нь хүмүүсээс асуугаад цагдаад мэдэгдсэн. Тэгээд сумын эрлийн баг гараад хайж байх хугацаанд 00 цаг өнгөрөөд хөдөө явсан эмч нар ирцгээсэн.Тэгээд ******* эгчийг хайхаар явцгаасан тэгж байх хугацаанд эмнэлгийн лаборант ******* гэх хүн бас алга болчихсон тэрийг нь 01 цагийн үед мэдсэн тэгээд ******* эгчийг хайх хажуугаар нь *******ыг бас хайсан тэгээд 03 цаг өнгөрч байхад сумын урд талын сондуул дунд сууж байхад нь *******той өөртэй нь утсаар ярьж байгаад олсон. *******ыг олж ирээд эмнэлгийн өрөөнд би хараад хамт байж байхад ******* унтаад өгсөн 04 цагийн үед гаднаас ******* эмч орж ирээд *******д хандаж хүн алга болчихоод хүний амь нас яригдаж байхад чиний нойр чинь хүрж байна уу гэж хэлээд баруун талын хацар хэсэг рүү нь алгадсан. Би тухайн үөд юу болсон талаар нь ойлгоогүй нойрмог байсан. Тэгээд ******* эмч *******ыг цохих гээд юм хайгаад байсан тэгж байгаад өрөөнөөс гараад үүдэнд байсан усны саван дээр байсан шанагийг авч орж ирээд ******* руу далайсан тэгэхэд нь би голоор нь ороод боль гэж хэлээд шанагийг нь авсан тэгэхэд гаднаас эмнэлгийн жолооч Баяр ах орж ирээд ******* эмчийг аваад гарсан. Би тухайн үед нь ******* эмчийн утас руу залгаад *******ыг ******* эмч алгадчихлаа *******ыг танай гэрт оруулъя гэж хэлээд *******ыг ******* эмчийн хашааны гадна хүргэж өгсөн. Сумын эмнэлэгт шинэ сувилагч ирсэн тэгэхэд нь *******ын гэрт оруулаад *******ыг өрөөнөөс нь гараад надтай хамт бай гэж хэлсэн тэрийг нь ******* ******* эмчид хэлсэн юм шиг байсан. Эмч нарын хурал дээр ******* эмч ярихдаа *******ыг гэрээс нь гаргасан гэх зүйл хэлсэн. ******* тэрийг нь ******* хов зөөлөө тэрнээс болж ээж алга болчихлоо гэж бухимдаад байсан.Тэрнээсээ л болж *******ын биед халдах болсон байх гэж бодож байна. *******г хөдөөнөөс ирэхэд нь архи үнэртэж байсан гэхдээ бага зэрэг л уусан юм шиг харагдаж байсан. Миний харсанаар нэг удаа баруун хацар хэсэг нь алгадсан өөр сайн мэдэхгүй байна. ******* өрөөний баруун талын орон дээр унтаж байсан би зүүн талын орон дээр нь хэвтэж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч Б.******* мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 28 ны өглөө үүрийн 04 цагийн үед байхаа *******ын биед ******* халдсан тэрнээс хойш манай гэрт ******* байсан манайд байж байгаад ар гэрийнхээ хүмүүсийг ирэхэд нь явсан баруун талын хацар уруул хэсэг нь бага зэрэг хавдартай байсан өөр гэмтэл гэхээр зүйл байгаагүй ******* өөрөө уйлсаар байгаад нүд нь бүлцийсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Д. мэдүүлэхдээ... “2017 оны 05 сарын 26 ны өдөр Мандал-овоо суманд ажиллаж байсан үө үеийн эмч нарын зөвлөгөөн болсон тэгээд 05 сарын 27 ны өдөр нь хуралдсан тэгэхэд нь би босоод эмнэлгийн Лаборант *******ыг эрхлэгч ******* ээж ******* гэх сувилагчтай хамтран хавчин гадуурхаад ажил төрлийг нь хийлгэхгүй байна гэж шүүмжилсэн юм. Би шүүмжлэхдээ эрхлэгч ******* нь *******д хандаж шинэ сувилагч ирсэн байр суллаж өг гэж хэлээд байрнаас нь гаргасан юм шиг байсан. Би тэр талаар нь сайн мэдэхгүй тэрийг нь хурал дээр хэлсэн тухайн зүйлийг Мөнх-оргил надад хэлсэн юм. Тэгэхдээ ер нь намайг нүд үзүүрлээд гэж хэлж байсан юм. Тэгээд ******* гэх хүн намайг муухай царайтай гэж хэлсэн байсныг бас тухайн хурал дээр хэлсэн. Тэгээд л хурал тараад эмч нарын хамт ******* голын эрэг дээр мах шарж идэхээр үдээс хойш явцгаасан. Тэгэхэд ******* ээлжийн сувилагчаар, эмчээр жижүүрт үлдсэн. Эмч нарын хамт ******* голын эрэг дээр хооллож юм ярьж сууж байгаад тухайн өдрийн орой 00 цаг өнгөрөөд ирсэн. Тэгэхэд миний утсанд ******* гэх хүнээс “Би үхээд өгье үхсэн хойно миний сүнстэй учраа олоорой” гэх утга бүхий мессеж бичсэн байсан. Тэгээд алга болчихсон сумаас эрлийн баг гарсан байсан. Би тухайн үед санаа зовоод эмнэлгийн чийрэгжүүлэлтийн танхимд хоносон. Эмнэлэг дээр хонож байхад Мөнх-оргил алга болчихлоо гэдэг юм яригдаж байсан. Тэгээд эрлийн баг гарсан талаар нь сонссон удалгүй Мөнх-оргил олдлоо тэгээд эмнэлэг дээр авч ирлээ гэж байсан би тухайн үед нь уулзаагүй өрөөнөөс гараагүй. Өглөө үүрээр *******ыг ******* алгадсан байна гэж мэдсэн өөр зүйл мэдэхгүй байна. Би тэр талаар нь сайн мэдэхгүй байна тэр хоёр угаасаа таарамж муутай хүмүүс байгаа юм. Хөдөө голын эрэг дээр байхад бүх эмч нар архи уусан тэгэхэд ******* огт уугаагүй архи хэрэглэдэггүй юм ******* уусан эсэх талаар нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Ц.******* мэдүүлэхдээ... “2017 оны 05 сарын 27 ны өдөр ******* суманд ажиллаж байсан үе үөийн эмч нарын хурал зөвлөгөөн өглөө болсон. Тухайн хурал дээр үе үеийн олон эмч ирсэн байсан учир дурсамж ярих туршлага солилцох найрсаг уулзалж байсан. Тэгэхэд тухайн хурал дээр эмч лаборант *******ыг эх охин хоёр нийлж гэрээс нь хөөж гаргасан гэх зүйлийг манай охин бид хоёрт хандаж хэлсэн. Манай охин эмнэлгийн эрхлэгч хийдэг ******* гэдэг. Эх охин хоёрын хувийн эмнэлэг биш дэндүү даварч байгаа юм биш үү гэх мэт гүтгэлгийн зүйл хэлж байсан тухайн зүйлийг ******* нь эмчид хэлсэн байсан. Тэгэхэд нь би их гомдсон учир нь ярих зүйл байсан бол хамт олон дотроо л үнэн бодит зүйл хэлэх байсан. Тэгэхэд худлаа зүйлийг тэр олон эмч нарын өмнө хэлсэн. Тухайн хурал тарахад нь би эмнэлгийн ээлжийн сувилагч ажилтай байсан учир үлдээд бусад эмч нар хөдөө явцгаасан. Тэгээд байж байгаад бухимдаад байхаар нь эмч болон ******* эмч рүү мессеж биччихээд хөдөө гэрлүүгээ алхсан. Манай хөдөө гэр сумын төвөөс зүүн тийш 35-км зайд байдаг юм. Маргааш нь намайг хайгаад бөөн юм болсон байсан талаар дуулсан. Тэгэхэд ******* гэх лаборант охиныг манай охин ******* алгадсан гэж байсан. Би тэр талаар нь мэдэхгүй байна манай охин тухайн үед их л бухимдсан айсан сандарсан байсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Д. мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 28 ны өглөө үүрээр эмнэлгийн эрхлэгч ******* лаборант ******* нар маргалдаад ******* *******ын биед халдсан гэж сонссон. 05 сарын 28 ны өдөр *******той таарсан тэгэхэд юм дуугарахгүй байсан. 2017 оны 05 дугаар сарын 28 ны өдөр би нүүр тулж хараагүй надтай таарахдаа доошоо хараад уйлаад л байсан. Үе үеийн эмч нарын зөвлөгөөн болоход тухайн зөвлөгөөн дээр эмч босож ирээд *******ыг ******* ээж *******ийн хамт гадуурхдаг гэх зүйл яриад байсан. Тэрийг нь ******* хов зөөсөн гэж ******* ойлгосон юм шиг байсан. *******гийн ээж нь болох сувилагч ******* алга болчихсон тэрэн дээр эмзэглэж чамаас болсон гэж маргалдаад л *******ын биед ******* халдсан юм шиг байсан өөр зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Ц.Өнөрцэцэг мэдүүлэхдээ... “2017 оны 05 дугаар сарын 28 ны өглөө үүрээр эмнэлгийн эрхлэгч ******* лаборант ******* нар маргалдаад ******* *******ын биед халдсан гэж сонссон. 05 дугаар сарын 28 ны өдөр ******* ажил дээр ирээгүй учир уулзалдаагүй байж байгаад маргааш нь 2017 оны 05 дугаар сарын 29 ны өдөр Даланзадгад сумруу явах гээд байж байхад нь очиж уулзсан. Тухайн үед яг ажиглаж хараагүй учир мэдэхгүй байна ямар ч байсан уйлсан бололтой нүд нь бүлцийсэн байсан. Маргалдаж муудалцсан юм шиг л байсан тухайн үед би эмнэлгийн сувилагч *******ийг хайгаад хөдөөгүүр явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №257 дугаар дүгнэлт:

1. *******ын биед тархины доргилт, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаархи мэдээлэл авах тогтоол болон банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 36-43 дугаар хуудас/

Ял шийтгэлийн тэмдэглэл /44 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016.12.28-ны өдрийн б/16 дугаар захирамж /хх-ийн 46 дугаар хуудас/

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-ийн 58 дугаар хуудас/ / зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өглөө үүрийн 03 цагийн үед эмнэлгийн өрөөнд Ц.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч Э.*******гийн... “миний уур хүрээд сэрээх зорилготой гар луу нь алгадаж сэрээгээд...*******ын баруун талын хацар хэсэгт нэг удаа гараараа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 30-31 дүгээр хуудас/, хохирогч Ц.*******ын “Эмч тай хамт эмнэлгийн өрөөнд хамт унтаж байхад 03 цаг өнгөрөөд 04 цаг болж байсан байх намайг нэг хүн цохиод авсан яг хаана цохисон талаар нь мэдэхгүй байна толгой хэсэгт цохисон байх тухайн үед их нойрмог байсан юм. Тэгээд сэрэхэд ******* эгчийн охин болох эмнэлгийн эрхлэгч ******* байсан. Миний баруун хацар хэсэг рүү алгадсан. Тэгээд гаднаас шанага авч орж ирээд над руу далайсан, тэгэхэд голоор эмч орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч  О.ын... “*******ыг ******* эмч алгадсан сураг дуулдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч О.ын... “******* эмч орж ирээд *******д хандаж хүн алга болчихоод хүний амь нас яригдаж байхад чиний нойр чинь хүрж байна уу гэж хэлээд баруун талын хацар хэсэг рүү нь алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Б.*******гийн... “Баруун талын хацар уруул хэсэг нь бага зэрэг хавдартай байсан өөр гэмтэл гэхээр зүйл байгаагүй ******* өөрөө уйлсаар байгаад нүд нь бүлцийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Д.гийн... “Өглөө үүрээр *******ыг ******* алгадсан байна гэж мэдсэн өөр зүйл мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Ц.*******ийн... “******* гэх лаборант охинийг манай охин ******* алгадсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг  нотлогдох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.. 

Шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 44 дүгээр хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ