2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2507000000025 дугаартай хэргийг ы 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******ы 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, , эрхэлсэн тодорхой ажилгүй, , хамт ******* аймгийн ******* сумын хотхон, байрын од оршин суудаг, ******* аймгийн ******* сумын баг, Баруун *******, од оршин суух иргэний бүртгэлийн хаягтай,

урьд ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8. зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сар 1 хоногийн хугцаагаар хойшлуулсан, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, ******* овогт *******гийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы сарын 16-ны өдрийн ийн үед дүүргийн хороо, Замчин 1 гудамж од Б.тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн “айл гэр үймүүлсэн, тог салгалаа” гэх шалтгаанаар үснээс зулгааж, боож унагаан хөлөөрөө нүүр, цээж хэсэгт нь өшиглөх, цохих, архины шил шидэж толгойг нь онох зэргээр зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, зүүн тохой, хэвлийд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зулай, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч У.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би А.тай амьдраад 6 жил болоод харьцахгүй байх хугацаандаа бид холбоотой байсан. Тухайн өдөр ******* аймгаас өглөө гарахдаа залгахад цаана нь ******* хүн дуугарсан. Хэн ард чинь байгаа юм бэ, Б. байгаа юм уу гэхэд үгүй найзуудтайгаа байна гэсэн. Гэрт нь ирэхэд Б. гээд найз нь машинд суулгаад байж байсан. Гэрт нь ороход найзууд нь байж байсан. Би Б.тай уулзаад асуухад бид хоёр харилцаад 6-7 сар болж байна гэхээр нь ойлголоо гээд нээх олон юм яриагүй. Бид буцаж гэрт ороод А., нартай хамтдаа дэлгүүр орж архи аваад гэрт ирээд бүгд уусан. А. Б. яв гээд байсан. Б. гарч явахдаа гэрлийнх нь утсыг тасалсан. Хойд талынх нь айл нялх хүүхэдтэй, хүүхэд нь уйлаад байсан. Би Б. орж ирэхээр нь чи адилхан эх хүн байж яаж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд маргалдсан. А. надад хүн амьтантай харьцдаггүй гэж худлаа ярьдаг байсан. би хардалтаас болж Б.д халдсан. Толгой хэсэг рүү нь цохиогүй. Ямар ч байсан бид хоёр үсдэлцэж орон дээр Б. хэвтүүлээд нүүрэн хэсэгт нь нэг л удаа цохисон. Би архины шил шидээгүй. А. над руу архины шил шидсэн. Хохирлыг би төлнө. Би 5 сартай жирэмсэн. Би Б. биед гэмтэл учруулсан гэм буруутай талаар маргахгүй гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч У.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы сарын 16-ны өдрийн ийн үед дүүргийн хороо, Замчин 1 гудамж од Б.тай айл гэр үймүүлсэн, тог салгалаа гэх шалтгаанаар маргалдаж түүний үснээс зулгаан боож унагаж хөлөөрөө нүүр, цээж хэсэгт нь өшиглөх, мөн архины шил шидэж толгойг нь онох зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, зүүн тохой, хэвлийд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зулай, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы сарын 16-ны өдөр ы гэрт , , , нарын хамт нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан. Дүү мөнгө авахаар над руу залгахаар нь гэрээс гараад дүүтэйгээ уулзаж мөнгийг нь өгөөд гэр лүүгээ харих гэж байтал 16 цагийн үед ы салсан эхнэр ******* залгаад ы гэрт хүрээд ир ярих юм байна гэхээр нь очсон. Би машинд орж суугаад юм ярьж байхад гэрээсээ гурван найзаа дагуулж гарч ирээд бид бүгд дэлгүүр орж Соёрхол нэртэй 0,75 литртэй 3 шил архи аваад буцаж ирсэн. ******* чи айл гэр үймүүлсэн гэж над руу дайрахаар нь гэрээс гараад явж байгаад тогны утсан дээр бүдэрч унаад тогийг нь салгахад гэрээс , ******* хоёр гарч ирээд тог янзлахаар үлдээд ******* бид хоёр гэр лүү ороход ******* намайг тог салгалаа гээд миний үснээс зулгааж боогоод орноос татаж унагаад хөлөөрөө нүүр хэсэгт нэг удаа, цээж хэсэгт нэг удаа дэвссэн. салгаад ийг орон дээр суулгахад ******* газар байсан архины шилийг аваад миний толгой хэсэг рүү шидэж оносон. Миний биед *******эс өөр хүн халдаагүй. Би гэх залуутай харьцаад 6-7 cap болж байгаа ба эхнэрээсээ салсан гэсэн боловч хоорондоо харилцаатай байж таарсан. Би эмнэлэгт үзүүлж толгойн компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн, дахин чих хамар хоолойн шинжилгээ өгөөд эмчилгээ хийлгэсний дараа хамрын хагалгаанд орно. Энэ бүх хохирлыг гаргуулж авнагэх мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/,

 

- Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы сарын 16-ны өдөр найз ы гэрт хамт очиход , , 3 нэг шил Хараа нэртэй 0,75 литртэй архи уугаад сууж байсан. Бид архийг нь хувааж уугаад сууж байхад манай салсан эхнэр ******* ирж байна гэсэн. Удахгүй гараад явсны дараа ******* хашааны гадна ирсэн. ******* орж ирээд гараад ир ярих юм гээд дагуулж гараад машинд суусан. Удахгүй Номин- Эрдэнэ нар учраа олсон гээд гэрт орж ирээд ******* архи ууя гээд бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.75 литртэй Хараа нэртэй архи аваад буцаж гэрт ирж уугаад дахиад архи уухаар болоод бид бүгд ийн машинд суугаад АСУ нэртэй дэлгүүр орж хоёр шил Хараа нэртэй архи аваад буцаж ирээд уусан. ******* миний хажууд суучих гээд юм яриад байж байснаа үснээс зулгаалгаад эхэлсэн. Бид хэд салгаад ард оруулж суулгасан. ******* би дахиж асуудал гаргахгүй, чи наашаа хүрээд ир гэхэд яваад очиход нь ******* үснээс зулгааж татаж унагаад нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиход нь салгаад ******* орон дээр сууж байгаад газар байсан архины шилийг аваад руу шидэж толгой хэсгийн оносон” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/,

 

- Гэрч Т.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ирж байна гэхэд гэрээс гараад явсан. Удахгүй ******* хашааны гадна ирлээ гээд гараад *******тэй уулзсан. ******* хүнд юм өгөөд ирье гээд явлаа гэхэд араас нь орж ирсэн. Удахгүй араас нь ******* орж ирээд гараад юм ярья гээд дагуулаад гарсан. Бид хоёр учраа оллоо гээд ******* орж ирээд архи ууя гээд , хоёр дэлгүүр яваад нэг шил 0,75 литртэй Хараа нэртэй архи аваад ирснийг уусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Цагдаа намайг дуудахад сэрээд харахад нүүр хэсэг нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/,

 

- Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы сарын 16-ны өдөр гэртээ найз , , , нарын хамт нэг шил 0,75 литртэй Хараа нэртэй архи ууж байхад салсан эхнэр ******* залгаад чи хаана байгаа юм бэ гэхээр нь гэртээ байна гэтэл чиний хажууд байна уу гэхэд нь би байхгүй байна гэхэд чи худлаа яриад байна, би одоо ******* аймгаас гарлаа гэсэн. Би чи одоо яв гэхэд гараад явсан. Удахгүй ******* хашааны гадна ирсэн байна гараад ир гэхээр нь би гараад очиход ******* намайг тай хардаад уурласан. Би гэртээ ороод нөгөө хэдтэйгээ архи уугаад сууж байтал гэрт орж ирээд удахгүй ******* орж ирээд гараад нэг уулзъя гээд дагуулж гараад машинд суугаад юм ярьж байснаа бид хоёр учраа оллоо гээд орж ирсэн. ******* архи ууя гээд , хоёр дэлгүүр яваад нэг шил 0.75 литрийн архи авч ирээд бид нар хувааж ууж дуусаад дахиж архинд явахаар болоод бүгдээрээ ийн машинтай АСУ гэх дэлгүүр орж хоёр шил 0.75 литртэй Хараа нэртэй архи аваад буцаж гэрт ирээд ууж байхад гэрээс гараад явсан. Удахгүй гэрийн тог салахаар нь би гэрээс гараад хартал гэр тойрч алхаж байгаад тог салгасан байсан. Намайг гэрт ортол ******* үснээс зуурсан ноцолдож байсан. аваад би ийг аваад орон дээр суулгаж байтал ******* газраас юм аваад руу шидэх шиг болсон. ******* үснээс нь зулгааж хоолойг нь боож, юм авч шидэх шиг болсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/,

 

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын химийн шинжээчийн ы сарын 22-ны өдрийн ЕГ0725/2237 дугаартай дүгнэлтэд: “Б. биед дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, зүүн тохой, хэвлийд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зулай, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Д.Дунгаамаа гэжээ. /х.х-ийн 30-31 хуудас/,

- Хохирогч Б. гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, согтолтын зэргийг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудас /х.х-ийн 2, 3-5, 26-28 хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /х.х-ийн 51-70, 72-76 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч У.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч У.ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б. эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч У.ийн үйлдлийн улмаас хохирогч Б. биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.тай маргалдаж үснээс зулгааж, боож унагаан хөлөөрөө нүүр, цээж хэсэгт нь өшиглөх, мөн архины шил шидэж толгойг нь онох зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд зовхи, хамрын нуруу, зүүн хөхлөг сэртэн, хүзүү, зүүн тохой, хэвлийд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зулай, дагзны хуйх, зүүн хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б., шүүгдэгч У.******* нар архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ толгойн компьютерт томографи шинжилгээ, чих хамар хоолойн шинжилгээ өгч эмчилгээ хийлгэсэн болон хамрын хагалгаанд орох зардал нэхэмжилсэн боловч тэдгээртэй холбоотой нотлох баримтаа хавтаст хэрэгт гаргаагүй, шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч Б. эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч У.ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мэдүүлгээ тогтвортой өгч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох гэсэн дүгнэлтийг,

            шүүгдэгч У.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 5 сартай жирэмсэн, бага насны хамт амьдардаг зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.ийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б. нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА