Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0528

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0528

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, ********** нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэл гаргагч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн */** дугаар захирамжаар **********-ын орц гарц болох авто замын доорхи газартай давхцуулан *** ***** ****** ХХК-нд олгосон газраас давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх эсэхийг буюу зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангаагүй нийтийн эзэмшлийн газрыг оруулан төлөвлөлт хийгдсэн *** ***** ****** ХХК-ийн үйлчилгээний орон сууцны барилгын загвар зураг /эскиз/-ийг баталсан хууль бус үйлдлийг хүчингүй болгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хотжилт, хот, суурин, үйлдвэр, уурхайн хөгжлийн чиг хандлага, хот тосгон бусад суурины газрын улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн газрын зориулалтаар тусгагдсан газрыг бусдын эзэмшилд олгосон хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах гэжээ.

Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгээр А.Д*********-т нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхийг * жилийн хугацаагаар олгосон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... Бидний зүгээс компаний эрх ашгийг хөндөж газрыг давхцуулан олгосон асуудлаар оролцогч талуудтай эвлэрэн хэлэлцэж асуудлаа шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д********* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*********-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч **********-ын ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн */** дугаар захирамжаар **********-ын орц гарц болох авто замын доорхи газартай давхцуулан *** ***** ****** ХХК-нд олгосон газраас давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх эсэхийг буюу зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангаагүй нийтийн эзэмшлийн газрыг оруулан төлөвлөлт хийгдсэн *** ***** ****** ХХК-ийн үйлчилгээний орон сууцны барилгын загвар зураг /эскиз/-ийг баталсан хууль бус үйлдлийг хүчингүй болгох, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хотжилт, хот, суурин, үйлдвэр, уурхайн хөгжлийн чиг хандлага, хот тосгон бусад суурины газрын улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн эзэмшлийн газрын зориулалтаар тусгагдсан газрыг бусдын эзэмшилд олгосон хууль бус үйлдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, **********-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох 128/2022/0412/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч **********-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ