Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

 

 

 

 

 

 

 

2025      02         13                                             2025/ШЦТ/73

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

улсын яллагч Э.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг хөтлөн нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэх ирүүлсэн шүүгдэгч  Б.Дт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.4 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д нь: “Түрүү жил болсон. Түрүү жил би хүнээр элэг рүүгээ өшиглүүлээд элэг задраад хагалгаанд орсон. Тэр үед манай байрны 2-3 хүн сэтгэцэд нөлөөлөх бодисыг тайвшруулдаг, өвчин намдаадаг мэтээр надад ойлгуулсан. Тэгээд би тухайн үед нээх тоогоогүй. Манай нөхөр ял аваад явсны дараа би хадам аав, ээжийндээ очиж амьдарсан. Тэгээд гэрийг нь цэвэрлэж байтал жаахан ургамал гараад ирэхээр нь шууд хаялгүйгээр цүнхэндээ аваад хийснээс болж хэрэгт холбогдсон.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.4 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,

-Гэрч Т.Э“...2024 оны 09 сарын 05-ны өдөр би шалган нэвтрүүлэх байран дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр томилогдож ээлжин дээрээ үүргээ гүйцэтгэж байсан. 18 цаг 55 минутын үед хоригдол Алтанхаан дээр дээр 72 цагийн эргэлтээр эхнэр нь гэх хүн ирсэн. Тухайн эргэлтээр ирсэн хүний авч ирсэн ногоон өнгийн үүргэвчинд үзлэг шалгалт хийхэд цүхний доод ёроол хэсгээс хүүхдийн улаан өнгийн оймсонд боосон зүйл гарч ирсэнийг нь задлаж үзтэл бөөгнүүлээд базсан мөнгөлөг цаас, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, жижиг бөөрөнхий толь, жижиг гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал гарч ирсэн. Тэгээд би тэр ургамлыг мансууруулах төрлийн бодисийн ургамал байж болзошгүй гэж сэжиглээд ерөнхий жижүүр ангийн ахлах төлөөлөгч хоёрт мэдэгдэж хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

-Гэрч Б.Энхжингийн “...Тухайн өдөр 19 цагийн үед хоригдол дээр Б.Д гэх хүн эргэлтээр ирсэн. Тухайн үед надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Т.Энх-Амгалан тухайн хүний авч явсан цүнхэнд үзлэг хийгээд би биед нь үзлэг хийсэн. Би тухайн хүнийг тусд нь өрөөнд оруулаад үзлэг хийсэн. Тэгээд Т.Энх-Амгалан жижиг гялгар уутанд хийсэн ногоон өнгийн арц шиг нунтаг ургамал гаргаж ирсэн. Энэ талаар Т.Энх-Амгалан ангийн ахлах төлөөлөгчид мэдэгдэх гэх үед Б.Д нь Т.Энх-Амгалангаас чи битгий хэлэлдээ би гуйж байна гээд гуйгаад байсан. Тэгээд амьдралд гай болсон юм гээд л шал цохиж аваад зуурууд л гуйгаад байсан. Нилээн удаан гуйсан. Намайг биед нь үзлэг хийхэд биенээс нь элдэв зүйл гарч ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

-Гэрч А.А“...Б.Д манай эхнэр байгаа юм. Дундаасаа 1 хүүхэдтэй тийм болохоор энэ удаад хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

-Шүүгдэгч Б.Дийн сэжигтнээр өгсөн “...Хорих анги руу ороход үүдэнд нь байх ажилтанд цүнхээ шалгуулах үед миний цүнх дотроос гарч ирсэн. Тэр үед л тухайн зүйлийг анх харсан. Тэр зүйл юу болохыг би өөрөө мэдэхгүй байна. Би цүнхэндээ юм хийхдээ анзаараагүй. Хоосон л харагдсан.Хамгийн сүүлд манай найзын дүү болох Хангарьд гэх залуу авч яваад авчирч өгсөн байсан. Тэгээд би шууд юм хийгээд аваад гарч ирсэн. Хэн тэр ургамлыг хийснийг нь би мэдэхгүй байна. Энэ талаар мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

-Шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №5197 дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "1,7 грамм хэмжээтэй ногоон өнгийн нунтаг ургамал Төв аймаг цагдаагийн газар" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.  "1,7 грамм хэмжээтэй ногоон өнгийн нунтаг ургамал Төв аймаг ц

агдаагийн газар" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 3,8 г, цэвэр жин 1,4 г байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/,

-Шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Ууганцэцэг:

Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.4 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан хөнгөрүүлэх шинжгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй.”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.8 дугаар зүйлийг журамласан нь техникийн шинжтэй алдаа гарсныг мэдэгдэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Д:

Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Хорихгүйгээр шийдэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч Б.Д гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Д дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шалган нэвтрүүлэх байранд 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу цэвэр жин нь 1.4 грамм түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж явсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Тэгээд ч улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлснийг техникийн шинжтэй алдаа гэж тайлбарласан бөгөөд гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтэдээ “хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.:.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын жагсаалт, 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

 

Мөн "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ- ын конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг "хууль бус" гэж үздэг. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг "хууль бусаар хадгалсан" гэж ойлгоно.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Дт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт хуульчлагдсан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс шүүгдэгч Б.Дийн холбогдсон гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэх шинжүүдийн аль нэгийг хангасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан.

 

Улмаар шүүгдэгч Б.Дийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодис”-ыг хадгалсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутайд үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт юм.

 

Иймд шүүгдэгч Э.Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдалд хор уршиг учирч болохоор байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Ууганцэцэг:

Энэ гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн хоёр сонгох ялтай. Шүүгдэгч Б.Дийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял оногдуулах саналтай байна. Өнөөдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр жин 1.4 грамм ургамлыг зохих журмын дагуу устгуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

 

Шүүгдэгч Б.Д:

Үйлдсэн гэм буруугаа сайн ухамсарлаж байгаа. Миний хүүхдүүд, аав, ээжийн хувийн байдлыг харгалзаж, хорихгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус  гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаардаг, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

 

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

 

Шүүх шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж, мөн түүний ар гэрийн байдал буюу хүнд өвчтэй өндөр настай эцэг, эх, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг байдлуудыг нь харгалзлан шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Харин хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүйг,

 шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гялгар ууттай цэвэр жин 1.4 грамм ургамлыг устгахыг тус шүүхийн Тамгын газар даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч  Б.Дийг шүүхээс тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан гялгар ууттай цэвэр жин 1.4 грамм ургамлыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН