| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0010/Э/223/2025/0018 |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтансүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
2025 02 06 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,
улсын яллагч Б.Алтансүх,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
хохирогч Х.С, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.От холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.О нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна талд 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 1 цагийн үед хохирогч Х.Стай тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалга шуу хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.О:
...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр н.Ттөрсөн өдөр гээд би гэрээсээ гарсан. Караокед сууж байгаад дараа нь Титэм гэх бааранд орсон. Бид нар хоёр, хоёр лааз пиво уугаад сууж байсан. Би нойл ортол хүн маргаад байсан. Х.С гэх хүн нөгөө эгчийг зодоод байсан. Тэгээд би тэнд ороод салгасан. Салгаж гарч ирээд Шовко Алткагийн эгч байна гэж хэлэхээр нь бид нар таксинд суулгаж өгнө гээд аваад гарсан. Хойно орилж чарлаад байхаар нь би очсон. Гэтэл намайг түлхэж унагаад, гар дээр өшиглөөд явсан. Би араас нь яваад очиход Жи Эс-ийн гадаа гэрлэн дохионы тэнд бид 2 хоорондоо маргалдаж зодолдсон. Тэгээд удалгүй цагдаа ирж салгасан... гэж,
Хохирогч Х.С:
...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай найз залгаад хамт бааранд орсон. С гэх найз маань над руу залгасан. Бааранд очиход н.С, н.Нгэх найзын хамт хоёулаа жаахан согтолтын байдалтай байсан. Тэгээд бид гурав юм ярьж суусан. Тэр хоёр нэлээн согтуу байсан. н.С гэх найз бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад согтуу тасраад унасан. Тэгээд би өргөж авчраад, сандал дээр хэвтүүлсэн. н.Нгэх найз нь явлаа гээд яваад би найз н.Схамт тэр бааранд үлдсэн. Тэгээд би баар хаах хүртэл н.С сэрэх байх гээд жаахан унтуулъя гээд унтуулсан. Тэгээд би баарнаас юм захиалаад жаахан үйлчлүүлж суусан. Тэгээд баар хаах хүртэл суусан. Нойлд зодож байхад нь аваад гарсан гэж ярьж байсан. Тэр бол худлаа. Тийм зүйл болоогүй. Баар хаатал суусан. Баар хааж, ая зогссон. Тэгээд би хүн гарахаар гаръя гэж бодоод хүлээгээд сууж байсан. Хүмүүс эхнээсээ гарсан. Тэгээд би нойл орчхоод гарч ирээд н.С найзыгаа аваад явъя гэж бодсон. Тэгээд нойлоос гараад иртэл н.С байхгүй байсан. Баарны текний хүнээс сая надтай хамт байсан хүн хаачсан бэ гэхэд хоёр залуу хоёр талаас нь өргөөд аваад явсан гэж байсан. Тэгээд би баарны үүдэнд гараад очтол хоёр залуу өргөөд, хоёр талаас нь сугадсан байсан. Яагаад ширээнд хамт сууж, хамт явсан найзыг аваад гарчхав гэтэл тухайн үед энэ залуу байгаагүй. Өөр залуу байсан. Дүү нь ярьсан чинь манай эгчийг аваад ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд би надтай хамт явж байгаа. Дүү нь хүртэл намайг мэднэ. Бид хоёр хамт явж байгаа. Би өөрөө аваад явъя гээд ярьж байх хооронд энэ залуу голоор орж ирээд надад томорсон. Тухайн үед томроод элдвээр яриад байсан. Надад томорч байх үед цагдаагийн машин ирсэн. Тэгээд би цагдаагийн машин дээр очоод сайн уу, энэ хэд намайг дээрэлхээд байна. Би ганцаараа явж байгаа учраас гэр лүү оруулаад өгөх боломж байна уу гээд би эргүүлийн цагдаагаас гуйсан. Гэтэл за, хөгшөөн ажил ихтэй байна гээд яваад өгсөн. Тэр хооронд н.Сэг цааш энэ залуу нэг залуутай хамт дагуулаад хойд таксины буудлын тийшээ дагуулаад явсан. Би араас нь очоод надтай хамт явж байгаа гээд байхад яагаад аваад явж байгаа юм бэ гэхэд хамт явсан залуу нь цаашаа чирээд аваад явсан. Би энэ залуутай үлдсэн. Тухайн үед маргаагүй. Би энэ залууд надтай хамт яваа, би гэр лүү аваад явъя. Манайх ойрхон чи оруулаад өгчих гэж хэлсэн. Би найзыгаа авч явах гээд араас нь очсон. Жи Эс 25-ын үүдэнд очоод асуухад эрэгтэй дүү рүү нь залгасан. Дүү нь аваад ир гэж байна гэхээр нь би өөрөө дүү рүү нь яръя гэж хэлээд дүү рүү нь утсаа асаагаад залгах гэтэл намайг энэ залуу хажуугаас цохисон. Бид хоёр хоорондоо зодолдоогүй. Би энэ залууд зодуулсан. Би бас согтуу байсан. Зодоон цохионы хувьд Жи Эс 25-ын камерт бичлэг үлдсэн. Би энэ залууг баарнаас гараад түлхэж унагаад гар дээр нь дэвссэн зүйл байхгүй. Бааранд зөндөө хүмүүс байсан. Би бааран дотор олон хүний дэргэд унагаасан гэж бодъё. Тэгвэл тэнд зодоон болох байсан. Энэ хүний ярьж байгаа шиг ямар нэгэн түлхэж, унагаж, дэвссэн зүйл болоогүй. Гар дээр нь дэвсээгүй. Тэнд зодоон болоогүй. Хэрвээ би энэ залууг түлхэж унагаагаад зодсон бол энэ залуу босож ирээд гэнэт тэнд зодоон болох ёстой байсан. Тийм учир тийм зүйл болоогүй. Худлаа ярьж байна. Бие маань эдгэх юм болов уу гээд 2 сар болсон. Гэтэл бие эдгээгүй. Хоёр сарын дараагаас би эмнэлгээр явсан. Гэтэл хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд би хагалгаанд орсон. Хагалгаанд ороод бие арай гайгүй болж дээрдсэн. Гэхдээ одоо нүдний ухархай, яс бүрэн эдгээгүй. Саяхан давтангаар үзүүлсэн. Бүрэн эдгэхгүй гэсэн. Зүүн нүдний доод талаар мэдээ орохгүй байгаа. Яваандаа тал дутуу мэдээ орох байх. Нэг бол тал дутуу мэдээ орно эсхүл энэ чигээрээ мэдээ орохгүй байх гэж эмч хэлсэн. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Оын Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна талд 2024 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 1 цагийн үед хохирогч Х.Стай тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалга шуу хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар тал/,
камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
хохирогч Х.Сын “...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ний орой гэртээ байж байхад 23 цагийн орчим найз хүүхэн С залгаад Титэм нэртэй байранд байна яваад ирээ гэж хэлсэн. Би удалгүй Титэм нэртэй бааранд яваад ортол С найз хүүхний хамтаар архи уусан нилээн согтуу байсан юм. Ширээн дээр тал шил Экс нэртэй архи байхаар нь ууж дуусгаад С бүжгийн талбай дээр тасараад унасан. Тэгэхээр нь өргөж авчираад сандал дээр хэвтүүлсэн. Удалгүй баар хаагаад хөгжим зогссон Би найл орчоод гаргаад иртэл С байхгүй байсан. Тэкний хүүхэн хамт яваа хүүхнийг чинь 2 залуу өргөөд гараад явчлаа гэж хэлсэн. Тэгээд баарнаас гаргаад хартал хойд таксины буудал дээр 2 залуу Сгийн хоёр талаас барьсан явж байсан. Би араас алхаж очоод GS-25-ын дэлгүүрийн үүдэнд очиж уулзаад наад хүүхэн чинь надтай хамт яваад эмэгтэй, та хоёр яахаараа авч явдаг юм гэж хэлтэл. Энэ чинь манай найзын эгч чи яахаараа авч явдаг юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чи найз руугаа залгаад асуу гэж хэлтэл хажуунаас нэг залуу гарч ирээд намайг зодсон. Миний нүүр рүү тэр залуу 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд доош суутал миний нүүр рүү ахиад хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Удалгүй цагдаа нар ирж салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
хохирогч Х.Сын дахин өгсөн “...Намайг гэртээ байхад Сэ гээд найз хүүхэн 2024 оны 02 дугаар сарын 16-ний оройны 23 цагийн орчим Титэм нэртэй бааранд дуудсан юм. Намайг Титэм нэртэй бааранд яваад ороход Сэ, Нэмэгтэйдээ цуг нэг ширээнд сууж байсан юм. Би ширээн дээр нь очиж суухад ширээн нь дээр Экс нэртэй 0,75 граммын хугас шил архи байсан. Тэрийг С, Нбид 3 хувааж дууссаад ахиад 0,5 граммын Соёорхол нэртэй архи хувааж ууж дуусаад баар хаасан юм. С намайг бааранд орох үед нилээн согтуу байсан. 0,75 граммын экс нэртэй архийг уугаад бүжгийн талбай дээр тасраад унахаар нь бид Нараагийн хамтаар очиж босгож ирээд сандалд суулгасан. Удалгүй Нэмэгтэй удалгүй яваад өгсөн. Тэгээд баар хаагаад хөгжим нь зогсоод би нойл руу яваад гараад иртэл С байхгүй байсан. Тэгээд текний хүнээс нададтай цуг явсан эмэгтэй хаана явсан тараад асуутал, 2 залуу өргөөд гаргасан гэж хэлсэн юм. Тэгээд араас нь гаргасан чинь хойд таксины буудлын тэнд хажуухан явж байхаар нь араас очоод С дагуулан яваа 3 залууд хандан би наад хүүхэнтэй хамт яваа юм. Манай гэр энүүхэн энд ороод амарлаа гэсэн чинь, нэг залуу нь манай найзын эгч байгаа юм, та яахаараа авч явах ёстой юм. Та ямар нөхөр нь үү гээд, маргах гээд байсан. Тэгэхээр нь би тэгтэл та нар Сдүү рүү залга гэж хэлтэл, залгаагүй цааш явахаар нь араас би яваад GS-25 дэлгүүрийн ойролцоо үүдэнд намайг Н.О гэх залуу намайг цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
гэрч Н.Оын “...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ний шөнийн 01 цагийн Титэм нэртэй бааранд найз Ттөрсөн өдрийг тэмдэглэх Ч, Батболд нар сууж байсан. Тэгтэл манай найзын эгч С архи уугаад согтуу сууж байсан. Тэгтэл С гэдэг архи С эгчийг баарнаас авч явах гээд чангаагаад байсан. Би тэгэхээрнь С эгчийг хөргөж өгөх гээд гэрлүүн явах гэтэл. Ардаас С ах дуудаад С эгчийг авч явах ээд бид нарыг явуулахгүй С эгчээс чангаагаад байсан. С ах намайг гараараа түлхэж газар унагаагаад миний баруун гар дээр дэвсэн. Тэгээд босож ирээд С эгчийг дагуулан цааш явтал GS-25 хажууд явж байтал Сарууд эх араас надруу үг хэлээр дайраад байхаар нь би баруунн гараараа С ахыг 4-5 удаа нүүрэн хэсэгт цохисон. С ах доошоо тонгойхоор нь доороос өшиглөсөн. GS 25 үйлчлэгч эгч цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
гэрч М.Т“...Би найз Ч, Батболд. Н.О нарын хамтаар 2024 оны 02 дугаар сарын 16-ний орой 22 цагийн орчим төв аймгийн Зуунмод суманд байрлах Титэм нэртэй бааранд орсон. Бааранд ороод манай найз Алтангаагийн эгч С бааранд согтуу байсан. Тэгээд 12 цаг өнгөрөөд баар хаасан нь С эгчийг бид нар баарнаас аваад гарсан гадаа зосгсож байхад, С нь гэдэг хүн гарч ирээд наад эмэгтэйг чинь би аваад явья гэж хэлсэн. Тэгтэл Отгонбаатар юу яриад байгаа нь та энэ манай найзын эгч, бид Алтангаатай ярьсан байгаа гэж хэлсэн. Тэгтэл С гэдэг нь Н.О найз хавирч газар унагаасан. Тэгээд С гэдэг хүн рүү Отгонбаатар дайраад зууралдах гээд байхаар нь Ч. Батболд хоёр салаагаад GS-25 дэлгүүрийн гадаа ирээд би Батболдын хамтаар дэлгүүр орсон. Тэгтэл С араас ирээд Н.Отай зодолдсон байсан. Тэгээд би нар гарч ирээд С, Н.О нарыг салгасан. С нь Н.О луу олон юм яриад үгээр идээд байсан. Тэгээд зодуулсан юм. Н.Ойг салгах гээд салгаж дийлээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
гэрч Т.Ч“...Би 2024 оны 02 дугаар сарын 17-ний орой Т, Н.О, Батболд нарын хамтаар 22 цагийн орчим Батболдын төрсөн өдрийг тэмдэглэх гээд төв аймгийн Төвийн Титэм нэртэй бааранд орсон, Бааранд ороод хоёр хоёр ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгтэл С, С эгчтэй бааранд сууж байсан. Удалгүй тэр С ах, С эгчтэй нойл ороод чанга, чанга дугараад байхаар нь би араас ортол С эгч нойлд уйлсан зогсож байсан. Би С ахыг тайвшир тайвшир гээд Ширээ дээр суулгаад сууж байтал. Т, Батболд. Н.О нар ирээд намайг гарья явъя ирсэн. Тэгтэл С ах найз нар яагаад байгаа нь гээд Н.О луу дайраад байр нь би зүгээр бай ах манай найз нар байгаа юм гэж хэлээд намайг С ахыг дарж байх хооронд манай найз гараад явсан. Би С эгчийн дүү болох манай найз Энхсувд гэх найзтай яриад танай эгч Сэ бааранд согтуу байна. С эгчийг яахын гэтэл таксинд суулгаад явуулчих гэж хэлэхээр, за тэгье гэж хэлээд утсаа тасалсан. Би С эгчийг Титэм нэртэй баарнаас аваад гартал, манай гурван найз зогсож байсан. Би нар Такси барих гээд төв зам руу явж байтал араас С ах гарч 5-ыг дуудсан, та хэд наашир гээд дуудсан. Тэгтэл Н.О ард явж байгаараа С ах дээр очсон. Би нар гайгүй байлгүй гээд төв зам руу явж байхад С ах араас гүйгээд ирсэн. Н.О хажив гээд хартал цаана гараас босож ирээд хувцсаа гөвөөд алхаж ирсэн. Тэгээд би С ахыг дагуулан авч Заяа төв дэлгүүрийн тэнд аваачаад юм, яриад тамхи татсан. Н.О, Т, С эгч Батболд нар GS-25 дэлгүүр чиглээд явсан. Тэгээд би С ахыг үлдээгээд араас нь хайгаад найз НGS-25 дэлгүүр дотор байхад орсон. Н.О байхгүй байхгүй байхаар нь асуутал гадаа утсаар ярьж байгаа гэж хэлсэн. Тэгээд би нар хоорондоо юм яриад сууж байтал, GS-25 гадаа хүмүүс дугараад чанга дугараад байхаар нь бид нар гадагш гартал, С ах Н.О хоёр хоорондоо зодолдож байсан. Тэгээд би С ахыг хойш нь татаад, Н.Оыг Батболд. Түвшинбаяр хоёр хойш нь салгасан, Тэгтэл Ц эгч хойд таксины буудлаас гарч ирсэн. Тэгээд С ах над руу агсан тавиад, С ах GS-25 дэлгүүрийн хаалга балбаад байсан. GS-25 дэлгүүрийн эгч гарч ирээд С ахыг загнаад зогсож байтал цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
гэрч Н.Ц“...Намайг орой гэртээ унтаж байхад дүү Н.О залгаад миний гар дээр хүн дэвсээд эвгүй болгочихлоо явах гэсэн явуулахгүй хоргоод араас дагаад байна гэж залгасан юм. Тэгээд би дүү Н.Оыг очиж авах гээд GS-25 дэлгүүрийн гадаа очтол Саарал Поргин той цагдаа ирж байсан юу Болсон талаар асуутал Н.О, С хоёр зодолдсон гээд цагдаа ирсэн байсан. Н.Отай, С зууралдаад газар унагаасан чинь гар дээр нь С дэвссэн гэж хэлсэн юм. Тэгээд С араас нь салахгүй дагаад яваад байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
гэрч Н.С“...Би 2024 оны 02 дугаар сарын 16-ний орой 22 цагийн орчим найз Наранцэцэг, Батцэцэг 2 найзын хамтаар Титэм нэртэй баар ороод жоохон суусан. Удалгүй манай найз Батцэцэг яваад өгсөн. Би Наранцэцэгийн хамтаар жоохон суунгаа архи ууссан. Тэгээд би нийлээн сууж байгаад согтоод ирэхээр Сыг дуудсан. С удалгүй бааранд орж ирээд манай ширээнд суутал манай найз Наранцэцэг зөрөөд гараад явсан. Би Сын хамтаар үлдсэн жоохон архи байсан тэрийгээ уугаад суусан. Би гараад бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал миний толгой эргээд байсан. С жоохон сандал сууж байна гээд хэвтүүлээд. С ариун цэврийн өрөө орох хооронд Отгонбаатар ирээд таны дүү Алтан гаа дүү чинь ирсэн байна, дуудаж байна гэсэн. Тэгээд хамт гараад хартал Алтан гаа байхгүй байхаар нь хаана байна гэтэл хойд таксины буудал дээр зогсож байгаа хэлсэн. Тэгээд хойд талын таксины буудал руу явж байтал Баарнаас С гарч араас гүйгээд ирсэн. Тэгээд миний хүргэж өгөх гэж байгаа хүн болох Отгонбаатар үлдээд Стай уулзсан. Сыг Отгонбаатар цаашаа явж бай, дүү нь хойд таксины буудал дээр байгаа гэж хэлээд үлдсэн. Намайг нэг танихгүй залуу аваад үргэлжлүүлэн цааш аваад явсан. Тэгээд би салхинд гараад улам согтоод түүнээс цааш болсон зүйлийг санахгүй байна. Нэг харах нээ Сыг нэг залуу зодоод байсан. Түүнээс хойш ер нь юм санахгүй байна. Цагдаа дээр ирснээ санаад байна. Өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай “...Х.Сын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалгаг шуу хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц, шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно...” талаарх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,
Шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №94 дугаартай “...Н.Оын биед баруун гарын 5 дугаар хурууны дүгээр шивнүүр ясны сэлтэрсэн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэлбэр, тогтоц, шинж байдлаараа мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно....” талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,
Шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №505 дугаартай “...2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” талаарх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/,
Яллагдагч Н.Оын “...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Алтансүх:
...Н.О нь Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна талд 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 01 цагийн үед хохирогч Х.Стай тухайн тохиолдолд үүссэн маргаанаас үүдэн зодож түүний эрүүл мэндэд "тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалгаг шуу хэсэгт цус хуралт, зулгаралт" бүхий хөнгөн хохиролд санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тогтоогдсон тул түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Х.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байх тул тус зэрэглэлийн хохирлыг нөхөн төлүүлэх төлбөрийг шүүхээс тогтоож шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Эмчилгээний зардалд 2.153.040 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, мөн хохиролтой холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч Х.Сын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч Х.С нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна талд Н.От зодуулсны улмаас шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 12-ны 92 тоот дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Н.О нь хэрэг учрал болсноос хойш яллагдагчаар татсан тогтоол, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч Н.Оын биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар түүний мэдүүлэг болон хавтаст хэргийн материалаар тогтоогдохгүй байгаа нь улсын яллагчийн яллагчаар татсан тогтоолоор нотлогдож байна. Иймд хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 2.153.040 төгрөгийг Н.Оаас гаргуулж, сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол болон хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон хохирол төлбөрийг 12 дахин нэмэгдүүлж тооцуулах саналыг гаргаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд зааснаар хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой. Мөн шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөллийн баримтууд нь хавтаст хэрэгт байхгүй. Сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчгүйгээр мэдүүлсэн. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Би анх хэлсэн. Нотолбол зохих байдал нотлогдоогүй. Хохирогч сая баарны ард цагдаа байсан гэж тайлбарласан. Хэзээ ирсэн юм бэ. Тэр талаар тодруулах хэрэгтэй. Энэ хүн тухайн үед айсан, олуулаа байсан гэж ярьж байна. Тэр баарнаас Жи Эс 25-ын хооронд 300-400 м орчим газар. Тэр хооронд процесс болсон. Энийг огт шалгаж тогтоогоогүй. Гадаа болон дотор нь зөндөө камер байгаа. Баар дотроо болон гаднаа камертай. Гэтэл энэ талаар шалгаагүй. Мөн гэрч нарын мэдүүлэг. н.Ч, Н.О, н.Түвшинбаяр гэх. Хавсарч дэвссэн гэж ярьж байна. 2-3 прокурорын гар дамжсан хэрэг. Тухайн үед О.Алтансүх прокурор байгаагүй. Шүүгдэгч өөрөө мэдүүлэг дээрээ эх сурвалжийг заагаад ярьсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан. Энийг яагаад үнэлдэггүй юм бэ. Ийм зүйл гэж байдаг юм уу. Шүүгдэгч юу гэж ч ярьж болно. Хохирогч мөн юу ч ярьж болно. Гэрч нарын мэдүүлгийг яаж үнэлэх юм бэ. Үүнтэй холбоотой хэргийн оролцогч нар хууль зүйн дүгнэлт хэлэх ёстой. Н.О, н.Батболд гэх 2 хүн байсан юм уу. н.Батболд гэх хүнээс мэдүүлэг авсан юм уу. Хажууд нь байсан хүнээс мэдүүлэг авсан юм уу. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн өнөөдөр шүүгдэгчээр татагдсан гэтэл эрүүл мэндээрээ бас хохирсон байна. Энийг яагаад шийдэхгүй байгаа юм бэ. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлмээр байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Х.С:
...Гэм буруутай гэж үзэж байна. Гомдолтой байна. Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.О:
...Гэм буруутай. Гэхдээ хохирогч бас өөрөө хийсэн үйлдлээ хийгээгүй мэт ярьж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.О маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Н.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Н.О нь хохирогч Х.Сын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалгаг шуу хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тодруулбал шүүгдэгч Н.О хохирогч Х.Сыг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулж буй үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж болох хөнгөн хохирол учруулсан байх гэсэн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг болно.
Тэрээр шүүгдэгч Н.Оыг хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Оын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Х.Сын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, 1.1 дүгээр шүдний доод 1/3 хэсгийн хөндлөн хугарал, зүүн зовхи, зүүн чихний дэлбэн, зүүн нүдний алимд цус хуралт, баруун чамархай, баруун хацар, доод эрүүнд зулгаралт, уруулд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий зулгаралт, зүүн гарын бугалга шуу хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж заасан байна.
Хохирогч болон түүний өмгөөлөгч нараас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 2.153.040 төгрөг, сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирол хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нэхэмжилдэг.
Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгч Н.Оаас дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Үүнд: Сэтгэцэд учирсан хохирол:
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан.
Шүүгдэгч Н.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус журмын 2 дугаар хавсралтад хамаарах бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр шүүх шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр зааж өгсөн.
Түүнчлэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.
Тодруулбал: Хохирогч Х.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн “Хоёрдугаар” зэрэглэлд тогтоогдсон ба хохирогч нь хүлээн зөвшөөрч байх тул сэтгэцэд учирсан хохирлыг хуульд зааснаар тогтоож, гэм хорын хохирлыг гаргахаар хянан шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл хохирогч Х.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон бөгөөд тухайн гэмт хэрэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосон байх тул хохирогч Х.Сын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 550.000x7=3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Мөн хохирогч Х.Сын гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 2.093.040 /хоёр сая ерэн гурван мянга дөч/ төгрөг, нийт 5.843.040 /таван сая найман зуун дөчин гурван мянга дөч/ төгрөгийг шүүгдэгч Н.Оаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин хохирогч Х.С нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Оаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Алтансүх:
...Шүүгдэгч Н.Оын үйлдсэн гэм буруугийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Оын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан:
...Тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгдэгчид хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь эрүүгийн хуулийн зорилт шударга ёсны зарчимд нийцнэ. Тийм учраас улсын яллагчийн саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Х.С:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.О:
... Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Н.Оын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
шүүгдэгч Н.От нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 36.1.,
36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400/дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан 400/дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.От шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Оаас 5.843.040 /таван сая найман зуун дөчин гурван мянга дөч/ төгрөг гаргуулж хохирогч дугаарын регистртэй, Сд олгосугай.
7. Хохирогч дугаарын регистртэй, С нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Н.Оаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН