Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2021/00207

 

 

 2021 он 08 сар 24                              136/ШШ2021/00207

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Д аймгийн С сумын * баг, Д гудамжны * тоотод оршин суух Б овогт Бийн Н /РД:*****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн С сумын * баг, Д гудамжны * тоотод оршин суух Б овогт Б ухаатын А /РД:***/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг болох 3,428,568 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н миний бие нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Б.Н, Н.А, А.Э, А.Э, А.Э, А.Э нарт ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа ба тухайн байшингийн модны үнэ төлбөрийг төлөөгүй гэх тодорхойлолтыг Тээлийн шонхор ХХК-ний үйлдвэрийн дарга Д.Эгээс тодорхойлолт гаргаж өгсөн байгаа тул Тээлийн Шонхор ХХК-ийг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Мөн хариуцагч А нь хариу тайлбартаа 8*5 харьцаатай байшинг 3,000,000 төгрөгөөр Тээлийн Шонхор ХХК-аас худалдан авч гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийснээсээ хойш сар бүр цалин дээрээсээ 200,000 төгрөгөөр төлж төлбөрийг бүрэн гүйцэт хийгээгүй байгаа гэж тайлбар гаргасан нь үндэслэлтэй юм.

Иймээс Тээлийн Шонхор ХХК-аас байшингийн мөнгийг 2020 оны 08 сараас эхлэн сар бүр Б.Аы цалин дээрээсээ татан авч байсныг нотолсон Б.Аы цалингийн дэлгэрэнгүйг гуравдагч этгээдээс гаргуулан хэрэгт хавсаргуулах, мөн Атай 8*5 харьцаатай байшингийн модыг худалдсан талаарх гэрээг гаргуулан хэрэгт хавсаргаж өгнө үү. Учир нь Тээлийн Шонхор ХХК-ний ерөнхий захиралтай Б.А нь 8*5 байшингийн модыг худалдан авахаар гэрээ байгуулсан байтал, Д аймгийн С сумыг хариуцсан үйлдвэрийн дарга Д.Э нь үндэслэлгүй баримт бичгийг хийж өгсөн байна. Улмаар үйлдвэрийн дарга Д.Э нь тухайн компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ байхгүй, Д.Этэй ч гэрээ байгуулсан зүйлгүй байтал хуурамч баримт бичгийг үйлдэн гарган өгснийг давхар шалгуулах гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А миний бие нь Б.Нтэй 1999 онд хамтран амьдарч байгаад 2000 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Ажил хийсэн цалин хөлсөө эхнэр Б.Нд байнга өгдөг байсан. Бид нар байртай байсан ч эхнэр Б.Н зарсан. Одоо хүртэл ээжийнхээ 5 ханатай гэрт амьдарч байгаа. Би Б.Нд мөнгө өгөх боломжгүй. Бид 2 хамтарч 2020 оны 06 дугаар сард Голомт банк ХХК-аас 7,000,000 төгрөгийн зээл авсан. Хөрөнгө болох 8/5 харьцаатай байшингийн модон материалыг хувааж авах хүсэлтэй байна. Миний бие Б.А нь 5 хүүхдээ өнчрүүлж гэр бүлээ цуцлуулахгүй. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон нэмэлт тайлбартаа: Б.А манай аавыг болон намайг зодоод, мөн үр хүүхдүүдээ харж хандах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байхлаар нь би 2020 оны 11 сараас эхлэн хүүхдүүд болон аавыгаа авч тусдаа хөлсний байранд амьдарч байгаа. Би үр хүүхдүүдээ аятайхан тав тухтай орчинд байлгах гэж байр түрээсэлсэн. Байрны хөлсөө 6 сараар 600,000 төгрөгийг бөөн өгч байр хөлсөлж байгаа учир энэ мөнгөний тал хувь болох 300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Б.А нь надтай тусдаа амьдарснаас хойш цалин мөнгөө өөрөө авдаг болсон ба үр хүүхдүүдэд өвлийн хүйтэнд дулаан хувцас хунар авч өгөхөөр мөнгө төгрөг асуухаар өөрийнхөө төрсөн дүүд өгчихсөн, ээждээ өгчихсөн гэдэг. Үр хүүхдүүддээ өөрийнхөө санал санаачилгаар харж хандах ямар ч сэтгэл байдаггүйн нь энэ байдлаас нь харагддаг. Мөн би үр хүүхдүүдээ аваад цаашид ч гэсэн хөлсний байраар амьдрах учир энэхүү гарсан төлбөр мөнгийг Ааар гаргуулна. А үр хүүхдүүдийнхээ болон гэр бүлийнхээ гишүүдийн өмнөөс ямар ч үүрэг хүлээхгүй байгаад туйлын их гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан гэр бүлийн бусад гишүүдийгээ тэжээн тэтгүүлэх арга хэмжээг авхуулах хүсэлттэй байна. гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Б.А миний бие нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,428,568 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 06 дугаар сард Голомт банк-аас 7,000,000 төгрөгийг эхнэртэй хамтарч зээлээд одоог хүртэл би өөрөө төлж байгаа. Мөн нэхэмжлэлд дурдагдсан 5 ханатай гэр нь манай ээжийн гэр учраас бидний дундын эд хөрөнгө гэж үзэхгүй байна. Тиймээс Б.А би нь нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Нгийн гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин гурван хүүхдэдээ өгөх мөнгийг нэхэмжлэгчид өгөхгүй, банканд хадгаламжийн данс нээж байршуулах хүсэлттэй байна.. гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэрлэлтээ цуцлуулж, А.Э 15 настай, А.Э 9 настай, А.Э нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, байрны түрээс 300,000 төгрөг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс 3,428,568 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.А нь намайг цар тахалтай байх үед гэрээсээ хөөж явуулсан. Б.А нь миний аавыг нь зодож, дарамталдаг. Нэгэнт миний сэтгэл хөрсөн учир дахин эвлэрэх санал байхгүй. гэв.

 

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хоёр хүүхдэдээ хувааж өгнө гэж байсан. Одоо зургаан хүүхдэдээ хуваана гэж яриад байгааг ойлгохгүй байна. Би байшингийн модны мөнгийг өгнө гэж худлаа. Б.Н бид хоёр банкнаас 7,000,000 төгрөгийн зээл авсан. Би түүнээс 3,500,000 төгрөгийг гаргуулмаар байна. Би хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Б.Нгээс гэрлэлтээ цуцлуулахгүй. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг болох 3,428,568 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Б.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг болох 3,428,568 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шүүхийн хэлэлцүүлэгт хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Н болон хариуцагч Б.А нар нь 1999 оноос эхлэн хамтран амьдарсан бөгөөд 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүл болсныг Д аймгийн С сумын иргэний гэрлэсний бүртгэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн БҮ2088 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-5/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Б.Н болон Б.А нарын дундаас дундаас 2000 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Н.А /РД:ЕС00262103/ төрсөн нь иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-28/, 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Э, 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүү А.Э /РД:ЕЮ06242031/ төрсөн нь 0005/000201 дугаартай /хх-7/, 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүү А.Э /РД:ЕЮ12272313/ төрсөн нь 0005/000200 дугаартай /хх-8/, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү А.Э /РД:ЕЮ15282211/ төрсөн нь 0005/000199 дугаартай /хх-6/ төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт дэмжсэн, дахин хамт амьдрах боломжгүй тухайгаа тайлбарласан бөгөөд хариуцагч Б.А нь архи, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, түүнээс шалтгаалан гэр бүлийн орчинд үл ойлголцол, хэрүүл маргаан байнга гардаг болох нь .......................... зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар А.Ууганчимэг болон Б.Батзориг нарыг гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Зохигчид хүүхдийн асрамж дээр маргаагүй болохыг дурдаж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж зааснаар А.Э, А.Э, А.Э нарыг эх Б.Нгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан эцэг, эхийн хэн нэг нь хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь нөгөөдөө саад учруулж болохгүйг дурдах нь зүйтэй.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба талууд тэтгэлгийн хэмжээг харилцан тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.Эг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.Э, А.Э нарыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Б.Ааар тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.

Эд хөрөнгө

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /207,400+(207,400/2=103,700*3=311,100)=518,500*12=6,222,000-1,300,000=4,922,000%1.6= 78,752+35,750= 114,502/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 114,502 /нэг зуун арван дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг хариуцагчаас гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Бийн Н, Б овогт Б, А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болохыг дурдаж хүү А.Э, А.Э, А.Э нарыг эх Б.Нгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.Эг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.Э, А.Э нарыг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээр эцэг Б.Агаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.Нд үүрэг болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Н, хариуцагч Б.А нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.

6.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Нг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэмжийн улсын тэмдэгтийн хураамж болох 114,502 төгрөгийг хариуцагч Б.Ааас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэнд даалгасугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА