| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/0171/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
2025 03 19 2025/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Учрал,
улсын яллагч: Н.Халиунаа,
шүүгдэгч: **********, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **********д холбогдох эрүүгийн *************** тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
**********/регистрийн дугаар: *************/,
Монгол улсын иргэн, **************-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Тайж барилгын материалын дэлгүүрт худалдагч хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ************ тоотод оршин суух хаягтай, урьд
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 294 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р зүйлийг журамлан тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Нуур 1 дүгээр гудамжны 106 тоот гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эцэг **********гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь "дух, баруун хацарт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ********** нь 2025 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө *******,******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр **********тай "чи яахаараа ажлын байран дээр архи уудаг юм бэ" гэж шалтаглан маргалдан зодож түүний биед баруун нүдний зовхи, дээд уруул, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, дал нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
-Хохирогч **********гийн нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ засвар хийж байгаад оройн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн **********тоотод байх гэртээ ирсэн бөгөөд тэр үед гэрт манай 15 настай хүү **********, 7 настай хүү **********, 3 настай хүү ********** нар байсан бөгөөд нөхөр ********** ажлаасаа ирээгүй байсан. Тэгээд би гэртээ ирэнгүүтээ шууд унтаад өгсөн бөгөөд би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цаг өнгөрч байх үед сэрсэн. Намайг сэрэх үед манай нөхөр ********** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан бөгөөд бага 2 хүүхэд маань унтчихсан байсан. Тэгээд намайг сэрэх үед ********** надад хандаад "чи яахаараа ажлын байран дээрээ архи уудаг юм бэ, ажлынхан чинь уугаагүй байхад чи ганцаараа уучихсан байна" гэхээр нь би урдаас нь "тааруулаад уучихсан байхад Чи яахаараа дандаа нэгнийгээ ингэдэг юм" гээд маргаан гарсан. Тэгтэл ********** газарт сууж байснаа босож ирээд миний зүүн гарын шуу хэсэгт модон сандлаар цохиод, үснээс зулгааж газар чирээд, нүд рүү гараараа цохисон. Тэр үед би цагдаа дуудъя гэсэн чинь миний гар утсыг ********** булаагаад авсан. ********** бид 2 шөнийн 02 цагаас 07 цаг хүртэл хэрэлдэж суусан. Манай том хүү ********** бид хоёрыг хэрэлдэж эхлэнгүүт гэрээсээ гараад явчихсан бөгөөд ********** надтай хэрэлдэж байх үедээ 7 настай **********г сэрээгээд "ээждээ дургүй, эмээдээ дургүй гэж хэл, манай ээж банзал гэж хэл" гэх мэт зааж хэлүүлээд өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд байсан. Тэгээд ********** өглөө 10 цагийн үед ажилдаа явсан хойгуур би нагац эгчийндээ очоод ГССҮТ-д очиж үзүүлээд одоо цагдаагийн байгуулагд хандаж байна. Тэр өдөр миний баруун нүд хөхөрч хавдсан, толгой хавдсан ба одоо толгой хөшиж өвдөөд байгаа, зүүн зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн, мөн нуруунд хөхөрч цус хурсан байгаа., ... Тухайн өдөр миний биед учирсан гэмтэлтийг манай ********** намайг сандлаар болон гараараа цохиж, үснээс зулгааж газарт чирч учруулсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Мөн нөхөр ********** согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. **********гийн хажууд 0,5 литрийн хэмжээтэй ногоон экс архины шил хэвтэж байсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан миний биед учирсан гэмтлийг манай нөхөр ********** 2025 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө миний биед учруулсан., ... Би уг гэмт хэргийн улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж зөвлөгөө авсан, мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Өөр эмнэлэгт үзүүлээгүй. Мөн би эм худалдан авч хэрэглээгүй бөгөөд надад хэрэгт гарган өгөх эмчилгээний баримт бичиг болон эм, бусад зүйл худалдан авсан баримт байхгүй. Надад энэ хэргийн улмаас эдийн засаг талаас ямар нэгэн хохирол учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд нөхөр ********** бид хоёрын хоорондын харилцаа хэвийн байгаа ба одоо хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 14 дэх тал/,
-насанд хүрээгүй гэрч Д.**********гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр өвлийн амралт эхэлсэн байсан тул гэртээ байсан. Тухайн өдөр аав, ээж 2 хоёулаа ажилдаа явсан бөгөөд ээж ажлаасаа буруулж ирсэн. Ээж тэр өдөр гэртээ согтуу ирсэн ба манай ах ********** ээжийг ажлаас нь авч ирсэн. Манай ээж эмнэлэгт ажилладаг. Ээж гэртээ ирэнгүүтээ унтаад өгсөн. Тэгээд байж байтал аав гаднаас орж ирсэн бөгөөд гартаа архи барьчихсан орж ирсэн. Тэгээд аав авчирсан архиа ганцаараа уусан бөгөөд жижигхэн шилтэй архи байсан. Аав архи уух үед манай гэрт ээж болон ах, дүү 2 маань мөн ээжийн дүү ********** ах нар байсан. Аав архи ууж байх үед ээж сэрсэн ба ээжийг сэрэх үед аав ээжийг архи уулаа гээд загнаад тэр 2 хоорондоо маргалдсан. Тэр үед манай ах ********** ********** ахтай хамт гараад явчихсан. ********** ах, ********** ах 2 гарсны дараа ч аав ээж хоёр маргалдаад байсан бөгөөд аав ээжийг хэвтэж байх үед нь нуруу нь өшиглөөд, үснээс нь зулгаасан, мөн хацар руу нь алгадсан. Тэгээд ээж гараад явчихсан ба аав байшингийнхаа үүдний амбаарт байхдаа ногоон өнгийн хогийн шүүрээр ээжийн гар руу цохиж байсан ба би цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Би буцаад орондоо орсон. Аав, ээж 2 гадаа удалгүй ороод ирсэн бөгөөд аав эхэлж орж ирээд дараа нь ээж орж ирсэн. Тэгээд би унтаад өгсөн бөгөөд өөр зүйл мэдэхгүй байна Ээж, аав 2 гаднаас орж ирэхэд ээжийн нэг нүд нь хөхөрсөн, бас хамраас нь цус гарсан байсан ба аавын бие зүгээр байсан. Би тэр үед том өрөөндөө унтах гээд хэвтэж байсан., ... Тэр өдөр аав маань ээжийг модон сандлаар цохиогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
-Насанд хүрээгүй гэрч Д.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сурагчдын өвлийн амралт эхэлсэн байсан тул 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн **********тоот гэртээ 2 дүүтэйгээ амарч байсан. Тухайн өдөр аав, ээж 2 ажилдаа явсан бөгөөд аав гэрийн ойролцоо байдаг барилгын материалын дэлгүүрт ажилладаг харин ээж маань *******ны өрхийн эмнэлэгт ажилладаг. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн оройн 19 цагийн үед ээж рүү залгахад утас нь холбогдохгүй байхаар нь би ээжийн ажил дээр очиход ээж ажлынхантайгаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би ээжийг аваад гэртээ ирсэн ба ээж гэртээ ирэнгүүтээ унтаад өгсөн. Тухайн өдөр аав 20 цаг өнгөрөө ирсэн ба гэртээ удалгүй буцаж гараад дэлгүүрээс нэг шил архи авчирсан байсан ба тухайн архиа байшингийн том өрөөнд уусан. Би байшингийнхаа жижиг өрөөнд ********** ахтай хамт байдаг. Харин 2 дүү маань том өрөөнд аав, ээж хоёртой хамт унтдаг. Аав архи ууж байх үед ********** ах аавтай хамт сууж байсан ба аав чанга чанга дуугараад ээж сэрсэн. ********** ах тэр өдөр гэрт амарч байгаад хуралтай боллоо гээд ажилдаа явсан ба аавын дараа гэрт орж ирсэн. Тэгээд аав ээжийг сэрэх үед "Чи яагаад ажил дээрээ архи уусан юм бэ" гэж байгаа сонсогдсон ба ээж өөдөөс нь маргалдаад аавын уурыг улам хүргэсэн. Тэр өдөр аав, ээж хоёр хоорондоо юу гэж ярьж маргалдаж байсныг санахгүй байна. Тэр үед ээж гэрээс гараад явчихсан ба аав, ********** ах аавд хандаад "Одоо хэрүүл маргаанаа болиоч дээ" гээд хэлэхэд аав 4 уурлаад ********** ах руу хашаанд байсан мод аваад далайсан ба ********** ах бид 2 хашаанаас гараад зугтсан. Тэр үед 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн үед гэртээ харьсан ба гэртээ харих гээд явж байхдаа ээжтэй Баянхошууны 15 дугаар гудамжинд таарахад ээжийн нэг явж хавдаад хөхөрсөн байсан ба Баасанжав эгчийнд очъё гэхээр нь би явахгүй гээд аавтай хамт гэртээ үлдсэн. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрт шилжих шөнө аав ээжийг хэрхэн зодсон талаар би огт мэдэхгүй. Би тэр үед нь ********** ахтай хамт Баасанжав эгчийн гэрт очсон байсан. ********** ах аавын архинаас хувааж уугаагүй эрүүл байсан......2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөрт шилжих шөнө аав маань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд дунд зэргийн согтолттой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
-гэрч Т.**********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сараас өөрийн хамаатны эгч **********гийн *******, Баянхошууны **********тоотод байх гэрт нь амьдарч байгаа. Би 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тараад оройн 21 цагийн үед дээрх тоотод ирэхэд хүргэн ах **********, эгч ********** нар 3 хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд ********** ах болон ********** эгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байж байсан. ********** ах ********** эгчтэй хэрэлдээд байж байсан ба намайг байн байн нөгөө өрөөнөөс дуудаад "танай эгч айлын эхнэр шиг байхгүй байна, миний дүү эгчдээ хэл л дээ" гээд хэлэхээр нь би ********** ахын хажууд очиж суусан. Эгч, ********** ах 2 ямар асуудлаас болж маргалдсаныг мэдэхгүй байгаа ба намайг байн байн дуудаад хоорондоо маргалдаад байхаар нь би ********** ахын том хүү **********ийг дагуулж гараад өөрийн эмээ Баасанжавын гэрт очсон. Намайг тухайн өдөр *******, Баянхошууны **********тоотоос гарах үед ********** ах, ********** эгч 2 гэртээ маргалдаад үлдсэн бөгөөд түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Тэгээд би 3,4 хоногийн дараа ********** ахын гэрт очиход ********** эгчийн баруун нүд хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
-Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч **********ын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2407дугаартай:
“...1. **********гийн биед баруун нүдний зовхи, дээд уруул, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр бугалга, баруун сарвуу, зүүн шуу, дал нуруу, баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нарын мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч **********гийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр манай том хүү ээж рүүгээ залгахад утсаа авахгүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ утсаа авдаггүй, тэгээд ээж утсаа авахгүй байна, ажил дээр нь очоод авчих гэж хэлсэн. Манай ажил 20 цагт тардаг бөгөөд тараад гэртээ ирэхэд том хүү ээжийгээ аваад ирчихсэн байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэртээ ороод эмнэлгийн байгууллагад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм уу, гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бухимдаад гэрээсээ гараад архи согтууруулах ундааны зүйл дэлгүүрээс авч хэрэглэсэн. Тэгээд гэртээ ирээд ********** хэрүүл маргаан хийгээд байсан тул нэг мэдэхэд барьцалдаад авчихсан байсан. Би нүүр рүү нь нэг удаа алгадаад, ногоон шүүрний модон ишээр 2 гарынх нь шуу хэсэг рүү нэг удаа цохисон..” гэж /хавтаст хэргийн 99-100 дахь тал/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч **********ын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2407дугаартай дүгнэлтээр хохирогч **********гийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ********** нь хохирогч **********г гараараа нэг удаа цохиж, зүүн гарын шуу хэсэгт нь модон сандлаар цохисон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд **********гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй бөгөөд прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байх тул уг зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд уг хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ********** нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж нэхэмжлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хавтаст хэргийн 14 дэх тал/, авагдсан тул шүүгдэгч ********** нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч ********** нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч **********г гэм буруутай тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч **********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч **********гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасаж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж шийтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай..
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********г 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********г “Сонгинохайрхан” дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА