| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0548/З |
| Дугаар | 128/ШШ2022/0456 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0456
| 2022 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 128/ШШ2022/0456 | Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******** Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б********-д холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б******** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б******** нь иргэн Ю.Д*******-ийн зөвшөөрөлгүй * ширхэг тарвага тээвэрлэсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ю.Д*******-т 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар *** нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, ***,*** төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ю.Д*******-ийн холбогдогчоор өгсөн ... БГД, **** худалдааны төвөөс * ширхэг тарвага худалдаж аваад мөнгөний хэрэг гараад зарах гэж тээвэрлэж яваад цагдаад баригдсан... **,*** төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар иргэн Ю.Д******* нь тарваганы махыг худалдан авсан болох нь тогтоогдсон байх ба дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдан авсан... зөрчлийн шинжтэй байна.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан холбогдогчид шийтгэл оногдуулсан ******** дугаартай шийтгэлийн хуудсанд зөвшөөрөлгүй 1 ширхэг тарвага тээвэрлэсэн, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар 4 дэх хэсэгт заасны дагуу гэж тус тус бичсэн нь үндэслэлгүй, материалд авагдсан баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заажээ.
Дээрх зөрчлийн материалд Экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн Байцаагч, цагдаагийн дэслэгч Т.П**********, Н.Б**-******* нар нь * ширхэг хөлдөөсөн тарвагыг хураан авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ тус тус авсан байхад Улсын байцаагч Д.Б******** нь шийтгэл оногдуулах шийтгэлийн хуудасны 5 дахь хэсгийн В-д заасан хэсэгт эд зүйлийг хураан авсан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар бичих ёстой атал дээрх хэсгүүдийг бичилгүй хоосон орхижээ.
Мөн шийтгэлийн хуудасны 1 дэх хэсгийн шийтгэлийн төрөл, хэмжээ гэх хэсэгт торгууль, нөхөн төлбөр гэж хуульд байхгүй шийтгэлийн төрөл, хэмжээ бичжээ.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдож байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д. Б********-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны зөвшөөрөлгүй * ширхэг тарвага тээвэрлэсэн гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр * ширхэг тарваганы махыг худалдан авсан гэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэснийг 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэж, торгууль, нөхөн төлбөр гэснийг торгох, *** нэгж гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд * ширхэг тарваганы махыг гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 26 тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б******** нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********-ы Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б********-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны зөвшөөрөлгүй * ширхэг тарвага тээвэрлэсэн гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр * ширхэг тарваганы махыг худалдан авсан гэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэснийг 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэж, торгууль, нөхөн төлбөр гэснийг торгох, *** нэгж гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд * ширхэг тарваганы махыг гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж тус тус өөрчлүүлэхээр гэж нэмж бичиж өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б******** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Учир нь холбогдогч Ю.Д******* нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон бөгөөд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б********-ийн бичсэн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Ю.Д*******-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б********-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********-ы 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б******** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б********-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд зөвшөөрөлгүй * ширхэг тарвага тээвэрлэсэн гэснийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр * ширхэг тарваганы махыг худалдан авсан гэж, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэснийг 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэж, торгууль, нөхөн төлбөр гэснийг торгох, *** нэгж гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд * ширхэг тарваганы махыг гэж, дараагийн хоосон мөрөнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар гэж өөрчлөлт оруулах тухай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********-ы 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Д.Б******** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Эрдэнэцогтод даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ