| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн,
Улсын яллагч Б.Буяндалай,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******,
Гэрч ******,
Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Б.Батсайхан,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ****** нарт холбогдох 2326001540151 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны **** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, ***** настай, регистрийн дугаар ******, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, *********** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын ********* дугаар багийн ****** хорооллын *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овгийн ****** ******,
Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, ** настай, регистрийн дугаар *************, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхнэр, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ****** сумын **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овгийн ****** ******,
Монгол Улсын иргэн, ****** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар ********* эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “******” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын *** дугаар багийн ***** ******* тоотод оршин оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** овгийн ****** ******,
Монгол Улсын иргэн, ******** оны **** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар **********, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ********** хамт Өвөрхангай аймгийн ********** сумын ********* байрны *******тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** ****** овгийн ****** ******,
Монгол Улсын иргэн, ********* оны ****** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар **********, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, ********** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн ***********тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ****** тойн овгийн ****** ******,
Монгол Улсын иргэн, ***** оны *** дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, регистрийн дугаар ******, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, ********** хамт Өвөрхангай аймгийн ****** сумын **** дугаар багийн ****** тоотод оршин суух хаягтай, одоо Өмнөговь аймгийн ***** сумын ************ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагнуулж байсан, хэрэг хариуцах чадвартай, ****** овгийн ****** ******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “ Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга ******, үнэлгээний хорооны гишүүд ******, ******, ******, ****** нарын шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөн, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарахаас өмнө өөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрч Д.******оос 45,000,000 төгрөгөөр худалдан авсан, ****** улсын дугаартай hilux маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол улсын Сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “******” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж, үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “******” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны дараа “******” ХХК-ийн Төрийн банкны *********** тоот дансанд шилжүүлсэн 56,000,000 төгрөгөөс 50,250,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт “******” ХХК-нд 46,000.000 төгрөгийг шилжүүлж, “******” ХХК-нд буюу 1.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4.250.000 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны ****** тоот дансаар 500.000 төгрөг, өөрийн эхнэр О.******ийн Хаан банкны ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч ****** нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын дарга, ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн үнэлгээний хорооны даргаар, шүүгдэгч ******, ******, ******, ****** нар нь нийтийн албан тушаалтан буюу ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр тус тус ажиллахдаа хамтран тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн нөлөөнд автаж, түүний тендерт оролцуулсан автомашиныг шалгаруулах хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, ******ийг тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-аар төлбөрийг төлүүлэн тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол улсын Сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “******” ХХК-ийн нэр дээр тендерийн материал бүрдүүлэн тендерт дахин оролцуулахад нь үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “******” ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүх хуралдаанаас гаргах шийдвэрийг дагаж, мөрдөж оролцоно. Миний хувьд хуульд зааснаар өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Эхнэр маань ****** сумын тамгын газар ерөнхий орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа учир манай гэр бүлийн өрхийн орлого хэвийн үргэлжилж байгаа. Би ажиллаж байх хугацаандаа тээврийн хэрэгслийг худалдан авч, өөрийн эзэмшлийн дансаараа мөнгө шилжүүлж авсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ****** суманд малын гоц халдварт өвчин гарч машины хэрэгцээ их байсан учир уг тээврийн хэрэгслийг тендерт худалдан авч оролцуулсан. Тендерт давуу байдал үүсгэж, бусдад ашиг сонирхол, давуу байдал үүсгэсэн зүйл байхгүй. Мөн тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд албан тушаалаа урвуулан ашиглаж хатгаж нөлөөлсөн зүйл огт байхгүй. Үнэлгээний хорооныхон хуульд зааснаар ажлаа хэвийн гүйцэтгэсэн. Би жолооч ******тэй Улаанбаатар хот руу 2 удаа явсан. Хэдэн сарын хэдэнд явснаа санахгүй байна. Эхний удаа явахдаа тендерт оролцсон машиныг үзэхээр явсан. Дараагийн удаа тендерт шалгарсан машиныг авчрахаар явсан. ******ыг танина. Манай нутгийн ах. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл тендерт шалгараагүй байсан бол тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хувьдаа ашиглах байсан. Тус тээврийн хэрэгслийн төлбөрийг ****** гэдэг хүнээс мөнгө гаргуулж төлсөн. ****** гэдэг хүнд 45,000,000 төгрөгийг цувуулж төлбөрөө барагдуулсан. Би үнэлгээний хороонд нөлөөлсөн зүйл байхгүй. Машин худалдаж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 4,250,000 төгрөгийг буцааж төлсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болох гэрлэн дохио, тос масло солиход зарцуулсан. Баримт байхгүй.” гэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Засаг даргын захирамжийн дагуу тендерийн үнэлгээний хороо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилласан. Тендерийн ажлыг хууль, дүрэм журмын дагуу зохион байгуулсан. ******ийн нөлөөнд автаж тендерийн шалгаруулалт явуулаагүй. Бид нар хэдий нэг байгууллагад ажилладаг ч гэсэн бие биеийнхээ ямар ажил хийж байгааг мэдэхгүй. Энэ хэрэгт буруутгаж байгаад гомдолтой байна. ******, Б.****** нар нь Улаанбаатар хот руу машин үзэж, худалдаж авахаар явсныг мэдээгүй. Тээврийн хэрэгслийг очиж үзвэл зүгээр байх гэж хэлж байсан. Жолоочийг хэн явуулсныг мэдэхгүй. Тухайн үед үнэлгээний хорооны хуралд жолооч ороогүй. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дахин оролцож байгааг үнэлгээний хорооны гишүүд мэдээгүй. Шалгаруулалтад орж ирэхэд нь мэдсэн. Техникийн тодорхойлолтод хамгийн дөхөж очсон тээврийн хэрэгслийг шалгаруулсан. Шалгаруулалт хийхийн тулд техникийн тодорхойлолт гаргадаг. Тендерийн шалгаруулалт олон удаа зарласан. Тэгээд техникийн тодорхойлолтод хамгийн их нийцэж байсан тээврийн хэрэгслийг сонгож байсан. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дахин тендер шалгаруулалтад орж ирснийг мэдсэн. ****** тухайн тээврийн хэрэгслийг тендерт шалгаруулаад өгөөрэй гэж үнэлгээний хорооны гишүүдээс гуйсан зүйл байхгүй.” гэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбоотойгоор мэдүүлэг өгье. Засаг даргын тамгын газар жил бүр худалдан авалтын талаар төлөвлөгөө, хөтөлбөр баталж 8 ба түүнээс дээш 15,16, 20 гаран тендер зарладаг. Тендерийг Засаг даргын захирамжийн дагуу хуульд зааснаар худалдан авах ажиллагааг А3 сертификаттай эрх бүхий гишүүдээр бүрдүүлж ажиллуулдаг. Үүний дагуу сумын онцгой байдлын тээврийн хэрэгсэлд тендерийн үнэлгээний хороог ****** миний бие ахалж техникийн тодорхойлолтын дагуу тендер зарласан. Тендерийг анх удаа зарлахад тээврийн хэрэгсэл орж ирээгүй, 2 дахь удаагаа зарлахад ****** улсын дугаартай Hilux маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл шалгаруулалтад орж ирсэн. Тухайн үед суманд гоц халдвартай, өмнөх тээврийн хэрэгсэл актлагдсан, бусдын машиныг түрээсэлж явдаг байсан. ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээний хорооныхонтойгоо хэлэлцээд дажгүй машин байна гээд ...гэхдээ урьдчилж үзэх нь дээр байх гээд үнэлгээний хорооны шийдвэр гаргасан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг үзсэн нь дээр гэж бодоод тамгын газрын жолоочтойгоо ярихад хотод явж байна гэж хэлэхээр нь 2 машин байна, та хотод очихоороо үзээдхээрэй гэж хэлсэн. Жолооч тухайн машинуудыг үзчихээд над руу залгаад ****** улсын Hilux маркийн тээврийн хэрэгсэл дажгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд манай үнэлгээний хорооны гишүүд хамгийн бага үнийн дүнтэй машиныг шалгаруулсан. Гэвч өрсөлдөгч компаниас гомдол гаргаад Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон. Дараагийн удаа дахиад тендер зарлахад ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дахиад орж ирсэн. Тухайн үед өөр компанийн нэр дээр бүртгэлтэй орж ирсэн байсан болохоор үнэлгээний хорооныхонд татгалзах эрх байхгүй байсан. Тухайн үед техникийн тодорхойлолтод нийцсэн байсан учир тендерт шалгарсан. Биднийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын нөлөөнд автаж “******” компанитай тохиролцож 45,000,000 төгрөгийг урьдчилж төлүүлж, тээврийн хэрэгслийг худалдан авч тендерт оролцуулж шалгаруулсан гэж буруутгаж байна. Энэ асуудлыг манай үнэлгээний комисс Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Тендер шалгаруулалтыг манай комиссын гишүүд хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд дүрэм журмын дагуу гүйцэтгэсэн. Гэтэл биднийг бусдын нөлөөнд автсан гэдэг зүйлээр буруутгаж байгааг ойлгохгүй байна. ...2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үнэлгээний хурал манай өрөөнд болсон. Тухайн өдрөө хурлын дараа жолоочид машин очоод үзээдхээрэй гэж хэлсэн. Жолооч Улаанбаатарт 2, 3 хоноод ирсэн. Жолооч ирээд надад зураг үзүүлсэн. Тэгээд хар hilux байсан, бас ****** улсын дугаартай машины зураг үзүүлсэн. Жолооч ****** улсын дугаартай машин дажгүй гэж хэлсэн. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хүртэл мэдүүлэг өгсөн. ...Тендер 3 удаа зарлахад ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэл 2 дахь удаагаа орж ирснийг мэдсэн. Комиссын гишүүд өмнө нь орж ирсэн машин мөн байна гэж ярьцгааж байсан. Тендерт ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр өрсөлдөгч тээврийн хэрэгсэл байсан. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн тодорхойлолтод нийцэж байсан. ...****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэл эхэлж орж ирэхдээ үйлдвэрлэгдсэн он зөрүүтэй байсан. Тэгээд сүүлд орж ирэхдээ техникийн тодорхойлолтод нийцэж байсан. Тээврийн хэрэгслийг өмнө нь орж ирсэн гэдгээр дараагийн удаа шалгаруулахгүй байх боломжгүй. Нэгэнт орж ирсэн тээврийн хэрэгслийг шалгаруулалтад оролцуулах ёстой байдаг. ****** үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлсөн зүйл байхгүй. Бид нэг сумын, нэг байгууллагад ажилладаг ч гэсэн ажлын үндсэн чиг үүрэг өөр өөр. Тухайн тээврийн хэрэгслийг худалдан авалт хийгээд 2022 оноос хойш аймгийн орон нутгийн өмчид бүртгэгдээд 3 дахь жилдээ тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд ашиглаж яваа. Саяхан иргэдийн төлөөлөгчийн хурлын нэр бүртгэгдээд шилжсэн байсан. Өмнө нь Засаг даргын тамгын газрын нэр бүртгэлтэй байсан. ...Худалдаа авах ажиллагааг Засаг даргын захирамжаар хуульд заасан дүрэм, журмын дагуу явуулсан. Хэрвээ хууль, дүрэм зөрчвөл хүлээх хариуцлагаа мэдэж байсан учир үнэлгээний хорооныхон дүрэм журмын дагуу ажиллагаа хийсэн. Хэмнэлтийн тухай хууль хэрэгжихээс өмнө нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурал машинтай, жолоочтой байсан. Сүүлд хэмнэлтийн тухай хууль хэрэгжээд сумын иргэдийн төлөөлөгчийн машин элэгдэлд орж дуудлага худалдаа явуулж нийт 16,000,000 төгрөг сумын Засаг даргын тамгын газрын дансанд байсан. Тэгээд аймгийн Засаг даргын шийдвэрээр сумын онцгой байдал, гамшгаас хамгаалах чиглэлээр манай сумын данс руу 40,000,000 төгрөгийг шийдвэрлэж шилжүүлж өгсөн байдаг.” гэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Яллах дүгнэлтэд үнэлгээний хорооны гишүүд ******той урьдчилж, үгсэн тохиролцож тээврийн хэрэгслийг тендер шалгаруулалтад тэнцүүлсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. ****** үнэлгээний хорооны гишүүдэд тээврийн хэрэгслийг тендерт шалгаруулах санал тавьсан зүйл байхгүй. Авлигатай тэмцэх газарт дуудагдах үед хэргийн материалтай танилцаад энэ хэргийг мэдсэн. Нийт зарласан 4 хурлаас 3 дахь хуралд нь ороогүй. Учир шалтгаан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх үндэслэлээр оролцоогүй. Тендер шалгаруулалт олон дахин бүтэлгүйтээд байсан болохоор өөрчлөлт оруулсан. Үйлдвэрлэгдсэн оныг өөрчилсөн” гэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэх өгөхгүй гэв.
Шүүгдэгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үнэлгээний хорооны комиссын даргаар Засаг даргын тамгын газрын дарга байсан. Тендерийг нийт 4 удаа зарласнаас 1, 2 дахь тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Тэгээд захиалагч талаас үнэлгээний хорооны 3 дахь хурал дээр машин яаралтай хэрэгтэй байна гэдэг санал гаргаж байсан. Тендер шалгаруулалтад ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт тэнцсэн. Өмнө нь Hilux маркийн тээврийн хэрэгсэл унаж байсан учир ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийг Засаг даргад танилцуулж үнийн мэдээлэл нь хүртэл боломжийн гэж захиалагч талаас танилцуулж байсан. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоёроос шалгаруулахад ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь асахгүй, эдэлгээ муутай бензин их иддэг гэх асуудалтай байсан. 4 дэх удаагийн шалгаруулалтад Highlander маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь хилээр орж ирээгүй байсан. Тэгээд ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн боломжийн байсан учраас тендерт шалгаруулсан. Үнэлгээний хорооны гишүүд ******ийн нөлөөнд автаагүй. Хэргийн талаар Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг мэдсэн. Захиалагч тал гэж Засаг дарга Бямбатогтох гэж хүнийг хэлсэн. Иргэдийн хурлын дарга ****** тухайн үед ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тендерт шалгаруулаад өг гэж хэлсэн зүйл байхгүй. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл тендерт 2 дахь удаагаа орж ирснийг мэдсэн. Тендерт техникийн тодорхойлолт нийцсэн машинууд байхгүй байсан. Техникийн тодорхойлолтоос 1, 2 зүйл зөрж байсан, гэхдээ машины хэрэгцээ шаардлагатай байсан учраас ****** тээврийн хэрэгслийг тендерт шалгаруулж авч байсан. ...Эхний удаа тендер шалгаруулалтад оролцогч нар байгаагүй. 2 дахь удаагийн шалгаруулалтад тээврийн хэрэгсэл орж ирсэн боловч шаардлага хангахгүй байсан учир шалгаруулалтыг хүчингүй болгосон. 3 дахь удаагийн шалгаруулалтад ****** тээврийн хэрэгсэл орж ирсэн. 4 дэх удаагийн шалгаруулалтад 3 машин орж ирсэн.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч 3 жил үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь доголдолгүй хэвийн явагдаж байгаа. Манай байгууллагад хохирсон зүйл байхгүй. Гомдол саналгүй. ...Аудитын дүгнэлтээр 11,000,000 төгрөгийн зөрүү гаргасан байдаг. Тэгээд Иргэдийн хурал дээр акт үйлдсэн байдаг. Тухайн актад нийлүүлэгч компани болох ****** компани байсан. Уг компани нь 4,250,000 төгрөгийг төлсөн байдаг. Заагдсан хугацаанд төлбөр төлөгдсөн байгаа. Данс нь аймгийн төсвийн дансанд төвлөрч байгаа. Үнэлгээний хорооны гишүүдээс одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. ****** компани дээр акт үйлдсэн байгаа. Энэ асуудал нь ******той холбоотой. Хохиролд 5,750,000 төгрөгийг нэхэмжилнэ. Тухайн тээврийн хэрэгсэл одоо 24-08 ӨВО улсын дугаартай Иргэдийн төлөөлөгчийн хурлын үндсэн хөрөнгөөр ашиглаж байгаа. Тамгын газрын санхүүгийн тайланд өр үүссэн зүйл байхгүй. ...11,000,000 төгрөгөөс 4,250,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Гэрч ****** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би ******той 2 удаа Улаанбаатар хот руу явсан. Эхний удаа машин үзэхээр явсан. 2 дахь удаа явахдаа машин авчрахаар явсан. Хэдэн машин үзсэн гэдгээ мэдэхгүй байна. Машины үнийн мэдээлэл сонирхсон. Иргэдийн хурал онцгой байдлын ажиллагаанд тээврийн хэрэгсэл авна гэж ярьж байсан. ****** бид хоёроос өөр хүн яваагүй. 2022 онд наадмаас өмнө нь 6 дугаар сард явж байсан.Намайг хотод ирсэн хойно ****** залгаад тендерт оролцож байгаа машин байгаа үзээдхээрэй гэж хэлсэн. ****** эхний удаа явахад хэлсэн. Тэгээд би тухайн үед ******той хамт явна гэдгээ хэлсэн. Би ****** руу тухайн машинуудын талаар хэлээгүй. ****** хамт явсан болохоор хоорондоо ярьсан байх гэж бодсон. ...Тендерт иргэдийн хуралд машин үзэхээр боллоо гэж байсан. Тэгээд би машин үзсэн. ****** хоёулаа машин үзэхээр боллоо гэхээр хамт явсан. Намайг Улаанбаатарт очсоны дараа оройхон ****** ярьсан. Тэгээд би ******той машин үзэхээр явж байна гэдгээ хэлсэн. Би албан ёсоор ******оос чөлөө авах талаар ороогүй. Би 2, 3 хоногоор Улаанбаатар луу явсан. ...Иргэдийн хурлын машин тэрэг авах зорилгоор явж байгаа юм чинь болох байх гэж бодоод чөлөө аваагүй. Машин авчрахад наадам болох дөхөж байсан. Он, сар, өдрөө сайн санахгүй байна. ****** гэдэг хүнээс машин авсан. ****** надтай хамт явсан. Би 2022 оноос эхлэн тамгын газарт жолоочоор ажиллаж байна. Өмнө нь иргэдийн хуралд жолоочоор ажиллаж байсан. Би цэргээс халагдаж ирээд 1990 оноос эхлэн жолооч хийсэн. Би тухайн үед машиныг унаж, харж байгаад мэднэ гэж хэлж байсан. Миний ойлгосноор сайн машин үзэж хараад авах юм байна гэж ойлгосон. 50,000,000 төгрөгөөр машин явах юм гэсэн ойлголттой байсан.” гэв.
1.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ӨВАБГСЗДТГ-220527 дугаартай тендерийн материалд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл болон тухайн тендерийн материалын хуулбар (1хх-ийн 08-164, 4хх-ийн 55-185 хуудас),
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарыг ажилд томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет зэрэг баримтуудын хуулбар (1хх-ийн 165-250, 2хх-ийн 1-10 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай акт”-ын хуулбар (2хх-ийн 26 хуудас),
Иргэний нэхэмжлэгч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай байгууллага 2022 онд тухайн үедээ тендер зарлаад “******” ХХК-аас “Hilux” маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тэр үед үнэлгээний хороо ялагчийг шалгаруулсан. Ингээд “******” ХХК-аас тээврийн хэрэгсэл хүлээж авсан. Гэрээ, тээврийн хэрэгсэл хүлээж авсан акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтыг үндэслэж нийт 56,000,000 төгрөгийг 2 хувааж “******” ХХК-д шилжүүлсэн. 40 сая төгрөгийг Өвөрхангай аймгийн Засаг даргын захиармжаар манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэмэлт санхүүжилтийн дансанд шилжүүлсэн байсан. Зориулалт нь машин худалдаж авах байсан. 16 сая төгрөгийг болохоор Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ашиглаж байсан хуучин автомашиныг хууль журмын дагуу акталж дуудлага худалдаагаар олсон орлого байсан. Уг 16 сая төгрөгийг ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлсэн байсан. Тендер шалгарлуулалтын үйл явц хууль бус явагдсан гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байна. 45,000,000 төгрөгөөр автомашин худалдаж авсан гэдгийг хохирогчоор тогтоогдоод мэдлээ. Гэтэл 56,000,000 төгрөгийг “******” ХХК-д шилжүүлсэн. Төрийн байгууллагад 11,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна.Сумын ИТХ-ийн 2022 оны санхүүгийн тайланд 2023 оны 02 дугаар сард Төрийн аудитын газраас аудит хийсэн. Энэ шалгалтаар уг автомашиныг бодитоор харж үзэж тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон. ****** дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 45,000,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээг үндэслээд аудитын газраас 11,000,000 төгрөгийн төлбөрийн акт тогтоож 11,000,000 төгрөгийг нийлүүлэгч болох ****** ХХК-аар төлүүлэх үүргийг ИТХ-ийн нарийн бичгийн дарга Ш.Төмөрбат болон надад даалгасан байгаа. Үүнээс харахад төрийн байгууллагад 11,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөн харагдаж байна. Иймд уг 11,000,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 23-25 хуудас)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоогоор манай байгууллагын худалдаж авсан тээврийн хэрэгслийн ашиглалт хэвийн байна. Төсөвлөсөн мөнгөөр тээврийн хэрэгсэл худалдаж авсан. 56,500,000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл авахаар төсөвлөсөн байсан. Үүнээс “******” ХХК-д 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бодит байдал дээр тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр авсан байсан. Үлдсэн 11,000,000 төгрөгөөс 5,600,000 төгрөгийг “******” ХХК нь татварт улсад төлсөн байсан. Хуулийн дагуу татвар төлөх ёстой. Төлсөн татвар нь эргээд улсын төсвийг бүрдүүлж байгаа. Мөнгөн дүгнээр тооцож үзэх юм бол 5,400,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Хохиролд 4,250,000 төгрөг төлөгдсөн. Зөрүү мөнгө 1,150,000 төгрөг төлөөгүй байна. 11,000,000 төгрөг орон нутгийн төсөвт үлдэх байсан. 1,150,000 төгрөгийг нэхэмжилж байна. “******” ХХК нь 5,600,000 төгрөгийг татварт төлж улсын орлого болгосон тул нэхэмжлэхгүй гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 93-95 хуудас)
Гэрч Д.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан. Би тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар Үнэгүй.mn сайтад байршуулсан. Намайг байхгүй байхад миний машиныг хүмүүс ирж үзсэн байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэг хүн ирээд миний ****** машиныг авъя гэсэн. Миний машиныг сумын Засаг даргын тамгын газар худалдан авч байгаа гэж тухайн хүн хэлж байсан. Би гэхдээ аль сумын Засаг даргын тамгын газар авч байгаа гэдгийг асуугаагүй юм байна. Би 45,000,000 төгрөгөөр зарсан. Миний Хаан банкны *********** тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ****** гэх хүн 45,000,000 төгрөг шилжүүлсэн. Машин надаас худалдан авсан хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Би шилжүүлж авсан хүний нэрийг санахгүй байна. Миний машиныг нэр дээрээ шилжүүлж авч байгаа хүн нь цааш нь сумын тамгын газарт тээврийн хэрэгслийг шилжүүлж өгөх юм байна гэж ойлгосон. Надтай бол ****** сумын ИТХ-н дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нар холбогдож байгаагүй. Харин миний тээврийн хэрэгслийг сумын Засаг даргын тамгын газар авч байгаа гэж надаас тээврийн хэрэгсэл шилжүүлж авч байгаа хүн бол хэлж байсан. Надад Өвөрхангай аймгийн ****** сумаас таних хүн байхгүй. Надад төлбөрийг бөөнд нь шилжүүлсэн." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 32-35 хуудас),
Гэрч Ц.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би ****** ХХК-ийн захирал гэж явдаг. Хот хоорондын тээвэр хийдэг компани байгаа. “******” ХХК-ийн захирал ****** гэх хүнийг зүс таньдаг юм. ****** намайг манай сумаас зарласан тендерт оролцоод өгөөч, манай компани орон нутгийн компани болохоор болохгүй байх гэж байсан. Ингээд би зөвшөөрч тендерт оролцсон. Урд өмнө тендерт оролцож үзээгүй. Манай эхнэр ****** сум руу өгөх материалыг бэлдсэн. Би ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ****** сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөөгүй. “******” ХХК-ийн захирал нь “машин бэлэн байгаа, бид нар нийлүүлчихнэ” гэж надад хэлж байсан. Төрийн банкинд данс эзэмшиж байгаа. Дансны дугаарыг цээжээр санахгүй байна. Манай компани НӨАТ-ыг суутгаж авсан. Үлдсэн мөнгийг “******” ХХК-ийн захирлын хэлсэн данс руу шилжүүлж байсан. “******” ХХК-ийн нягтлан бодогчоор манай эхнэр Нарангэрэл ажилладаг. Манай эхнэр гүйлгээг хийж байсан. Б.****** гэх хүнийг, Рахадийн ****** гэх хүнийг танихгүй. ****** сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг танихгүй. ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зургийг нь харж байсан." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 36-38 дугаар хуудас),
Гэрч Р.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Хаан банкинд ****** тоот данстай. Би сайн мэдэхгүй. Манай дүү ****** нь миний данс руу мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн учраас уг мөнгө миний дансанд орсон. Би ямар учиртай мөнгө вэ гэдгийг нь мэдэхгүй. Би ******ийн шилжүүл гэж өгсөн данс руу интернэт банк ашиглаж гүйлгээг хийсэн. Би нэг төгрөг ч аваагүй. 36,650,000 төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн. ****** нь манай хүргэн байгаа юм. ******ийн ****** гэж манай төрсөн эгчийн хүүхэд байгаа. ******тэй ****** нь гэр бүл болсон. Б.****** гэх хүнийг танихгүй. Би Б.****** гэх хүнийг танихгүй." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 40-43 хуудас),
Гэрч О.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** гэж хүн утсаар яриад Иргэдийн төлөөлөгчдийн хурал тендер зарлаад машин худалдаж авч байгаа юм. Би энд наадмын бэлтгэл гээд завгүй байна, та очоод машиныг авчхаач гэж хэлээд гар утасны дугаар өгсөн. Би маргааш өдөр тухайн машины эзэнтэй утсаар холбогдоод ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авсан. Үүнээс өмнө ирээд өөрсдөө тээврийн хэрэгслийг үзэж харсан гэж байсан. Намайг тээврийн хэрэгслийг ****** сумын Засаг даргын тамгын газар нэр дээр аваарай гэж хэлээд миний фейсбүүк хаягаар бичиг баримтын зураг ирүүлж байсан. Би тээврийн хэрэгслийг ****** сумын Засаг даргын тамгын газар дээр авна гэж хэлээд фейсбүүкээр ирүүлсэн баримт бичгийг авто тээврийн үндэсний төвийн ажилтанд үзүүлэхэд шилжүүлэх боломжгүй шат дамжлаг нь буруу байна гэж хэлсэн. Ингээд ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нь “уг тээврийн хэрэгслийг зарагдах гээд байгаа учраас хурдан авах хэрэгтэй байна. Та өөрийнхөө нэр дээр авчих, дараа нь шилжүүлж авна” гэж хэлсэн. Гэхдээ одоо болтол тээврийн хэрэгсэл миний нэр дэр байгаа, шилжүүлж авахгүй л байна. Тээврийн хэрэгсэл нь бол ****** суманд байгаа. ****** сумын 2022 оны наадам болохоос 3 хоногийн өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** ирээд надаас машинаа аваад явсан. Намайг бол тээврийн хэрэгсэл очоод авчих л гэж хэлсэн. Төлбөр тооцоог нь өөрсдөө хийсэн байх. Нэг сумынх, нэг хороололд байсан учраас ******ийг хүүхэд байхаас нь танина. ******ийн ахтай ****** суманд 8 жилийн сругуульд нэг ангид сурч байсан." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 44-47 хуудас),
Гэрч Д.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэх хүний миний ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ирж үзэж байгаагүй. Харин ****** дугаартай гар утаснаас орон нутгаас холбогдож байна, хүн явуулж тээврийн хэрэгслийг чинь үзнэ гэж байсан. Мөн намайг тээврийн хэрэгслийн зургаа явуулаач гэж байсан. “******” ХХК-ийн тендерийн материал дээрх тээврийн хэрэгслийн зургууд нь миний гар утсаар авч явуулж байсан зургууд мөн байна. Өвөрхангай аймгаас холбогдож байна гэж хэлж байсан санагдаж байна. Яагаад гэхээр би тухайн үед Архангай аймаг явах гэж байсан. Ингээд замдаа тээврийн хэрэгслээ үзүүлж болох юм гэж хэлж байсан. Гэхдээ тухайн хүн нь миний тээврийн хэрэгслийг ирж үзээгүй. Би ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гээд зар байршуулсан байсан. Миний ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэг гэмтэл байгаагүй. Би өөрөө ашиглаж хэрэглэж байсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 48-51 хуудас),
Гэрч П.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн ****** сумын төвд "******" ХХК-аараа 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байна. Өөр ажил төрөл эрхэлдэггүй, улс төрийн сонгуульт ямар нэг алба хашиж байгаагүй. Манай компани 8 нэрийн барааны худалдааг ****** сумын төв дээр "******" гэсэн нэртэй дэлгүүртээ явуулдаг. "******" ХХК-ийн захирал нь миний бие. Би 2005 онд анх үүсгэн байгуулсан. Манай компани 8 нэрийн бараа худалдахаас өөр үйл ажиллагаа явуулдаггүй. ****** нь надаас 10 гаран насаар дүү. Тэр сургуульд байхдаа манай дэлгүүрийн барааг ачиж буулгах грушикийн ажлыг хийж өгдөг байсан. Энэ хүнтэй бусдаар ямар нэг холбоо харилцаа байхгүй. Харин ****** нь манай эхнэр Б.******ийн эцэг ******ийн төрсөн ах ****** гэж хүний охиных нь хүүхэд байгаа юм. Би ******ийн ээжийнх нь нэрийг санахгүй байна, олон жилийн өмнө багад нь нас барсан гэдэг. Тэгэхээр манай эхнэртэй ах дүү нарын хүүхдүүд буюу үеэлүүд болдог. Тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нь надад 2022 оны 6 дугаар сарын 25-ны орчимд надад "...манайх авто машин авахаар тендер зарласан чинь хүн оролцохгүй байна, танай компаниар тендерт оролцъё, машин тэргээ бүгдийг нь авчихсан, та машин худалдаж байгаа хүний энэ данс руу 45,0 сая төгрөгийг шилжүүлээд өгчих, бусад нь болсон, тэгээд би тань руу удахгүй мөнгийг нь шилжүүлнэ" гэхээр нь би зөвшөөрч ******ийн хэлсэн Хаан банкны /дансны дугаар, эзэмшигчийг нь санахгүй байна гэх/ данс руу 45,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Би тэр үедээ ******т "би тендерт оролцож мэдэхгүй" гэдгээ хэлэхэд тэрээр "ах санаа зоволтгүй ээ, бүх юмыг нь бэлдсэн байгаа" гэж хэлсэн. Тиймээс би өөрөө бол энэ тендерт оролцоогүй. Манай компаниас бичиг баримтыг тэр үед нь бүрдүүлж авсан л байх. Би одоо ямар ямар бичиг баримтыг ******т бүрдүүлж өгсөн гэдгээ санахгүй байна. Тэгсэн 7 хоногийн дараа ****** нь "ахаа танай компанийг тендерт шалгаруулсангүй ээ, бүтэхээ больчихлоо, таны мөнгийг удахгүй өгнө" гэж хэлсэн. ****** нөгөө 45,0 сая төгрөгөө өгөхгүй нэлээн удсан. Би бараа материалаа татах гээд нэхсээр байгаад арай гэж 2022 оны 9, 10 дугаар сард мөнгөө цувуулж авч дуусгасан. ****** нь надад мөнгөө өгөхдөө нэг удаа 20,0 сая төгрөгөөр, бусдыг нь увуулж цувуулж өгсөөр 10 дугаар cap гэхэд өр дууссан. ...Тухайн үед таны асууж байгаа Д.****** нь ****** сумаас түүхий эд авчирч нийлүүлдэг байсан. Тэр утгаараа энэ хүнийг зүс таних төдий, түүнээс илүү танихгүй. Одоо энэ хүн аймгийн төвд байдаг байх. ****** надад "энэ хүнээс машин авч байгаа юм, та мөнгө шилжүүлчих" гэхээр нь л шилжүүлсэн. Тухайн үед машин зарж байгаа хүнийг хэн гэдгийг ч мэдээгүй. ****** надад хэлэхдээ хотоос машин авч байгаа гэж хэлсэн. ****** энэ мөнгөө манай эхнэрийн ****** тоот данс руу л хийсэн байх ёстой. Миний санаж байгаагаар нэг гүйлгээ нь 20,0 сая төгрөгөөр орж ирсэн, бусдыг нь цувруулаад өгсөн. Тэр үедээ ****** нь хүнээс зээлээд энэ 20,0 сая төгрөгийг өглөө гэж хэлсэн санагдаж байна. ****** надаас авсан мөнгөө удаачихлаа гээд энэ 1 сая төгрөгийг хүү болгон нэмж өгсөн." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 54-57 хуудас),
Гэрч Б.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** надад ****** гэх хүнээс мөнгө зээлээд юм авчихсан. ****** нь дэлгүүрийн бараа материал татах гээд мөнгө нэхээд байна гэсэн. Ингээд би ****** гэх хүнд мөнгө шилжүүлж байсан. ****** гэх хүнд хэдэн төгрөг өгсөн гэдгээ одоо яг санахгүй байна. Байнга хүмүүст мөнгө шилжүүлдэг болохоор санахгүй байна. ******д өгсөн мөнгийг “******” ХХК-аас надад буцааж өгсөн. ...Р.******ээс шилжүүлсэн 12,400,000 төгрөгийн энэ гүйлгээ дээрх асуудалтай адил. ******д өгсөн мөнгийг ****** ХХК болон ****** нар өгсөн юм аа. ...Ямар ч хүү алданги, шан харамж аваагүй. Цэвэр зээлсэн мөнгөө л буцаагаад авсан. ...****** надад машины мөнгө орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан. Албаны хэрэгцээнд мөнгө зээлдэж байна гэж ойлгосон. Яг ямар автомашины мөнгө гэдгийг нь сайн тодруулж асуугаагүй.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 240-244 хуудас),
Гэрч М.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сард ээлжийн амралттай хөдөө байсан. Тамгын газрын дарга ****** утсаар яриад машин хүлээж авах комисст таны нэр байгаа. Тээврийн хэрэгсэл худалдаад авчихсан. Одоо Засаг даргын тамгын газар тээврийн хэрэгслийг хүлээж авах гэж байгаа гэж хэлсэн. Би ээлжийн амралттай сумаас зайдуу байна гэж хэлсэн. Ингээд ээлжийн амралт дуусаад ажилдаа ороод ямар автомашин авсан бэ гэж асуухад бичиг баримтыг нь манай нягтлан бодогч надад үзүүлсэн. Би тээврийн хэрэгслийг хэний эзэмшилд очсон вэ гэж асуухад Засаг даргын тамгын газрын мэдэлд авсан гэж хэлж байсан. Хэмнэлтийн тухай хуулиар сумын ИТХ-н дарга автомашингүй байхаар заасан байсан.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 245-248 хуудас),
Гэрч О.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Р.****** гэх хүнийг танина. Миний хамаатны эгч байгаа юм. Р.****** мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд миний дансыг авсан. Ингээд би дансаа өгсөн. Миний дансанд мөнгө орсон. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар би мэдэхгүй. Энэ мөнгийг 2 хүний данс руу шилжүүлсэн. Би хувьдаа хэрэглээгүй. ****** болон нөхөр ******ийн данс руу мөнгийг хуваагаад шилжүүлсэн. Манай нөхөр мөнгийг шилжүүлчих гэсэн учраас би шилжүүлэг хийсэн.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 1-2 хуудас),
Гэрч Б.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хаан банкны ****** тоот харилцах данстай. ...Энэ мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** над руу шилжүүлсэн мөнгө. Манайхаас мөнгө аваад буцаагаад өгсөн. Манайхаас авсан мөнгөний талаар манай нөхөр ****** сайн мэднэ. Манайх ****** ХХК-тай. Захирлаар нь манай нөхөр ажилладаг. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 5-6 хуудас),
Гэрч Б. ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сангийн сайдын баталсан тендерийн жишиг баримтын дагуу тендерийн баримт бичгийг боловсруулдаг. Санхүүгийн талаарх мэдээлэл борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн нотлох мэдээллүүд, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, тендерийн баталгаа, татвар, нийгмийн даатгалд өр төлбөргүй лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариуцагчаар татагдаж байгаагүй талаарх лавлагаа, санхүүгийн тайлан, харилцагч банкнуудаас өр төлбөргүй лавлагаа зэрэг баримтыг тендерийн баримт бичгийн хамт ирүүлэхийг шаардаж байгаа..., Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн шаардлагуудыг шаардана. ...Тендерт оролцогч аж ахуйн нэгжийн материал нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нийцээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. Сангийн сайдын баталсан жишиг баримт бичгийн дагуу тендерийн баримт бичгийг үнэлгээний хороо боловсруулах ёстой.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 37-40 хуудас),
Гэрч Д.******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ****** тоот харилцах данстай. Уг данс миний эзэмшилд байдаг боловч дэлгүүрийн орлого авдаг данс байгаа юм. ...****** бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Манай дэлгүүрээс хүнс, бараа авсан байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 41-44 хуудас),
Гэрч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** дарга авто машин үзэх ажилтай байна, хамт Улаанбаатар хот яваад автомашин үзээд өгчих гэсэн. Ингээд би ****** даргатай хамт явсан. Иргэдийн хуралд машин авах гэж байсан учраас хамт явсан. ...Яг тэр машиныг авна гэж бол тооцоолж очоогүй, хэд хэдэн тээврийн хэрэгсэл үзсэн. ****** дарга үзэх автомашинаа өөрөө олж байсан. Нийт 3 машин үзсэн. Нэг автомашиныг үзэхээр очоод албанд унах гэж байгаа юм гэхэд өө яршиг, мөнгө төгрөг нь орж ирэхгүй, наадах чинь бүтэхгүй гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийг харчихаад явсан, хар өнгийн Hilux байсан. Дараа нь нэг хар өнгийн Hilux маркийн тээврийн хэрэгслийг үзсэн. Салон нь хуучирсан, хонхойсон байсан. Нэлээд эдэлгээ ихтэй машин байсан. Дараа нь ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзээд орхисон. Үүнээс хойш хэд хоногийн дараа явж ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ****** даргатай явж авчирсан. Тээврийн хэрэгслийг авчирсан хугацааг сайн санахгүй байна. Манай сумын наадам болох гэж байсан санагдаж байна. ...****** улсын дугаартай автомашиныг Улаанбаатар хотоос очиж авчирсан гэж өмнө мэдүүлсэн. Ингээд уг машины их гэрлийг 50,000 төгрөгөөр өнгөлүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн гадна, дотно талыг угаалгасан 100 орчим мянган төгрөг болсон. Мөн моторын тосыг солиулсан., шатахуун хийсэн. ****** дарга намайг мөнгөтэй байна уу гэж асуусан. Би мөнгө байгаа гэж хэлэхэд наад мөнгөөрөө тооцоо хийчих, би дараа нь шилжүүлье гэж хэлсэн. Би бэлэн хэдэн төгрөгтэй явж байсан. Би мөнгөө нэхсэн боловч машины мөнгө орж ирэхгүй байна, мөнгөний боломж болохгүй байна гэж хэлсэн. Ингэж байгаад 2022 оны 10 сард 400,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 51-52 хуудас),
Гэрч ******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Үнэлгээний хорооны дарга гишүүд бол намайг машин үзээд ир гэж хэлж байгаагүй. Харин Иргэдийн хурлын дарга ****** машин үзээд ирье гэж хэлсэн. Бодвол цаагуураа хоорондоо ярилцсан байх гэж бодож байна. Би ойлгохдоо хурлын дарга ****** тамгын газрын даргатай хоорондоо ярилцаад намайг явуулсан гэж ойлгосон. Би явахдаа бол тамгын газрын даргад хэлж мэдэгдээд чөлөө зөвшөөрөл аваагүй. ...Да хүрээ захаар явж машин болон үнийн судалгаа хийсэн. Авах машин нь он заасан байсан, мөн мөнгөндөө таарах үнэ, ханштай тээврийн хэрэгсэл судалж явсан. ...Би яг үнэлгээний хуралд оролцож байгаагүй. Харин тамгын дарга ******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нарт саарал Hilux дажгүй машин гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 112-114 хуудас),
Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны 45 дугаартай “...****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа хувийн хэргийн хуулбарыг 2023.05.03-ны байдлаар гаргав” гэсэн лавлагаа, хавсралт (2хх-ийн 123-135 хуудас),
“******” ХХК-ийн Төрийн банкны *********** дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 137, 151-163 хуудас),
Гэрч Р.******ийн Хаан банкны ****** тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 142-145 хуудас),
Гэрч Б.******ийн Төрийн банкны болон Хаан банкны *********** тоот дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 146-148 хуудас),
Гэрч Б.******ийн Хаан банкны ****** тоот дансны хуулга (2хх-ийн 170-174 хуудас),
Шүүгдэгч ******ийн Хаан банкны ******, *********** тоот дансны хуулга (2хх-ийн 175, 179 хуудас),
Гэрч О.******ийн Хаан банкны ****** тоот дансны хуулга (2хх-ийн 169 хуудас),
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344Ш/24 дугаартай шинжээчийн дүгнэлт (6хх-ийн 134-141 хуудас),
Өвөрхангай аймгийн ****** сумын тендерийн үнэлгээний хорооны хурлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 03, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэлүүд (4хх-ийн 151-152, 181-182 хуудас),
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3/82 дугаартай, Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 603 дугаартай албан бичгүүд, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын 2022 онд шинээр авсан хөрөнгийн жагсаалт зэргийг шинжлэн судлав.
2. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон талаар:
Хэрэгт шүүгдэгч ******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/21 дугаартай тодорхойлолт, мөн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 дугаартай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгох тухай тогтоолын хуулбар, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, мал, хашаа худгийн тооллогын бүртгэл, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 234-248, 2хх-ийн 183, 3хх-ийн 5-6, 105-108, 175 хуудас),
Шүүгдэгч ******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/50 дугаартай тодорхойлолт, бакалаврын диплом, мал, хашаа худгийн тооллогын бүртгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 183-200, 2хх-ийн 200-201, 3хх-ийн 113-115, 176 хуудас),
Шүүгдэгч ******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/20 дугаартай тодорхойлолт, мөн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбарууд, төрийн албан хаагчийн анкет, мал, хашаа худгийн тооллогын бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 249-250, 2хх-ийн 3-10, 3хх-ийн 109-112, 145-146, 179 хуудас),
Шүүгдэгч ******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/52 дугаартай тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, бакалаврын диплом, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн б/04 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, мал, хашаа худгийн тооллогын бүртгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 203, 205-216, 3хх-ийн 123-125, 127-128, 153-154, 177 хуудас),
Шүүгдэгч ******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, бакалаврын дипломын хуулбар, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/51 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Газрын даамал томилох тухай” тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, мал, хашаа худгийн тооллогын бүртгэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 166-182, 222, 3хх-ийн 116-119, 127-128, 130-131, 178 хуудас),
Шүүгдэгч ******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/53 дугаартай тодорхойлолт, мал, хашаа худгийн тооллогын бүртгэл, бакалаврын диплом, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, ****** сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 217-232, 3хх-ийн 120-122, 127-128, 139-140, 180 хуудас) зэрэг баримтууд авагдсан байна.
3.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар талуудаас дараах дүгнэлтийг гаргасан.
Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ****** нь ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын 220527 дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга ******, үнэлгээний хорооны гишүүд ******, ******, ******, ****** нартай урьдчилан тохиролцож хамтран хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.6, 7.7-т заасныг тус тус зөрчиж, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын 220527 дугаартай 56,500,000 төгрөгийн төсөвт өртөгтэй "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт гарахаас өмнө ****** сумын Засаг даргын тамгын газарт ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.******оос 45,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-аар төлүүлж, худалдаж авсан ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймаг үйл ажиллагаа явуулдаг ****** ХХК-ийн нэр дээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тендерийн маягт бүрдүүлэн 56,000,000 төгрөгөөр нийлүүлэх үнийн санал гаргуулж, Үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлж ялагчаар шалгарсан ****** ХХК-ийн төрийн банкны *********** тоот дансанд шилжүүлсэн 65,000,000 төгрөгөөс 50,250,000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт ****** ХХК-нд 46,000,000 төгрөгийг шилжүүлж “******" ХХК-нд буюу бусдад 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4,250,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны ****** тоот дансаар 500,000 төгрөг, өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр О.******ийн ХААН банкны ****** тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3,750,000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын220527 дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******той урьдчилан тохиролцож хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн үүргийг хэрэгжүүлэхдээ, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. 7.1.6-д заасныг зөрчиж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн ****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгслийг тендер шалгаруулалтаас өмнө ****** сумын Засаг даргын тамгын газарт худалдан авсан болохыг мэдсээр байж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тендер сонгон шалгаруулалт зарлаж, тендерийг нээж ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийлүүлэхээр үнийн санал ирүүлсэн “******” ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******т 4,250,000 төгрөгийн давуу байдал, “******” ХХК-нд 1,000,000 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан гэрч ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, ******, Пүрэвсүрэн, Нямцэрэн, гэрч ****** нарын мэдүүлгүүд, ****** ХХК компанийн харилцах данс, ******ийн харилцах данс, ******ийн харилцах данс, ******ийн харилцах данс, шүүгдэгч ******ийн харилцах данс, О.******ийн харилцах дансны мэдээллүүд болон тухайн дансны мэдээлэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нарыг бусдад давуу байдал үүсгэж, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна..” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******ийн хувьд өмнөх шүүх хурал болон өнөөдрийн шүүх хуралд энэ гэмт хэрэгт өөрийгөө гэм буруутай гэж үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зарим үйлдлийн хувьд би оролцоогүй гэх байр сууриа илэрхийлдэг. ****** нь урьдчилж тээврийн хэрэгсэл худалдан авсан буруутай үйлдэл байгаа. Энэ үйлдэл дээрээ хууль тогтоомж зөрчсөн гэдэг. Харин үнэлгээний хорооны гишүүдтэй урьдчилан тохиролцоод хэн нэгэнд нь санал болгоод ятгаж хувийн харьцаагаар ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлээгүй. Сум орон нутгийн нөхцөл байдал хүнд, орон нутагт ковидын дараах үетэй холбогдуулаад унаа тээврийн хэрэгслийн хангамж дутуу байдаг учраас энэ үед тендер зарлагдаж байгаа юм байна, машин авч таараа гэдэг сэтгэлгээтэй байсан. Үүнээс биш ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ав гэж хандаагүй. ******ийн хувьд бол сум орон нутаг машинтай болъё дараа, дараагийн ажилдаа бэлдье, наадам боллоо, зун боллоо, намар боллоо гэдэг хандлагаар асуудалд хандсан. Энэ асуудал нь зөрчил болсон хэдий ч үнэлгээний хорооны гишүүдэд урьдчилаад тохиролцсон зүйл огт байхгүй. Өөртөө давуу байдал үүсгэж албан журмаар ямар нэгэн санал тавьж нөлөөлсөн зүйл огт байхгүй. Шүүгдэгч ******ийг гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлээгүй. Шүүгдэгч ****** нь өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ч хэдий бусдад давуу байдал үүсгэж үгсэн тохиролцож, бусдад нөлөөлсөн үйлдэл тогтоогдоогүй байна. Учир нь шүүгдэгч ****** нь энэ асуудалд холбогдсон шалтгаан нь бол тендерийн үнэлгээ хийх шат дараалал тодорхой хугацаа шаарддаг учраас орон нутагт нийгмийн асуудлаар машины хэрэгцээ шаардлага их байсан, орон нутгийн үйл ажиллагааг хурдан шуурхай явуулъя гэдэг байр суурьтай хандсан. Улсын яллагчаас тээврийн хэрэгслийг шаардлага хангахгүй байхад бусдад нөлөөлж шалгаруулсан гэж ярьж байна. Гэтэл тендерийн үнэлгээний хороо 4 удаагийн тендер зарлагдаж тэнцсэн, тэнцээгүй, техникийн тодорхойлолт тэнцээгүй гэдэг зүйл зөндөө байсан. Тухайн машиныг заавал авна гэсэн зүйл байхгүй. Улсын яллагчаас нэг байгууллагад ажилладаг хүмүүс хоорондоо урьдчилан үгсэн тохиролцсон гэж ярьж байгаа нь зохимжгүй байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нарын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд дүгнэлтээ гаргана. Худалдах авах хорооны үүргээ биелүүлж захиалагчтай гэрээ байгуулсан процессын ажиллагаа явуулж үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл үнэлгээний хороонд захиалагч байгууллагуудаас Сангийн яаманд гомдол гаргаж тендерийн ажиллагааг хүчингүй болгосон. Тендерийн үнэлгээний хорооны гишүүд ******ийн үйлдлийг мэдэж байгаа гэж хандах ёсгүй. ******ийн үйлдлийг үнэлгээний хорооны гишүүд мэдэж байсан юм уу гэхээр үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааг процессын дагуу ажиллагаа хийсэн. ****** нь “******” ХХК, “******” ХХК-иудын үйлдлүүд нь зэрэгцэж байгаа учир ******ийн үйлдлийг мэдэх ёсгүй. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ****** тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн байдаг. Үнэлгээний хорооны гишүүд уг асуудлыг мэдэхгүй. Улсын яллагчийн хувьд шүүгдэгч нарыг буруутгаад байгаа гол нотлох баримт нь өөрөө тухайн үнэлгээний хорооны комисс нь ******ийн үйлдлийг мэдсээр байж эрх мэдлээ урвуулан ашиглаж ******т давуу байдал үүсгэсэн гэдэг ч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хэн нэгний ашиг сонирхлоор нөлөөнд автаж ажиллагаа хийгээгүй. Үнэлгээний хорооны комисс хуульд заасан процессын ажиллагаагаа хийж захиалагч нартай гэрээ байгуулах талаар мэдэгдлээ явуулсан. Үүнтэй зэрэгцээд ******ийн үйлдэл нь тухайн тендерт оролцож байгаа компаниуд буюу “******” ХХК, “******” ХХК компаниудтай ярилцаад өөрийнхөө энэ машиныг оруулаад байгаа үйлдэл нь зэрэгцэж явж байсан учраас үнэлгээний хорооны комисс үүнийг мэдэх боломжгүй байсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Р.******, ******, ******, ******, ****** нарын мэдүүлэг, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа гэрчүүдийн дансны хуулга зэрэг байдлуудаас үнэлгээний хорооны комисс энэ үйлдлийг бол огтоос мэдээгүй, харин шүүгдэгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцаад үйлдлийг мэдсэн гэж мэдүүлдэг. Гэтэл энэ үйлдлийг яллах дүгнэлтэд улсын яллагч дурдахдаа орон нутагт хамт ажиллаж байгаа нэг байранд нэг тамгын газарт ажиллаж байгаа хүмүүс нэгнийхээ үйлдлийг мэдэж нэгэндээ нөлөөлж албан тушаалын байдлаа урвуулан, хүний эрхийг хязгаарласан үйлдэл тогтоогдсон гэх байр сууринаас яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч ******ийг “******” ХХК, “******” ХХК-уудыг гуйж оруулж уг компаниудын ард ****** улсын дугаартай Hilux маркийн машин явж байсан гэдгийг үнэлгээний хорооны комисс мэдээгүй. Дээрх үйлдлүүдийг хооронд нь нэгдмэл байдлаар бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Жишээлбэл тухайн тээврийн хэрэгслийг ****** гэдэг хүний нэр дээр 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн байна гэж яриад байгаа. Гэтэл ******ын нэр дээр шилжүүлсэн байгаа тээврийн хэрэгсэл нь “******” ХХК, “******” ХХК-ийн тээврийн хэрэгсэл гэдгийг үнэлгээний комиссынхон мэдээгүй. Улсын яллагчаас шүүгдэгч нарыг тухайн тээврийн хэрэгслийг яагаад өдий болтол төрийн өмчид бүртгэж авахгүй байгаа юм бэ гэж асуудаг. Шүүгдэгч нараас тендерийн шалгаруулалт 2022 оны 6 дугаар сараас 8 сар хүртэл хугацаанд явагдсан. Тэгээд тендер шалгаруулалт хийгээд захиалагчдадаа тухайн үедээ мэдэгдээд гэрээ байгуулах ажиллагаа явагдсаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээний хорооны комиссын дарга ****** нь орон нутгийн өмчид бүртгүүлж, цахимжуулах талаар албан бичиг явуулсан. Үүний дагуу 12 дугаар сарын 30-ны өдөр цахимд бүртгүүлэх зөвшөөрөл ирсэн байдаг. Эдгээр байдлуудыг харахад үнэлгээний хорооны комисс хууль ёсны үйл ажиллагаа хэвийн явуулж байсан нь харагдаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд “******” ХХК-ийн дансны хуулганд үзлэг хийсэн байдаг. Энэ үзлэгээр иргэдийн хурлын дарга ****** өөрийн хамаарал бүхий ******, ****** гэх хүмүүсийн данс руу тухайн тендертэй холбоотой хэрэгт хохирол гэж үзэж байгаа төлбөрүүдийг орлого зарлагын гүйлгээгээр хийгдсэн байдаг. Үнэлгээний хорооны гишүүд нь “******” ХХК-д нөлөөлж хувийн ашиг сонирхлоо урвуулан ашиглаж ашиг олсон зүйл дансны хуулгуудаас харагддаггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
4. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
4.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/04 дугаартай ******ийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгосон тогтоол, төрийн албан хаагчийн анкет (1хх-ийн 234-242 хуудас),
Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн б/04 дугаартай ******ийг сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилсон захирамж, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт (1хх-ийн 183-200 хуудас),
Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай ******ыг төрийн захиргааны ажилтнаар томилсон тушаал, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт (1хх-ийн 217- 232 хуудас),
Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай ******г сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтнээр томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет (1хх-ийн 244-250, 2хх-ийн 3-10 хуудас),
Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаартай ******г тус сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилсон захирамж, төрийн албан хаагчийн анкет (1хх-ийн 203- 216 хуудас),
Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “******ийг ****** сумын газрын даамлаар томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет (1хх-ийн 169-182 хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Аймаг сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хот тосгоны захирагчийн албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн12.1.7-д ”Аймаг, сум нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх, албан тушаал”, 12.1.8-д хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн засаг даргын дэргэдэх улсын төсвөөс санхүүждэг нутгийн захиргааны байгууллагын удирдах гүйцэтгэх албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарна” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь нийтийн албан тушаалтан байна.
4.2. Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “ Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчиж, ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай “****** сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэр гараагүй байхад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.******оос ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн захирал П.******аар төлүүлж, тус компанийг ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай “****** сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцуулсан,
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газраас “******” ХХК-д автомашины үнэнд шилжүүлсэн 56,000,000 төгрөгөөс “******” ХХК-аар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.******ийн Хаан банкин дахь *********** дансанд 13,600,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07, 11-ний өдрүүдэд өөрийн хамаарал бүхий этгээд болох Р.******ийн Хаан банкин дахь ****** тоот дансанд 36,650,000 төгрөгийг тус тус шилжүүлж, уг мөнгөнөөс “******” ХХК-д ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 45,000,000 төгрөгийн төлбөрт 46,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны ****** тоот дансаар 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр О.******ийн Хаан банкны ****** тоот дансаар 3,750,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.
4.3. Шүүгдэгч ****** нь ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай үнэлгээний хорооны даргаар, шүүгдэгч ******, ******, ******, ****** нар нь ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн нэр дээр тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас уг тээврийн хэрэгсэл нь үнэлгээний техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан,
Мөн тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тендерийн шалгаруулалтыг Монгол улсын Сангийн яамнаас хүчингүй болгосны дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус үнэлгээний хороо нь тендерийн техникийн тодорхойлолтыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн тендер шалгаруулахаас өмнө худалдан авсан бөгөөд “******” ХХК-ийн өмнөх тендер шалгаруулалтад санал болгосон ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн өөрчилж, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тендерийн сонгон шалгаруулалтыг зарласан,
2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тендерийн шалгаруулалтад “******” ХХК-ийн тендерт оролцуулсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг “******” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж байгааг мэдсээр байж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тендер сонгон шалгаруулах хурлаар “******” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.
5. Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна.
5.1. Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/72 дугаартай захирамжаар “Сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулж, тус үнэлгээний хорооны даргаар Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын дарга ******ийг, нарийн бичгийн даргаар тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн ******г, гишүүдэд Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн ******, Өвөрхангай аймгийн ****** сумын 6 дугаар багийн Засаг дарга ******, Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай ****** нарыг томилжээ. (1хх-ийн 39, 4хх-ийн 62 хуудас),
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын захиалгаар сумын онцгой байдал, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг “...Япон болон түүнтэй дүйцэхүйц улсад үйлдвэрлэсэн, 4х4 жийп ангилал, цайвар өнгөтэй, автомат хурдны хайрцагтай, гүйлт нь 150000 км-ээс дээшгүй, 2005 оноос хойш үйлдвэрлэсэн, Монгол улсад 2020 оноос хойш орж ирсэн, 5 хаалгатай, бензин хөдөлгүүртэй, 5 суудалтай, жолооны хүрд баруун, зүүн, запас дугуй 1 ширхэг, хөдөлгүүрийн багтаамж 2700сс-ээс багагүй, аккумлятор 100% шинэ /баталгаатай/” гэж баталжээ. (1хх-ийн 18, 4хх-ийн 71 хуудас),
ӨВАБГСЗДТГ/202205027/ тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо тендерийн сонгон шалгаруулалтыг 2022 оны 06 дугаар сарын 06, 2022 оны 06 дугаар сарын 17, 2022 оны 07 дугаар сарын 04, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нийт 4 удаа явуулсан.
Үүнээс тендерийн үнэлгээний хороо нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар тендерт нэг ч материал ирүүлээгүй үндэслэлээр, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар тендерт ирүүлсэн “УАЗ мега” ХХК-ийн автомашин нь шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус татгалзаж, тус сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/82, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/105 дугаартай захирамжуудаар ӨВАБГСЗДТГ/202205027/ дугаартай тендерийг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг үнэлгээний хорооны дарга /******/-д үүрэг болгожээ. (1хх-ийн 20-21, 4хх-ийн 73-74, 100-102, 104 хуудас)
5.2. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тендерийн сонгон шалгаруулалтад “******” ХХК нь Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2019 оны 6 сард Монгол улсад орж ирсэн, 164,000 км гүйлттэй, 2700 СС хөдөлгүүрийн багтаамжтай, ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг,
“******” ХХК нь Япон улсад 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, 163,166 км гүйлттэй, 2700 СС хөдөлгүүрийн багтаамжтай, ****** улсын дугаартай“Нilux” маркийн тээврийн хэрэгслийг оролцуулж, тендерийн материалыг ирүүлсэн бөгөөд тус 2 тээврийн хэрэгсэл нь тендерийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болох нь “******” ХХК, “******” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтуудаар (1хх-ийн 44-73, 4хх-ийн 126-130,142-150 хуудас) нотлогдож байна.
Шүүгдэгч ****** нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.******оос ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр худалдан авч, уг тээврийн хэрэгслийг өөрийн найз иргэн О.******ын нэр дээр шилжүүлж,
Өвөрхангай аймгийн ****** суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн захирал П.******д “Сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл худалдан авах” тендерт оролцохыг санал болгосны үндсэн дээр тус компанийн захирал П.******аар иргэн Д.******оос худалдан авсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 45,000,000 төгрөгийг төлүүлж,
“******” ХХК нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн худалдан авсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тендерт оролцуулсан,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нар нь үнэлгээний хорооны дарга, гишүүнээр ажиллахдаа 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тендерийг нээхээс өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, “******” ХХК-ийн нэр дээр тендерт оролцуулж байгааг, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь тендерийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болохыг мэдсээр байж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар “******” ХХК-ийг тендерийн ялагчаар шалгаруулсан болох нь хэрэгт цугларч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Д.******ын "...Би ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан. Би тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар Үнэгүй.mn сайтад байршуулсан. Намайг байхгүй байхад миний машиныг хүмүүс ирж үзсэн байсан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэг хүн ирээд миний ****** машиныг авъя гэсэн. Миний машиныг сумын Засаг даргын тамгын газар худалдан авч байгаа гэж тухайн хүн хэлж байсан. Би 45,000,000 төгрөгөөр зарсан. Миний Хаан банкны *********** тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ****** гэх хүн 45,000,000 төгрөг шилжүүлсэн. Надтай ****** сумын ИТХ-ын дарга болон Засаг даргын тамгын газрын дарга нар холбогдож байгаагүй. Надад төлбөрийг бөөнд нь шилжүүлсэн." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 32-35 хуудас),
Гэрч О.******ын "...2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** гэж хүн утсаар яриад Иргэдийн төлөөлөгчдийн хурал тендер зарлаад машин худалдаж авч байгаа юм. Би энд наадмын бэлтгэл гээд завгүй байна, та очоод машиныг авчхаач гэж хэлээд гар утасны дугаар өгсөн. Би маргааш өдөр тухайн машины эзэнтэй утсаар холбогдоод ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авсан. Үүнээс өмнө ирээд өөрсдөө тээврийн хэрэгслийг үзэж харсан гэж байсан. Намайг тээврийн хэрэгслийг ****** сумын Засаг даргын тамгын газар нэр дээр аваарай гэж хэлээд миний фейсбүүк хаягаар бичиг баримтын зураг ирүүлж байсан. Би тээврийн хэрэгслийг ****** сумын Засаг даргын тамгын газар дээр авна гэж хэлээд фейсбүүкээр ирүүлсэн баримт бичгийг авто тээврийн үндэсний төвийн ажилтанд үзүүлэхэд шилжүүлэх боломжгүй шат дамжлага нь буруу байна гэж хэлсэн. Ингээд ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нь “уг тээврийн хэрэгслийг зарагдах гээд байгаа учраас хурдан авах хэрэгтэй байна. Та өөрийнхөө нэр дээр авчих, дараа нь шилжүүлж авна” гэж хэлсэн. Гэхдээ одоо болтол тээврийн хэрэгсэл миний нэр дэр байгаа, шилжүүлж авахгүй л байна. Тээврийн хэрэгсэл нь бол ****** суманд байгаа. ****** сумын 2022 оны наадам болохоос 3 хоногийн өмнө Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** ирээд надаас машинаа аваад явсан. Намайг бол тээврийн хэрэгсэл очоод авчих л гэж хэлсэн. Төлбөр тооцоог нь өөрсдөө хийсэн байх. Нэг сумынх, нэг хороололд байсан учраас ******ийг хүүхэд байхаас нь танина. ******ийн ахтай ****** суманд 8 жилийн сургуульд нэг ангид сурч байсан." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 44-47 хуудас),
Гэрч ******гийн “...****** дарга авто машин үзэх ажилтай байна, хамт Улаанбаатар хот яваад яваад автомашин үзээд өгчих гэсэн. Ингээд би ****** даргатай хамт явсан. Иргэдийн хуралд машин авах гэж байсан учраас хамт явсан. ...Яг тэр машиныг авна гэж бол тооцоолж очоогүй, хэд хэдэн тээврийн хэрэгсэл үзсэн. ****** дарга үзэх автомашинаа өөрөө олж байсан. Нийт 3 машин үзсэн. Нэг автомашиныг үзэхээр очоод албанд унах гэж байгаа юм гэхэд өө яршиг, мөнгө төгрөг нь орж ирэхгүй, наадах чинь бүтэхгүй гэж хэлсэн. Тээрийн хэрэгслийг харчихаад явсан, хар өнгийн Hilux байсан. Дараа нь нэг хар өнгийн Hilux маркийн тээврийн хэрэгслийг үзсэн. Салон нь хуучирсан, хонхойсон байсан. Нэлээд эдэлгээ ихтэй машин байсан. Дараа нь ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзээд орхисон. Үүнээс хойш хэд хоногийн дараа явж ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ****** даргатай явж авчирсан. Тээрийн хэрэгслийг авчирсан хугацааг сайн санахгүй байна. Манай сумын наадам болох гэж байсан санагдаж байна. Үнэлгээний хорооны дарга гишүүд бол намайг машин үзээд ир гэж хэлж байгаагүй. Харин Иргэдийн хурлын дарга ****** машин үзээд ирье гэж хэлсэн. Бодвол цаагуураа хоорондоо ярилцсан байх гэж бодож байна. Би ойлгохдоо хурлын дарга ****** тамгын газрын даргатай хоорондоо ярилцаад намайг явуулсан гэж ойлгосон. Би явахдаа бол тамгын газрын даргад хэлж мэдэгдээд чөлөө зөвшөөрөл аваагүй. ...Да хүрээ захаар явж машин болон үнийн судалгаа хийсэн. Авах машин нь он заасан байсан, мөн мөнгөндөө таарах үнэ, ханштай тээврийн хэрэгсэл судалж явсан. ...Би яг үнэлгээний хуралд оролцож байгаагүй. Харин тамгын дарга ******, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нарт саарал Hilux дажгүй машин гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 44-47, 6хх-ийн 112-114 хуудас),
Гэрч П.******ын "...Тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нь надад 2022 оны 6 дугаар сарын 25-ны орчимд надад "...манайх автомашин авахаар 2 тендер зарласан чинь хүн оролцохгүй байна, танай компаниар тендерт оролцъё, машин тэргээ бүгдийг нь авчихсан, та машин худалдаж байгаа хүний энэ данс руу 45,0 сая төгрөгийг шилжүүлээд өгчих, бусад нь болсон, тэгээд би тань руу удахгүй мөнгийг нь шилжүүлнэ" гэхээр нь би зөвшөөрч ******ийн хэлсэн Хаан банкны /дансны дугаар, эзэмшигчийг нь санахгүй байна гэх/ данс руу 45,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Би тэр үедээ ******т "би тендерт оролцож мэдэхгүй" гэдгээ хэлэхэд тэрээр "ах санаа зоволтгүй ээ, бүх юмыг нь бэлдсэн байгаа" гэж хэлсэн. Тиймээс би өөрөө бол энэ тендерт оролцоогүй. Манай компаниас бичиг баримтыг тэр үед нь бүрдүүлж авсан л байх. Би одоо ямар ямар бичиг баримтыг ******т бүрдүүлж өгсөн гэдгээ санахгүй байна. Тэгсэн 7 хоногийн дараа ****** нь "ахаа танай компанийг тендерт шалгаруулсангүй ээ, бүтэхээ больчихлоо, таны мөнгийг удахгүй өгнө" гэж хэлсэн." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 54-57 хуудас),
****** улсын дугаартай “Toyota Hilux-N210” маркийн тээврийн хэрэгслийг Оюунбилэгийн ******ын өмчлөлд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн №****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа (2хх-ийн 31, 123-124 хуудас),
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын “Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн баримт бичиг”-т авагдсан баримтууд (1хх-ийн 8, 55-73 хуудас),
Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “тендерт ирүүлсэн автомашинуудыг тус сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор үзүүлэх”-ээр шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл,
2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “******” ХХК-ийг тендерийн ялагчаар шалгаруулж, сумын Засаг дарга ******од 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “******” ХХК-ийн автомашиныг худалдан авах гэрээ байгуулахыг зөвлөж зөвлөмжийг хүргүүлсэн талаарх хурлын тэмдэглэл (1хх-ийн 87-88, 4хх-ийн 151-153, 181-182 хуудас) зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
5.3 Монгол улсын Сангийн яамны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5046 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр тендерт оролцогч “******” ХХК-ийн тус яаманд гаргасан гомдлыг хянаад ӨВАБГСЗДТГ/202205027/ дугаартай тендерийн шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна. (4хх-ийн 158-159 хуудас).
5.4. Тендерийн захиалагч болох Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг дарга ****** нь техникийн тодорхойлолтод зөвхөн Монгол улсад орж ирсэн оныг 2018 он болгох өөрчлөлт оруулах, харин бусад үзүүлэлтийг өөрчлөхгүй байх талаар санал болгосон,
Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар техникийн тодорхойлолтод “Монгол улсад орж ирсэн оныг 2018 он болгож өөрчилж, тендер сонгон шалгаруулалтыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зарлаж, тендерийн нээлтийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийхээр шийдвэрлэсэн,
Шүүгдэгч ******ийн тендерийн сонгон шалгаруулалтаас өмнө худалдан авч, “******” ХХК болон “******” ХХК-ийн нэр дээр тендерт оролцуулсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгсэл нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 02 дугаар сард Монгол улсад орж ирсэн, 163,116 км-ийн гүйлттэй байсан,
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар баталсан ӨВАБГСЗДТГ/202205027/ дугаартай тендерийн сонгон шалгаруулалтаар худалдан авах тээврийн хэрэгслийн “...2005 оноос хойш үйлдвэрлэсэн, Монгол улсад 2020 оноос хойш орж ирсэн, гүйлт 150000 км-ээс дээшгүй” гэсэн техникийн тодорхойлолтыг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “...2008 оноос хойш үйлдвэрлэсэн, Монгол улсад 2018 оноос хойш орж ирсэн, гүйлт 170000 км-ээс дээшгүй” гэж өөрчилсөн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тус үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай “...Үнэлгээний хорооны гишүүд хэлэлцээд 100 хувийн саналаар сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглагдах автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ӨВАБГСЗДТГ/202205027/ дугаартай тендерийн техникийн тодорхойлолтод машины Монголд оруулж ирсэн оныг 2018 болгож өөрчилж дахин зарлахаар шийдвэрлэв.” гэсэн тэмдэглэл (4хх-ийн 183-184 хуудас),
Гэрч ******ын “...Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ****** нь 3 удаа тендер зарлаад оролцох компани байхгүй байна. Техникийн тодорхойлолтод тээврийн хэрэгслийн Монгол улсад орж ирсэн болон үйлдвэрлэсэн оныг багасгах уу? хэрэв тэгэхгүй бол бид нарын зарласан үнээс зах зээлийн үнэ өндөр байх шиг байна гэж надад амаар танилцуулсан. Би зөвшөөрсөн. Зөвхөн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он, Монгол улсад орж ирсэн оныг бууруулахаар шийдвэрлэсэн. Бусад техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг өөрчлөхгүй байх талаар хэлсэн.” гэсэн мэдүүлгээр (4хх-ийн 47 хуудас),
Өвөрхангай аймгийн ****** сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин худалдан авах тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтууд (1хх-ийн 18, 4хх-ийн 177 хуудас),
****** улсын дугаартай “Toyota Hilux-N210” маркийн тээврийн хэрэгслийг Оюунбилэгийн ******ын өмчлөлд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн №****** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа (2хх-ийн 31, 123-124 хуудас),
“****** ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тендерийн үнэлгээний хороонд ирүүлсэн ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт, Авто үйлчилгээний нэгдсэн сангийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, “******” ХХК-ийн үнэлгээний хороонд ирүүлсэн техникийн тодорхойлолтыг тулган баталгаажуулсан баримт (1хх-ийн 58, 4хх-ийн 146, 149 хуудас),
Шүүгдэгч ******ийн шүүх хуралдаанд өгсөн “Техникийн тодорхойлолтод үйлдвэрлэсэн онд өөрчлөлт оруулсан. Бусдад нь өөрчлөлт оруулаагүй. Үнэлгээний хорооны гишүүдээс олон өрсөлдөгч оруулж байгаа тохиолдолд техникийн тодорхойлолтдоо өөрчлөлт оруулах саналтай байна гэж ярилцсан. Захиалагч Засаг даргатай ярилцаад үйлдвэрлэгдсэн оныг 1-ээр бууруулчихъя, тэгвэл тендерт оролцох машины тоо нэмэгдэнэ гэж ярьж байсан. 2019 оныг 2018 он болгож өөрчилсөн.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч ******гийн шүүх хуралдаанд өгсөн “...Тендер шалгаруулалт олон дахин бүтэлгүйтээд байсан болохоор өөрчлөлт оруулсан. Үйлдвэрлэгдсэн оныг өөрчилсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нар нь тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар шийдвэрлэсэн “зөвхөн Монгол улсад орж ирсэн оныг 2018 он болгож өөрчлөх” гэсэн шийдвэрээсээ өөрөөр буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаар баталсан ӨВАБГСЗДТГ/202205027/ дугаартай тендерийн сонгон шалгаруулалтаар худалдан авах тээврийн хэрэгслийн “...2005 оноос хойш үйлдвэрлэсэн, Монгол улсад 2020 оноос хойш орж ирсэн, гүйлт 150000 км-ээс дээшгүй” гэсэн техникийн тодорхойлолтыг “...2008 оноос хойш үйлдвэрлэсэн, Монгол улсад 2018 оноос хойш орж ирсэн, гүйлт 170000 км-ээс дээшгүй” гэж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авч, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тендерийн сонгон шалгаруулалтад “****** ХХК-ийн нэр дээр тендерт оролцуулсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн өөрчилсөн болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
5.5. Тендерийн үнэлгээний хороо нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тендерийг дахин зарлаж, “******” ХХК, “УАЗ мега” ХХК, “******” ХХК гэсэн 3 хуулийн этгээдээс тендерийн материалыг хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тендерийг нээж, тендерт оролцсон “******” ХХК, “УАЗ мега” ХХК, “******” ХХК гэсэн 3 компаниас “******” ХХК-ийг шалгаруулж, тус компанийн санал болгосон автомашиныг худалдан авах зөвлөмжийг сумын Засаг даргад хүргүүлжээ. (4хх-ийн 170-171 хуудас)
Тус тендерт “******” ХХК нь “******” ХХК-ийн захирал П.******ын гуйлтаар оролцож, тус компанийн өмнөх тендерт оролцохдоо бүрдүүлсэн тендерийн материалын нэрийг өөрчлөн хуулбарлан өгч, “******” ХХК-ийн санал болгосон ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг дахин санал болгосон,
Тус үнэлгээний хорооны дарга ******, гишүүд ******, ******, ******, ****** нар нь 2022 оны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тендерийг нээхээс өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** нь ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авч, сумандаа авчирсныг,
Мөн ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг өмнө нь тус тендерт “******” ХХК санал болгосныг,
Мөн тухайн автомашинд нийцүүлэн тендерийн техникийн тодорхойлолтыг нийцүүлэн өөрчилж ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг “******” ХХК тус тендерт санал болгосныг тус тус мэдсээр байж, “******” ХХК-ийг тендерийн ялагчаар шалгаруулсан болох нь:
Гэрч, иргэний хариуцагч Ц.******ын "...Би ****** ХХК-ийн захирал гэж явдаг. Хот хоорондын тээвэр хийдэг компани байгаа. “******” ХХК-ийн захирал ****** гэх хүнийг зүс таньдаг юм. ****** намайг манай сумаас зарласан тендерт оролцоод өгөөч, манай компани орон нутгийн компани болохоор болохгүй байх гэж байсан. Ингээд би зөвшөөрч тендерт оролцсон. Урьд өмнө тендерт оролцож үзээгүй. Манай эхнэр ****** сум руу өгөх материалыг бэлдсэн. Би ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ****** сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгөөгүй. “******” ХХК-ийн захирал нь “машин бэлэн байгаа, бид нар нийлүүлчихнэ” гэж надад хэлж байсан. ****** сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг танихгүй. ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зургийг нь харж байсан. Уг машиныг нийлүүлээд өгөөч гэж “******” ХХК-ийн захирал ****** гуйсан. ****** уг тээврийн хэрэгслийг нийлүүлсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 36-37, 6хх-ийн 108-109 хуудас),
Тус үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай “...Үнэлгээний хорооны гишүүд хэлэлцээд 100 хувийн саналаар сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглагдах автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ӨВАБГСЗДТГ/202205027/ дугаартай тендерийн техникийн тодорхойлолтод машины Монголд оруулж ирсэн оныг 2018 болгож өөрчилж дахин зарлахаар шийдвэрлэв.” гэсэн тэмдэглэл (4хх-ийн 183-184 хуудас),
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газрын “Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн баримт бичигт авагдсан баримтууд(1хх-ийн 8, 99-107 хуудас),
Шүүгдэгч ******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тендер 3 удаа зарлахад 7311 УНО улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэл 2 дахь удаагаа орж ирснийг мэдсэн. Комиссын гишүүд өмнө нь орж ирсэн машин мөн байна гэж ярьцгааж байсан. Тендерт ****** улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр өрсөлдөгч тээврийн хэрэгсэл байсан. ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн тодорхойлолтод нийцэж байсан. ...****** улсын дугаартай Hilux маркийн тээврийн хэрэгсэл эхэлж орж ирэхдээ үйлдвэрлэгдсэн он зөрүүтэй байсан. Тэгээд сүүлд орж ирэхдээ техникийн тодорхойлолтод нийцэж байсан. Тээврийн хэрэгслийг өмнө нь орж ирсэн гэдгээр дараагийн удаа шалгаруулахгүй байх боломжгүй. Нэгэнт орж ирсэн тээврийн хэрэгслийг шалгаруулалтад оролцуулах ёстой байдаг.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч ******ын “...****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дахин тендер шалгаруулалтад орж ирснийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч ******гийн “...****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл тендерт 2 дахь удаагаа орж ирснийг мэдсэн. Тендерт техникийн тодорхойлолт нийцсэн машинууд байхгүй байсан. Техникийн тодорхойлолтоос 1, 2 зүйл зөрж байсан, гэхдээ машины хэрэгцээ шаардлагатай байсан учраас ****** тээврийн хэрэгслийг тендерт шалгаруулж авч байсан.” Гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
5.6. Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газраас “******” ХХК-д шилжүүлсэн 56,000,000 төгрөгөөс “****** ХХК-аар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.******ийн Хаан банкин дахь *********** дансанд 13,600,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07, 11-ний өдрүүдэд Р.******ийн Хаан банкин дахь ****** тоот дансанд 36,650,000 төгрөгийг тус тус шилжүүлж, уг мөнгөнөөс “******” ХХК-д ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 45,000,000 төгрөгийн төлбөрт 46,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны ****** тоот дансаар 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр О.******ийн Хаан банкны ****** тоот дансаар 3,750,000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Гэрч Б.******, Р.******, О.****** нар нь шүүгдэгч ******той хамаарал бүхий хүмүүс буюу Б.****** түүний төрсөн эгч Д.Загдхүүгийн хүү, гэрч О.****** нь түүний эхнэр, гэрч Р.****** нь түүний эхнэр О.******ийн ээжийнх нь дүү болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч П.******ын "...****** нь тендер зарлаад мөнгө нь орж ирэхгүй байна гэж надад тайлбарладаг байсан. Ингэж явсаар 45,0 сая төгрөгийг 2022 оны 9, 10 дугаар саруудад хувааж өгөөд дуусгасан, яг хэзээ, хэд хэдэн төгрөгөөр өгснийг харилцах данс харахгүй бол цээжээр хэлж мэдэхгүй байна. ****** энэ мөнгөө манай эхнэрийн ****** тоот данс руу л хийсэн байх ёстой. Миний санаж байгаагаар нэг гүйлгээ нь 20,0 сая төгрөгөөр орж ирсэн, бусдыг нь цувруулаад өгсөн. Тэр үедээ ****** нь хүнээс зээлээд энэ 20,0 сая төгрөгийг өглөө гэж хэлсэн санагдаж байна. ****** надаас авсан мөнгөө удаачихлаа гээд энэ 1 сая төгрөгийг хүү болгон нэмж өгсөн." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 54-57 хуудас),
Гэрч Б.******ийн “...****** надад ****** гэх хүнээс мөнгө зээлээд юм авчихсан. ****** нь дэлгүүрийн бараа материал татах гээд мөнгө нэхээд байна гэсэн. Ингээд би ****** гэх хүнд мөнгө шилжүүлж байсан. ****** гэх хүнд хэдэн төгрөг өгсөн гэдгээ одоо яг санахгүй байна. Байнга хүмүүст мөнгө шилжүүлдэг болохоор санахгүй байна. ******д өгсөн мөнгийг “******” ХХК-аас надад буцааж өгсөн. ...Р.******ээс шилжүүлсэн 12,400,000 төгрөгийн энэ гүйлгээ дээрх асуудалтай адил. ******д өгсөн мөнгийг ****** ХХК болон ****** нар өгсөн юм аа. ...Ямар ч хүү алданги, шан харамж аваагүй. Цэвэр зээлсэн мөнгөө л буцаагаад авсан. ...****** надад машины мөнгө орж ирэхээр буцаагаад өгнө гэж хэлж байсан. Албаны хэрэгцээнд мөнгө зээлдэж байна гэж ойлгосон. Яг ямар автомашины мөнгө гэдгийг нь сайн тодруулж асуугаагүй.” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 240-244 хуудас),
Гэрч О.******ийн “...Р.****** гэх хүнийг танина. Миний хамаатны эгч байгаа юм. Р.****** мөнгө шилжүүлэх гэсэн юм гээд миний дансыг авсан. Ингээд би дансаа өгсөн. Миний дансанд мөнгө орсон. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар би мэдэхгүй. Энэ мөнгийг 2 хүний данс руу шилжүүлсэн. Би хувьдаа хэрэглээгүй. ****** болон нөхөр ******ийн данс руу мөнгийг хуваагаад шилжүүлсэн. Манай нөхөр мөнгийг шилжүүлчих гэсэн учраас би шилжүүлэг хийсэн.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 1-2 хуудас),
Гэрч Б.******ийн “...Би Хаан банкны ****** тоот харилцах данстай. ...Энэ мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ****** над руу мөнгө шилжүүлсэн. Манайхаас мөнгө аваад буцаагаад өгсөн. Манайхаас авсан мөнгөний талаар манай нөхөр ****** сайн мэднэ. Манайх ****** ХХК-тай. Захирлаар нь манай нөхөр ажилладаг. Энэ мөнгөний эх үүсвэрийн талаар мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 5-6 хуудас),
Гэрч ******гийн “...****** улсын дугаартай автомашиныг Улаанбаатар хотоос очиж авчирсан гэж өмнө мэдүүлсэн. Ингээд уг машиныг их гэрлийг 50,000 төгрөгөөр өнгөлүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн гадна, дотно талыг угаалгасан 100 орчим мянган төгрөг болсон. Мөн моторын тосыг солиулсан., шатахуун хийсэн. ****** дарга намайг мөнгөтэй байна уу гэж асуусан. Би мөнгө байгаа гэж хэлэхэд наад мөнгөөрөө тооцоо хийчих, би дараа нь шилжүүлье гэж хэлсэн. Би бэлэн хэдэн төгрөгтэй явж байсан. Би мөнгөө нэхсэн боловч машины мөнгө орж ирэхгүй байна, мөнгөний боломж болохгүй байна гэж хэлсэн. Ингэж байгаад 2022 оны 10 сард 400,000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (4хх-ийн 51-52 хуудас),
Гэрч Ц.******ын "...Төрийн банкинд данс эзэмшиж байгаа. Дансны дугаарыг цээжээр санахгүй байна. Манай компани НӨАТ-ыг суутгаж авсан. Үлдсэн мөнгийг “******” ХХК-ийн захирлын хэлсэн данс руу шилжүүлж байсан. “******” ХХК-ийн нягтлан бодогчоор манай эхнэр Нарангэрэл ажилладаг." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 36-37 хуудас),
Гэрч Р.******ийн "...Би Хаан банкинд ****** тоот данстай. Би сайн мэдэхгүй. Манай дүү ****** нь миний данс руу мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн учраас уг мөнгө миний дансанд орсон. Би ямар учиртай мөнгө вэ гэдгийг нь мэдэхгүй. Би ******ийн шилжүүл гэж өгсөн данс руу интернэт банк ашиглаж гүйлгээг хийсэн. Би нэг төгрөг ч аваагүй. 36,650,000 төгрөгийг бүгдийг нь шилжүүлсэн. ****** нь манай хүргэн байгаа юм. ******ийн ****** гэж манай төрсөн эгчийн хүүхэд байгаа. ******тэй ****** нь гэр бүл болсон. " гэсэн мэдүүлэг (2хх-ийн 40-43 хуудас),
Иргэний хариуцагч П.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины төлбөрийг төлж өгсний хариуд 1,000,000 төгрөг авч байгаа асуудал биш. Тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахаас өмнө ****** нь 1,000,000 төгрөг надаас зээлж авсан байсан. Ингээд уг зээлсэн 1,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл авахуулсан 45,000,000 төгрөгийн хамт буцааж шилжүүлсэн юм. Тэрнээс машины мөнгө урьдчилан өгсний шан харамж, хүү алдангид уг 1,000,000 төгрөгийг аваагүй учраас иргэний хариуцагчаар татаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 1,000,000 төгрөгийг ****** өөрөө хариуцах ёстой.” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 101-102 хуудас),
Иргэний хариуцагч Ц.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани борлуулалтын орлого болох 56,000,000 төгрөгийн 10 хувь болох 5,750,000 төгрөгийг суутгаж авсан. Уг мөнгө татварт суутгагдсан. Тийм учраас иргэний хариуцагчаар татсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гамшгаас хамгаалах зориулалттай Hilux маркийн тээврийн хэрэгслийн үнийг манай компанийн дансанд ****** сумаас шилжүүлсэн. Уг машиныг нийлүүлээд өгөөч гэж ****** ХХК-ийн захирал ****** гуйсан. ****** уг тээврийн хэрэгслийг нийлүүлсэн. Манай компанид ямар ч ашиг орлого байгаагүй. Борлуулалтын орлого 10 хувийг суутгаж аваад татвар төлсөн.” гэсэн мэдүүлэг (6хх-ийн 108-109 хуудас),
“******” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16,000,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт (1хх-ийн 156-160 хуудас),
Сумын онцгой комисс, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ашиглагдах автомашин худалдан авах гэрээ (1хх-ийн 162 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
5.7. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,
мөн хэсгийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3-т “ Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-т “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг ойлгоно”,
2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно.” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус хуульчилсан.
Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд “Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг, энэ үйлдэлд хамтран оролцсон хүмүүсийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох”-ыг тусгасан.
Иймд шүүгдэгч ****** нь өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын шийдвэрээр явагдсан худалдан авах ажиллагаанд нөлөөлж, ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай “****** сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэр гараагүй байхад 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.******оос ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр худалдан авч, үнийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн захирал П.******аар төлүүлж, тус компанийг ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай “****** сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцуулсан,
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газраас “******” ХХК-д автомашины үнэнд шилжүүлсэн 56,000,000 төгрөгөөс “******” ХХК-аар 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох Б.******ийн Хаан банкин дахь *********** дансанд 13,600,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07, 11-ний өдрүүдэд өөрийн хамаарал бүхий этгээд болох Р.******ийн Хаан банкин дахь ****** тоот дансанд 36,650,000 төгрөгийг тус тус шилжүүлж, уг мөнгөнөөс “******” ХХК-д ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 45,000,000 төгрөгийн төлбөрт 46,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны ****** тоот дансаар 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр О.******ийн Хаан банкны ****** тоот дансаар 3,750,000 төгрөгийг шилжүүлэн авч, үнийн зөрүүнээс бий болсон мөнгийг хувьдаа захиран зарцуулсан, бусдад давуу байдал бий болгосон идэвхитэй үйлдэл нь нийтийн албан тушаалтны хувьд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж заасан хориглосон үйл ажиллагаа бөгөөд түүний албаны эрх нөлөөг ашиглаж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч ****** нь ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай үнэлгээний хорооны даргаар, шүүгдэгч ******, ******, ******, ****** нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн ӨВАБГСЗДТГ-202205027 дугаартай үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “******” ХХК-ийн нэр дээр тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас уг тээврийн хэрэгсэл нь үнэлгээний техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан,
Мөн тендер шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тендерийн шалгаруулалтыг Монгол улсын Сангийн яамнаас хүчингүй болгосны дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус үнэлгээний хороо нь тендерийн техникийн тодорхойлолтыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******ийн тендер шалгаруулахаас өмнө худалдан авсан бөгөөд “******” ХХК-ийн өмнөх тендер шалгаруулалтад санал болгосон ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод нийцүүлэн өөрчилж, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тендерийн сонгон шалгаруулалтыг зарласан,
2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тендерийн шалгаруулалтад “******” ХХК-ийн тендерт оролцуулсан ****** улсын дугаартай “Нilux” маркийн тээврийн хэрэгслийг “******” ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж байгааг мэдсээр байж 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тендер сонгон шалгаруулах хурлаар “******” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан шийдвэр гаргасны улмаас ****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ******т 4,250,000 төгрөгийн, ****** ХХК-д 1,000,000 төгрөгийн, “******” ХХК-д 5,750,000 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон идэвхтэй үйлдэл нь бусдын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа тендерийн үр шимийг шударгаар хүртэх байсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал зэрэгт хор уршиг учруулсан байх тул “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч ******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч ****** овгийн ****** ******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ****** нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа “шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд түүний дүгнэлт нь хэрэгт цугларч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагч Б.Буяндалай гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар “....Энэ гэмт хэргийн улмаас 8,500,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн. 11,000,000 төгрөг нь гэмт хэргийг үйлдэхэд ашигласан мөнгө байна гэж би дүгнэсэн. Яагаад гэвэл тэр 11,000,000 төгрөгийн 5,750,000 төгрөг нь НӨАТ-ын татварт төлсөн. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ 45,000,000 төгрөгөөр машин худалдаж авсан. Энэ машиныг худалдаж авахдаа хүнээс мөнгө зээлээд тэр мөнгөө буцааж өгөхдөө 1,000,000 төгрөг нэмж өгсөн. Харин ****** өөрөө болон эхнэрийнхээ дансаар мөнгө авсан. Нийтдээ 4,250,000 төгрөгийг яг хувийн хэрэгцээндээ авсан. Тэгэхлээр энэ 11,000,000 төгрөг бол гэмт хэрэг үйлдэж олсон орлого байна. Шүүгдэгч ****** нь 4,250,000 төгрөгийг нь төлж барагдуулсан бөгөөд үлдэх 6,750,000 төгрөгийг ******оос гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. Бусад шүүгдэгч нарын тухайд бол яг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учруулаагүй. Тийм учраас бусад шүүгдэгчээс гаргуулах төлбөр байхгүй байна гэж үзлээ. Энэ гэмт хэргийг үйлдсэн үйлдэл, оролцоо, энэ гэмт хэргийн улмаас хохирол учруулсан байдал, энэ гэмт хэргээс ашиг хүртсэн буюу өөртөө эдийн давуу байдал олгосон байдлыг нь харгалзан үзээд шүүгдэгч ******оос гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Батсайхан “...НӨАТ төлсөн мөнгө бол төрийн дансанд орсон. Төрийн худалдан авах үйл ажиллагаа явагдаж байгаа юм чинь цаана нийлүүлэгч байгууллага болон худалдан авагч байгууллагын хооронд татварын харилцаа үүснэ. Энэ харилцааныхаа хүрээнд “******” компани нь 5,750,000 төгрөгийг НӨАТ-т төлчихсөн. Үүнийг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирлын хувьд тээврийн хэрэгсэл үнэлүүлэхэд 45,000,000 төгрөг, тендерийн хорооны дүн 56,000,000 төгрөг, үүний зөрүү 11,000,000 төгрөгийн хохирол учирсан гээд шууд хохирлыг улсын яллагчаас тооцож тавьсан. Уг үнийн дүн дээр эрүүгийн хэрэг үүсээгүй, зөвхөн төрийн албаны хүсэлтийн дагуу хохиролд оруулж ирсэн. Хохирлын хувьд улсын яллагчаас анх 45,000,000 төгрөгөөр, мөн өөр байгууллага 65,981,250 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл сүүлийн үнэлгээнд дурдсан 47,000,000 төгрөгийн хохирол учруулсан байдлаар дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. “******” ХХК 5,700,000 төгрөгийг НӨАТ-д төлсөн. НӨАТ, орлогын албан татвар хоёр нь өөр ойлголтууд. Улсын яллагчаас хохирлыг дүгнэхдээ зөрүүтэй дүгнэж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт гаргаагүй болно.
6.1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
Шүүгдэгч ****** нь ****** улсын дугаартай “Hilux” маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.******оос 45,000,000 төгрөгөөр худалдан авсан,
Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газар нь тендерийн ялагчаар шалгарсан “******” ХХК-ийн Төрийн банкин дахь *********** тоот дансанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16,000,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 40,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,
2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “******” ХХК-ийн Төрийн банкин дахь *********** тоот данснаас гэрч Б.******ийн Хаан банкны *********** тоот данс руу 13,600,000 төгрөгийг,
Гэрч Р.******ийн Хаан банкны ****** тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 16,650,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,
Гэрч Р.******ийн Хаан банкны ****** тоот данснаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******ийн ****** тоот данс ру 500,000 төгрөгийг,
2022 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдөр “******” ХХК-ийн захирал П.******ын эхнэр Б.******ийн ****** тоот данс руу 20,000,000 төгрөгийг,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрч Б.******ийн *********** тоот данс руу 12,400,000 төгрөгийг,
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч ******ийн эхнэр О.******ийн ****** тоот данс руу 3,750,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь гэрч Д.******, Б.******, О.******, ******, Р.******, О.******, Б.******, гэрч, иргэний хариуцагч П.******, Ц.****** нарын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,
“******” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16,000,000 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлтүүд (1хх-ийн 156-160 хуудас),
“******” ХХК, гэрч Р.******, Б.******, Б.******, ******, О.****** нарын Төрийн болон Хаан банкны дансны хуулгууд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх-ийн 137, 142-148, 151-163, 169-175, 179 хуудас) зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хууль бус үйлдлийн улмаас Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт 11,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуульд заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** нь гэм буруутай этгээдээс дээрх хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч ****** нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Мөн гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч хуульд заасан үндэслэлээр гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг иргэний хариуцагч гэж үзнэ.
Иргэний хариуцагч нь гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмнө хариуцан арилгах үүрэг бүхий этгээд учир түүний хүлээх хариуцлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээгээр хязгаарлагдана.
Иймд тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан ****** ХХК-ийн захирал П.******, “******” ХХК-ийн захирал Ц.****** нар нь энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргээс эд хөрөнгийн ашиг хүртсэн байх тул тэдний үндэслэлгүйгээр олсон орлогыг хохиролд тооцон нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
6.2.Хэрэгт хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/16 дугаартай “****** улсын дугаартай “Hilux N210” маркийн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 26-28 хуудас) авагдсан бөгөөд тус үнэлгээний тайланг Өвөрхангай аймгийн ****** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны хүсэлтээр хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гаргаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн хэрэгт Хөрөнгө үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23/18 дугаартай “****** улсын дугаартай “Hilux” маркийн тээврийн хэрэгслийг 65,981,250 төгрөг” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан (2хх-ийн 112-115 хуудас),
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 344Ш/24 дугаартай “...****** улсын дугаартай “Hilux” маркийн тээврийн хэрэгслийг 47,500,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт (6хх-ийн 134-141 хуудас) авагдсан байгаа хэдий ч эдгээр автомашин техникийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
6.3. Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч ****** нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орон нутгийн ерөнхий орлогын 10010000941 тоот дансанд 4,250,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар (5хх-ийн 72 хуудас) тогтоогдож байна.
6.4. Шүүгдэгч ****** нь П.******д машины мөнгө 45,000,000 төгрөг дээр нэмээд мөнгийг нь удаасны хүү болгож 1,000,000 төгрөгийг нэмж өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлэг нь гэрч П.******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...****** надаас авсан мөнгөө удаачихлаа гээд энэ 1 сая төгрөгийг хүү болгон нэмж өгсөн” гэсэн мэдүүлгээр (2хх-ийн 54-57 хуудас) давхар нотлогдож байна.
Харин П.****** мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар “...Тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахаас өмнө ****** нь надаас зээлж авсан 1,000,000 төгрөгийг тээврийн хэрэгсэл авахуулсан 45,000,000 төгрөгийн хамт буцааж шилжүүлсэн юм. Тэрнээс машины мөнгө урьдчилан өгсний шан харамж, хүү алдангид уг 1,000,000 төгрөгийг аваагүй.” гэж мэдүүлсэн боловч П.****** нь өөрийн мэдүүлгийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хариуцагч Ц.****** мөрдөн шалгах ажиллагаанд “...Манай компани борлуулалтын орлого болох 56,000,000 төгрөгийн 10 хувь болох 5,750,000 төгрөгийг суутгаж авсан. Уг мөнгө татварт суутгагдсан.” гэж мэдүүлж байгаа боловч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн татварын газраас ирүүлсэн “******” ХХК-ийн 2022-2023 оны татварын тайлан, “******” ХХК-ийн дансны хуулгуудаар тус тус няцаагдаж байна.
Хэрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5/1628 дугаартай албан бичгээр “******” ХХК-ийн 2022 оны цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг ирүүлсэн байх бөгөөд эдгээрээс үзэхэд тус компани нь цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод 924,042 төгрөгийн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 358,844.9 төгрөгийн татвар төлсөн байна. (4хх-ийн 189-195 хуудас)
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “****** ХХК-аас 1,000,000 төгрөгийг, “******” ХХК-аас 5,750,000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэлээ.
6.5. Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
7. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг дээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу гэмт үйлдэлдээ хандаж байгаа байдал, мөн гэмт хэргийн үйлдэл, оролцоо, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хорих ялын хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолох саналтай байна. Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ид нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, нийтийн албанд томилогдох эрх хасахыг хорих ял эдэлж дуусах үеэс тоолох саналыг гаргаж байна. Шүүгдэгч ******, ******, ******, ****** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгч ******, ****** нарт хорих ял оногдуулах тухай дүгнэлт гаргасантай холбоотой түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, бусад шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах санал гаргасан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад анхаарч үзвэл зохих хэдэн зүйл байна. П.******ийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж өгсөн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа. ****** нь урьд өмнө нь санаатай болон болгоомжгүй гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ удаад анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байна. Үүгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад байгаа тохиолдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл шаардлагыг хангаж байгаа. Шүүгдэгч ****** нь гэмт хэргийн улмаас төрд бага хэмжээний хохирол учруулсан. Мөн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэм буруутайд тооцож шүүгдэгч ******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 7,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байсан. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэх саналтай байна. Сум орон нутгийн үйл ажиллагаанд холбогдуулан шийдвэр гаргахдаа алдаатай худалдан авалт хийсэн болохоос хувьдаа тухайн тээврийн хэрэгслийг ашиглаагүй.Тухайн тээврийн хэрэгсэл нь одоог хүртэл төрд хэвийн доголдолгүй ашиглагдаж байгаа. Иймд шүүгдэгч ******т хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтийн албанд томилох эрхийг хасаж торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ****** нарын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэрэнгүй ёсны зарчмыг эрх зүйн байдлыг дээрдүүлж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчаас хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр ял оногдуулж байна. Гэвч шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үүнийг үндэслэж энэрэнгүй ёсны зарчим болон, шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ял шийтгэл оногдуулах зүйтэй. Гэмт хэргээс учирсан хохирол, цаашид нийгэмд амьдрах байр суурь зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Улсын яллагчаас шүүгдэгч ******, ****** нарт хорих ял оногдуулж, бусад шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлаж ялгамжтай байдлаар ял оногдуулах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Яагаад гэвэл шүүгдэгч нар нь нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан ч цаашид эзэмшсэн мэргэжлээрээ нийгэм байр суурь эзэлж ажил хөдөлмөр эрх нь нээлттэй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр торгох ял оногдуулах боломжтой тул эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох хугацааг доод хэмжээгээр тогтоож, шүүгдэгч нарт торгох ял оногдуулж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд тусгайлан гаргах саналгүй. Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь хуульд заасан үндэслэлээр тогтоогдож байгаа учир эрх зүйн байдлыг дээрдүүлж эрүүгийн хариуцлага оногдуулах нь боломжтой. Улсын яллагчаас шүүгдэгч нарт хорих ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаж байна. Эдгээр шүүгдэгч нар нь дээд боловсролтой тодорхой оршин суух хаягтай, мөн нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хассан ч өөр хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрх нь байгаа учраас улсын яллагчаас хөдөлмөр эрхийг зөрчиж байна. Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлэх боломжтой тул эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх болон торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэснийг
2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан.
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь хуульд дээрх өөрчлөлт орохоос өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван гурван сая төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****** овгийн ****** ******ийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ****** овгийн ****** ******, ****** ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ****** нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван гурван сая төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч ******ид оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялыг,
Шүүгдэгч ******, ******, ******, ****** нарт оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг тус бүр нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч ******, ******, ******, ****** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тус тус торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ****** нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4 дүгээр багт, шүүгдэгч ******, ****** нар нь Өвөрхангай аймгийн
Арвайхээр суманд оршин сууж байгаа гэх боловч энэ талаар баримт хэрэгт аваагдаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овгийн ****** ******ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ****** нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овгийн ****** ******ийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван гурван сая төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****** овгийн ****** ******ийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч ****** овгийн ****** ******, ****** ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ******, ****** овгийн ****** ****** нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж, долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т оногдуулсан арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван гурван сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч ******ид оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч ******, ******, ******, ****** нарт оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг тус бүр нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч ******, ******, ******, ****** нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ****** нь 4,250,000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “******” ХХК-аас 1,000,000 төгрөгийг, “******” ХХК-аас 5,750,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******, ******, ******, ******, ******, ****** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ