Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 84

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Ч.Мядагбадам,

Нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,                                                

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн, Р.Шүрхүү, Т.Мөнх-Оргил,

Шүүгдэгч: С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жийдэгбат овогт Сарайсангийн Мягмарсүрэн, Хөндий овогт Вандангийн Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 201515000277 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 3 дугаар хороолол 8 айлын орон сууц 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Төрийн дээд шагнал Алтан гадас одон, БНМАУ-ын Спотын мастер, ял шийтгэлгүй, Жийдэгбат овогт Сарайсангийн Мягмарсүрэн /РД: ЧЕ65021716/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Арц 2-55 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал: Хөдөлмөрийн Хүндэт медаль, Соёлын тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй, Хөндий овогт Вандангийн Баярсайхан /РД: ТЕ67021773/

Шүүгдэгч В.Баярсайхан нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Богд сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендер шалгаруулалт зарлан тендер ирүүлээгүй "Икс Эм Си" ХХК, өөрийн хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр 2014 оны 06 сарын 09-ний өдөр тендер явуулж Ё.Довчинсүрэнгиййн эзэмшлийн "Баяннайман" ХХК-ыг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд сумын Засаг даргаар эксковатор нийлүүлэх гэрээ батлуулж гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа "Баяннайман" ХХК-ны техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор 2014 оны 07 сарын 15-ны өдөр хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан

Шүүгдэгч С.Мягмарсүрэн нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Богд сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендерт шалгарсан В.Баярсайханы хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-ны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө "Баяннайман" ХХК-д эксковаторийн үнийг шилжүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Мягмарсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Засаг даргын үүргийн дагуу тендерийн хороо байгуулж, тендерийн хорооноос ирсэн зөвлөмжийн дагуу захирамж гаргасан. Захирамжийн дагуу тамгын газрын дарга ажил хариуцаж цааш явсан. Хүлээж аваагүй тракторыг хүлээж авсан болгож ял төлөвлөөд байгааг би гайхаж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр тракторын асуудлыг улсын яллагч болон мөрдөн байцаагч нар хойно өмнө нь оруулаад ял төлөвлөөд байгааг би гайхаж байна. Тамгын газрын дарга энэ тракторыг гурван жилийн хугацаатай гэрээ хийж авсан. Өдөр тутмын ажлыг сумын засаг даргын тамгын газрын дарга хариуцаж ажилладаг. Энэ үүргийнхээ дагуу тамгын газрын дарга ажилласан. Миний хувьд үүрэг даалгавар өгч байсан. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж засаг дарга, засаг даргын орлогч, засаг даргын тамгын газрын дарга бид гуравт үүрэг даалгавар өгч байсан. Бид гурав сумын иргэдийн хурлын өмнө адилхан үүрэг даалгавар хүлээж байдаг. Ийм байтал яагаад ганцхан засаг дарга ганцхан үүрэг хариуцлага хүлээх болов? гэдэг эргэлзээ надад төрж байгаа юм.  Нөгөөтэйгээр тамгын газрын дарга болон тухайн тракторыг эзэмшиж байсан хүмүүс нь нэг ангийнхан байсан. Надад хүн ажлаас халж, томилох эрх байхгүй. Боловсон хүчнийхээ асуудлыг мэддэг хүн бол тамгын газрын дарга байгаа юм. Ганбаатарын мэдүүлээд байдаг шиг зүйл байхгүй. Надад ямар ч холбоо байхгүй. Архивын тухай хуулийн 59 дүгээр зүйлд бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хүн хариуцлага хүлээх ёстой байдаг. Тэгэхээр хууль надад үйлчлээд байдаг бусад хүмүүст яагаад үйлчлэхгүй байдаг хэрэг вэ. Намайг “Ой тэмдэглэх” ажлаар эзгүй байхад комисс ажиллаад тракторыг хүлээж авсан байдаг. Би тэдэнд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Орчин үед тийм зүйл байх уу? Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга албан тушаалаа барьж дарамталдаг гэж ярьсан байсан. Би тэр хүнтэй ямар ч холбоо байхгүй. Түрүүний шүүх хурал дээр тамгын газрын дарга байцаалтанд өгсөн мэдүүлгээсээ буцсан шүү дээ. Тэрнийг та бүхэн мэдэх байх. Одоо болтол 2 жилийн хугацаанд надад ял сонсгоод би хохироод явж байна. Би эхний тракторыг хүлээж авахад байлцаагүй. Дараа нь Цэдэвсүрэн надад “Би солонгос техник мэдэхгүй, орос техник болгоод өгөөч” гэж хэлсний дагуу би хүсэлт гаргасан. Тэгээд Цэдэвсүрэнд, “Довчинсүрэнд орос трактор байна гэсэн. Чаддаг бол чи аваад ир” гэж хэлсэн болохоос шахаж дарамталсан зүйлгүй. Тэр хүн намайг илт гүтгэж байна. Довчинсүрэнд тракторыг хүлээлгэж өгсөн байдаг. Бүх эд ангийг нь ажиллуулаад солонгос теникээс энэ орос техник нь илүү юм байна. түрдэг юм байна. ухдаг ч юм байна гэсэн. Тэгтэл авчрах ёстой байсан жолооч нь ажил үүргээ биелүүлэлгүй хүнд дайгаад өөрөө архидаад үлдсэн байгаа юм. Тэгээд нөгөө жолооч нь хоёр хоног хүлээгээд бүтэхгүй болохоор нь замдаа гарсан байгаа юм. Тэгж явахдаа тракторын шанага нь болохгүй болохоор ажиллуулж байгаад сальникийг нь эвдлээд ирсэн байсан. Техникийг ирсэн үед би хурлын даргын хадам аав болох насаараа техник барьж байсан хүнийг оруулаад, нягтлангуудыг оруулаад “Боломж байвал наад техникээ хүлээж аваад ажиллуулахгүй юм уу? Жилийн хугацаа өнгөрлөө. Би сум орон нутгийн ажлаа бодож байна” гэж хэлснийг дарамталсан болгоод гуйвуулаад байдаг. Тэгээд техник мэддэг хүн нь энэ универсал бол ажиллагаа сайтай юм байна. сальник нь эвдэрснээс болоод шанагаа өргөхөө байчихсан юм байна гэж надад хэлж байсан. Би орлогч дарга болон тамгын даргатай харьцдаг тэр л зарчмаараа “Тэр сальникийг нь олоод өгөөч” гэж удаа дараа хэлсэн. Гэтэл тэр тракторыг хүлээж авахгүй гээд аваагүй тийм л зүйл болсон. Тэгээд түүн дээрээ намайг буруутгаад байдаг. Би бол засаг даргынхаа үүрэг хариуцлагын дагуу ажлаа гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Энэ хэрэг дээр би албан тушаалтнууддаа хяналт тавиагүй, муу ажилласныхаа төлөө хариуцлага хүлээнэ. Надад тийм буруу бол байгаа байх. Би энэ албан тушаалыг хашсанаараа төрд хохирол учруулаагүй гэж бодож байгаа. Хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа...” гэв.

 

Шүүгдэгч В.Баярсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 1967 онд Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд багийн “Баянтөхөм” гэдэг газар төрсөн. Би тус суманд ерөнхий боловсролын сургууль төгсч, дархан хотод сургууль төгсөж, Хэнтий аймагт цэргийн алба хаасан зэрэг он цагуудаас бусад бүх цаг хугацаанд Богд сумандаа ажиллаж амьдарч байна. 1990 оноос Богд сумандаа залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаас авахуулаад суманд багийн засаг дарга болон сумын засаг даргын орлогч гэсэн ажлуудыг хийж ирсэн. Өнөөдөр би шүүхэд яллагдагчаар татагдаад зогсч байна. Чулуундорж, Ганбаатар, Ичинхорлоо, Ишчимэд, Баттогтох нар бол айсан балмагдсан,  байцаагчийн сүрүүлгээс болоод алдаатай зүйл хэлсэн нь өнөөдөр Баярсайхан, Мягмарсүрэн нарыг яллахад дэвсгэр болж байна. Би хэзээ ч энэ ялд өөрийгөө хүлээн зөвшөөрч байна гэж хэлээгүй. Шүүх дээр байцаагдаж өдийг хүртэл явсны хүчинд Довчинсүрэнтэй би сайн ах дүү хүмүүс болохоо мэдэж авсан. Өмнө нь мэдэхээс цаашгүй явсан. Тодруулж хэлбэл Довчинсүрэн миний аав, эгч хоёр нь эцэг нэгтэй эх тусдаа ийм улс байсан. Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа би Худалдан авалтын тухай хууль, Ашиг сонирхлын тухай хуульд аав ээж, ах эгч, дүү, түүнтэй адилтгах хадам аав, ээж, ах, эгч, дүү нараас бусад хүмүүс бол хамааралгүй байгаа учраас үнэлгээний хорооны даргаар ажиллах бололцоо байгаа юм байна гээд үнэлгээний хорооны даргаар ажилласан. Энэ нь буруутан болоод Довчинсүрэнд 66.000.000 төгрөг идэх бололцоо нөхцөл олгосон гээд намайг хамаатан садандаа тендер өгсөн гэж буруутгаж байгаа юм. Үүн дээр би гайхаж байна.  Должинсүрэн намайг техникийн тодорхойлолт өгөхгүй дуугүй зогсоод байсан гэсэн байсан. Би нэг удаагийн шүүх хуралдаан дээр хэлсэн. Должинсүрэн надаас техникийн тодорхойлолт нэхэх албан тушаалын хүн биш. Техникийн тодорхойлолтоо мэдэхгүй засаг даргын тамгын газрын нягтлан байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Чулуундорж гэдэг хүн бас л Мягмарсүрэн, Баярсайхан нар л мэддэг гэж яриад байгаа. Тэр хүн яах гэж төрийн сангийн төлөөлөгч хийгээд байгаа юм. Тэр хүн тендерийн хорооны нарийн бичгийн дарга байсан. Цэндсүрэн хурлын нарийн бичгийн дарга байсан. Би хурлын тэргүүлэгч гишүүн байсан. Баттогтохтой багийн дарга байхаас нь хамт ажилласан. Би түүнд юм зааж өгөх гэж явснаас би түүнийг юм руу түлхэх гэж яваагүй. Одоогоор ч түлхэхэд амархан хэвээр байгаа. Одоо сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж одоо сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа. Тийм албан тушаалын донтой намчирхах өвчтэй залуугийн мэдүүлэг. Тэр мэдүүлгээр үндэслэж яллаж байгаа юм байна. би тэгж харж байгаа. Иш-Ёндон гэдэг залууг тэр тракторыг хүлээж авахад би байсан. Би ч тамгын газрынхан ч бараг бүгд очсон. Би маргааш өглөө нь байхгүй байсан байж мэднэ. Тэд дарга нарыг буруутгаад өөрсдөө амь зулбана гэж бодож байна гэж харж байна.Тэдгээрийн мэдүүлгээр яллах үндэслэлээ болгоод байгаа нь харамсалтай байна. Намайг үнэлгээний хорооны даргын хувиар яллаад байгаа юм уу? Эсвэл орлогч даргын хувьд яллаад байгаа юм уу? Би гайхаж байна. Албан тушаалын хувьд бол засаг даргын орлогчоор, албан үүргийн хувьд бол үнэлгээний хорооны даргын хувьд би алдаа хийчихсэн юм шиг байгаа юм. Би тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Ухаад түнхээд байхаар Довчинсүрэнтэй ах дүү байдаг юм байлгүй дээ. Би өөрийгөө яллагдах хэмжээнд очсон гэж бодохгүй байгаа. Монгол улсын шүүх үнэн зөвийг ялгах байх гэж бодсон. Тэгээд үнэн зөв ялгагдчихлаа ч гэж бодсон. Тэгсэн чинь тэгдэггүй л юм билээ. Хорьдог юм билээ. Юугаа ч мэдэхгүй өөрөө ирж яваад хоригдсон. Засаг даргын орлогч томилолтоор ажиллах эрхтэй. Би 4 жил болоход ганцхан удаа Өвөрхангай аймагт  ирж томилолт авсан. 100 литр бензинээр л хөдөө явсан байдаг. Мягмарсүрэн дарга бид хоёр хэрэлдэх дээрээ тулж байсан. Ингэж л төрийн мөнгийг хамгаалсны буянд ийм байдлаар хүртэж байна. Иймд би шүүхийг намайг энэ хэрэгт холбогдолгүй болгож өгнө үү? гэж хүсч байна...” гэв.

 

Хохирогч Д.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 дугаартай хөрөнгө зарцуулах тухай тогтоол гарсан юм. Энэ тогтоолоор Богд сумын засаг даргын тамгын газарт автомашины үнэ гээд 35.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Богд сумын засаг даргын тамгын газарт
Өвөрхангай аймгийн Орон нутгийн төсвөөс 35.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Богд
сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжпийн сангаас
cap бүр хувиартай мөнгийг шилжүүлж байсан ба энэ мөнгөнөөс сумандаа хог устгах
зориулалттай эксковатор авсан юм. Энэ мөнгийг шилжүүлж өгөхдөө яг юунд
зарцуулах талаар өгөөгүй ба cap бүр баталсан хуваарийн дагуу шилжиж орж ирсэн
мөнгөөр сумын иргэдийн хурал нь тогтоол гаргаж зарцуулах эрхтэй. Энэ машин авах
35.000.000 төгрөг, мөн эксковатор авсан 66.000.000 төгрөг энэ бүх мөнгөнүүд бүгд
төсвийн мөнгө. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ
худалдан авах тухай хуулийн дагуу хийгээд дараа нь сумандаа л тайлангаа тавина
Мөн төсвийн тайландаа орлогод аваад бүртгэлд тусгана. Энэ авсан машинууд нь
Өвөрхангай аймгийн Богд сумын засаг даргын тамгын газарт өмчийн бүртгэлд
бүртгэх ёстой. Эдгээр улсын төсвөөр худалдаж авсан машин болон эксковатор нь
Өвөрхангай аймгийн Богд сумын өмчид бүртгээгүй тул бүгд хохиролд бүгдийг нь тооцно. Тийм болохоор эксковаторын 66.000.000 төгрөг ... нэхэмжилж байна     57.000.000 төгрөгийг гаргуулан авсан байгаа. Төрийн сангийн дансанд тушаасан байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 98-99, 4-р хх-ийн 179 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2014 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос нэг хуучин экскаватор ачиж авчирсан. Тэгээд намайг тэр экскаваторыг барь гэж Засаг дарга С.Мягмарсүрэн хэлэхээр нь бариад ганц 2 шороо ухсан. Тэгтэл экскаватор шанагаа өргөхөө байсан. Тэгээд л ажиллахаа байсан. Тэр авчирч ирсэн хүмүүс нь буцаагаад Улаанбаатар хот руу ачаад аваад явсан. Тэгээд ахиж ирэхгүй байж байгаад 2015 оны 06 дугаар сард сольж өгнө гээд универсал трактор буюу ЮМЗ авчирч өгсөн. Энэ трактор нь хуучин өөр сэлбэг хэрэгслээр эвлүүлж, тавьж угсарсан трактор ирсэн. Тэгээд тракторыг нь аваад ажиллуулах гэсэн чинь сальник резен нь сад тавьсан. Одоо зүгээр болсон байгаа. 100 литр масло хийвэл ажиллана. Экскаватор эхлээд зүгээр ирсэн. Тэгээд унаад ажил хийх гэсэн чинь эвдэрсэн. Энэ экскаватор нь их хуучин экскаватор байсан. Тэгээд унаад ажил хийх гэсэн чинь сальник нь муу болохоор сад тавиад шанагаа өргөхөө байсан. Би Улаанбаатар хотод очоод хотын зах хэсгээс л очиж авсан. Экскаватор бол өгөөгүй харин оронд нь шанагатай трактор өгсөн. Анх намайг Богд сумаас гарахад Засаг дарга чи очоод тэнд шанагатай трактор байгаа тэрийг аваад ир гэхээр нь л авчирсан. Өөр зүйл бол мэдэхгүй. Сүүлд авчирсан трактороор ямар ч ажил хийгээгүй. Авчирч ирээд асаасан чинь л сальник нь зад тавьсан. Анх ирсэн тракторыг нь бол хүлээгээд л авсан. Харин сүүлд ирснийг нь хүлээж аваагүй байгаа. Би “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэн гэх хүнтэй ерөөсөө уулзаж байгаагүй. Энд анх ирсэн эксковатор сүүлд ирсэн трактор 2 нь ажиллахгүй, муу хуучин машинууд байна гэж Засаг даргад хэлж байсан. Хэлэхээр чи яахав засаад янзлаадах л гэж хэлдэг. Тэгэхээр нь би хотоос сальник 3000 төгрөгөөр захиж авчруулаад хийсэн байгаа. Тэгээд бэлэн болчихлоо, одоо масло өгөөч гэхээр байхгүй гээд байгаа. Харин анх ирсэн эксковаторыг эвдэрхий юм байна гэхэд хойноос засварчин авчирч янзлуулна гэж хэлчихээд янзлуулаагүй. Харин өөр хүмүүс ирээд ачаад аваад явсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Иш-Ёндонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би Өвөрхангай аймгийн Богд сумын байгаль хамгаалагчаар сүүлийн 7 жил ажиллаж байна. 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Богд сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэж устгах экскаваторыг ашиглалтанд оруулах комиссын актанд би гарын үсэг зураагүй. Энэ миний гарын үсэг биш байна. Би хүлээж аваагүй. Өглөө нь хөдөө яваад өгсөн. Дараа нь намайг хөдөөнөөс ирэхэд нэг экскаватор ирсэн байсан ба хамаг труп нь задраад ажиллахгүй байсан. Хогийн цэг дээр хэвтэж байгаад алга болсон. ... би техникийн тодорхойлолтыг нь хараагүй. Ямар ч хүн техникийн тодорхойлолт үзүүлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 110-111, 3-р хх-ийн  194 дүгээр хуудас/,

Гэрч Т.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2012 оноос эхэлж Өвөрхангай аймгийн Богд сумын Иргэдийн хурлын даргаар ажиллаж байна. Энэ экскаватор авах мөнгөн дүнг сумын нийт иргэдийн хурлаар баталсан. Ингэж батлахдаа 75.000.000 төгрөгөөр экскаватор авахаар баталсан. Ингээд эксковатор авах тендерийн үнэлгээний хороонд оролцсон. Тэгээд тендер зарлагдаад нэг компани буюу “Баян найман” ХХК орохоор нь нэг компанийг шалгаруулж болохгүй гэхээр нь би дахин зарлахад 2 компаний материал ирсэн. Тэгээд шалгаруулалт явагдаад “Баян найман” гэх компани шалгарсан. Тэгээд Засаг даргад зөвлөмж хүргүүлээд захирамж гаргуулсан. Надад үнэлгээний хороонд ажиллах A3 сертификат байгаа. Намайг үнэлгээний хороонд ажиллах зөвшөөрөлтэй учраас миний нэрийг оруулсан. Энэ тендерт 2 компани материалаа ирүүлсэн байсан. Харин “Баян найман” ХХК-ий төлөөлөгч нэг хүнтэй уулзсан. Нөгөө компаний хүн нь ирээгүй. Би “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэн, Богд сумын Засаг даргын орлогч В.Баярсайхантай ерөнхийдөө ах дүүс гэдгийг мэднэ. Гэхдээ ямар ах дүүс гэдгийг нь мэдэхгүй. Ямар ч байсан Хөндийхөн овгийнх гэж мэднэ. Манай суманд цэцэрлэгт хүрээлэнгийн тендерийн ажил хийсэн Батсайхан гэдэг хүнийг танина. Намайг 10 жилд багшалж байхад сурагч байсан. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн төв дээр сэлбэгийн худалдаа хийдэг юм. Энэ тендерийг 50.000.000 төгрөгөөр байхаа баталсан. Тэгээд Батсайханы компани болох “Түшиг Ойл” ХХК ялж хийж гүйцэтгэсэн. Эксковатор дээр тайлан тавьсан ба бид нар наад авсан техник чинь шаардлага хангахгүй байна гээд зөндөө хэлсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

Гэрч Д.Энэбишийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Суманд хог ачиж тээвэрлэх экскаватор авсан талаар би сайн мэдэхгүй. 2014 онд нэг хуучин эвдэрхий ковш авсан байсан. Тэрийгээ солиулаад сая 2015 оны 06 дугаар сард бүр дордуулаад ЮМЗ трактор болгоод аваад ирсэн байна лээ. Тэр нь бас эвдэрхий ерөөсөө ажиллахгүй, хашааны үүдэнд хэвтэж л байгаа” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 115-117 дугаар хуудас/,

Гэрч Д.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2011 оны 06 дугаар сараас эхэлж Богд сумын засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд орсон. Тэр цагаас хойш одоог хүртэл ажиллаж байна. ... Манай суманд хог ачиж буулгах, тээвэрлэх зориулалттай экскаваторын тендер зарласан талаар мэдэхгүй. Хэрхэн яаж шалгаруулалт явуулсан, хэдэн компани оролцсон талаар мэдэхгүй. Харин сүүлд намайг экскаватор хүлээж авах ажлын комисст оруулсан байсан. Тэгээд 2014 оны хавар байхаа нэг экскаватор ирсэн. Тэгээд бид нар хүлээж авах гээд очтол дугуй нь хагарсан, бас тосолгоо нь хийгдээгүй, хуучирсан, эвдэрхий экскаватор байсан. Тэгэхээр нь би хүлээж авахаас татгалзаад Засаг даргын орлогч В.Баярсайхан даргаас тендерийн техникийн тодорхойлолтыг нь үзье гэхэд үзүүлэхгүй байхаар нь бид нар хүлээж авахгүй яваад өгсөн. Тэгээд дараа нь Засаг дарга С.Мягмарсүрэн залгаад наад ирсэн техникээ хүлээж аваад хүн амьтанд нь чирэгдэл учруулалгүй явуул гэж тушаасан. Тэгэхээр нь бид нар хүлээж авсан. Тухайн үед бид нар тэр “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэнд тосолгоогүй юм байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ? Чи дуугүй ав гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд нэг их удалгүй ажиллахгүй болсон. Жолооч Цэдэвсүрэн барьж хариуцаж байсан. Тэгээд бүтэн жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард л солилоо гээд хуучин ЮМЗ трактор өгсөн байсан. В.Баярсайхан яагаад техникийн тодорхойлолтыг нь үзүүлэхгүй байсныг нь мэдэхгүй. Асуухаар дуугүй л зогсоод байсан. ... Тэгсэн С.Мягмарсүрэн дарга залгаад хүн нь явах гээд байна наад техникээ хүлээгээд гэж хэлсэн юм. Тэгээд л хүлээж авсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 118-120, 3-р хх-ийн 198 дугаар хуудас/,

Гэрч Т.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2013 оны 02 дугаар сараас эхэлж Өвөрхангай аймгийн Богд сумын иргэдийн хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалыг хашиж байна. ... Манай Богд суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай эксковатор нийлүүлэх тендерийн бол орон нутгийн хөгжлийн сангаас хог тээвэрлэх, устгах, буулгах зориулалттай ковш трактор авна гэж 75.000.000 төгрөг баталсан. Тэгээд энэ батлагдсан төсвийн дагуу тендер зарлагдаад үнэлгээний хороо байгуулсан. Энэ үнэлгээний хороонд би болон Засаг даргын орлогч В.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Чулуундорж, Энхтүвшин, Иргэдийн хурлын дарга Цэндсүрэн нар ажилласан. Тэгээд үнэлгээний хороо 1 удаа хуралдсан ба энэ хурлаар юу ярьснаа санахгүй байна. Энэ тендерт “Баян найман” ХХК орж байсан. Тэгээд энэ компанийг л бараг хүчээр шахуу ялуулсан. Яагаад гэвэл материал нь болохгүй байсан. Би сайн санахгүй байна. Энэ тендерт 2 компани орсон байхаа. Яагаад гэвэл “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэнтэй нэг нам бас манай сумаас аймагт гарсан иргэдийн төлөөлөгч гээд гаргасан юм. Тэр үед нь би ийм балиар юм хийхээ боль гээд хэрүүл хийгээд гарч байсан. Тендерийн материалтай биечилж яг нарийн танилцаагүй. Би ямар компани өрсөлдөгчөөр орж ирж байсныг нь санахгүй байна. Би харж байгаагүй байхаа. Угаасаа “Баян найман” ХХК ялах нь тодорхой болсон байсан. Миний ойлгож байгаагаар бол Довчинсүрэн нь Засаг даргын орлогч Баярсайхан болон Засаг дарга Мягмарсүрэнтэй яриад тохирсон байсан гэж бодож байгаа. Нэг нам гэдгээрээ л тохирсон байх гэж бодож байгаа. Сумын Засаг дарга С.Мягмарсүрэн нь их дарамттай, их намчирхаг, их хавчиж шахдаг л хүн. Энэ тендерт 2 компани материалаа өгсөн байсан. Тэгээд тендерийн хурал болоод материалыг нь үзтэл 2 лаа дутуу шаардлага хангахгүй материал байсан. Тийм болохоор би шалгаруулахгүй буцаая гэж хэлсэн чинь наадам дөхөөд хог хэцүүдлээ гээд байхаар нь би та нар ийм балиар юм хийж байхаа боль гээд хэрүүл хийгээд гарсан юм. Тэгээд энэ компанийг хүчээр ялуулсан юм. Би үнэлгээний хорооноос гарсан шийдвэр дээр гарын үсэг зураагүй. Үнэлгээний хорооноос Баяннайман ХХК-ийг ялсан гэж гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121-122, З-р хх-ийн 195-196 дугаар хуудас/

Гэрч Т.Оюундоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Манай суманд хог зайлуулах, булшлах, устгах зориулалтаар экскаватор авах тендер зарласан талаар мэдэхгүй. Харин 2014 онд cap өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Экскаватор ирсэн байсан. Тэгээд би энэ экскаваторыг хүлээж авах комисст орсон байсан. Хүлээж авах гээд очтол хуучин зэвтэй, эвдэрхий экскаватор байсан. Тэгээд тендерийн техникийн тодорхойлолтыг нь үзье гэхэд олдохгүй байсан. Тэгээд миний зүгээс бол энэ экскаваторыг хүлээж авахгүй, муу машин байна гэдгээ хэлсэн. Удалгүй буцаагаад аваад явсан ба 2015 оны 06 дугаар сард сольж авчрахдаа бүр дордуулаад дээр үеийн Оросын универсал ЮМЗ гэдэг трактор болоод ирсэн. Тэр тракторыг нь бас хүлээж аваагүй л байгаа. Бас эвдэрхий байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Чулуундоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж Богд сумандаа төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрнээс өмнө сумандаа татварын байцаагчаар 3 жил ажилласан. ... Богд суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай экскаватор нийлүүлэх тендерт үнэлгээний хорооны гишүүнээр орсон. Тэгээд тендерээ эхлээд сонинд зараа тавиад эхлэхэд “Баян найман” ХХК оролцсон. Тэгэхээр нь бид нар нэг компани өрсөлдөх боломжгүй гээд хойшлуулаад дараа нь ахиад зарлахад Хишигсүрэн гэдэг хүний компани бас өрсөлдөхөөр 5 хуудас материал ирүүлсэн байсан. Тэгээд шалгаруулахад “Баян найман” ХХК шалгарсан. Яг үнэндээ бол “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэн мөн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Засаг даргын орлогч В.Баярсайхан нар ах дүүгийн хүүхдүүд юм байна лээ. Тендерийн материалыг Засаг даргын орлогч Баярсайхан дарга хүлээн авч байсан. Шалгаруулалтанд ялсан “Баян найман” ХХК нь тендерийн техникийн тодорхойлолтонд заасан техникийг хүлээлгэн өгөөгүй. Их муу хуучин, эвдэрхий экскаватор өгч байхаар нь бид нар хэл үг хийж байгаад буцаагаад өгсөн. Тэгээд өгөхгүй байж байгаад бараг 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард универсал трактор гэж ЮМЗ өгсөн байгаа. Тэр трактор нь ч гэсэн ажиллахгүй эвдрээд хэвтэж байгаа. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан В.Баярсайхан хамаатныхаа Довчинсүрэнд давуу байдал олгоод “Икс Эм СИ” ХХК тендерт оролцсон мэтээр хуурамч материал бүрдүүлэн ялуулсан талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 компани орж ирсэн л гэж ярьж байсан. Тэгээд “Баян найман” ХХК ялсан. Анх экскаватор авах 75.000.000 төгрөгийг сумын иргэдийн хурлаас баталж өгөөд 66.000.000 төгрөгөөр экскаватор худалдан авч, үлдсэн мөнгө нь орон нутгийн хөгжлийн санд үлдсэн. Энэ 66.000.000 төгрөгийг бүгдийг нь “Баян найман” ХХК-ий дансанд шилжүүлсэн. ... Үлдсэн мөнгийг засаг дарга С.Мягмарсүрэн цохилт хийгээд хурдан шилжүүл шинэ экскаватор авчирч өгнө гэж байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь шилжүүлсэн. ... Энэ ЮМЗ тракторыг С.Мягмарсүрэн дарга л ав гэж жолооч явуулсан юм. Надаа болохоор ЮМЗ трактор авахаар боллоо гэж хэлж байсан. Энэ тракторыг бас л С.Мягмарсүрэн дарга хүлээн авах комисс руу утасдаад одоо наадахаа хүлээгээд ав гэж хэлсэн гэсэн. Ер нь бол С.Мягмарсүрэн дарга Должинсүрэн рүү залгаад хурдан наадахаа хүлээж ав гэж хэлсэн гэсэн. ... Тухайн үед Богд сумын Засаг дарга байсан Мягмарсүрэн надад 2014 оны 06 сарын 11-ний өдөр 66.000.000 төгрөгийн нэхэмжлэл зарлагын падаан өгөөд “гэрээ хийгдчихсэн энэ гүйлгээг хурдан хийгээд шилжүүлчих, манайх хогоо цэвэрлэе” гэж хэлсэн Мягмарсүрэн дарга орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг барьдаг 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан. ... Мягмарсүрэн Довчинсүрэн 2 над руу байнга залгаад тэр мөнгө шилжүүлж мөнгөө өгөхгүй бол яаж авчрах юм бэ би чамайг ажилд оруулсан гээд дарамтлаад байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 125-127, З-р хх-ийн 197, 4-р хх-ийн 178 дугаар хуудас/,

            Гэрч Н.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Богд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож одоог хүртэл хийж байна. ... Богд суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай эксковатор авах гэж орон нутгийн хөгжлийн санд хог арилгах, устгах, булшлах гэж 66.000.000 төгрөг төсөвлөгдсөн байсан. Тэгээд үүний дагуу үнэлгээний хороо байгуулагдсан. Тэгээд тендерээ зарлахад эхлээд нэг компани орсон гэсэн. Нэг компани шалгарч болохгүй гээд дахин зарлахад 2 компани өрсөлдсөн гэсэн. Тэр дундаас “Баян найман” ХХК шалгарч экскаватор нийлүүлэхээр болсон. Тэгээд 2014 оны 06 дугаар сард байхаа нэг экскаватор ирсэн. Ирэхдээ их муу хуучин, эвдэрхий шахуу юм ирсэн. Тэгэхээр нь бид нар эхлээд ажиллуулж туршиж үзээд авъя гэхэд ганц хог цэвэрлэж чадаагүй эвдрээд байсан. Тэгээд энэ экскаватор нь хогийн цэг дээр эвдэрчихээд засах хүн байхгүй зөндөө олон хоног зогссон. Манай ажилтан энэ машинаа засаж өгөөчээ гэхээр нэг хүүхэн битгий дэмий юм яриад байгаарай. Та нарт ямар хамаатай юм. Хүлээж ав гээд загнаад байна гэсэн. Тэгээд бөөн хэрүүл болоод тэр “Баян найман” ХХК нь ачаад аваад явсан. Ахиж ирэхгүй байж байгаад бүтэн жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард манай жолооч Цэдэвт Улаанбаатар хотод очиход нь ЮМЗ гэдэг универсал трактор өгөөд явуулсан байсан. Харин одоо трактор нь бас л эвдрээд ямар ч ажил хийхгүй зогссон. Анхнаасаа техникийн тодорхойлолтонд тохирохгүй бүр хуучин экскаватор байсан. Тэгээд одоо болтол хүлээж аваагүй байгаа. Энэ тендерт манай сумын Засаг даргын орлогч В.Баярсайхан үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тэгээд “Баян найман” ХХК-ийг шалгаруулъя гэж Засаг даргад зөвлөмж өгсөн. Харин Баярсайхан “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэнтэй хамаатан садангийн холбоотой гэсэн. Энэ тендерт миний мэдэхээр “Баян найман” ХХК л орсон. “Баян найман” ХХК-иас экскаватороо нэхэхээр манайх танайд бололцооны, хэвийн ажиллагаатай техник өгсөн. Та нар эвдсэн гэж хэлээд байдаг. “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэн сольж өгнө гэж хэлээд ачиж авч яваад оронд нь универсал трактор болгоод л ирсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 128-130 дугаар хуудас/

            Гэрч Ц.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би одоо санаад байхад манай баз Ё.Довчинсүрэн 2014 оны хавар над дээр ирээд экскаваторын тендерт орох гэхэд заавал 2 компаний үнийн санал байх хэрэгтэй гээд манай компаний гэрчилгээ

танилцуулга хоёрыг канондаж аваад явсан. Тэрнээс биш манай компани ийм тендерт
оролцоогүй. Ямар ч үнийн санал өгөөгүй. Надад үзүүлсэн тамга тэмдэг, гарын үсэг
бол манай компаний тамга тэмдэг, гарын үсэг биш. Миний өмнөөс хуурамч бичиг
баримт бүрдүүлээд өгсөн гэж ойлгож болно. Яг хэн хийснийг нь мэдэхгүй байна.
Ямар ч байсан компаний гэрчилгээ, танилцуулга хоёрыг л канондаж Ё.Довчинсүрэнд өгч
байсан. Би өөр ямар ч баримт бичиг өгөөгүй. Энэ тендерийн маягт гэж бичээд гарын үсэг, тамга дарсан хуудсыг бол бичиж өгөөгүй. Тэглээ ч манай тамга тэмдэг, гарын үсэг биш байна” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 145-146 дугаар хуудас/, 

 

Гэрч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би Богд сумын засаг дарга С.Мягмарсүрэнгийн тендерийн баримт материалыг бүрдүүл гэсний дагуу л хуурамчаар үйлдээл бүрдүүлсэн. ... Материал журмын дагуу бэлдээд бэлэн болгосон бол болоо л гэсэн. Надад тендерийн материалд оролцох ямар ч эрх байхгүй байсан. Яг үнэнийг хэлэхэд миний нэг хүүхэд оюутан мөн цалингийн зээлтэй амьдрахад хэцүү байсан юм. Яг энэ цаг үед намайг ажилд авахгүй гээд ажлаас чөлөөлнө гээд 3 удаа түр тушаалаар ажлуулж байсан юм. Тийм учраас ажилгүй болчихгүй ажилтайгаа үлдэхийн тулд тендерийн материалыг бүрдүүлж архивт хийсэн” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 225-226 дугаар хуудас/,

Гэрч Б.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тэр үед Должинсүрэн эгч сумын засаг дарга С.Мягмарсүрэнтэй утсаар ярьсан юм. Тэгээд ярихдаа эксковаторыг нь тойрч хараад харсан зүйлээ хэлээд байсан. Тэгсэн урдаас нь засаг дарга С.Мягмарсүрэн хүлээж ав гэж хэллээ гэж Должинсүрэн эгч хэлсэн. Тэгсэн бид нар экскаваторыг авахгүй гэж хэлсэн чинь жолооч нь би авчирч өгөх л үүрэгтэй та нар ав би явмаар байна гээд байсан. Харин бид нар экскаваторыг ажлуулж үзмээр байна гэсэн чинь техникийн тодорхойлолт нь байхгүй байсан. Тэгээд орой болоод бид нар ямар ч шийдвэр  гаргалгүй тарцгаасан. Засаг дарга С.Мягмарсүрэн хүлээж ав гэж хэлсэн гэсэн. Ямар ч байсан хүлээж авсан гэж гарын үсэг зураагүй. ... Бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 227-228 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Авлигатай тэмцэх газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол” /1-р хх-ийн 62 дугаар хуудас/,

2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол” /1-р хх-ийн 163 дугаар хуудас/,

Тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 164-170, 4-р хх-ийн 166-168 дугаар хуудас/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас,

Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж /1-р хх-ийн 175 дугаар хуудас/,

 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Тендерийн урилга /1-р хх-ийн 182 дугаар хуудас/

Техникийн тодорхойлолт /1-р хх-ийн 183 дугаар хуудас/,

2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар үнэлгээний хорооны зөвлөмж /1-р хх-ийн 189 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Богд сумын төвийн нийтийн хогийн цэгийг булшлан нөхөн сэргээлт хийхэд ашиглагдах жижиг оврын экскаватор нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 185-186 дугаар хуудас/,

Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /1-р хх-ийн 187 дугаар хуудас/,

Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /1-р хх-ийн 188 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/72 дугаар Тендрийн гүйцэтгэгчийг сонгох тухай захирамж /1-р хх-ийн 190 дугаар хуудас/,

Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай Экскаватор нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 192-194 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймаг Богд сумын засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн а/18 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаал /1-р хх-ийн 195 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 19-20, 4-р хх-ийн 164-165   дугаар хуудас /,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №12/07 дугаар үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 163 дугаар хуудас/,

Орон нутгийн орлогод 57.000.000 төгрөг төлсөн баримт /4-р хх-170 дугаар хуудас/

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 3Б/246 тоот албан бичиг /4-р хх-ийн 222 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 2/59 тоот албан бичиг /4-р хх-ийн 223 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/478 тоот тодорхойлолт, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 228, 3-р хх-ийн 32, 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.Баярсайханы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/476 тоот тодорхойлолт, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 230, 3-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

            Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 229, 231 хуудас/,

Шүүгдэгч С.Мягмарсүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 182-192, 205-206 дугаар хуудас/,

Шүүгдэгч В.Баярсайханыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 199-204, 207-210 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч В.Баярсайхан нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Богд сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендер шалгаруулалт зарлан тендер ирүүлээгүй "Икс Эм Си" ХХК, өөрийн хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр 2014 оны 06 сарын 09-ний өдөр тендер явуулж Ё.Довчинсүрэнгиййн эзэмшлийн "Баяннайман" ХХК-ыг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд сумын Засаг даргаар эксковатор нийлүүлэх гэрээ батлуулж гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа "Баяннайман" ХХК-ны техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор 2014 оны 07 сарын 15-ны өдөр хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан

 

Шүүгдэгч С.Мягмарсүрэн нь Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Богд сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендерт шалгарсан В.Баярсайханы хамаатан Ё.Довчинсүрэнгийн эзэмшлийн "Баяннайман" ХХК-ны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Богд төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө "Баяннайман" ХХК-д эксковаторийн үнийг шилжүүлж улс 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хохирогч Д.Нэмэхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаартай хөрөнгө зарцуулах тухай тогтоол гаргасан юм. Энэ тогтоолоор Богд сумын Засаг даргын тамгын газарт автомашины үнэ 35.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Богд сумын Засаг даргын тамгын газарт Өвөрхангай аймгийн Орон нутгийн төсвөөс 35.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Богд сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас cap бүр хуваарьтай мөнгийг шилжүүлж байсан ба энэ мөнгөнөөс сумандаа хог устгах зориулалттай экскаватор авсан. Энэ мөнгийг шилжүүлж өгөхдөө яг юунд зарцуулах талаар өгөөгүй ба cap бүр баталсан хуваарийн дагуу шилжиж орж ирсэн мөнгөөр сумын иргэдийн хурал нь тогтоол гаргаж зарцуулах эрхтэй. Машин авах 35.000.000 төгрөг, мөн экскаватор авсан 66.000.000 төгрөг энэ бүх мөнгөнүүд бүгд төсвийн мөнгө. … Эдгээр улсын төсвөөр худалдаж авсан машин болон экскаватор нь Өвөрхангай аймгийн Богд сумын өмчид бүртгээгүй тул хохиролд бүгдийг нь тооцно” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 98-99, 4-р хх-ийн 179/, гэрч С.Цэдэвсүрэнгийн “... 2014 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос нэг хуучин экскаватор ачиж авчирсан. Тэгээд намайг тэр экскаваторыг барь гэж Засаг дарга С.Мягмарсүрэн хэлэхээр нь бариад ганц 2 шороо ухсан. Тэгтэл экскаватор шанагаа өргөхөө байсан. Тэгээд л ажиллахаа байсан. Тэр авчирч ирсэн хүмүүс нь буцаагаад Улаанбатар хот руу ачаад аваад явсан. Тэгээд ахиж ирэхгүй байж байгаад 2015 оны 06 дугаар сард сольж өгнө гээд универсал трактор буюу ЮМЗ авчирч өгсөн. Энэ трактор нь хуучин өөр сэлбэг хэрэгслээр эвлүүлж, тавьж угсарсан трактор ирсэн. Тэгээд тракторыг нь аваад ажиллуулах гэсэн чинь сальник резен нь сад тавьсан. Одоо зүгээр болсон байгаа. 100 литр масло хийвэл ажиллана. Экскаватор эхлээд бол зүгээр ирсэн. Тэгээд унаад ажил хийх гэсэн чинь эвдэрсэн. Энэ экскаватор нь их хуучин экскаватор байсан. … Анх намайг Богд сумаас гарахад Засаг дарга чи очоод тэнд шанагатай трактор байгаа тэрийг аваад ир гэхээр нь л авчирсан. Өөр зүйл бол мэдэхгүй…” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 104-105/, гэрч Б.Иш-Ёндонгийн “... Би Өвөрхангай аймгийн Богд сумын байгаль хамгаалагчаар сүүлийн 7 жил ажиллаж байна. 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Богд сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэж устгах экскаваторыг ашиглалтанд оруулах комиссын актанд би гарын үсэг зураагүй. Энэ миний гарын үсэг биш байна. Би хүлээж аваагүй. Өглөө нь хөдөө яваад өгсөн. Дараа нь намайг хөдөөнөөс ирэхэд нэг экскаватор ирсэн байсан ба хамаг труп нь задраад ажиллахгүй байсан. Хогийн цэг дээр хэвтэж байгаад алга болсон” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 110-111/, гэрч Т.Цэндсүрэнгийн “... 2012 оноос эхэлж Өвөрхангай аймгийн Богд сумын Иргэдийн хурлын даргаар ажиллаж байна. Энэ экскаватор авах мөнгөн дүнг сумын нийт иргэдийн хурлаар баталсан. Ингэж батлахдаа 75.000.000 төгрөгөөр экскаватор авахаар баталсан. Ингээд экскаватор авах тендерийн үнэлгээний хороонд оролцсон. …Харин экскаватор дээр бол тайлан тавьсан ба бид нар наад авсан техник чинь шаардлага хангахгүй байна гээд зөндөө хэлсэн байгаа” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 112-114/, гэрч Д.Энэбишийн “... Суманд хог ачиж тээвэрлэх экскаватор авсан талаар би сайн мэдэхгүй. 2014 онд нэг хуучин эвдэрхий ковш авсан байсан. Тэрийгээ солиулаад сая 2015 оны 06 дугаар сард бүр дордуулаад ЮМЗ трактор болгоод аваад ирсэн байна лээ. Тэр нь бас эвдэрхий ерөөсөө ажиллахгүй, хашааны үүдэнд хэвтэж л байгаа” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 115-117/, гэрч Д.Должинсүрэнгийн “...Манай суманд хог ачиж буулгах, тээвэрлэх зориулалттай экскаваторын тендер зарласан талаар мэдэхгүй. Хэрхэн яаж шалгаруулалт явуулсан, хэдэн компани оролцсон талаар мэдэхгүй. Харин сүүлд намайг экскаватор хүлээж авах ажлын комисст оруулсан байсан. Тэгээд 2014 оны хавар байхаа нэг экскаватор ирсэн. Тэгээд бид нар хүлээж авах гээд очтол дугуй нь хагарсан, бас тосолгоо нь хийгдээгүй, хуучирсан, эвдэрхий экскаватор байсан. Тэгэхээр нь би хүлээж авахаас татгалзаад Засаг даргын орлогч В.Баярсайхан даргаас тендерийн техникийн тодорхойлолтыг нь үзье гэхэд үзүүлэхгүй байхаар нь бид нар хүлээж авахгүй яваад өгсөн. Тэгээд дараа нь Засаг дарга С.Мягмарсүрэн залгаад наад ирсэн техникээ хүлээж аваад хүн амьтанд нь чирэгдэл учруулалгүй явуул гэж тушаасан. Тэгэхээр нь бид нар хүлээж авсан. Тухайн үед бид нар тэр “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэнд тосолгоогүй юм байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ? Чи дуугүй ав гэж хэлээд яваад өгсөн. … Тэгээд бүтэн жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард л солилоо гээд хуучин ЮМЗ трактор өгсөн байсан. В.Баярсайхан яагаад техникийн тодорхойлолтыг нь үзүүлэхгүй байсныг нь мэдэхгүй. Асуухаар дуугүй л зогсоод байсан…” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 118-120, 3-р хх-ийн 198/, гэрч Т.Баттогтохын “...Би 2013 оны 02 дугаар сараас эхэлж Өвөрхангай аймгийн Богд сумын иргэдийн хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалыг хашиж байна. ... Манай Богд суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай эксковатор нийлүүлэх тендерийн бол орон нутгийн хөгжлийн сангаас хог тээвэрлэх, устгах, буулгах зориулалттай ковш трактор авна гэж 75.000.000 төгрөг баталсан. Тэгээд энэ батлагдсан төсвийн дагуу тендер зарлагдаад үнэлгээний хороо байгуулсан. Энэ үнэлгээний хороонд би болон Засаг даргын орлогч В.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Чулуундорж, Энхтүвшин, Иргэдийн хурлын дарга Цэндсүрэн нар ажилласан. Тэгээд үнэлгээний хороо 1 удаа хуралдсан ба энэ хурлаар юу ярьснаа санахгүй байна. Энэ тендерт “Баян найман” ХХК орж байсан. Тэгээд энэ компанийг л бараг хүчээр шахуу ялуулсан. Яагаад гэвэл материал нь болохгүй байсан. Би сайн санахгүй байна. Энэ тендерт 2 компани орсон байхаа. Яагаад гэвэл “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэнтэй нэг нам бас манай сумаас аймагт гарсан иргэдийн төлөөлөгч гээд гаргасан юм. Тэр үед нь би ийм балиар юм хийхээ боль гээд хэрүүл хийгээд гарч байсан. Тендерийн материалтай биечилж яг нарийн танилцаагүй. Би ямар компани өрсөлдөгчөөр орж ирж байсныг нь санахгүй байна. Би харж байгаагүй байхаа. Угаасаа “Баян найман” ХХК ялах нь тодорхой болсон байсан. Миний ойлгож байгаагаар бол Довчинсүрэн нь Засаг даргын орлогч Баярсайхан болон Засаг дарга Мягмарсүрэнтэй яриад тохирсон байсан гэж бодож байгаа. Нэг нам гэдгээрээ л тохирсон байх гэж бодож байгаа. ...Энэ тендерт 2 компани материалаа өгсөн байсан. Тэгээд тендерийн хурал болоод материалыг нь үзтэл 2 лаа дутуу шаардлага хангахгүй материал байсан. Тийм болохоор би шалгаруулахгүй буцаая гэж хэлсэн чинь наадам дөхөөд хог хэцүүдлээ гээд байхаар нь би та нар ийм балиар юм хийж байхаа боль гээд хэрүүл хийгээд гарсан юм. Тэгээд энэ компанийг хүчээр ялуулсан юм. Би үнэлгээний хорооноос гарсан шийдвэр дээр гарын үсэг зураагүй. Үнэлгээний хорооноос Баяннайман ХХК-ийг ялсан гэж гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121-122, З-р хх-ийн 195-196/, гэрч Т.Оюундоржийн “...Манай суманд хог зайлуулах, булшлах, устгах зориулалтаар экскаватор авах тендер зарласан талаар мэдэхгүй. Харин 2014 онд cap өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Экскаватор ирсэн байсан. Тэгээд би энэ экскаваторыг хүлээж авах комисст орсон байсан. Хүлээж авах гээд очтол хуучин зэвтэй, эвдэрхий экскаватор байсан. Тэгээд тендерийн техникийн тодорхойлолтыг нь үзье гэхэд олдохгүй байсан. Тэгээд миний зүгээс бол энэ экскаваторыг хүлээж авахгүй, муу машин байна гэдгээ хэлсэн. Удалгүй буцаагаад аваад явсан ба 2015 оны 06 дугаар сард сольж авчрахдаа бүр дордуулаад дээр үеийн Оросын универсал ЮМЗ гэдэг трактор болоод ирсэн. Тэр тракторыг нь бас хүлээж аваагүй л байгаа. Бас эвдэрхий байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 123-124/, гэрч Б.Чулуундоржийн “...Богд суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай экскаватор нийлүүлэх тендерт үнэлгээний хорооны гишүүнээр орсон. Тэгээд тендерээ эхлээд сонинд зараа тавиад эхлэхэд “Баян найман” ХХК оролцсон. Тэгэхээр нь бид нар нэг компани өрсөлдөх боломжгүй гээд хойшлуулаад дараа нь ахиад зарлахад Хишигсүрэн гэдэг хүний компани бас өрсөлдөхөөр 5 хуудас материал ирүүлсэн байсан. Тэгээд шалгаруулахад “Баян найман” ХХК шалгарсан. Яг үнэндээ бол “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэн мөн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Засаг даргын орлогч В.Баярсайхан нар ах дүүгийн хүүхдүүд юм байна лээ. Тендерийн материалыг Засаг даргын орлогч Баярсайхан дарга хүлээн авч байсан. Шалгаруулалтанд ялсан “Баян найман” ХХК нь тендерийн техникийн тодорхойлолтонд заасан техникийг хүлээлгэн өгөөгүй. Их муу хуучин, эвдэрхий экскаватор өгч байхаар нь бид нар хэл үг хийж байгаад буцаагаад өгсөн. Тэгээд өгөхгүй байж байгаад бараг 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард универсал трактор гэж ЮМЗ өгсөн байгаа. Тэр трактор нь ч гэсэн ажиллахгүй эвдрээд хэвтэж байгаа. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан В.Баярсайхан хамаатныхаа Довчинсүрэнд давуу байдал олгоод “Икс Эм СИ” ХХК тендерт оролцсон мэтээр хуурамч материал бүрдүүлэн ялуулсан талаар бол сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2 компани орж ирсэн л гэж ярьж байсан. Тэгээд “Баян найман” ХХК ялсан. Анх экскаватор авах 75.000.000 төгрөгийг сумын иргэдийн хурлаас баталж өгөөд 66.000.000 төгрөгөөр экскаватор худалдан авч, үлдсэн мөнгө нь орон нутгийн хөгжлийн санд үлдсэн. Энэ 66.000.000 төгрөгийг бүгдийг нь “Баян найман” ХХК-ий дансанд шилжүүлсэн. ... Үлдсэн мөнгийг засаг дарга С.Мягмарсүрэн цохилт хийгээд хурдан шилжүүл шинэ экскаватор авчирч өгнө гэж байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь шилжүүлсэн. ... Энэ ЮМЗ тракторыг С.Мягмарсүрэн дарга л ав гэж жолооч явуулсан юм. Надаа болохоор ЮМЗ трактор авахаар боллоо гэж хэлж байсан. Энэ тракторыг бас л С.Мягмарсүрэн дарга хүлээн авах комисс руу утасдаад одоо наадахаа хүлээгээд ав гэж хэлсэн гэсэн. Ер нь бол С.Мягмарсүрэн дарга Должинсүрэн рүү залгаад хурдан наадахаа хүлээж ав гэж хэлсэн гэсэн. ... Тухайн үед Богд сумын Засаг дарга байсан Мягмарсүрэн надад 2014 оны 06 сарын 11-ний өдөр 66.000.000 төгрөгийн нэхэмжлэл зарлагын падаан өгөөд “гэрээ хийгдчихсэн энэ гүйлгээг хурдан хийгээд шилжүүлчих, манайх хогоо цэвэрлэе” гэж хэлсэн Мягмарсүрэн дарга орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг барьдаг 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан. ... Мягмарсүрэн Довчинсүрэн 2 над руу байнга залгаад тэр мөнгө шилжүүлж мөнгөө өгөхгүй бол яаж авчрах юм бэ би чамайг ажилд оруулсан гээд дарамтлаад байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 125-127, З-р хх-ийн 197, 4-р хх-ийн 178 дугаар хуудас/, гэрч Н.Түмэнбаярын “... Богд суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай экскаватор авах гэж орон нутгийн хөгжлийн санд хог арилгах, устгах, булшлах гэж 66.000.000 төгрөг төсөвлөгдсөн байсан. Тэгээд үүний дагуу үнэлгээний хороо байгуулагдсан. Тэгээд тендерээ зарлахад эхлээд нэг компани орсон гэсэн. Нэг компани шалгарч болохгүй гээд дахин зарлахад 2 компани өрсөлдсөн гэсэн. Тэр дундаас “Баян найман” ХХК шалгарч экскаватор нийлүүлэхээр болсон. Тэгээд 2014 оны 06 дугаар сард байхаа нэг экскаватор ирсэн. Ирэхдээ их муу хуучин, эвдэрхий шахуу юм ирсэн. Тэгэхээр нь бид нар эхлээд ажиллуулж туршиж үзээд авъя гэхэд ганц хог цэвэрлэж чадаагүй эвдрээд байсан. ... Ахиж ирэхгүй байж байгаад бүтэн жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард манай жолооч Цэдэвт Улаанбаатар хотод очиход нь ЮМЗ гэдэг универсал трактор өгөөд явуулсан байсан. Харин одоо трактор нь бас л эвдрээд ямар ч ажил хийхгүй зогссон. Анхнаасаа техникийн тодорхойлолтонд тохирохгүй бүр хуучин экскаватор байсан. Тэгээд одоо болтол хүлээж аваагүй байгаа. Энэ тендерт манай сумын Засаг даргын орлогч В.Баярсайхан үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тэгээд “Баян найман” ХХК-ийг шалгаруулъя гэж Засаг даргад зөвлөмж өгсөн. Харин Баярсайхан “Баян найман” ХХК-ий захирал Довчинсүрэнтэй хамаатан садангийн холбоотой гэсэн...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 128-130/, гэрч Ц.Хишигсүрэнгийн “... Надад үзүүлсэн тамга тэмдэг, гарын үсэг бол манай компаний тамга тэмдэг, гарын үсэг биш. Миний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгсөн гэж ойлгож болно. Яг хэн хийснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан компаний гэрчилгээ, танилцуулга хоёрыг л канондаж Ё.Довчинсүрэнд өгч байсан...” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 145-146/, гэрч Д.Ганбаатарын “... Би Богд сумын засаг дарга С.Мягмарсүрэнгийн тендерийн баримт материалыг бүрдүүл гэсний дагуу л хуурамчаар үйлдээд бүрдүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 225-226/, гэрч Б.Ичинхорлоогийн “... Тэр үед Должинсүрэн эгч сумын засаг дарга С.Мягмарсүрэнтэй утсаар ярьсан юм. Тэгээд ярихдаа экскаваторыг нь тойрч хараад харсан зүйлээ хэлээд байсан. Тэгсэн урдаас нь засаг дарга С.Мягмарсүрэн хүлээж ав гэж хэллээ гэж Должинсүрэн эгч хэлсэн. ... Засаг дарга С.Мягмарсүрэн хүлээж ав гэж хэлсэн гэсэн. Ямар ч байсан хүлээж авсан гэж гарын үсэг зураагүй. ... Бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна” гэсэн мэдүүлэг. /З-р хх-ийн 227-228/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хх-ийн 1-2/, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол” /1-р хх-ийн 62/, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол” /1-р хх-ийн 163/, Тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 164-170/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 171-172/, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж /1-р хх-ийн 175/, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Тендерийн урилга /1-р хх-ийн 182/, Техникийн тодорхойлолт /1-р хх-ийн 183/, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар үнэлгээний хорооны зөвлөмж /1-р хх-ийн 189/, Өвөрхангай аймгийн Богд сумын төвийн нийтийн хогийн цэгийг булшлан нөхөн сэргээлт хийхэд ашиглагдах жижиг оврын экскаватор нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 185-186/, Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /1-р хх-ийн 187/, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /1-р хх-ийн 188/, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/72 дугаар Тендрийн гүйцэтгэгчийг сонгох тухай захирамж /1-р хх-ийн 190/, Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай Экскаватор нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 192-194/, Өвөрхангай аймаг Богд сумын засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн а/18 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаал /1-р хх-ийн 195/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 19-20, 4-р хх-ийн 164-165/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №12/07 дугаар үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22-24/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 163/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

      Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж өмгөөлөлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож, өмгөөлөгч нарын  санал няцаагдаж байна.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулснаар бүрдэл төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд энэ гэмт хэргийн бүрдэлийг хангасан байна.   

Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв,   шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн болох нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 57.000.000 төгрөгийг төрийн сангийн 100100000910 тоот дансанд төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 2/59 тоот “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн ухах, түрэх зориулалт бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн ЮМК маркийн тракторыг орон нутагт авч ажиллахаар болсон болно” гэсэн албан бичиг, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 3Б/246 тоот “Богд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн ухрах, түрэх зориулалттай ЮМЗ маркийн тракторыг тус сум өөрөө авч ашиглах боломжтой гэж үзсэн тул С.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авна уу” Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Нэмэхбаяр гэсэн албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.   

           

            Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, тэдгээрийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

            Шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон 6 хоног, шүүгдэгч В.Баярсайханы цагдан хоригдсон 5 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй,

            Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож битүүмжлэгдэн ирсэн МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг Өвөрхангай аймгийн Богд сумын засаг даргын тамгын газарт буцаан олгох, шүүгдэгч В.Баярсайханы эзэмшлийн “Sky” маркын цагаан өнгийн гар утас битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, Ё.Довчинсүрэн, В.Баярсайхан нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн,  2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн, 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн мөрдөн байцаагчийн, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

         Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 247 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Жийдэгбат овогт Сарайсангийн Мягмарсүрэнг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хөндий овогт Вандангийн Баярсайхныг  албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас төрийн байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Жийдэгбат овогт Сарайсангийн. Мягмарсүрэнг төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Хөндий овогт Вандангийн Баярсайхныг төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч  В.Баярсайханд оногдуулсан 1 жил  6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн цагдан хоригдсон 6 хоног, шүүгдэгч В.Баярсайхны цагдан хоригдсон 5 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 5. Шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.  

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч В.Баярсайханы эзэмшлийн “Sky” маркын цагаан өнгийн гар утас битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, Ё.Довчинсүрэн, В.Баярсайхан нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн,  2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн мөрдөн байцаагчийн, 2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн мөрдөн байцаагчийн, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож битүүмжлэгдэн ирсэн МТЗ маркийн ЮМК-6 маркийн бага оврын тракторыг Өвөрхангай аймгийн Богд сумын засаг даргын тамгын газарт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч В.Баярсайханд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, шүүгдэгч С.Мягмарсүрэнг 1 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч В.Баярсайханг 1 жил 3 сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт   мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт тус бүрт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Мягмарсүрэн, В.Баярсайхан нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.МАНДАХБАЯР