Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 85

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Улсын яллагч Б.Мөнгөншагай, Хохирогч Б.Баяржаргал, Хохирогчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү, Шүүгдэгч У.Данаажав, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар    Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн                          215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Портог овгийн Уртнасангийн Данаажавд холбогдох эрүүгийн 201715000068 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1977 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Портог овгийн Уртнасангийн Данаажав. РД: ЙИ77062711  
Шүүгдэгч У.Данаажав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг зөрчиж согтуугаар, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн 87-54 УБД улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн автомашиныг жолоодон зүүнээс баруун тийш чиглэж явахдаа тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Алтан-Очирын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч У.Данаажав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Осол болдог өглөө би 5 дугаар ангид сурдаг хүүхдээ сум руу хүргэж өгөх гээд хоёр бага хүүхэдтэйгээ гурвууланг нь аваад явсан. Тэгээд өглөө 9 цагийн үед сум ороод аавынд ирсэн. Тэгээд 
байж байтал Алтангэрэл аавын хажуу талд байдаг худаг дээр таараад “Мотоциклийн клапан тааруулаад өгөөч”  гэхээр нь түүнийг нь тааруулж өгчихөөд байж байтал хоёр лааз пиво авч өгсөн. Би нэг лаазтай пивоноос нь хоёр аягийг уусан. Тэгсэн чинь Алтангэрэл хөдөө хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би үдээс хойш 15 цаг өнгөрч байхад Алтангэрэлийн эхнэртэй аваад, хоёр хүүхдээ суулгаад доод клонк руу очиж Алтангэрэл бензин бичүүлж хийж өгсөн. Би тухай үед ойролцоо айлд очих ажилтай байсан юм. Тэгээд колонгоос 80 бензин хийчихсэн чинь  машин жаахан пижигнээд байсан. Тэгээд зүүн тийш жаахан явж байгаад машиныхаа севчээг нь сольтол доголдох нь гайгүй болчихсон. Тэгээд харанхуй болчихлоо гээд хоёр хүүхдээ буулгачихаад хоёр хүнээ хүргэж өгье гэж бодоод буцаад нэг км хүрэхгүй явж байгаад замын эвдэрхий ороод иртэл ойччихсон. Би замын эвдэрхийг хараад тормозоо гишгиж, гар торомзоо татаж, зогсох бүхий л арга хэмжээг авсан боловч нэг л мэдэхэд ямар аргагүй замынхаа урд руу ойччихсон...” гэв.   
Хохирогч Б.Баяржаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… Манай нөхөр гурван хүүхдээ хүргэж өгөх гээд сумын төв рүү явсан байсан юм. Би хонио хариулах гэж гэртээ үлдсэн. Манай нөхөр архи дарс уудаггүй. Тамхи ч татдаггүй. 5 дугаар ангийн хүүхдээ сургуульд нь хүргэх гэж явсан. Одоо хүүхдийн маань хөл бүрэн эдгэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.  
Хохирогч Б.Баяржаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “… Би дүү Батбаярын хамт Хайрхандулаан сумын эмнэлэг дээр ирсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд хүү Д.Алтан-Очирын зүүн талын хөл нь хугарсан, ухаантай байсан. Цуг явсан бусад хүмүүс нь зүгээр байсан. У.Данаажавын унаж явсан 87-54 УБД улсын дугаартай, Соната-2 маркийн автомашин нь манай нөхөр У.Данаажавын эзэмшлийн машин байсан юм. 2016 оны 12 дугаар сард Чүлтэм гэх хүнээс өөрийн унаж байсан автомашинаар сольж авч байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар хуудас/,  
Насанд хүрээгүй хохирогч Д.Алтан-Очирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… Манай аавын машинтай Борбанди /Алтангэрэл/, Борбандийн авгай, манай аав, ажаа Анужин бид нар явж байгаад машин нь бөмбөрөөд унасан. Машин унахад харанхуй болсон байсан. Манай аав машиныг жолоодож явсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/.    Гэрч Г.Бямбадолгорын мөрдөн байцаалтын шатманд мэдүүлсэн: “… Оройн 17 цаг өнгөрч байхад Алтангэрэл Данаажав ахтай, Данаажав ахын 2 хүүхэдтэй цуг Данаажав ахын хар өнгийн суудлын автомашинтай ирсэн. Ирээд “...доод замын клонк ороод бензин аваадхъя” гэхээр нь машинд нь суугаад явсан. Тэгээд доод замын клонк руу явж бензин авсан. Машиндаа бензин авчихаар нь би хөдөө манай гэр лүү гарах гэж байна даа гэж бодтол өөр тийшээ явчихсан. Данаажав ах “...айлд оччихоод явъя” гээд байсан. Тэгээд засмал зам дээр явж байгаад машин нь явахаа болиод пижигнээд эхэлсэн. Тэгээд л аймаар хааз авснаа 2 тийшээ гуйваад байсан. Тэгээд л цаашаа юу болсныг мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь машины гадаа хэвтэж байсан…” ... Клонк дээрээс бензин хийгээд цаашаа явсан чинь машин нь пижигнээд 2 тийш нь холбилзоод байсан. Тэгээд Данаажав машинаа зогсоогоод янзлаад байсан. Тэгээд асаагаад цаашаа явсан чинь ахиад л пижигнээд байсан болохоор засмал зам руу ороод буцъя гээд засмал замаараа буцаад явсан. Засмал зам дээр гараад явахад мөн л машин нь пижигнээд байсан. Тэгээд засмал дээр явж байгаад л замын нөхөөс өнгөрөөд пижигнэхээ болиод огцом хурдлах шиг болсон. Тэгээд л цаашаа юу болсныг санахгүй байгаа юм. ...Бензин хийгээд цаашаа хөдлөхөд пижигнээд байсан юм. Засмал зам дээр ч мөн л гарсан хойноо пижигнээд 2 тийшээ гуйваад байсан. ... Би хойд талын суудал дээр сууж байсан болохоор хамгаалах бүс зүүгээгүй. Миний хажууд Данаажавын охин Анужин, хүү Алтан-Очир нар нь мөн хамгаалах бүс зүүгээгүй сууж явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,   
Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… У.Данаажав машин аа жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, манай эхнэр Бямбадолгор арын суудал дээр Данаажав ахын 2 хүүхдийн хамт суугаад явцгаасан. Тэгээд сумын колонкоос 3 орчим километр яваад машин нь пижигнээд байсан. Тэгэхлээр 
нь буцаад сумын төв рүү явахаар болоод эргээд 1 километр орчим зайд яваад машин нь замынхаа зүүн тал руу өнхөрчихсөн. ...Д.Алтан-Очир нь машины хойд талд шидэгдчихсэн байсан. ... У.Данаажав ахын аавынх нь гадна мотоциклийн клапан тааруулж байхдаа У.Данаажав ах бид хоёр нэг нэг лааз лимонтой пиво уусан. ... Засмал замаараа буцаад сумын төв рүү явахад мөн л машин нь пижигнээд оволзоод байсан. Тэгэхээр нь би У.Данаажав ахад “Данаажав ах аа юу болоод байгаа юм бэ” гэхэд Данаажав ах “зогсооно оо зогсооно, зүгээр” гээд байсан. Тэгээд л цаашаа юу болсныг мэдэхгүй сайн санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,   
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай: “… Д.Алтан-Очирын биед зүүн дунд чөмөгний бяцарсан, бүрэн зөрсөн сэлтэрхийтэй хугарал, зүүн гуя өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуяны хэсгийн мэс заслын хагалгааны дараах байдал, зүүн шанаа хацрын зулгаралт, зүүн хацрын мэс заслын оёдолтой шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/.  
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2559 дугаартай: “… Шинжилгээнд ирүүлсэн “Данаажав 40н эр” гэж хаягласан цусанд 1.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /ххийн 83 дугаар хуудас/.   
Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай: “... 87-54 УБД улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн автомашин жолоодож явсан У.Данаажав нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 87-54 УБД улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн автомашин жолоодож явсан У.Данаажав нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт “... Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” Мөн сэжигтэн У.Данаажав, гэрч Ц.Алтангэрэл, гэрч   Г.Бямбадолгор нарын мэдүүлэгт, Г.Бямбадолгор, У.Данаажав, Д.Алтан-Очир нар нь   авто машинаас шидэгдэн автомашины гадаа хэвтэж байсан гэсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.3.б дахь заалт “... Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...”  гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явсан баина. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ослын актны Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт үндэслэлгүй, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а заалт нь үндэслэлтэй байна. Жолооч Уртнасан овогтой Данаажав нь 088889 дугаартай “В” ангилалын хүчинтэй жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Зам тээврийн осол гарсан шалтгаан нь 87-54 УБД улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн автомашин жолоодож явсан У.Данаажав нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.7а заалт “... Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн учраас гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 93 дугаар хуудас/,   
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 410 дугаар хуудас/, 
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1112 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-18 дугаар хуудас/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем зураг /хх-ийн 86-87 дугаар хуудас хуудас/. Шүүгдэгч У.Данаажавын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 99-100, 110-117, 125-126 дугаар хуудас/, Шүүгдэгч У.Данаажавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/, Шүүгдэгч У.Данаажавыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 105-106, 108 дугаар хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч У.Данаажав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2.3.Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; гэсэн заалтуудыг зөрчиж согтуугаар, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэн 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хот хоорондын хатуу хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн 87-54 УБД улсын дугаартай Хьюндай Соната-2 маркийн автомашиныг жолоодон зүүнээс баруун тийш чиглэж явахдаа тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Алтан-Очирын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Хохирогч Б.Баяржаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “…” мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Баяржаргалын “… Намайг эмнэлэг дээр ирэхэд хүү Д.Алтан-Очирын зүүн талын хөл нь хугарсан, ухаантай байсан. Цуг явсан бусад хүмүүс нь зүгээр байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32/, насанд хүрээгүй хохирогч Д.Алтан-Очирын “… Манай аавын машинтай Борбанди /Алтангэрэл/, Борбандийн авгай, манай аав, ажаа Анужин бид нар явж байгаад машин нь бөмбөрөөд унасан. Машин унахад харанхуй болсон байсан. Манай аав машиныг жолоодож явсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Г.Бямбадолгорын “… У.Данаажав ах “...айлд оччихоод явъя” гээд байсан. Тэгээд засмал зам дээр явж байгаад машин нь явахаа болиод пижигнээд эхэлсэн. Тэгээд л аймаар хааз авснаа 2 тийшээ гуйваад байсан. Тэгээд л цаашаа юу болсныг мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь машины гадаа хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-51/, гэрч Ц.Алтангэрэлийн “… У.Данаажав машинаа жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, манай эхнэр Бямбадолгор арын суудал дээр Данаажав ахын 2 хүүхдийн хамт суугаад явцгаасан. Тэгээд сумын клонкоос 3 орчим километр яваад машин нь пижигнээд байсан. Тэгэхлээр нь буцаад сумын төв рүү явахаар болоод эргээд 1 километр орчим зайд яваад машин нь замынхаа зүүн тал руу өнхөрчихсөн. ...Д.АлтанОчир нь машины хойд талд шидэгдчихсэн байсан. ... У.Данаажав ахын аавынх нь гадна мотоциклийн клапан тааруулж байхдаа У.Данаажав ах бид хоёр нэг нэг лааз лимонтой пиво уусан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт /хх-ийн 60/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2559 дугаартай дүгнэлт /хх-ийн 83/. Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 93/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 01/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн 
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-18/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем зураг /хх-ийн 8687/, шүүгдэгч У.Данаажавын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.   
Шүүгдэгч У.Данаажавд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.   Шүүгдэгч У.Данаажав нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 109/, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2559 дугаартай дүгнэлт /хх-ийн 83/, гэрч Ц.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 55-56/  зэргээр тус тус тогтоогдож байна.  
Шүүгдэгч У.Данаажав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.  
Шүүгдэгч У.Данаажав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.  
Харин хэрэгт хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Д.Алтан-Очирын зүүн дунд чөмөгний хугарлыг харуулсан рентген зураг 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй хохирогчид буцаан олгож шийдвэрлэв.  
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 291 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч У.Данаажавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Данаажавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон       ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Портог овгийн Уртнасангийн Данаажавыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Портог овгийн Уртнасангийн Данаажавыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч У.Данаажавд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  
4. Шүүгдэгч У.Данаажав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч У.Данаажавд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.   
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй, хэрэгт хураагдаж ирсэн насанд хүрээгүй хохирогч Д.Алтан-Очирын зүүн дунд чөмөгний хугарлыг харуулсан рентген зураг 2 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.  
7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч У.Данаажавд оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 1 сарын  хугацаагаар хянан харгалзсугай.  
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч У.Данаажавын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч У.Данаажавд мэдэгдсүгэй.  
 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Данаажавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Данаажавд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР