| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0010/э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ....овогт .... .... холбогдох эрүүгийн 2417001540009 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-нд ... аймгийн ...суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ..ажилтай, ам бүл ..., ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх ....овогт .... .... /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч .... нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Баянтал сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 464/197 дугаартай тэмдэгтийн орчим өөрийн эзэмшлийн “Лексус Ар Икс 400” загварын ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 3.7-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн ....жолоодон явж байсан ....улсын дугаартай “Тоёота Ипсум” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган түүний биед өвчүүний хугарал, хоёр талын уушгины няцрал, цээжний урд, баруун дээд хэсэг, өвчүүний доод хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч .... нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, ... аймгийн ... сум, ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 464/197 дугаартай тэмдэгтийн орчим өөрийн эзэмшлийн Лексус Ар Икс 400 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 3.7-д заасан “...Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч ....жолоодон явж байсан ....улсын дугаартай “Тоёота Ипсум” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч ....биед өвчүүний хугарал, хоёр талын уушгины няцрал, цээжний урд, баруун дээд хэсэг, өвчүүний доод хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3, 5-11 дүгээр хуудас/,
2. Хохирогч ....“2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос 11 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу ажил руу Төрбатын хамт .... улсын дугартай Ипсум маркийн тээврийн хэрэгсэлтэй ... аймгийн .. сумын нутаг дэвсгэрт явж байтал цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урдаас хойшоо чиглэлтэй явж байх үедээ урсгал сөрөөд гэнэт ороод ирсэн. Тэгээд би зогсоох гэтэл яах ч боломжгүй гэнэт ороод ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл эсрэг миний явж байсан урсгал руу дараад ороод ирсэн... ...өвчүү хугарч, уушиг бяцарсан. Өөр ямар нэгэн гэмтэл аваагүй. Би сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжлэхгүй. Эмчилгээний зардал 700 000 төгрөг өгсөн. Надад гомдол санал байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/
...эмчилгээний зардал 8 700 000 төгрөгийг 5722***** тоот миний өөрийн эзэмшлийн данс руу явуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй. Нийт эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 15 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн хохирлын 8 700 000 төгрөгийг барагдуулсан юм. Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг өгвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэлийн “.......617 390 төгрөг, .... 141 480 төгрөг, .....141 480 төгрөг, ....141480 төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1 041 830 төгрөг гарсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 1 041 830 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд ГСА /өөрийн овог нэр/ гэх утгатай төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
4. Гэрч ....“2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрийн гадаа машин янзалж байсан. .... машинаа янзлуулах гэж байгаад ирсэн юм. ...., .... хоёр машин дотор шар айраг ууж байсан. Би тухайн үед ороод 1 лаазтай шар айраг уугаад байж байтал .... найзыгаа авна гэж хэлсэн. Тэгээд Раднаабазар, ...., Ариунсанаа бид 4 явж байсан. Тэгсэн засмал замд ороод тоочиг руу салах гэтэл хойноос урагшаа явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм. Тэгээд цагдаагийн байгууллага ирсэн. .... өөрөө машин барьж явсан. Өөрийнх нь тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
5. Гэрч .... “2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос 11 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу ажил руу Төмөрчөдөрийн хамт .... улсын дугаартай Ипсум маркийн тээврийн хэрэгсэлтэй Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт явж байтал цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урдаас хойшоо чиглэлтэй явж байх үедээ гэнэт зүүн гар тийш дарж бид хоёрын явж байсан тээврийн хэрэгслийн урдуур ороод ирсэн. Тоормос гишгээд гулгаад тухайн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
6. Гэрч ....“.......ийн машинд байсан касс нэртэй шар айраг уусан. Би тухайн үед 3 лааз шар айраг уусан. Тухайн шар айрагнууд машинд 7 хоносон гэж ярьж байсан. Бид нар хувааж уугаад байж байтал гадаа даараад ....ийн машинд бүгдээрээ орж суусан. .... машинаасаа бууж ирээд манай эхнэрийн найз “Амрах Зоог дээр ирсэн гэнэ очоод аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд ...., ...., ...бид дөрөв явсан. Баянталын засмал замаар ороод явж байгаад Аварга цайны газар луу салах гээд зүүн гар тийшээ дартал хойноос урагшаа явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
7. Гэрч ... “...хашаанд очиход ...., ..., ..., ... байж байсан. ...., ..., .. машиндаа уугаад сууж байсан. Касс нэртэй шар айраг харагдаж байсан. ...г машин янзалж байсан... ...Тэгтэл эхнэрийн найз ... “Аварга цайны газар ирсэн байна” гэж хэлсэн. .... “найз ирчихэж ханиндаа явъя” гэж хэлсэн. Тэгээд би “машинтайгаа явъя” гэж хэлтэл .... “хүйтэн машинаар яах гээд байгаа юм, миний машинтай явъя” гэж хэлээд ....ийн машинтай .... ..., .... бид 4 цуг явсан. Баянталын засмал замд ороод явж байгаад Аварга цайны газар луу эргэх гээд дохио өгөөд зүүн гар тийшээ дарахад урдаас хойшоо явж байгаа урсгал нь хар, хойноос урагшаа явж байгаа урсгал нь цагаан гулгаа ихтэй байсан. 40 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед утсаар ярьж явж байсан. Тэгтэл жолоочийн урд талын дугуй хий эргэсэн буцаж эгнээндээ орох гэтэл амжаагүй эсрэг урсгалд мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
8. Гэрч ... “манай дүү хүнд их тусч, үгүй гэж хэлж чададгүй гэнэн цайлган хүүхэд байгаа юм. Дорноговь аймгийн Тахилт хайрхан компанид жолооч хийж байгаа, ажилдаа их хариуцлагатай, тухайн байгууллагынхаа шилдэг ажилтан олон удаа болсон. Нийгмийн идэвхи зүтгэл их сайтай хүүхэд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
9. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6063 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн “...” 37 /эр/ гэж хаягласан “А64470354” гэсэн дугаартай хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Нямхишиг гэжээ. /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14321 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- ....биед өвчүүний хугарал, хоёр талын уушгины няцрал, цээжний урд баруун дээд хэсэг, өвчүүний доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор гэжээ. /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6064 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд ирүүлсэн “....” 34 /эр/ гэж хаягласан “А64449977” гэсэн дугаартай хуруу шилтэй цуснаас 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн.
- Цусан дахь 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Нямхишиг гэжээ. /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
12. Хохирогч ....өвчний түүх /хх-ийн 130-139 дүгээр хуудас/, Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 88-89, 93-95 дугаар хуудас/, Хохиролын баримт /хх-ийн 169-178 дугаар хуудас/,
13. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 003/2025 дугаартай Мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:
- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2. "Зам тээврийн осол” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал” гэж заасан учир уг үйлдэл нь зам тээврийн осол мөн байна.
- ....маркийн авто машины жолооч ....нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
- ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна", 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
- Уг осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .... нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн 97-98 дугаар хуудас/,
14. Шүүгдэгч ....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 148 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч ...., иргэний нэхэмжлэгч ... нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6063, 6064 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14321 дугаартай шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 003/2025 дугаартай Мөрдөгчийн магадлагаа, Ашид билгүүн ХХК-ны автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ... хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг шүүгдэгч .... нь бүрэн төлсөн байна.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс хохирогч ...., шүүгдэгч .... нарын эмчилгээний зардал 1 041 830 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч .... нь бүрэн төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэр жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч .... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч ....т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ....т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ....т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ....ийг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ