Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Р.А,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Э-н Э-ад холбогдох эрүүгийн 2417001770015 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ** төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигтлалтын инженер мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл, Г** аймгийн С** сумын ** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н Э /РД: **/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Э.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймаг Баянтал сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 500/161 дугаартай тэмдэгтийн орчим иргэн Т.О-н эзэмшлийн 74-05 ДГС улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.2. Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 42-93 ХЭА улсын дугаартай Тоёота-Фиелдер загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, улмаар иргэн Д.Б, Б.М, Ч.С, П.О нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 500/161 дугаартай тэмдэгтийн орчим иргэн Т.О-н эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 74-05 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.2. “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёота-Фиелдер маркийн 42-93 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган, улмаар хохирогч Д.Б, Б.М, Ч.С, П.О нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/,

2. Хохирогч П.О-ийн “...2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутаг руу орж ирээд явж байхад хажуугаар том оврын ачааны автомашин зөрж өнгөрсөн бөгөөд тэр үед өөдөөс урсгал сөрөөд нэг цагаан өнгийн Приус машин их хурдтай гараад ирсэн. Тэрийг нь хараад манай жолооч баруун гар тал руугаа дараад замын хөвөө хэсэг рүү гараад зогсох гэсэн чинь тухайн машин маш хурдтай ирээд манай машиныг миний сууж байсан талаар мөргөөд замын баруун тал руугаа 2-3 удаа өнхрөөд зүүн хойд зүгт хараад зогссон... ...маргааш нь Гэмтэл сого судлалбн төвд ирж үзүүлээд уушиг няцралттай, хавирга хугарсан, цээжний хөндийд цус хурсан байна гээд 15 хоног эмчилгээ хийлгээд гарсан...

...Би ажилгүй байсан хугацааны болон эмчилгээний зардалын баримт 8431075 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Миний хохиролыг бүрэн барагдуулсан байгаа тул одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол байхгүй шүүх хуралд оролцохгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19, 21 дүгээр хуудас/,

3. Хохирогч Б.М-гийн “...Говьсүмбэр аймгийн нутаг руу орж ирээд явж байхад хажуугаар том оврын ачааны автомашин зөрж өнгөрсөн бөгөөд тэр үед өөдөөс урсгал сөрөөд нэг цагаан өнгийн Приус машин их хурдтай гараад ирсэн. Тэрийг нь хараад манай жолооч баруун тал руугаа дараад замын хөвөө хэсэг рүү гараад зогсох гэсэн чинь тухайн машин маш хурдтай ирээд манай машиныг өөдөөс мөргөөд баруун тал руугаа 2-3 удаа өнхрөөд зүүн хойд зүгт хараад зогссон. Жолооч Б намайг машинаас татаж гаргасан. Би сууж чадахгүй байсан тул хажуугаар хэвтүүлсэн... ...Маргааш нь Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлагатай гээд Гэмтэл согог судлалын төвд ирж үзүүлээд аарцаг сүүжний хугаралттай, нуруу бас гэмтэлтэй байна хэвтрийн дэлэм сахиж гэртээ хэвт гэж хэлээд гэртээ ирээд 1 сар гаран гам бариад хэвтсэн...

...Би ажилгүй байсан хугацааны болон эмчилгээний зардалын баримт 5208350 төгрөгийн баримт гаргаж өгсөн байгаа. Миний хохиролыг бүрэн барагдуулсан байгаа тул одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол байхгүй шүүх хуралд оролцохгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25, 27 дугаар хуудас/,

4. Хохирогч Д.Б-ын “Би - Бор-Өндөр чиглэлд хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг ажил хийдэг бөгөөд 2005 оноос хойш таксинд явж байгаа. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  хотоос Бор-Өндөр сум руу явах хүмүүсээ цуглуулаад 13 цагийн үед хөдөлсөн... ...15 цагийн үед Говьсүмбэр аймгийн нутаг руу орж ирээд явж байхад миний хажуугаар том машин өнгөрөөд явсан бөгөөд тэрний араас цагаан өнгийн Приус-30 маркийн автомашин урсгал сөрөөд миний өөдөөс чиглээд яваад байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаад машинаа баруун гар тийш дараад засмал замын хажуугийн хөвөө буюу шороон хэсэг рүү гараад явсан. Тэгсэн чинь тухайн Приус-30 маркийн автомашин маш хурдтайгаар ирээд миний машины зүүн тал хэсгээр мөргөөд машины салхины шил хагараад надад юм харагдаагүй. Нэг мэдсэн чинь зүүн хойд зүгт харсан зогсож байсан...

...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь надад 24500000 төгрөгөөр миний унаж хэрэглэж байсан шиг машин авч өгсөн. Мөн миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Миний биеийн байдал сайн байгаа. Би шүүх хуралд оролцох шаардлага байхгүй хуулийн хүрээнд асуудал нь шийдэгдэх байхаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31, 33 дугаар хуудас/,

5. Хохирогч Ч.С-ийн “2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хотоос Бор-Өндөр сум руу явах ажилтай болоод өдөр 12 цагийн үед хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр явах унаанд суусан. Тухайн машины дугаарыг бол мэдэхгүй байна. Саарал өнгийн Фиелдер маркийн машин байсан. Жолооч настайвтар эрэгтэй хүн байсан. Миний суусан машинд жолоочийн хажуу талд нэг эгч суугаад арын суудал дээр надаас гадна эрэгтэй, эмэгтэй 2 хүн суусан байсан. Би хотоос хөдлөөд унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь машин аваарт орчихсон. Би гадаа машины дугуй түшээд сууж байсан...

...Надад гаргаж өгөх баримт байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан байгаа тул одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37, 39 дүгээр хуудас/,

6. Иргэний нэхэмжлэгч Г.Ц-н “...О, М, Б, С нар нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 6 082 823 төгрөгийн зарцуулсан байна. Тус төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Д.Б-ын биед дэлүүний няцрал, урагдалт, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн доод хананы голомтот няцрал, сэмжний голомтот няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушигны няцрал, баруун талын 5,6,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралдалт, цээжний баруун талаар тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дэлүүний няцрал, урагдалт, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн доод хананы голомтот няцрал, цээжний баруун хөндий дэх хий, цус хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

- Цээжний баруун талын 5,6,7-р хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Цээжний баруун талаар тархмал зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Ж гэжээ. /1 дүгээр хх-ийн 53-55 дүгээр хуудас/,

8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Б.М-гийн биед ууц ясны /S1/ зүүн баганын урд гадаргуугаас хажуугийн гадаргуу руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын сүүжний тогооны урд багана хэсгийн хугарал, бүсэлхийн L4, L5 нугаламын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Ууц ясны /S1/ зүүн баганын урд гадаргуугаас хажуугийн гадаргуу руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Зүүн талын сүүжний тогооны урд багана хэсгийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

- Бүсэлхийн L4, L5 нугаламын мөгөөрсөн цагирагийн урагдал, тархи доргилт, цээжний зүүн талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

 - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Ж гэжээ. /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/,

9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Ч.С-ийн биед баруун дух, зулайн ясны цөмөрсөн, суурь ясны их далавчнаас дух яс руу үргэлжилсэн шагаман, баруун хацар ясны нум, нүдний ухархайн гадна хананы хугарал, зулайн хуйханд цус хуралт, тархины баруун дух, хатуу хальсан дээрх цус хураа, баруун чамархайн хатуу хальсан дээрх бага хэмжээний цус хуралт, баруун чихний дэлбэнгийн тасрал, хоёр зулай, баруун дух, хөмсөг, нүдний зовхи няцарсан шарх, зүүн өвдөгт хууларсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт, уруулд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

- Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

- Нэг шүдний дэлбэнгийн тасрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Б гэжээ. /1 дүгээр хх-ийн 100-103 дугаар хуудас/,

10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- П.О-ийн биед зүүн 5 дугаар хавирганы далд хугарал, цээжний хөндий дэх шингэн хуралдалт, цээж, хэвлий, зүүн ташаа, гуя, тахим, шилбэ, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Б гэжээ. /1 дүгээр хх-ийн 107-110 дугаар хуудас/,

11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Шинжилгээнд “Э.Э 40н эр” гэж хаяглан ирүүлсэн “А64450893” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Н гэжээ. /1 дүгээр хх-ийн 115-117 дугаар хуудас/,

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Шинжилгээнд “Б” гэж хаяглан ирүүлсэн “А64450075” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан: Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Н гэжээ. /1 дүгээр хх-ийн 120-122 дугаар хуудас/,

13. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 006/2025 дугаартай Мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:

 - Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2. "Зам тээврийн осол” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал” гэж заасан учир уг үйлдэл нь зам тээврийн осол мөн байна.

- 4293 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.

- 7405 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.2. “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

- Уг осолд зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

- 7405 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.”, 13.2. “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

Мөрдөгчийн магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.М гэжээ. /1 дүгээр хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээх хх-ийн 8-15 дугаар хуудас/,

15. Онцгой үнэлгээ ХХК-ийн 241229007 дугаартай авто машин үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 152-157 дугаар хуудас/,

16. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/09 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дүгээр хх-ийн 214-218 дугаар хуудас/,

17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимэтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 44, 175, 178 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч П.О, Б.М, Д.Б,  Ч.С, иргэний нэхэмжлэгч Г.Ц нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 103, 104 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 006/2025 дугаартай Мөрдөгчийн магадлагаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Онцгой үнэлгээ ХХК-ийн 241229007 дугаартай авто машин үнэлгээний тайлан, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/09 дугаартай албан бичиг, түүний хавсралт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимэтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Э нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч Э.Э-ад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Э.Э-ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Этай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч П.О, Б.М, Д.Б, Ч.С нарын эрүүл мэндэд тус тус хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч П.От 8 000 000 төгрөг, Б.Мд 7 300 000 төгрөг, Ч.Сид 17500000 төгрөг, хохирогч Д.Бт 33 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Э нь хохирогч нарт төлөх гэм хорын төлбөргүй байна.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул хохирогч П.О, Б.М, Д.Б, Ч.С нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох нийт 6 082 823 төгрөгийг шүүгдэгч Э.Э-аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэр жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Э.Э нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч Э.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Э-ад оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:                                   

1. Шүүгдэгч Б овогт Э-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 6. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.О, Б.М, Д.Б, Ч.С  нарт төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-аас 6 082 823 /зургаан сая наян хоёр мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

  8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ