| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/70 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 20.7.3.3., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/70
2025 02 12 2025/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч Г.Янжиндулам,
иргэдийн төлөөлөгч Б.О,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг хөтлөн нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь цахим сүлжээ ашиглан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шуудан” ХК буюу олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 грамм /4.0305/ цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн цахим сүлжээ ашиглан Нидерландын Хаант Улсаас захиалж, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах Монгол шуудан Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 6.5 грамм /6.5106г/ цэвэр жинтэй, ягаан өнгийн 11 ширхэг шахмал MDMA буюу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” олон улын конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива Сити хорооллын орчимд С.Д3.200.000 төгрөгөөр “Ай фоне 14 про макс” маркийн гар утсыг нь худалдан авахаар үзэж байхдаа авч зугтаан, бусдад худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Т нь: “Гэм буруу дээр маргахгүй байгаа. Хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед өмгөөлөгч аваагүй учраас төлбөрийг төлж амжаагүй. Хэлэлцэж амжаагүй яваад байсан. Төлбөрийг төлнө гэж бодож байгаа.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Г.Т нь цахим сүлжээ ашиглан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шуудан” ХК буюу олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 грамм /4.0305/ цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн цахим сүлжээ ашиглан Нидерландын Хаант Улсаас захиалж, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах Монгол шуудан Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 6.5 грамм /6.5106г/ цэвэр жинтэй, ягаан өнгийн 11 ширхэг шахмал MDMA буюу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” олон улын конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива Сити хорооллын орчимд С.Д3.200.000 төгрөгөөр “Ай фоне 14 про макс” маркийн гар утсыг нь худалдан авахаар үзэж байхдаа авч зугтаан, бусдад худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 13 тал/,
-Нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 14-22 тал/,
-Хүний биед нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 23-28 тал/,
-Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-31 тал/,
-Эрүүгийн дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 67 тал/,
-Гэрч Б.Э“...Би Дархан-Уул аймгийн Шуудангын үйлчилгээний газар 16 дахь жилдээ ажиллаж байна. Улаанбаатар хотын Монгол шуудангаас 2024 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шуудангын үйлчилгээний газарт 5 богц шуудан ирснийг хүлээж авсан. Уг шууданд дотор "Davaa Enkhbaatar Darkhan sum 5-r bag 20-7 bair +97672554784 Darkhan-uul 45040 Mongoliga" гэсэн хаягтай дугтуйтай шуудан маркийн нэрээр харахад DEUTSCHLAND гэсэн бичиглэлтэй буюу Герман Улсаас ирсэн шуудан байсан. Ингээд манай байгууллага 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн өдөр амраад өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ирээд шуудангаа бүртгээд шуудан хүлээн авах хүмүүсрүү утсаар нь холбогдож шуудан ирснийг мэдэгдсэн, мөн дээрх илгээмж хаяг дээрх утас болох 72554784 дугаарын утасруу нь холбогдож илгээмжээ ирж авахыг мэдэгдсэн. Тэгээд байж байтал өнөөдөр буюу 2024 таоны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 10 минутын үед дээрх Герман улсаас Davaa Enkhbaatar гэх хүний нэр дээр ирсэн илгээмжийг өөрийгөө төрсөн дүү нь гэх ГГ.Т гэж залуу илгээмжийг ирж аваад явсан. Дугтуйн дотор юу байгааг бол мэдэхгүй, илгээмжин дээрх утсаар холбогдоод илгээмжээ ирж авахыг мэдэгдсэн, тэгээд илгээмжийг авахаар ирсэн хүний бичиг баримтыг нь шалгаад гар утасны дугаартай нь тулгаад илгээмжийг гардуулж бүртгэлд бүртгээд хүлээн авсан гарын үсгийг нь зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 тал/,
-Гэрч Д.Г“Г.Т нь 2002 онд 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, манай бага хүү, дээрээ 1 ахтай, бага насандаа цэцэрлэгээр хүмүүжсэн, Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Одоо Дархан-Уул аймаг Дархан сумын Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн айти инженерийн 4 дүгээр курсд суралцаж байна. Ахуй амьдралын хувьд дундаж, бид цалингаараа амжиргаагаа залгуулдаг. Ээж Догсмаа цэцэрлэгийн багш ажилтай. Төрсөн ах Баяраа нь Дархан Төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг. Г.Тгийн зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, цөөхөн найз нөхөдтэй, хичээл сурлагандаа сайн, цайлган, итгэмтгий, мэрийлт идэвхи сайтай, эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, компьютер техник хэрэгсэлд сонирхолтой, сагсан бөмбөг тоглодог. Эхнэр гэр бүлгүй, найз охинтой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76 тал/,
-Гэрч В.Д“...Г.Т нь 2002 онд 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, миний бага хүү, дээрээ 1 ахтай, бага насандаа надтай хамт цэцэрлэгээр хүмүүжсэн, Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Одоо Дархан-Уул аймаг Дархан сумын Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн айти инженерийн 4 дүгээр курсд суралцаж байна. Ахуй амьдралын хувьд дундаж, цалингаараа амжиргаагаа залгуулдаг. Г.Тгийн зан байдлын хувьд үг дуу цөөтэй, даруу төлөв, цөөхөн найз нөхөдтэй, гэрээсээ гарч ороод байдаггүй, хичээлдээ яваад бусад цагт гэртээ л байж байдаг гэр амьтай, аав, ах хоёр нь хөдөөд ажилладаг болохоор ихэнхдээ надтай хамт байдаг. Өөрөө компьютер техник хэрэгсэлд сонирхолтой, дуулах авьяастай сагсан бөмбөг тоглодог. Эхнэр гэр бүлгүй найз охинтой гэнэн цайлган итгэмтгий сэтгэл хөдлөлөөр аливаа зүйлд хандаж шийдвэр гаргаад байх шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 тал/,
-Гэрч Т.Б“...Г2002 онд 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, миний бага дүү маань байгаа юм, бид эхээсээ 2-лаа эцэг өөр, эх нэгтэй учраас бидний овог өөр байгаа юм. Бага насандаа цэцэрлэгээр хүмүүжсэн, Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн. Одоо Дархан-Уул аймаг Дархан сумын Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн айти инженерийн 4 дүгээр курсын оюутан байгаа юм. Багаасаа ээжтэйгээ л хамт өссөн, би 5 жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад Монгол улсад шууд мэргэжлээрээ ажилд ороод 14 хоног ажлаад, 14 хоног амардаг учраас байхаасаа байхгүй нь их байдаг болохоор Г.Тг юу хийдэг талаар нь анхаарал хандуулж чадаагүй. Ээж Догсмаа нь Дархан сумын 13 дугаар цэцэрлэгт багшаар ажилладаг. Г.Тгийн зан байдлын хувьд уг дуу цөөтэй даруу төлөв бусдад тусархуу хичээлдээ сайн сагсан бөмбөг тоглодог комьпьтер, интернет тоглоом зэрэгт сонирхолтой. Би өөрөө яг хажууд нь бас байнга байгаад ойр дотно байдаггүй учраас сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85 тал/,
-Гэрч Б.Ц“...Г.Ттэй анх 2019 оны 10 дугаар сард танилцаад түүнээс хойш үерхэж нөхөрлөж байгаа, Г.Т нь эцэг эхээсээ 2-лаа дээрээ 1 ахтай, одоо ээж аав ахын хамт Дархан-Уул аймаг Дархан суманд амьдардаг, зан байдлын хувьд даруу төлөв, сэргэлэн, хичээнгүй, сагсан тоглох дуртай, сүүлд гар бөмбөгөөр хичээллэж байсан, компьютер тал дээр сайн мэдлэгтэй, аав ээжтэйгээ харилцаа сайтай, ахуй амьдрал нь боломжийн санагддаг, Дарханы Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 4 дүгээр курсд суралцаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88 тал/,
-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №3878 дугаартай “....Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Г-215 Г.Тгээс хураан авсан цагаан өнгийн нунтаг уутны хамт 5,1 гр х/ч Б.Наранбаатар 2024.06.29" гэсэн хаягтай зиплок гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. "Г-215 Г.Тгээс хураан авсан цагаан өнгийн нунтаг уутны хамт 5,1 гр х/ч Б.Наранбаатар 2024.06.29" гэсэн хаягтай зиплок гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 5,0746 г, цэвэр жин 4,0305 г байна...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 92-93 тал/,
-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №3877 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г-215 Г.Тгийн гэрээс хураан авсан 50 төгрөг, цахилгаан жин х/ч Н.Марал-Эрдэнэ 2024.06.29." гэж хаягласан зип лок ууттай Монгол улсын АХ8492283 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. "DIGITAL SCALE" гэх бичиглэлтэй хар өнгийн жин мэт зүйлээс кетамин /ketamine/ гэх бодисын агууламж илэрсэн. Илэрсэн кетамин /ketamine/ гэх бодис нь Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн зүйлсээс арчдас авч шинжилгээний дээж бэлтгэсэн тул цэвэр жинг тогтоох боломжгүй байна...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 98-99 тал/,
-Шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн №3876 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн -Г.Т ТА02252219 2024/6/29" гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. Илэрсэн бодисны хэмжээг тогтоох боломжгүй байна...” талаарх дүгнэлт /1-р хх-ийн 104-105 тал/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 110-111 тал/,
-Шүүгдэгч Г.Тгийн сэжигтнээр өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Darkweb гэдэг нэртэй гадаадын нууц сайтруу сонирхож ороход уг сайтанд алдагдсан карт, хар тамхи, галт зэвсэг, лиценз бичдэг хакерууд байсан тэгээд дотор нь орж сонирхож явж байгаад хар тамхи зардаг гэсэн BERGHAN гэсэн нэртэй хаягаар холбогдоод хаанаас ямар хар тамхи яаж явуулдаг талаар сонирхож асууж үзсэн, тухайн үедээ бол би худлаа байх гэж бодсон. Тэгсэн холбогдсон хар тамхи зардаг хүн нь намайг бүртгэл үүсгэ гэж хэлэхээр нь би бүртгэлээ үүсгээд хаяг бичих цонхон дээр нь Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг 20.7 дугаар байр гээд тухайн үедээ худлаа зохиогоод хаяг оруулсан, утасны дугаар дээр нь миний дээр байдаг Лайм апплекшний 72554784 дугаарыг оруулсан тэгээд бүртгэлээ үүсгэсэн тухайгаа хэлэхэд бүртгэлийг баталгаажуулна гээд 1,22 LTC буюу /Litecoin/ шилжүүл гэснийх нь дагуу уг койныг монгол мөнгөөр 300,000 орчим төгрөгөөр худалдаж аваад шилжүүлсэн. Дараа нь холбогдсон хаягнаас надруу бид танруу амталгааны хар тамхи үүсгэсэн хаягаар чинь явуулья гэж танай Монгол Улсруу ажлын 15 хоногт очино гэж хэлсэн. Ингэж харилцахдаа бид дандаа англи хэлээр харилцаж байсан. Тэр үедээ худлаа байх гэж бодоод тоохгүй хаячихсан. Тэгсэн өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн шуудангын газраас миний 72554784 дугаарын утасруу залгаж илгээмж ирсэн байна ирж авна уу гэж хэлэхээр нь би ганцаараа гэрээсээ гараад Шуудан дээр очиж дугтуйтай илгээмжээ аваад гарч явж байгаад цагдаа нарт баригдсан. Ер нь би надад яг илгээмж ирсэнийг бол мэдээгүй, жинхэнээсээ надруу хар тамхи явуулна гэж бодоогүй захиалчихсан юм. Би нууц гадаадын Darkwebi сайтруу нэвтэрч хар тамхи захиалж хаяг утас бүртгэл үүсгэж шуудан илгээмж авсандаа харамсаж байна. Би уг хар тамхи гэх зүйлийг мөнгө төгрөг төлж захиалаагүй, сонирхож бүртгэл үүсгээд бүртгэлийн төлбөр болох 1,22 коин төлсөн. Тэгээд надруу амталгааны хар тамхи явуулна гэж хэлсэн, би арай ч ингээд шуудангаар ирнэ гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115-117 тал/,
-Шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчийн эрхээ эдлээд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 204 тал/,
-Гэрч Х.А“...Би тус Гаалийн хяналтын бүсэд 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр бичиг захианд эрсдэл тооцон гаалийн хяналт шалгалт хийх явцад Г.Т овогтой Ганболдын нэр дээр ирсэн илгээмжийг рентген тоног төхөөрөмж дээр үзэхэд эм шиг зүйл бүдэг бөр шаргал өнгө өгч сэжигтэй байсан тул задалж үзэхэд "audi" машины логотой ягаан өнгийн 11 ш шахмал зүйл байсан. Зөрчил хариуцсан байцаагчтай хамтран аппаратаар үзэхэд MDMA төрлийн сэтгэц нөлөөтэй бодис илэрсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5 тал/,
-Гэрч А.О“...Би 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харъяа Монгол шуудан-шинэ нисэх гаалийн хяналтын бүсэд ажил үүргийн хувиарийн дагуу тухайн хяналтын бүсэд ирсэн импортын ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад бичиг захиа бүхий илгээмж дунд 2 ширхэг илгээмж бүхий бичиг захианд албаны эрэлч нохой дохио өгөхийг анзаарч тухайн илгээмжийг тусгайлан авч тухайн өдрийн рентген ГУБ Х.Алтанзагастай дахин нягтлан рентген аппараатаар оруулахад туяа болон өнгөний өөрчлөлт илэрсэн тул биет шалгалт хийсэн. ГУБ Х.Алтанзагас-ын хамт биет шалгалт хийхэд "audi" машины логотой ягаан өнгийн 11 ширхэг шахмал зүйл байсан. Иймд Гаалийн Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны зөрчил хариуцсан ГУБ-тай хамтран тусгай төхөөрөмж бүхий аппаратаар үзэхэд MDMA төрлийн сэтгэцэд нөлөөтэй бодис илэрсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 6-7 тал/,
-Гэрч А.О“...2024 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх Хөшигийн хөндийн Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудлын Монгол шуудан дахь салбарт ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж байсан. Тэр үед өглөөний эхний ээлжийн Олон улсын нисэх онгоцоор Монгол улсын хилээр нэвтэрсэн бараанд хяналт шалгалт хийж байсан. Би албаны эрэлч нохой ашиглаад хяналт, шалгалт хийж байхад манай албаны нохой 2 дугтуйн дээр дохио өгсөн. Тэр хоёр илгээмжийг тусад нь тавиад тухайн өдрийн рентгэн байцаагч Алтанзагасыг дуудаж рентгэнд оруулан харахад тухайн дугтуйн дотор Улбар шар өнгө өгсөн. Тэр Улабар шар өнгийн жижиг зүйл байсныг рентгэн аппаратаар харагдсан. Тэгэхээр нь Алтанзагас байцаагчийн хамт нөгөө дугтуйнд биет шалгалт хийж задалсан. Тэр дугтуйны гадна хэсэгт Г.Т Ганболд гэсэн Дархан-Уул аймгийн хаягтай Нидерланд улсаас ирсэн дугтуй байсан. Тэгээд дугтуйг задалж үзэхэд Audi машины логотой, нөгөө талд нь Audi гэсэн бичигтэй, улбар шар өнгийн 11 ширхэг жижиг зүйл байсныг эрсдэлд тооцон саатуулсан. Тэгээд технологи ажиллагааны дагуу ахлах байцаагч Оюунцэцэгт мэдэгдэн, албаны дарга нарт мэдэгдсэн. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-10 тал/,
-Шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар өгсөн “Асуул зүйл байхгүй. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Мэдүүлгээ өмгөөлөгчтэйгөө Улаанбаатар хотод өмнө хэргүүд дээрээ нэгдсэн байдлаар өгнө...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 43 тал/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 50 тал/,
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 61 тал/,
-Хохирогч С.Дгийн “...Би Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо вива сити эм 9-2-7 тоотод нөхөр болон хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Одоогоор Эй жи жи эйс ХХК-д барилгын ХАБ-н инженер ажилтай байна. Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өөрийн Ай фоне 14 про загварын гар утсаа зарахаар фейсбүүк цахим орчинд зар байршуулсан юм. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зар дээр байршуулсан байсан 91118121 дугаар луу 72335327 дугаарын утаснаас залгаад утсыг чинь авая Төмөр зам дээр аваад ирээч гэсэн юм. Тэгээд би тухайн өдөр 00 цаг өнгөрөөд төмөр зам орчим очиход утсаа авахгүй байсан тул би гэр лүүгээ явчихсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр над руу холбогдоод би өөрөө очоод авая гэсэн тэгээд 22 цаг өнгөрөөд вива сити орчим ирсэн байна гэхээр нь би зарах утсаа аваад гараад очтол Н-17 Н-18 дугаар байрны голд уулзаад бид 2 Си ю-гийн гадаа эхнэрийн машин байгаа гээд тэнд нь очиход ямар нэгэн машин байхгүй байсан. Тэгээд миний гар утсыг үзээд авахаар болоод ID код зэргээ гаргачих гэхээр нь би гаргаад өгсөн тэгээд дэлгэцэн дээр жижиг зураас байна утасныхаа үнийг бага зэрэг буулгаад өгчих гээд бид 2 Си ю дэлгүүрийн гадаа юм яриад нилээн удаан зогссон тэгэхэд эхнэр удахгүй хүрээд ирнэ гээд байсан. Би гар утсаа 3,500,000 төгрөгөөр зарна гэж байсан бөгөөд сэв зураас ярьж байгаад 3,200,000-д зарахаар болсон байсан. Тэгээд Хүннү моллын ард манай эхнэр ирчихсэн байна гэж хэлээд тэр зүг рүү алхаад байтал СИ Ю дэлгүүртэй байрны хажуугаар гараад гүйгээд зугтаачихсан. Тэр үед араас нь хөөгөөд гүйцээгүй утсаа алдсан тул цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Э.М“...Би эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо Дэлгэр хотхон 67-6 304 тоотод амьдардаг одоо би Жавар трейд ХХК-д цахилгааны инженерээр ажилдаг. 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Би өөрийн ажил болох Баян-зүрх дүүрэг 01дүгээр хорооны Сансар гарден дээр байхдаа Фейсбүүкээрээр утас авахаар зар үзсэн ENKH DALAI гэх фейсбүүк хаягнаас "ломбарданд байгаа айфон 14 про гар утас хямд зарна гэсэн зарын дагуу би өөрийн Элбэгзаяа овогтой Майнбаяр гэх нэртэй фейсбүүк хаягнаас ENKH DALAI гэх хаягтай хүн рүү сайнуу айфон 14 про байгаа юу гэж хэлтэл байгаа модны 2-ийн ломбарданд байгаа ирээд үзээд аваарай гэсэн би тухайн зарын дагуу 2023оны 07 дугаар сарын 08-ны өдөр орой 18 цаг 30 минутын үед модны 2-ийн голын зам дагуу Парис гэх лоунжийн хажууд байрлах ломбардны үүдэнд очоод тухайн утас зарах гэж байгаа хүнийг 1 цаг хүлээсэн тэгээд тэр хүн 19 цаг 30минутын үед 20-25 насны 165 см өндөртөй эмэгтэй ирээд "та утас үзэх хүн мөн үү миний утас япон улсаас ирсэн эвдрэл гэмтэлгүй мөнгөний хэрэг гарсан тул хямд зарж байгаа юмаа" гэж хэлсэн тэгээд би тухайн эмэгтэйтэй хамт ломбард руу ороод айфон 14 про загварын утасыг аваад би утасыг шалгаж үзээд худалдаж авахаар болсон тэгээд би Хаан банкны 5024634717 тоот данснаас Хаан банкны 5167206777 тоот Г.Т гэх нэртэй дансруу 3,000,000 төгрөг тухайн ломбарны гадна байхдаа шилжүүлж залилуулсан. Би одоо тухайн ломбардны байршлыг мэднэ бас тухайн надад утас зарсан хүнийг харвал танинаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 70-71 тал/,
-Гэрч Б.Ц“...Намайг Батмөнх овогтой Цэрэндулам гэдэг би 19 настай Дархан уул аймагт амьдардаг харин би одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа Улаанбаатар хотод гэрман хэлний бэлтгэлд суралцдаг. Би 2019 оноос 2023 оны 7 дугаар сарын сүүл хүртэл үерхдэг байсан. 2023 оны 07 дугаар сарын 06-ны орой Улаанбаатар хотод би үердэг Г.Т-тэй хамт машитайтай нь явж байгаад Зайсан орж Г.Тгийн найзыг авсан тухайн залууг би сайн танихгүй бидз Зайсангаас гараад ломбард хайгаад айфоне 14 про маркын гар утасыг Модны2-ын голын зам дагуу байрлах 24 цагаар ажилладаг нэг ломбарданд тавьсан тухайн айфоне 14 про загварын гар утасыг Г.Т орж ломбарданд түр тавьсан тухайн үед цаг шөнийн 00 цаг юмуу 01 цаг болж байсан би цагийг нь сайн санахгүй байна. Тухайн гар утасыг хэнийх гэдэгийг би сайн мэдэхгүй байна. Түүний дараа 1 хоногийн дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг миний үерхдэг байсан залуу Г.Т тухайн ломбарданд тавьсан айфоне 14 про маркын гар утасыг орж аваад зараад өг одоо чамруу нэг хүн очиж авна, чи хамт ломбардлуу ороод худалдаж авах хүнээр нь мөнгийг төлүүлээд зөрүү мөнгийг нь авчих гэж хэлсэн би Модны2-ийн голын зам дагуу байрлах ломбард руу 19 цагийн үед очоод тухайн гар утас авах хүнтэй нь ломбардан дотор уулзхад 2 залуу ирсэн тэгээд би тухайн гар утасыг 3,000,000 төгрөгөнд зархаар болоод тухайн гар утасыг ломбарднаас Г.Т ломбарданд тавьсан мөнгөн дүнээ төлж аваад тухайн гар утас авах хүнд 3,000,000 төгрөгөөр зарсан тухайн гар утасыг зарсан мөнгийг Г.Тгийн Хаан банкны 5167206777 тоот дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд би Г.Т рүү очоод уулзхад Г.Т" яасан зарснуу, ямархуу хүмүүс худалдаж авсан гэж асуусан би" хоёр ах байсан" гэж хариулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 76-77 тал/,
-Гэрч М.О“...Энэ гар утасыг манай нөхөр Майнбаяр нь 2023 оны 07 дугаар сарын үеээр фейсбүүк зар харж байгаад 3,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд би энэ гар утасыг би нөхрөөсөө түр авч хэрэглэж байсан, энэ гар утас нь манай нөхөр Мэзэмшлийн гар утас байсан юм. Энэ гар утасны талаар би өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 79 тал/,
-Шүүгдэгч Г.Тгийн сэжигтнээр өгсөн “...Намайг ГГ.Т гэдэг би 21 настай Дархан-Уул аймагт амьдардаг аав, ээж, эхын хамт. Би одоогоор Дархан-Уул аймаг дахь МОБИКОМ-ын салбарт оператораар ажиллаж байгаа. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд би фейсбүүкээр гар утас зарах зар үзэж байхад нэг хүний "Ай фоне 14 про загварын гар утас зарна" гэсэн зарыг хараад тухайн хүний нийтэлсэн зарын дагуу гар утасаар холбогдож "зарын дагуу яриж байна гар утасаа хэдэн төгрөгөнд зарах вэ? би орой таны байгаа газар чинь очоод гар утасыг чинь үзэе" гэж хэлээд орой 22 цаг орчимд тухайн хүнтэй холбогдож "би одоо таны байгаа газар яваад очоод үзэж болохуу гэж хэлээд тухайн хүнтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Вива сити хотхон дээр уулзаж тухайн гар утасыг үзхээр болсон. Би шөнийн 23 цагт тухайн гар утас үзхээр болсон Вива сити хотхон дээр очоод тухайн гар утас зарах хүн рүү залгаад" би ирчлээ гээд хүлээж байтал нэг эмэгтэй гартаа хайрцагтай гар утасаа бариад гараад ирсэн. Би тухайн хүнтэй уулзаад хамт СИ ЮУ дэлгүүрийн урд очоод зарах гэж байсан Ай фоне 14 про макс гар утасыг үзээд гар утасын талаар үнэ ханшаа тохироод авхаар болоод надад тухайн гар утасыг хайрцагтай өгхөөр нь би мейгее эхнэр ирхээр өгье" гэж хэлээд тухайн эмэгтэйтэй СИ ЮУ дэлгүүрийн урд тухайн гар утасны талаар 20-оос 30 минут ярилцсаны дараа шөнийн 00 цагийн үед би тухайн хүний анхаарлыг сарниулж байгаад надад зараж гэж байсан гар утасыг аваад би мөнгийг нь өгөлгүйгээр тухайн гар утасыг аваад байран дундуур ороод төв замруу зугтаасан, тухайн хүн миний хойноос хөөсөн үгүйг би мэдэхгүй байна. Түүний дараа би Хүннү молл автобусны буудалын урд талаас такси-нд суугаад Модны 2-ын голын зам дагуу байрлах 24 цагаар ажилладаг ломбарданд шенийн 01 цагт тухайн "Ай фоне 14 про загварын гар утасыг 1 сая төгрөгөөр тавьсан. Түүний маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өпер би фейсбүүкээр Ай фоне 14 про яаралтай хямд зарна ломбарданд байгаа чөлөөлөөд авж болно" гэсэн зар нийтэлсэн тэгээд тухайн зарын дагуу нэг хүн миний бариж байсан 95949598 дугаарын гар утасруу залгаад тухайн ай фоне 14 про гэр утасыг авахаар болсон, би тухайн үед үерхдэг байсан найз охин Цэрэндуламаар гар утасыг заруулхаар шийдээд би Цэрэндулам-д" Модны2-т нэг ломбарданд ай фоне 14 про би тавьцан байгаа" одоо нэг хүн хүрж ирхээр нь чи гар утасыг зараад өг хэрвээ зарчвал миний данс руу мөнгийг шилжүүлүүлчих" гэж гуйсан. 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Цэрэндулам Модны2-т байрлах 24 цагийн ломбарднаас Ай фоне 14 про гар утасыг чөлөөлж аваад зарсан, 19 цаг 52 минутанд миний Хаан банкны 5167206777 тоот дансанд 3,000,000 төгрөг орсон. Тухайн 3,000,000 төгрөгийг хувийн зүйлдээ би ашигласан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83 тал/,
-Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №ХУ2-24-294 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 85-87 тал/,
-Шүүгдэгч Г.Тгийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөв бүгдийг нь ярьсан. Надад ярих зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, харамсаж байгаа, энэ хэргээ шийдүүлчихвэл дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй тайван сайхан амьдарна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 108 тал/,
-Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №6233 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "1 Г.Т 11ш шахмал а/х Б.Жаргал 2024.10.28" гэж хаягласан зип лок ууттай ягаавтар өнгийн шахмал зүйлээс MDMA илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн І жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ягаавтар өнгийн 11 ширхэг шахмал зүйлсийн цэвэр жин нь 6.5106 грамм байна...” талаарх дүгнэлт /2-р хх-ийн 160-161 тал/,
-Шинжээч Г.З“...Тухайн кетамин /ketamine/ гэх бодис нь Олон улсын конвенцын жагсаалтад багтахгүй болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164-165 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Янжиндулам: “Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтаар, мөн шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Т нь цахим сүлжээ ашиглан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол шуудан" ХК буюу олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 грамм (4.0305г) цэвэр жинтэй "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
мөн цахим сүлжээ ашиглан Нидерландын Хаант Улсаас захиалж, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах Монгол шуудан Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 6.5 грамм (6.5106г) цэвэр жинтэй, ягаан өнгийн 11 ширхэг шахмал MDMA буюу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" олон улсын конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Вива Сити хорооллын орчимд С.Д3,200,000 төгрөгөөр "Ай фоне 14 про макс" маркийн гар утсыг нь худалдан авахаар үзэж байхдаа авч зугтаан, бусдад худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно гэж заасан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис тэдгээрийн түүхий эдийг эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх нь хуулиар хориотой. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Энэ гэмт хэргийн хувьд түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэй ангилж үзсэнээс гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго болон улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр заасан байна. Яллагдагч Г.Т дээрх 2 удаагийн үйлдэл буюу Холбооны Бүгд Найрамдах Герман улс болон Нидерландын Хаант улсаас цахим сүлжээ ашиглан сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөн яллагдагч Г.Т нь хохирогч С.Дгийн Ай фоне 14 про макс маркийн гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Тгээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Э.Майнбаяраас 3.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогч С.Д гар утсыг биет байдлаар хүлээн авсан тул хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй учраас гэм буруугийн талаар санал байхгүй. Хохирол төлбөрийг төлнө.” гэх саналуудыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Г.Т нь цахим сүлжээ ашиглан 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шуудан” ХК буюу олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 4 грамм /4.0305/ цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Мөн цахим сүлжээ ашиглан Нидерландын Хаант Улсаас захиалж, 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд байрлах Монгол шуудан Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээгээр дамжуулан 6.5 грамм /6.5106г/ цэвэр жинтэй, ягаан өнгийн 11 ширхэг шахмал MDMA буюу Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” олон улын конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива Сити хорооллын орчимд С.Д3.200.000 төгрөгөөр “Ай фоне 14 про макс” маркийн гар утсыг нь худалдан авахаар үзэж байхдаа авч зугтаан, бусдад худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, улсын хилээр нэвтрүүлэх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно... гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй цэвэр жин нь 0.0911 грамм метамфетамин”-ын бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн”-ээр хэргийн бүрдэл хангагддаг. Өөрөөр хэлбэл барааг өөрийн ачаандаа хадгалж, хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзнэ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-д “эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №6233 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "1 Г.Т 11ш шахмал а/х Б.Жаргал 2024.10.28" гэж хаягласан зип лок ууттай ягаавтар өнгийн шахмал зүйлээс MDMA илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн І жагсаалтад багтдаг болно.” гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №3877 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г-215 Г.Тгийн гэрээс хураан авсан 50 төгрөг, цахилгаан жин х/ч Н.Марал-Эрдэнэ 2024.06.29." гэж хаягласан зип лок ууттай Монгол улсын АХ8492283 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно.” гэх тус тус дүгнэлтүүд авагдсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Тгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-24 тал/,
Шүүгдэгч Г.Тгийн биеэс биологийн дээж болох шээс авч мансууруулах эм сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 14-22 тал/,
Монгол шуудан ХК-ийн холбогдох баримтууд /1-р хх-ийн 72-73 тал/,
Мөн гэрч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Тг Герман болон Нидерландын Хаант улсаас ...сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зүйлийг хууль бусаар олж авсан, ...... олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэдэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж илээр нэвтрүүлсэн болон олон улсын шуудан илгээмжээр илгээснийг тус тус ойлгоно.
“Олж авах” гэдэг нь “тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь нууц далд аргаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Г.Тг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива Сити хорооллын орчимд С.Д3.200.000 төгрөгөөр “Ай фоне 14 про макс” маркийн гар утсыг нь худалдан авахаар үзэж байхдаа авч зугтаан, бусдад худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн булаах аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, “илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.О “...Гэм буруутай гэж үзэж байна. Сэтгэцэд нөлөөт бодисын тухайд хүүхэд санаандгүйгээр сайт руу орж захиалсан байх.” гэсэн нь шүхийн дүгнэлттэй нэг байгаа тул шүүхээс дүгнэлт, няцаалт хийгээгүй болно.
Хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт,
шинжээч эмчийн мэдүүлэг болон үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Тг шүүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс” мэт зүйлүүдийг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн ачаандаа хадгалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан,
Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Хохирол, хор уршиг:
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Шүүгдэгч Г.Т нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж илэрсэн эсэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаартай дүгнэлтэд энэ талаар дурдаагүй байна.
Шүүгдэгч Г.Тг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Вива Сити хорооллын орчимд С.Д3.200.000 төгрөгөөр “Ай фоне 14 про макс” маркийн гар утсыг нь худалдан авахаар үзэж байхдаа авч зугтаан, бусдад худалдан борлуулж, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байна.
Иргэний нэхэмжлэгч Э.Майнбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд “Ай фоне 14 про макс” маркийн гар утасны үнэ болох 3.200.000 төгрөгийг нэхэмжилдэг тул шүүгдэгч Г.Тгээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулах тухай” шийдвэр гаргасан.
Улмаар мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж, шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.Т нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Янжиндулам: “Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заалт болон 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд 2 удаагийн ял шийтгэл зэргийг харгалзан гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийт 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Г.Тг 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр прокурорын зөвшөөрлөөр баривчилсан. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, нийт мөрдөн байцаалтын шатанд 93 хоног цагдан хоригдсон. Түүний эдэлсэн 93 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Түүнд мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн метамфетамины агууламжтай 4 грамм (4.0305г) цэвэр жинтэй "мөс", цагаан өнгийн гутал, саарал өнгийн цамц, цахилгаан жин болон цаасан хайрцагтай мөсний целлон гялгар уут болон MDMA бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна. Мөн 50 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкад шилжүүлэх саналыг гаргаж байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн хувьд Г.Тгийн тухайд өөрт ашигтай боломжоор эрүүгийн хариуцлагын саналаа хэлье. Улсын яллагчийн зүгээс 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялын санал гаргаж байна. Миний хувьд Г.Тгийн үйлдсэн хэрэгтээ холбоотой эрүүгийн хариуцлагын саналаа хэлнэ. Би улсын яллагчийн саналд нөлөөлөх гэсэн зүйл байхгүй. Г.Тгийн тухайд хоёр төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан буюу хилээр хууль бусаар мансууруулах бодис оруулсан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялтай. Өмгөөлөгчийн зүгээс хамгийн багаар буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Учир нь энэ бодисын тухайд хэмжээний хувьд бага, нийгмийн аюулын шинж чанарын хувьд ямар нэгэн байдлаар аваад бусдад дамжуулсан, хэрэглүүлсэн, өөрөө хэрэглэсэн үйл баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй учраас хил дээрээс орж ирээд саатуулагдах болсон. Ийм үйлдлээрээ төгссөн. Нийгмийн
аюулын шинж чанарын хувьд бусдыг ямар нэгэн байдлаар энэ хэрэгт татан оролцуулсан зүйл байхгүй учраас хамгийн бага буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хоёрдугаарт, дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын санкцийн хувьд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн сонгох санкцтай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл гэсэн. Дээрэмдэх гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь 5 жил. 6.7 дугаар зүйлийн 1, 2-т хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгож оногдуулах ерөнхий ангийн зарчим бий. Г.Тгийн тухайд дээрэмдэх гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялыг нэмж нэгтгэх зохицуулалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэг, хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн зохицуулалт байдаг. Шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлд 5 жил, дээрэмдэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг хэрэглэж, хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, 5 жилийн хорих ялыг биечлэн эдэлсний дараа тусад нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ялын тухайд 6 сараас 5 жил хүртэл .Уг ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд хугацаанаас өмнө тэнсэн суллах зохицуулалт бий. Г.Тгийн тухайд залуу хүүхэд. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Төрсөн ах нь тусдаа өрх тусгаарлаад бие даагаад явсан. Аав нь бага байхад нь салаад зөвхөн ээжтэйгээ хоёулаа байдаг. Ээж нь цэцэрлэгийн багшаар 30-аад жил ажиллаж байгаа. 1, 2 жил ажиллаад тэтгэвэртээ гарна. Ээжийгээ харж хандана. Иймд хувийн байдлыг нь харгалзан түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хүнд ялынхаа хоёрны нэгийг эдэлсэн бол хугацааны өмнө тэнсэн суллагдах боломж байдаг учраас энэхүү саналыг гаргаж байна. Иймд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж, дээрэмдэх гэмт хэрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тусад нь оногдуулах саналыг гаргаж байна.” гэх саналуудыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байх ба Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн хувьд хоёр удаагийн үйлдлээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно.” гэсэн учир үргэлжилсэн нэг үйлдлээр гэж,
харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэн тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзнэ.
Шүүгдэгч Г.Т нь дээрх хэд хэдэн гэмт хэргийг хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснээрээ Эрүүгийн
хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хулуь бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэснийг хангасан, үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгссөн гэмт хэрэг болдог бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг болно.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүгдэгч Г.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг хүлээн авч шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Тд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Г.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх №1 гэж дугаарласан цэнхэр, цагаан өнгийн зиплок түгжээтэй цагаан өнгийн талслаг зүйл 4,0305 грамм цэвэр
жинтэй, "Davaa Enkhbaatar Darkham sum 5-r bag 20-7 bair +97672554784 Darkhan-Uul 45040 Mongolia" гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дугтуй, саарал өнгийн цаас, "Digital Scale" гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар цахилгаан жин, АХ8492283 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 Season гэсэн бичиглэл бүхий цаасан хайрцагтай хүнсний зиплок түгжээтэй гялгар уут-26 ширхэг, ягаавтар өнгийн 11 ширхэг шахмал зүйлсийн цэвэр жин нь 6.5106 грамм MDMA бодис бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, мөн эд мөрийн баримт устгасан баримтыг хэрэгт хавсарган үдэхийг шүүгчийн туслах Г.Ганбаяр нарт тус тус даалгаж,
Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Тд оногдуулсан 6/зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт
заасныг баримтлан шүүгдэгч Г.Тгийн цагдан хоригдсон нийт 93 /ерөн гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх №1 гэж дугаарласан цэнхэр, цагаан өнгийн зиплок түгжээтэй цагаан өнгийн талслаг зүйл 4,0305 грамм цэвэр жинтэй, "Davaa Enkhbaatar Darkham sum 5-r bag 20-7 bair +97672554784 Darkhan-Uul 45040 Mongolia" гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дугтуй, саарал өнгийн цаас, "Digital Scale" гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар цахилгаан жин, АХ8492283 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 4 Season гэсэн бичиглэл бүхий цаасан хайрцагтай хүнсний зиплок түгжээтэй гялгар уут-26 ширхэг, ягаавтар өнгийн 11 ширхэг шахмал зүйлсийн цэвэр жин нь 6.5106 грамм MDMA гэх сэтгэцэд нөлөөт бодисыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, эд мөрийн баримтыг устгасан баримтыг хэрэгт хавсарган үдэхийг шүүгчийн туслах Г.Ганбаяр нарт тус тус даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Тд урьд авсан шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №977 дугаартай захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.ДЭЛГЭРМӨРӨН
Ц.ОТГОНЖАРГАЛ