Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0631/З |
Дугаар | 128/ШШ2022/0556 |
Огноо | 2022-07-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0556
2022 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 128/ШШ2022/0556 | Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Г.Я*********-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Я*********-ээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 2022 оны 06 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны *** дугаар тогтоолыг зөрчсөний улмаас цалин хөлс, ажилласан жил, зэрэг дэвийн урамшууллыг дутуу тооцоолон олгож байсан цалингийн зөрүү *,***,***.** төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар гаргуулах, Сангийн яаманд ажилд томилох тушаал гаргаагүй орхигдуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 110 өдрийн хугацааны ажилласан жилийн тасалдалд нөхөн шийдвэр гаргуулах, үүнээс учирсан зөрүү цалин хөлсний хохирол болох *,***,*** төгрөгийг нөхөн гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Я*********-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны *** дугаар тогтоолыг зөрчсөний улмаас цалин хөлс, ажилласан жил, зэрэг дэвийн урамшууллыг дутуу тооцоолон олгож байсан цалингийн зөрүү *,***,***.** төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар гаргуулах, Сангийн яаманд ажилд томилох тушаал гаргаагүй орхигдуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 110 өдрийн хугацааны ажилласан жилийн тасалдалд нөхөн шийдвэр гаргуулах, үүнээс учирсан зөрүү цалин хөлсний хохирол болох *,***,*** төгрөгийг нөхөн гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасантай нийцэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Я********* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.
Иймд нэхэмжлэгч Г.Я*********-г нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Г.Я*********-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тус тус холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны *** дугаар тогтоолыг зөрчсөний улмаас цалин хөлс, ажилласан жил, зэрэг дэвийн урамшууллыг дутуу тооцоолон олгож байсан цалингийн зөрүү *,***,***.** төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар гаргуулах, Сангийн яаманд ажилд томилох тушаал гаргаагүй орхигдуулсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 110 өдрийн хугацааны ажилласан жилийн тасалдалд нөхөн шийдвэр гаргуулах, үүнээс учирсан зөрүү цалин хөлсний хохирол болох *,***,*** төгрөгийг нөхөн гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ