| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0017/э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга А.Энхбаяр,
Прокурор Б.Бүжинлхам,
Шүүгдэгч Г.Х түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ё.... овогт Г-ийн Хд холбогдох эрүүгийн 2517000000005 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 25-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн ................ сумын .......... дүгээр баг, .............. тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй гэх, Ё.............р овогт Г-ийн Х /РД:....................../
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 2024 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Скай центр гэх бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Г.Дын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор буланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2024 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед найз Д-тай цуг Сүмбэр сум 2 дугаар баг Скай центр баар орсон. Ороод бүжиглэж байгаад Э- ахтай таараад цуг ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд Д Э ах 2-той юм яриад байж байсан гаднаас Д орж ирсэн. Орж ирээд хажуугаас чи миний ахыг яагаад байгаа юм би ахыгаа хаана ч өмөөрнө шүү гээд орилоод байсан. Тэгэхээр нь чи зүгээр бай яах гээд байгаа юм гээд ариун цэврийн өрөөнөөс бүгд гарсан. Тэгээд дотор орж бүжиглэж байгаад Д, Д бид 3 буцаад ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд муудалцаж байгаад би цамцнаас нь заамдаж байгаад татаад баруун талын хөмсөг хэсэгт нь 1 удаа мөргөсөн тэгсэн чинь Д доошоо унаад өгсөн тэгээд больсон. Тэгээд тэрүүгээр бужигнаад байхаар нь гэр лүүгээ явсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 хуудас/
2. Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 04-ны орой 23 цагийн ажлын газрын найз Б, Б нартай Сүмбэр сум 2 дугаар баг Скай центр баар орсон. Тэгээд ороод хоёр хоёр ширхэг 0,5гр савлагаатай нийслэл нэртэй пиво уусан. Тэнд сууж байгаад ажлын газрын ах болох Н-г 00 цагийн үед дуудаад Н ах ирсэн. Тэгээд пиво уугаад, бүжиглээд байж байсан. Тэгээд би 03 цагийн үед найз Б, Б, Ня нартай цуг гараад гадаа зогсож байгаад би орлоо ариун цэврийн өрөө ороод байж байя гэж хэлээд нөгөө хэдээсээ түрүүлээд орсон. Ороод ариун цэврийн өрөө рүү орох гээд хаалгыг нь татсан чинь Х гэж дууддаг залуу миний баруун хөмсөг хэсэгт баруун гараараа 1 удаа цохиод хамар хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Тухайн үед Х гэх хүнтэй цуг явж байсан Д гэх хүн Х гэх хүнийг салгаж болиулсан тэгээд яагаад муудалцаад байгаа юм та хоёр гэхээр би хэлэхдээ би бол яагаач үгүй наад хүн чинь намайг дөнгөж орсон чинь цохиж байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгээд ариун цэврийн өрөөнд Х, Д бид 3 байж байсан чинь гаднаас надтай цуг явж байсан Б гэх залуу орж ирээд тэгээд бид 4 яагаад цохиж байгаа, ямар учраас цохисон талаар ярихад Х гэх залуу чи өөрөө эхэлж өдөө биз дээ гэж хэлсэн. Тэгээд би тийм юм байхгүй гэсэн чинь манай найз Б явъя гээд тэгээд бид дотогшоо орж гадуур хувцсаа өмсөөд эмнэлэг явсан. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Эмчилгээний зардал болон Улаанбаатар хотод үзүүлэх унааны мөнгө нэхэмжилнэ, өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9 хуудас/
3. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ний шилжих шөнө би ажлын 2 эгчийг авах гээд Сүмбэр сум 2 дугаар баг Скай центр бааранд ороод байж байсан чинь Хтай таарсан. Тэгээд би ариун цэврийн өрөө орсон чинь Д, Х, Б 3 байсан. Тэгээд Х, Д 2 хоорондоо манай Экүү ахыг яаж байгаа юм бэ гээд маргалдаад байсан. Тэгсэн Х Дын хөмсөг хэсэгт гараараа 1 удаа цохисон тэгэхээр салгаад тэгээд тэр 2 муудалцахаа больсон. Тэгээд Х ах нараа дагаад яваад өгсөн. Д, Б 2 бас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
4. Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар дүгнэлтэнд:
хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 18 хуудас/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /х.х-ийн 69, 34 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Х нь 2024 оны 12 дугаар сарын 04-нөөс 2024 оны 12 дугаар сарын 05-нд шилжих шөнө 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Скай центр гэх бааранд тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч Г.Дын нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний дотор буланд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Хгийн өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Д, гэрч Г.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Г.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Г.Х нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Г.Х нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Бүжинлхам би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Хд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргасан. Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан саналаа гаргаж байна гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн: Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санал болон хэргийн үйл баримтын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс энэ хэрэгт холбогдон шалгагдсан цагаасаа эхлэн хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Мөн өөрийн холбогдсон хэргийн үйл баримт, үйлдлийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Даас хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж, тэрээр өөрт учирсан хохирлыг баримтаар гаргаж өгсөн тохиолдолд хохирол төлбөрийг сайн дураараа барагдуулахаа илэрхийлж байгаа. Шүүхээс прокурорын гаргасан саналын хувьд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд байгаа гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргасан саналыг дэмжиж байна. Тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүгдэгч Г.Х нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгчийг торгох ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 2417001720007 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Г.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ё......... овогт Г-ийн Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
1.1-т зааснаар шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх
хэсэгт зааснаар хохирогч Г.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ