Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/03768

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/03768

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

:

 

1.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Л.Н, хариуцагч Я.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7.-д заасныг үндэслэн 2003 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.И-г эх Я.О-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.            Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар Н.И-г 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ түүний оршин суугаа газрын бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Н-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх болон зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг үүгээр дурьдсугай.

 

5.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар хариуцагч тал хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тэжээн тэтгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг үндэслэн тэмдэгтийн хураамж болох 53,081.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод төлүүлсүгэй.

 

6.            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасны дагуу гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ундрахад даалгасугай.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

د Б.МАНДАЛБАЯР