Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

 

 

 

 

 

 

 

2025           02            06                                            2025/ШЦТ/58
  

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч  М.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ж.О нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Б нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч Г.Б“наадам бусниуллаа” гэх шалтгаанаар маргалдаж баруун шанаа, чих хэсэгт нь гараараа цохиж, баруун хөл рүү нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр эрүүл мэндийн төвд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө хохирогч Н.Цы найзыг зодсон гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зүүн гуя руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ж.О нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч У.Атухайн тохиолдолд үүссэн маргаанаас түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

шүүгдэгч М.Б

...У.А бол миний найз. 2024 оны 05 дугаар сарын 03-нд энэ хүнтэй орой Улаанбаатар хот явж байсан. Манай найз залгаад найз нь хүнд зодуулчихлаа. Чи найзыгаа ирээд авчих гэж хэлсэн. Би Өндөр-Довын постны ойролцоо явж байсан учраас Од супер маркетын урдаас У.Аыг авсан. Тэгээд манай найз хүнд зодуулсан хоёулаа очиж уулзаж гээд Н.Цы гэрт нь очсон. Тухайн үед Н.Цбайгаагүй. Манай найз таталт өгөөд 103 дугаарт залгаад эмнэлэг ирсэн. Тэнд байж байгаад орой 9-10 цагийн үед байхаа цагийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед 3 хүн ирсэн. Ж.О, Н.Ц, бүдүүн, тарган ах. Ирээд юунаас болж маргалдсан бэ гэхээр байрны асуудлаас болж хоорондоо маргалдаж, Н.Цнамайг зогсож байхад алгадаад мөргөхөөр нь би өөдөөс нь биеэ хамгаалаад жийсэн. Тэрнээс биш өөр зүйл болоогүй.

2024 оны 07 дугаар сард аймгийн Зуун жилийн наадам болсон. Гурвын даваа дээр би н.Өби барилдсан. Намайг н.Өт мөнгө өгч, н.Өыг хэвтүүлсэн гэх шалтгаанаар бид нар наадмаар маргалдсан. Г.Б нь миний ах н.М.Бцэрэнг зогсож байхад нь араас нь эрүү тус газарт нь шаагаад унагаасан. Би ахыгаа бодоод цохисон. Би зүүн талын чихийг цохисон. Баруун талыг цохиогүй. Тухайн бичлэг фейсбүүкт тавигдсан. Г.Баас болоод би барилдах эрхээ 2 жилээр хасуулаад, аймагтаа нэр хүндгүй болсон... гэж,

 

Шүүгдэгч Ж.О

...2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Н.Ц, н.Эбид нар Улаанбаатар хот явж байсан. У.А гэх хүн зам дээр согтуу гарч ирээд машины урдуур янз бүр болоод байхаар нь жолоочтой бага зэрэг маргалдсан. Тэгээд ийм зүйл болсон. У.А Улаанбаатар хотод байхад утсаар ярьсан. Тэгээд хотоос эмнэлэг дээр ирж уулзсан... гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Бгийн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Төв аймгийн Баянцагаан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч Г.Б“наадам бусниуллаа” гэх шалтгаанаар маргалдаж баруун шанаа, чих хэсэгт нь гараараа цохиж, баруун хөл рүү нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр эрүүл мэндийн төвд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө хохирогч Н.Цы найзыг зодсон гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зүүн гуя руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.О нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч У.Атухайн тохиолдолд үүссэн маргаанаас түүний нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтуудыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2 тал/,

Цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8 тал/,

Хохирогч Г.Бын “...Би тухайн үед Баянцагаан сумын 100 жилийн ойн баярд бөх зохион байгуулах комисс зохион байгуулж, мөн барилдаанд оролцож байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бөх барилдаж байсан М.Бцэнд, М.Б нар барилдаж байсан бөхчүүдэд мөнгө өгч баяр наадам бусниулаад байсан ба маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед Баянцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд бөхийн барилдаан болж байхад би талбайн урд талын майханд М.Б, М.Бцэнд бөхийн оноолт хийдэг гишүүд дээр очоод "хуучин оноолтоороо барилдана" гээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгэхээр нь би М.Б, М.Бцэнд нар дээр очоод "Ингэж наадам бусниулж болохгүй, оноолтынхоо дагуу барилдаанаа үргэлжлүүлье" гэж эвээр хэлэхэд М.Бцэнд гэх бөх “Чамд хамаагүй писда минь” гээд миний цээж хэсэг рүү баруун гараа атгаж байгаа 1 удаа цохиод цааш хараад бөхийн гишүүдтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би М.Бцэндийг цааш харж байхад нь баруун шанаа хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон. Цохиод би цааш буцаад алхаж миний араас баруун шанаа хэсэгт М.Бцэндийн үеэл М.Б гараараа нэг удаа цохисон. Цохисных нь дараа би цааш алхаж байтал М.Б миний хойноос гараараа миний баруун чих хэсэгрүү 1 удаа цохисон. Цохисны дараа би сандлан дээр сууж байсан хүн давж унасан. Тэгээд босоод иртэл М.Б миний баруун хөлрүү өшиглөсөн. Үүний дараа би цаашаа зугтааж байтал нэг танихгүй хүн ирээд М.Бг болиулсан. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэний “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч М.Б нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд иргэн Г.Бын биед халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.800 төгрөгний зардал гарсан болох нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 23/82 дугаартай Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Бгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22 тал/,

Гэрч М.Бцэндийн “...Би 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн бөх барилдаанаар зодоглох гэж ирсэн бөгөөд миний араас мөн зодоглох гээд ихэр болох М.Б ирсэн. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянцагаан сумын наадмын талбайд бөхийн барилдаан эхэлсэн ба 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед бөхийн барилдаан эхлэсэн бөгөөд М.Б бид 2 цол амжилт эрэмбийн дагуу барилдах ёстой байвч тухайн үед барилдаж байсан Б, М нар барилдуулаагүй, өөрсдийн дураар эрэмбийг өөрчилж 4-н давааг явуулсан. Тэгэхээр нь М.Б бид 2 12 цагийн үед наадмын талбайн ертөнцийн зүгээр урд талд байсан бөхийн комиссын гишүүд дээр очоод санал гомдлоо хэлэхэд бөхийн комиссын хүмүүс бид нар мэдэхгүй М ингэ гэсэн гэж байсан. Тэгхээр нь би “Дүрмийн дагуу барилдмаар байна” гэж хэлж байхад Б над дээр ирээд “Писда минь энд дүрэм журам гэж юу байдаг юм, бид нар сумандаа барилдаж байна” гээд бид 2 маргалдсан. Маргалдаж байтал Б намайг "Зайл" гээд гараараа миний цээж хэсэгрүү түлхсэн. Тэгхээр нь би зөрүүлээд Быг түлхээд эргэж хараад бөхийн комиссын хүмүүстэй ярилцаж байхад Б миний толгойн баруу хэсэгт гараараа 1 удаа цохисон. Цохисны дараа би манараад хариу үйлдэл хийж чадаагүй зогсож байсан. Үүний дараа М.Б намайг өмөөрөөд Бмаргалдаж байгаа харагдсан бөгөөд би тэр 2-г сайн харж чадаагүй би толгойндоо цохиулаад манарсан байсан. Тэгээд нэг харсан М.Б, Б 2 майханы баруун талд хоорондоо ноцолдсон байдалтай маргалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24 тал/,

Гэрч М.Бгийн “...Би Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн сумын заан цолтой бөх байгаа юм. 2024 онд манай Төв аймгийн Баянцагаан сумын түүхт 100 жилийн ой тохиож 2024 оны 07 сарын 19-ний өдөр эхэлж би ихэр ах болох М.Бцэндийн хамт Баянцагаан сумын 100 жилийн ойд зодоглосон. 2024 оны 07 сарын 20-ны өдөр хүчит бөхийн барилдааны 4-ийн даваа эхлэх гэж байхад наадмын бөхийн оноолт зөрсөн байсан. Тэгэхээр нь М.Бцэнд бид хоёр наадмын бөхийн оноолт хийж байсан М дээр очоод оноолт зөрүүлсэн байна та яагаад оноолт зөрүүлж байгаа юм бэ гэхэд манай суманд миний дүрмээр барилдана барилдаж чадахгүй бол залцгаа гэж хэлсэн. 4-ийн даваа эхлэх гэж байхад Монголын үндэсний бөхийн холбооноос оноолтыг дүрмийн дагуу хийж барилдуул гэсэн чиглэл өгөөд 4-ийн даваа эхлэх гэж байхад манай ах М.Бцэндийг зогсож байхад аймгийн начин Б араас нь ирээд шанаа руу нь цохиод авсан тэгэхээр нь би ахыгаа өмөөрөөд Быг цохих гэтэл гар зөрөөд хөндлөн дайраад унагаачихсан. Тэгээд тэнд байсан наадамчид салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 тал/,

Гэрч Х.М“...Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойн баярын бөхийн барилдаан Баянцагаан сумын наадмын талбайд 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болсон. Миний бие уг барилдаанд оролцож мөн зохион байгуулж байсан юм. 4-н даваа эхлэхэд буюу 12 цагийн үед оролцох байсан нэг байхгүй байсан ба дүрмийн дагуу 30-40 минут хүлээж гарч ирэхгүй байсан учир уг бөхийг барилдаанаас хасаад оноолт дахин хийж бөхийг эхлүүлсэн. 12 цаг өнгөрч байхад тухайн үед барилдаж байсан бөхчүүд болох М.Б, М.Бцэнд нар барилдааны талбайд солигдож барилдах гээд байхаар нь бөхийн тайлбарлагч "Дүрмийн дагуу оноолт таарсан бөхтэйгөө барилдана, зөрчвөл барилдаанаас хасна" гэж сануулж байна. Тэгсэн чинь М.Б, М.Бцэнд нар талбайн урд хэсэгт байх бөхийн тайлбарлагч, бөхийн багийнхан дээр ирж "Би ингэж барилдахгүй энэ оноолттой би барилдахгүй, наадмыг хаяж явсан улсын харцага Ганхуягтай таарч барилдах байсан" гээд маргаан үүсгэж, янзан бүрээр доромжлоод байсан. Тэгсэн аймгийн Начин Б М.Бцэндэд "Одоо болио, наадам үймүүлээд байна" гэх нь сонсогдож байсан. Тэгсэн хүмүүс нь М.Бцэнд Быг цохичихлоо гэхээр нь тэр 2-луу хартал Б М.Бцэндийг цаашаа хараад зогсож байхад гараараа шанаа хэсэгрүү нь 1 удаа цохисон. Тэгээд М.Бцэндийн ихэр М.Б ихрийгээ өмөөрөөд Бын толгой хэсэгрүү гараараа хэд хэдэн удаа цохиод хөлрүү өшиглөөд майхны голоор ороход хүмүүс тэр 2-г салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 тал/,

Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №437 дугаартай “...Г.Бын биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх баруун хацарт үүссэн зөөлөн эдийн няцрал нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь мохоо болон хийн даралтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 32-33 тал/,

Шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн №489 дугаартай “...М.Бцэндийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 37 тал/,

Яллагдагч М.Бгийн “...Би тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би толгойн баруун талд нь цохиогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49 тал/,

  Хохирогч У.Аын “...Би 2024 оны 05 сарын 03-ны орой 21 цаг өнгөрөөгөөд Төв аймгийн Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр багт такси барьж найз Цэрэндондогийн гэрт очих гээд зам дагуу явж байтал манай найз Цэрэндондогийн эхнэр Т машинтай явж таараад намайг машиндаа суулгаад Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багт гэрийнхээ ойролцоо зам дээр буулгаад Т өөрөө үхэр нь сонин болсон гээд малын эмч авчирах гээд яараад малын эмчрүү явсан. Би Тмашинаас буугаад Баянхошуу 3 дугаар багт байх ахын гэрлүү үам дагаад алхаад явж байтал урдаас нэг машин ирээд миний хажуугаар явахдаа чи аятайхан яваач гэж цонхоороо хэлэхээр нь би яацын пизда минь гэхэд машины жолооч намхан ах бууж ирээд надруу дайраад заамдаад авхаар нь би зөрүүлээд заамдаж аваад бид хоёр ноцолдоод газар унасан байж байтал машинаас хүүхэн залуу хоёр бууж ирээд эмэгтэй нь намайг заамдаж аваад боогоод улаан балартаад сонин болоод доошоо тонгойгоод байж байтал дээрээс миний толгой хэсэгрүү өшиглөсөн яг хэн өшиглөсөн болохыг нь мэдэхгүй байна тэр гурвын аль нэг нь намайг өшиглөсөн. Гэтэл нөгөө эмэгтэй нь намайг чи үхлээ шүү дээ гээд чирээд машинруугаа авч яваад машиндаа суулгасан. Нөгөө гурван хүн намайг машиндаа суулгаад чамайг цагдаад авиачиж өгнө гээд явхаар нь би яахын бэ би 6 гэж гуйж байгаад Төв аймгийн Зуунмод сум Од нэртэй дэлгүүрийн гадаа буу гаад үлдсэн. Тэр үед машины жолооч наанаа буугаад зайл гэж хэлээд үлдээсэн. Би дэлгүүрийн гадаа буугаад хүний утас гуйгаад найз М.Бруу залгаад хүрээд ирээ найз нь хүнд зодуулчихлаа гээд найз М.Б намайг Од дэлгүүрийн гаднаас ирж аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Би эмнэлэг дээр очооп таталт өгөөд ухаан алдаад э чилгээ хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 тал/,

  Хохирогч Н.Цы “...Би 2024 оны 05 сарын 03-ны өдөр гэртээ нөхөр Ж.Оын хамт байж байгаад хүргэн ах болох Эыг та Улаанбаатар хотруу яваад өгөөчээ машины сэлбэг авах гэсэн юм гэхэд Э ах зөвшөөрөөд бид гурав Улаанбаатар хотруу явхаар болоод 2024 оны 05 сарын 03-ний өдрийн 21 цагийн өнгөрч байхад Э ах манайд ирээд Ж.О, Э бид гурав 21 цаг өнгөрч байхад манай гэрээс буюу Төв аймгийн Баянхошу 3 дугаар баг 2-8 тоотоос хөдлөөд явж байтал Э ах гэнэт огцом тоормос гишгээд зогсохоор нь би гайхаад яаж байгаа юм бэ гэхэд Э ах согтуу хүн урдуур орох шахлаа гээд цонхоо ойнгойлгоод яаж байгаа юм бэ гээд нөгөө залууд хэлхэд нөгөө залуу май бандиа гээд салаавч гаргаад хэрүүл өдхөөр нь бид гурав нээх тоолгүй хөдлөөд явтал нөгөө залуу машины араас юм шидхээр нь зогсоод Э ах машинаас буутал нөгөө залуу өөдөөс нь ирээд Э ахыг мөрөлж аваад тэр хоёр хоорондоо барилцаж аваад нөгөө залуу Э ахыг тонгорч унагаагаад цээжин хэсэг доор нь дарсан хоорондоо заамдалцчихсан байхаар нь Ж.О бид хоёр машинаас бууж очоод салгаад Э ахыг аваад явах гэтэл тухайн залуу араас ирээд та Сансараагийн эгч биздээ танайхан ямар амьдралтай байснаа мэдэж байна уу гээд сонин юм яриад байхаар нь чи хүн доромжлох шаардлага байхгүй шүү гээд Э ах бид гурав машиндаа суугаад явах гэтэл нөгөө залуу цонхон дээр ирээд намайг хүргээд өгчих гэтэл Э ах чадахгүй гэж байснаа за чи суучих хүнд дайруулах юм байна гээд машиндаа суулгаад явж байгаад Э ах нөгөө залууг чамайг цагдаад хүргэж өгнө гэтэл нөгөө залуу явж байгаад ахаа та ч эр хүн би ч эр хүн та намайг буулгачих гээд байхаар Э ах өрөвдөөд Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар багт байрлах Од нэртэй дэлгүүрийн гадаа зогсоод за буу гэтэл нөгөө залуу машинаас буухгүй байхаар нь би буу буу гээд хажуу талаас нь түлхээд машинаас буулгасан тэгээд Од дэлгүүрийн гадаа буугаад үлдсэн. Э ах Ж.О бид гурав Улаанбаатар хот руу машины сэлбэгэнд яваад хотод явж байтал танихгүй дугаар залгаад та нар хүн дайрчихаад явсан байна гэхээр бид нар хүн дайраагүй юу яриад бай аа юм Улаанбаатар хотоос гарч байна гэж хэлсэн тэр утсаар яриад байсан хүн нь та нар эмнэлэг дээр ир гэхээр нь бид гурав Төв аймаг орж ирээд шууд эмнэлэг дор яваад очиход өмнө нь Од дэлгүүрийн гадаа буулгасан залуу хүнд зодуулсан гээд найзууд нь гэх хүмүүс эмнэлэг дээр ирсэн байсан. Гэтэл тухайн залуугийн найз нь гэх хүмүүс энэ хүмүүс зодсон байна гэхээр нь би тухайн хүмүүст бид нар эрү саруул хүмүүс наад хүнийг чинь цохиж зодсон зүйл байхгүй гээд үнэнээ хэлсэн. Гэгээд гараад эмнэлгийн гадаа байж байтал нэг залуу энэ гурав зодсон байна гээд тсаар яриад байхаар нь бид нар зодоогүй чи юу яриад байгаа юм бэ гэхэд тухайн залуу намайг мөрөлж аваад миний зүүн гуяруу хөлөөрөө өшиглөөд нүүрлүү мангасдаж аваад би хойшоо болтол миний хэвлий хэсэгрүү мөн нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахиад дайраад байхаар нь эмнэлгийн асрагч салгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 тал/,

  Гэрч М.Э“...Би Төв аймаг Улаанбаатар хот хоёрын хооронд хувиараа таксинд явдаг юм. Би 2024 оны 05 сарын 03-ны өдөр 21 цагийн үед манай эхнэрийн төрсөн дүү Цнөхөр Ж.Оын хамт намайг Улаанбаатар хот руу яваад өгөөч машины сэлбэг авах гэсэн км гэхээр нь би зөвшөөрөөд Ц, Ж.О хоёрыг гэрээс аваад Улаанбаатар хотруу явах гээд Баянхошуу 3 дугаар багаас гэрээс нь аваад явж байтал 8 дугаар гудамны ойролцоо явж байхад машины урдуур нэг эрэгтэй хүн гараа алдлаад гараад ирсэн. Би зогсоод цонхоо онгойлгоод чи яаж байгаа юм бэ машин доогуур орж хүнд гай болох нь байна шүү дээ гэж хэлтэл нөгөө залуу намайг чи буугаад ир хоёулаа үзэе чи намайг Зүүндэлгэр хүргэж өг гэхээр нь би Улаанбаатар хотруу яаралтай ажилтай явж байна гээд хөдлөөд явтал машины араас чулуу шидхээр нь би машинаа зогсоогоод бууж очоод чи яаж байгаа юм гээд очиход намайг мөрөлж аваад тонгор унагаагаад дээр гарч суугаад миний цамцны захнаас боохоор нь би зөрүүлээд босж аваад байж байтал миний машинд сууж байсан Ц, Ж.О хо) гарч ирээд нөгөө залуу татаж авч салгасан. Би босч ирээд чи хүнд гай болох юм байна гээд машиндаа суулгаад хоёулаа цагдаа орно би чамайг цагдаад авиачиж өгна гээд явж байтал та дүүтэй биедээ би цагдаа дээр очмооргүй байна гээд байхаар нь за тэгвэл чи өөрөө мэд энд буу гээд Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг байрлах Од дэлгүүрийн гадаа зогсоод машинаасаа буулгах гэтэл буухгүй байхаар нь Цмашины дотроос түлхэж буулгасан. Тэгээд буулгачихаад бид гурав Улаанбаатар хот руу машины сэлбэгэнд явсан. Гэтэл араас танихгүй дугаарууд зам гаад хүн зодчихлоо хүрээд ир гээд байхаар нь бид гурав Улаанбаатар хотоос машины сэлбэг авчихаад Төв аймагт 23 цаг өнгөрөөгөөд ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 тал/,

  Гэрч Н.Цы “...Би 2024 оны 05 сарын 03-ны өдөр гэртээ нөхөр Ж.Оын хамт байж байгаад хүргэн ах болох Эыг та Улаанбаатар хотруу яваад өгөөч ээ машины сэлбэг авах гэсэн юм гэхэд Э ах зөвшөөрөөд бид гурав Улаанбаатар хот руу явхаар болоод 2024 оны 05 сарын 03-ний өдрийн 21 цагийн өнгөрч байхад Э ах манайд ирээд Ж.О, Э бид гурав 21 цаг өнгөрч байхад манай гэрээс буюу Төв аймгийн Баянхошуу 3 дугаар баг 2-8 тоотоос хөдлөөд явж байтал Э ах гэнэт огцом тоормос гишгээд зогсохоор нь би гайхаад яаж байгаа юм бэ гэхэд Э ах согтуу хүн урдуур орох шахлаа гээд цонхоо ойнгойлгоод яаж байгаа юм бэ гээд нөгөө залууд хэлхэд нөгөө залуу мэй бандиа гээд салаавч гаргаад хэрүүл өдхөөр нь бид гурав нээх тоолгүй хөдлөөд яатал нөгөө залуу машины араас юм шидхээр нь зогсоод Э ах машинаас буутал нөгөө залуу өөдөөс нь ирээд Э ахыг мөрөлж аваад тэр хоёр хоорондоо барилцаж аваад нөгөө залуу Э ахыг тонгорч унагаагаад цээжин хэсэг дээр нь дарсан сорондоо заамдалцчихсан байхаар нь н.Ж.О бид хоёр машинаас бууж очоод салгаад н.Э ахыг аваад явах гэтэл тухайн залуу араас ирээд та Сансараагийн эгч биздээ танайхан ямар амьдралтай байснаа мэдэж байна уу гээд сонин юм яриад байх зар нь чи хүн доромжлох шаардлага байхгүй шүү гээд Э ах бид гурав машиндаа суугаад явах гэтэл нөгөө залуу цонхон дээр ирээд намайг хүргээд өгчих гэтэл Э ах чадахгүй гэж байснаа за чи суучих хүнд дайруулах юм байна гээд машиндаа суулгаад явж байгаад Э ах нөгөө залууг чамайг цагдаад хүргэж өгнө гатэл нөгөө залуу явж байгаад ахаа та ч эр хүн би ч эр хүн та намайг буулгачих гээд ба хаар Э ах өрөвдөөд Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баги байрлах Од нэртэй дэлгүүрийн гадаа зогсоод за буу гэтэл нөгөө залуу машинаас буухгүй байхаар нь би буу буу гээд хажуу талаас нь түлхээд машинаас буулгасан тэгээд Од дэлгүүрийн гадаа буугаад үлдсэн. Э ах Ж.О бид гурав Улаанбаатар хотруу машины сэлбэгэнд яваад хотод явж байтал танихгүй дугаар залгаад та нар хүн дайрчихаад явсан байна гэхээр бид нар хүн дайраагүй юу яриад байгаа юм Улаанбаатар хотоос гарч байна гэж хэлсэн тэр утсаар яриад байсан хүн нь та нар эмнэлэг дээр ир гэхээ нь бид гурав Төв аймаг орж ирээд шууд эмнэлэг дээр яваад очиход өмнө нь Од дэлгүүрийн гадаа буулгасан залуу хүнд зодуулсан гээд түүний найзууд нь гэх хүмүүс эмнэлэг дээр ирсэн байсан. Гэтэл тухайн залуугийн найз нь гэх хүмүүс энэ хүмүүс зодсон байна гэхээр нь би тухайн хүмүүст бид нар эрүүл саруул хүмүүс наад хүнийг чинь цохиж зодсон зүйл байхгүй гээд үнэнээ хэлсэн. Тэгээд гараад эмнэлгийн галаз байж байтал нэг залуу энэ гурав зодсон байна гээд утсаар яриад байхаар нь бид нар зодоогүй чи юу яриад байгаа юм бэ гэхэд тухайн залуу намайг мөрөлж аваад миний зүүн гуяруу хөлөөрөө өшиглөөд нүүрлүү мангасдаж аваад би хойшоо болтол миний хэвлий хэсэгрүү мөн нэг удаа өшиглөсөн. Тэгээд дахиад дайраад байхаар нь эмнэлгийн асрагч салгасан...” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 тал/,

  Гэрч Ж.Оын “...Би Төв аймгийн Евянхошуу 3 дугаар багт эхнэр Цболон 4 хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 05 сарын 03-ны өдөр миний машин эвдрээд эхнэр Цбид хоёр гэртээ байж байгаад Улаанбаатар хотоос машины сэлбэг худалдаж авхаар болоод баз болох Э ахыг Улаанбаатар хотруу яваад өгөөч гэж гуйсан. Э ах зөвшөөрөөд 2024 оны 05 сарын 03-ны 21 цагийн үед манайд ирээд Ц. Э ах бид гурав Э ахын машинтай манай гэрээс явж байтал машины урдуур гэнэт хүн гүйж гарч ирээд Э ах гэнэт огцом тоормос гишгээд зогсоод цонхоо онгойлгоод чи яаж байгаа юм бэ гэхэд нөгөө залуу май банди минь гээд Э ах руу салаавч гаргаад байхаар нь бид нар нээх тоолгүй хөдлөөд явтал нөгөө согтуу залуу машины араас юм шидхээр нь Э ах машинаа зогсоогоод буугаад очиж уулзсан. Тэгээд нөгөө согтуу залуу Э ах хоёр хоорондоо маргалдаад хоорондоо заамдалцаад авсан гэтэл нөгөө согтуу залуу Э ахыг үүрч шидээд доороо хийсэн байхаар нь эхнэр Цэцэшсайхан бид хоёр машинаас буугаад очиж салгаад Э ахыг аваад язах гэтэл нөгөө согтуу залуу намайг Зүүндэлгэр хүргээд өг гэхээр нь нөгөө залуу машиндаа суулгаад чамайг Зүүндэлгэр хүргэж өгөхгүй цагдаагийн газарт хүргэж өлнэ ээд явж байтал нөгөө залуу намайг буулгачих цагдаа дээр очоод яах юм бэ гээд гуйгаад байхаар нь Э ах Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар багт байрлах Од нэртэй дэлгүүрийн гадаа буулгаж үлдээгээд Ц, Э ах бид гурав Улаанбаатар хот руу машины сэлбэгэнд явсан. Улаанбаатар хот ороод машины сэлбэг авах гээд байж байтал нэг танихгүй дугаар залгаад та нар хүн дайрчихаад явсан байна гээд байхаар нь юу яриад байгаа юм бид нар хүн дайрч зодсон зүйл байхгүй гээд тасалсан. Тэгээд бид нар Улаанбаатар хотоос гараад явж байтал нөгөө дугаар дахиж залгаад та нар хаана явж байна та нар хүн зодчихлоо гээд байхаар нь бид нар очиж байна гээд Төв аймаг орж ирээд эмнэлэг дээр яваад очиход 3 залуу байсан. Тэр гурван залуу манай найзыг зодчихлоо гээд бид нарлуу дайраад байхаар нь бид гурав зодож цохисон зүйл байхгүй гээд үнэн учраа хэлтэл учиргүй дайраад байсан. Гэтэл эмнэлэг дотор чимээ гаргалаа гарцгаа гээд бид нар эмнэлгийн гадаа гараад зогсож байтал нөгөө гурван залуугийн нэг залуу нь манай эхнэр Цы гуя руу 2 удаа хөлөөрөө өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 тал/,

  Гэрч М.Бгийн “...Би 2024 оны 05 сарын 04-ний орой 22 цаг 08 минутанд Төв аймгийн Зуунмод сумын төвд машиндаа бензин хийгээд байж байтал танихгүй дугаар залгаад А байна найзыг хүмүүс зодчихлоо чи найзыгаа Од дэлгүүрийн гаднаас ирээд авчих гэхээр нь би Од дэлгүүрийн гадаа очиход А дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгээд Азулзахад хамар нь хавдсан, нүд нь тагларсан, хүзүү нь боосон мөр гарсан мөн өвд эг тохой нь шалбарсан байсан. Би Аыг хэнд зодуулчихваа гэсэн чинь Баянхошууны хүмүүс байсан Сансараа ахын эгч байсан хоёулаа очиж уулзая гэхээр нь гэрт нь очиход нөгөө хүмүүс байхгүй хөл гар муутай ах гарч ирхээр нь Цэгчийн дугаарыг авах гэсэн юм гээд дугаарыг нь аваад А бид хоёр цагдаа: уу явж байтал А замдаа таталт өгөөд би Аыг эмнэлэгт хүргэх өгч үзүүлсэн. Эмнэлэг дээр үзүүлж байх хооронд нөгөө Цэгч хоёр залуутай явж ирхээр та нар яагаад хүн зодчихвоо гэтэл Цингэж үлдээж байхаар дайраад алчихгүй яасан юм гарцгүй газраар гарсан хохьчин болно шүү гээд уурлаад байсан. Тэгээд бид нар гараад ярилцаж байтал Цэгч миний нүүр лүү гараараа алгадаад авхаар нь та яаж байгаа юм бэ гэхэд мөн толгойгоороо миний нүүрлүү мөргөөд авсан. Тэгэхээр нь би биеэсээ холдуулаад хөлөөрөө жийж зодуулсан Цтай хамт явж байсан хоёр залуу Цыг цааш татаж авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би Аыг сахиж байгаад гэрлүүгээ явж амарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 тал/,

  Гэрч Э.Т“...Би 2024 оны 05 сар н 04-ний орой 21 цаг 30 минутын орчимд би Төв аймгийн Зуунмод сум Зүүндэлгэр 4 ду ээр багт мал дээрээ байж байхад манай үхэр тугалаад тугалсан үхэрний ихэс нь гар хгүй болхоор нь би малын эмч авчрах гээд Зүүндэлгэр 4 дүгээр багаас машинтай ус уудаад явж байтал замын хажууд байх дэлгүүрийн ойролцоо манай багын найз болох А Зуунмод сумын төрүү чиглэлтэй алхаж байхаар нь би зогсоод юу хийж яваа юм гэтэл А бага зэрэг архи уусан манай нөхөр бид хоёрыг А та хоёр найзыгаа тоосонгүй гээд гомдолсон байдалтай байхаар нь чи манайд очоод унтаж бай манайд хүн байхгүй байгаа гээд гэрийн түлхүүр байгаа газраа зааж өгөөд, на із нь төвөөс малын эмч аваад үхрээ үзүүлчихээд гэртээ очно гээд Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар багт 21 цаг нилээн өнгөрч байхад гэрийн ойролцоо засмал зам дээр буулгаж үлдээгээд би малын эмчрүү явсан. Тэр үед А ямар нэн зодоон хийсэн шинжгүй архи уусан л явж байсан. Би Зуунмод сумын төв рүү малый эмч дээр очиход нөгөө малын эмч 22 цаг өнгөрсөн байна оройтчихлоо очиж чадахгүй ихээр нь би гуйсаар байгаад үхэр халуураад байна гээд эмчийг авч явж үхрээ үзүүлсэн. Би үхэр үзүүлж дуусаад эм тариаг нь бичиж аваад эмчийг явуулчихаад гэртээ байж байтал манай найз болох М.Б залгаад А хүнд зодуулсан байна эмнэлэг дээр ирсэн байна гэхээр нь би гайхаад түрүүхэн Аыг Баянхошуун дээр манайд очиж бай гээд гэрийн ойролцоо зам дээр буулгаад үлдээсэн дээ гэж хэлээд эмнэлэг рүү явж очсон. Эмнэлэг дээр очиход М.Б А хүнд зодуулсан байна одоо эмнэлэгт хэвтэх юм шиг байна гээд байж байсан. Гэтэл Азодолдсон гээд 2 эрэгтэй, 1 эмэгтэй 3 хүн эмнэлэг дээр ирхээр нь би тэр 3 хүнд согтуу хүнийг яахаараа ийм болтол зодчихдог юм бэ гэхэд нөгөө 3 хүн юм дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 тал/,

  Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №262 дугаартай “...Н.Цы биед зүүн гуя, бугалга, өвдөгт цус хуралт, зүүн гуяанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Цы биед зүүн гуяанд цус хуралт, зөөлөн эдийнняцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бугалга, өвдөгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 147-148 тал/,

  Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №268 дугаартай “...У.Аын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн чих, бугалгад цус хуралт, зүүн тохой хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 151-152 тал/,

  Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №265 дугаартай “...М.Эбиед зүүн даланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 156-157 тал/,

  Яллагдагч М.Бгийн “...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172 тал/,

  Яллагдагч Ж.О“...Би тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183 тал/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.                

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч М. М.Б нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Төв аймгийн Баянцагаан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах наадмын талбайд хохирогч Г.Б"наадам бусниуллаа" гэ шалтгаанаар маргалдаж, баруун шанаа, чих хэсэгт нь гараараа цохиж, баруун хөл руу нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр эрүүл мэндийн төвд 2024 оны дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө хохирогч Н.Цыг найзыг зодсон гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зүүн гуя руу нь хөлөөрөө өшиглө зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болох нь яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Бгийн мэдүүлгээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.

Шүүгдэгч Ж.О нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хохирогч У.Атухайн тохиолдолд үүссэн маргаанаас түүний нүүрэн тус газарт н хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч У.А нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Иймд шүүгдэгч Ж.О нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч М.Бгийн хувьд хохирогч Г.Бын зүгээс 789.600 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн. 700.000 төгрөгийг нөхөн төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө 89.600 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэж өмгөөлөгч нь хэлсэн. Хохирогч Г.Б, Н.Цнар эмчилгээний зардалтай холбоотой эрүүл мэндийн даатгалын сангаас Г.Бын хувьд 124.800 төгрөг, Н.Цы хувьд 106.190 төгрөгийн хохирлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тул энэ хохирлыг шүүгдэгч М.Бгаас гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй. Тусгайлан гаргах саналгүй. Хохирлын хувьд улсын яллагч хэлсэн. Хохирогчид учирсан хохирлуудыг төлсөн. Хохирогч гомдолгүй талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

...Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Б:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.О:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б, Ж.О нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Б, Ж.О нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч М.Б, Ж.О нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Г.Б, Н.Цнарыг,

Шүүгдэгч Ж.О нь хохирогч У.Аыг тус тус  цохиж, зодож буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Улмаар шүүгдэгч М.Бгийн хувьд ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн эсэх талаар дүгнэхэд өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 4-нд шилжих шөнө хохирогч Н.Цыг найзыг нь зодсон гэдгээр шалтаглан маргалдаж түүнийг зүүн гуя руу нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд наадмын талбайд хохирогч Г.Б“наадам бусниуллаа” гэх шалтгаанаар маргалдаж баруун шанаа, чих хэсэгт нь гараараа цохиж, баруун хөл рүү нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлүүд нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний” биед халдан зодож, хөнгөн хохирол /гэмтэл/ учруулснаараа хүндрүүлэх шинжийг хангаж байгаа болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч М.Бгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол,

Хохирогч Н.Цы эрүүл мэндэд зүүн гуя, бугалга, өвдөгт цус хуралт, зүүн гуяанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол,

 

Шүүгдэгч Ж.Оын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч У.Аын эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, зүүн чих, бугалгад цус хуралт, зүүн тохой хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч Г.Б, У.А, Н.Цнар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаараа хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээ мэдүүлсэн ба үүнтэй холбоотойгоор сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гаргаагүй болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Мөн хохирогч У.А шүүгдэгч Ж.Отгонбаяраас, хохирогч Н.Цшүүгдэгч М.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт гаргаж өгөөгүй, гомдол саналгүй талаараа мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалтай холбоотой 789.600 төгрөгий нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Б нь шүүхийн шатанд бүрэн барагдуулсан.

 

Харин хохирогч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 124.800 /нэг зуун хорин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийн, хохирогч Н.Цэрүүл мэндийн даатгалын сангаас 106.190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ер/ төгрөгийн үйлчилгээ тус тус авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Бгаас 230.990 /хоёр зуун гучин мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,

Шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд үргэлжилсэн үйлдлээр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Хохирол төлбөрийг учраас 1.000.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна.

Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох саналыг  гаргаж байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг сиди хураагдан ирсэн. Мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Ш.Амарбаяр:

...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү. Бодит хохирол төлөгдсөн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Энх-Амгалан:

...Ж.Оын хувьд хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь хохирогч засмал зэм дээр машин явж байхад согтуугаар засмал дээр явж, тухайн үйлдлээс болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Ж.Оын хувьд хохирол төлбөргүй, хохирогч мөрдөн байцаалтын шатаас эхлэн өнөөдрийг хүртэл гомдол саналгүй талаар илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Б:

...Хэлэл зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ж.О:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг

 

Шүүх шүүгдэгч М.Б, Ж.О нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Бг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Ж.Оыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин прокурор торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч М.Б, Ж.О нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,           

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудал

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Б, Ж.О нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

       шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/нэг сая/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000/ нэг сая/ төгрөгийн торгох ялыг,

 шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тус бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  М.Б, Ж.О нарт шүүхээс оногдуулсан тус бүрийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  М.Бгаас нийт 230.990 /хоёр зуун гучин мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  М.Б, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  М.Б, Ж.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН