Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2019/00458/И

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 51-42 тоот хаягт байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байрлах Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

  1. 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулж, ажлаа тодорхой шалтгааны улмаас буюу газар чөлөөлөх маргаан шийдвэрлэх хүртэл хүлээсэн юм. 2013 оны 11 сарын сүүлээр барилга угсралтын ажпыг эхлэх боломжтой болсон тул шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, бэлтгэл хангаж, мөнх цэвдэгтэй газрын геологийн дүгнэлтийг үндэслэн суурийг угсрах зэргээр ажпаа эхлүүлсэн. Гэвч геологийн дүгнэлт зөрж, суурийн зарим ажил дахин хийгдэхээр барилга угсралтын ажил зогссон зэрэг бэрхшээл гарсан. 2016 оны 04 сарын 14-ний өдөр гэрээгээ сунган ажлаа гүйцэтгэсэн бөгөөд 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 42/2017 тоот актаар ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгсөн. Барилгыг улсын комисс хүлээн авсанаас хойш барилга ашиглалтын явцад дээврээс дусаап гоожих, цонхны жийргээс салхи сийгэх, дээврээс ус нэвчсэний улмаас хана, таазны замаа- ховхорч, шарласан зэрэг эвдрэл гарсан талаар 2018 оны 03 сард ирүүлсэн мэдэгдэл, Аудитын газраас ирүүлсэн албан тоотын дагуу дээрх гэмтлийг засаж гүйцэтгэсэн. 2013 оны 10 сарын

  1. ны өдрийн дугаар БУА-2013/50 тоот барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний 8-д “Гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг ажил дууссан тухай мэдэгдэл /техникийн комиссын акт/ гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд тус хугацаанд гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн хугацаагаар байршуулж, захиалагчид ирүүлнэ”, 13 дахь заалтад “Барилга шинэчлэлийн санхүүжилтийг гүйцэтгэлийн үр дүнгээр санхүүжүүлэн үлдэгдэл 10 хувийн санхүүжилтийг барилга шинэчлэлийн ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгсөн тохиолдолд улсын комиссын акт холбогдох бичиг баримтуудыг үндэслэн олгоно” гэж заасан. Гэтэл Архангай аймгийн Төрийн сан 2016 оны 12 сарын барилгын ажпын гүйцэтгэлийн санхүүжилтээс 132.000.000 /нэг зуун гучин хоёр
 

сая/ төгрөгийг шилжүүлэхгүй, удаа дараа нэхээд уг төлбөрийг дээрх заалттай холбогдуулан тайлбарлаж, өгөхгүйгээр манай компанийг хохироож байна. Дээрх гэрээний заалтын дагуу гүйцэтгэлийн баталгааг байршуулах талаар захиалагч манай байгууллагатай зөвшилцөлгүйгээр ажпын гүйцэтгэлийн төлбөрийг саатуулсан нь захиалагч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг харуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43, 44 дүгээр зүйлд заасан тодорхой заалтын дагуу маргааныг шийдвэрлэх боломжтой юм. Иймд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 132.000.000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжпэгч М ХХК нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Архангай аймгийн Хангай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байрны барилга угсралтын ажлыг М ХХК нь 2013 оны 10 сарын 07-ны өдрийн БУА-2013/50 тоот гэрээ, 2016 оны 04 сарын 14-ний өдрийн БУА- 2013/50+1 тоот гэрээг тус тус байгуулан 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 42/2017 тоот актаар ашиглалтад хүлээлгэн өгсөн байдаг. Барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш 3 сарын дараа Хангай сумын 320 хүүхдийн хичээлийн байрны барилга ашиглалтын явцад гүйцэтгэлээс шалтгаалан дээврээс дусаал гоожих, вакум цонхны жийргээс салхи сийгсэн, уншлагын танхимын дээврийн хар цаас хууларч ус нэвчсэн, урлаг заалны гадна хананд цууралт үүссэн, дээврээс ус нэвчсний улмаас хана, таазны замаск, эмульс ховхорч шарласан зэрэг эвдрэл гэмтэл үүсч байгаа талаар аймгийн төрийн Аудитын газраас 2018 оны 05 сарын 31-ний өдөр, ашиглагч болох Хангай сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас 2018 оны 03 сарын 23-ны өдөр тус тус албан мэдэгдэл ирүүлсний дагуу М ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй, бүрэн засварлаж өгөөгүй байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтанд зүгшрүүлэх тохируулах хугацаа нэг жил байна” гэж заасны дагуу ашиглалтанд зүгшрүүлэх тохируулах хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зурагтөсөл зохиогч, захиалагч болон ашиглагч байгууллага тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ”, “зөрчлийг арилгаснаас хугацаа дуусгавар болсонд тооцно” гэж заасан байдаг боловч Мон Инж Эм Жи ХХК нь өнөөг болтол шаардлагатай засварын ажпыг огт хийгээгүй тул хугацаа дуусгавар болоогүй гэж үзэхээр байна. Тухайн компанитай байгуулсан гэрээний тусгай нөхцөлд заасан “гүйцэтгэсэн ажпын баталгаа болох барьцаа хөрөнгийн хэмжээ нь үнийн дүнгийн 5 хувь байх бөгөөд барилгын ажпыг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ажлын гологдол, зөрчил гараагүй нөхцөлд буцаан олгоно” гэж тусгайлан талууд тохиролцон гэрээнд гарын үсэг зурсан. Тус чанарын баталгааны мөнгө нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу гүйцэтгэгчээс хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор байршуулж буй барьцаа хөрөнгө юм. Гүйцэтгэгч байгууллага болох Мон Инж Эм Жи ХХК-д удаа дараа зөрчлийг арилгаж, 14.3-т заасан хугацааг дуусгавар болгох талаар мэдэгдэж байсан боловч захиалагч, ашиглагч байгууллагатай хамтран хугацааг дүгнэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй байгаа болно. Мөн гүйцэтгэгч компани нь барилга ашиглалтанд хүлээлгэн өгсний дараа техникийн баримт бичгийн бүрдэлтийг ашиглагч болон захиалагч байгууллагад өгөх ёстой боловч одоог хүртэл гүйцэтгэлийн баримт бичгийг өгөөгүй. Гэрээнд тусгайлан заасны дагуу “гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг ажил дууссан тухай мэдэгдэл /техникийн комиссын акт/ гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд тус хугацаанд гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн

 

хугацаагаар байршуулж захиалагчид ирүүлнэ” гэж заасны дагуу эцсийн санхүүжилтээс

  1. 000           төгрөгийн барьцаа хөрөнгийг орон нутгийн дансанд байршуулсан бөгөөд гүйцэтгэгч байгууллага болох Мон Инж Эм Жи ХХК-ийн нэхэмжилсэн 132.000.000 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Хангай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн хичээлийн байрны барилгыг ашиглалтанд оруулсан. Уг барилгыг ашиглалтанд оруулах 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 42/2017 дүгнэлтэнд 5 хүний гарын үсэг дутуу зурагдсан нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 тооттогтоол, 2017 оны 69, 172 тоот тогтоолуудаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглах, хүлээн авах дүрмийн 4.4-т “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Тэгэхээр уг барилгыг одоог хүртэл бүрэн ашиглалтанд өгөөгүй гэж ойлгож болно. Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгууд нь нэхэмжлэгчийг өөрийн хөрөнгөөр барилгын гүйцэтгэлийг хийсэн гэсэн нотлох баримт биш гэж үзэж байна. Тухайн компани аймгийн төрийн санд гүйцэтгэл гаргаж өгсөн хугацаа, тухайн дансны хуулгаар мөнгө орж ирсэн хугацааг харах юм бол санхүүжилтийг саатуулж байсан тохиолдол байхгүй нь харагдана. Барилгын тухай хуульд “барилгад засвар хийгээд гүйцэтгэгч, захиалагч, зураг төсөл зохиогч хамтарсан үзлэг хийгээд зөрчил, дутагдлыг арилгасан тохиолдолд хугацаа дуусна” гэж заасан байдаг. Уг компани нь барилгын баталгаат хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгө нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Мон Инж Эм Жи ХХК-ийн нэхэмжпээд байгаа

  1. 000           төгрөг нь эцсийн санхүүжилтын 10 хувиас 5 хувийг гэрээнд зааснаар сангийн дансанд үлдээсэн мөнгө. Барилгад 3 жилийн хугацаанд зөрчил, дутагдал гараагүй тохиолдолд тухайн мөнгийг гүйцэтгэгчид олгох ёстой. Харин одоогийн байдлаар Хангай сумын 320 хүүхдийн хичээлийн байрны хана цуурсан зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн тул нэхэмжилж байгаа мөнгийг өгөхгүй байгаа юм. Нэхэмжлэгч компанид зөрчлөө арилгахыг захиалагчийн зүгээс албан тоот болон утсаар шаардаж байсан. Гэвч тухайн компани барилгын зөрчлийг өдийг хүртэл огт арилгаагүй байна. Үүнийг арилгачихвал мөнгийг өгөхөд татгалзахгүй. Санхүүжилтын хувьд Мон Инж Эм Жи ХХК илүү санхүүжилт авч байсан уу гэхээс дутуу санхүүжилт авч байгаагүй. Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүн болгон тухайн барилгын талаар саналын хуудас бичиж өгдөг. Тухайн саналын хуудсанд бичигдсэн хийгдэх ёстой ажил, авах арга хэмжээг үзэж байж актыг баталгаажуулдаг юм. Тэгэхээр нэхэмжпэгч барилгаа ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй гэсэн үг юм. Иймд М ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас

  1. 000           төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх доорхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Засаг дарга нь М ХХК-тай 2013 оны 10 сарын 07- нд “Архангай аймгийн Хангай сумын сургуулийн 320 суудалтай хичээлийн байр, спорт

 

заалны” барилгын ажил гүйцэтгэх БУА-2013/50 дугаар гэрээ байгуулж, талууд тохиролцон уг гэрээний хугацааг сунгаж 2016 оны 04 сарын 14-нд БУА-2013/50+1 дугаар гэрээ байгуулсантай зохигч маргаагүй, гэрээнд талууд үсэг зурж, тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч М ХХК “барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтээс

  1. 000           төгрөгийг шилжүүлэхгүй манай компанийг хохироож байгаа тул Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас 132.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжпэл гаргажээ.

Уг нэхэмжпэлд гаргасан хариуцагчийн “барилгыг хүлээн авснаас хойш дусаал гоожих, дээврийн хар цаас хууларч ус нэвчсэний улмаас таазны замаск, эмульс ховхорсон, цонхноос салхи сийгэх, хананд цууралт үүсэх зэрэг эвдрэл гэмтэл үүссэн. Зөрчлийг арилгаж Барилгын тухай хуулийн 14.3-т заасан хугацааг дуусгавар болгох талаар Мон Инж Эм Жи ХХК-д мэдэгдэж байсан боловч хугацааг дүгнэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй, гүйцэтгэгч компани барилга ашиглалтанд хүлээлгэн өгсний дараа техникийн баримт бичгийн бүрдэлтийг ашиглагч болон захиалагч байгууллагад өгөх ёстой боловч одоог хүртэл гүйцэтгэлийн баримт бичгийг өгөөгүй, тус компанитай байгуулсан гэрээнд “барьцаа хөрөнгийн хэмжээ үнийн дүнгийн 5 хувь байх ба барилгын ажлыг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш 3 жилийн хугацаанд ажпын гологдол зөрчил гаргаагүй нөхцөлд буцаан олгоно гэж заасны дагуу эцсийн санхүүжилтээс

  1. 000           төгрөгийн барьцаа хөрөнгийг орон нутгийн дансанд байршуулсан тул
  1. 000           төгрөгийг гаргаж өгөх боломжгүй” гэсэн тайлбартай нэхэмжпэгчийн төлөөлөгч Г.Мөнхбаатар 2019 оны 07 сарын 08-ны өдөр танилцсан боловч уг тайлбарыг эсэргүүцсэн тайлбарыг гаргаагүй тул нэхэмжлэгчийг хариуцагчийн дээрх тайлбартай маргаагүй гэж үзнэ.

Нэхэмжпэгч нэхэмжпэлдээ "барилгыг комисс хүлээж авснаас хойш барилга ашиглалтын явцад дээврээс дусаал гоожих, цонхны жийргээс салхи сийгэх дээврээс ус нэвчсэний улмаас хана таазны замаска ховхорч шарласан зэрэг эвдрэл гарсан талаар 2018 оны 03 сард ирүүлсэн мэдэгдэл, Аудитын газраас ирүүлсэн албан тоотын дагуу дээрх гэмтлийг засаж гүйцэтгэсэн” гэж дурьдаж, дээрх доголдлыг арилгасан гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Архангай аймгийн Засаг дарга, Мон Инж Эм Жи ХХК нарын 2013 оны 10 сарын 07- нд байгуулсан гэрээний 4-т “гэрээний нийт дүн 2.798.306.479 /хоёр тэрбум долоон зуун ерэн найман сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун далан ес/ гэж, 8-д гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн баталгааг ажил дууссан тухай мэдэгдэл /техникийн комиссын акт/ гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байлгах бөгөөд тус хугацаанд гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний барилгын чанарын баталгааг хангах барьцаа хөрөнгийн баталгааг 3 жилийн хугацаагаар байршуулж захиалагчид хүргүүлэх”-ээр заасны дагуу 132.000.000 төгрөг нэхэмжпэгч байршуулсан байх ба энэ нь гүйцэтгэсэн ажлын чанарыг баталгааг хангах зорилгоор захиалагчид бариулсан барьцаа юм.

Хариуцагчийн төлөөлөгч О.Мэндсайхан М ХХК нь барилгыг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтэнд комиссын гишүүд бүгд гарын үсэг зураагүй нь барилгыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж тайлбарладаг боловч талууд уг барилгын ажил 2017 онд дуусаж одоо ашиглаж байгаа гэдэгтэй маргаагүй.

Нэхэмжлэгч М ХХК нь 132.000.000 төгрөгийг барьцаа болгон 3 жилийн хугацаагаар байршуулж барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байхад барьцааны хөрөнгийг шаардсан нэхэмжпэлийн шаардлагаа нотолж чадаагүй, мөн талуудын гэрээнд заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

М ХХК-ийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 132.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 

болгон шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817.950 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 -д зааснаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 132.000.000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх зохигчид гардуулах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.