Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

 

 

 

2025               03              19                                               2025/ШЦТ/110

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч О.Ут холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

                                               Холбогдсон хэргийн талаар

    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.У нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 36-3603 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Унтсангүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Гмаргалдаж, ноцолдож, зодолдож “баруун гарын долоовор хурууны 2 дугаар үенд шарх гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч О.У:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч О.Уын 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар баг 36-3603 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Унтсангүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Гмаргалдаж, ноцолдож, зодолдож “баруун гарын долоовор хурууны 2 дугаар үенд шарх гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хохирогч Б.Гын “...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед гэрээсээ О.У, Б, Х, Ш, Бнарын хамт гараад "Ихэр заяа" кароаке ороод 2 цаг 30 минут орчим дуулсан. Тэгээд бид хэд 00 цаг өнгөрч байх үед кароакенаас гараад гэртээ харьсан. Тэгээд би гэртээ орчихоод 00 ороод гэртээ ороод иртэл О.У намайг хөөе ал минь унтаач гэж хэлхээр нь би айн гэсэн чинь унтаачээ ал минь гээд ахиад хэлсэн. Тэгээд бид 2 барилцаж аваад О.У нь миний нүүрүү гараараа цохихоор нь би зөрүүлээд О.Уыг хацар руу 1 удаа алгадсан. Тэгээд намайг газар унагаагаад ахиад нүүр рүү цохисон. Тэгээд би босож ирээд ахиад О.У руу дайрсан чинь Б намайг барьж аваад хориод байсан. Тэгээд Б намайг барьчихсан зогсож байсан чинь О.У ахиад нүүр болон толгой руу цохисон. Тэгээд хоорондоо зодолдоод байж байтал манай ах Цах, Батнасан эгч 2 ирсэн. Тэгээд би О.Уыг цохих гээд дайртал Б урьдуур нь ороод цохиулаалаагүй. Тэгээд Цах, Батнасан эгч 2 намайг хараад юун цус нөж болсон юм бэ? гээд манайд байсан О.У, Б, Х, Ш нараас асуусан чинь О.У, Б нар гэрээс гараад явхаар нь Цах хойноос нь гарсан чинь О.У, Б 2 Цахыг зодсон юм шиг байсан. Тухайн үед би гэрээс гараад хархад Цах газар ойчоод босож байсан. Хашааны гадаа О.У, Б 2 байхаар нь би очоод О.Уыг бариад авсан чинь О.У намайг түлхээд Б намайг газар унагаагаад нүүр рүү 1 удаа цохичихоод зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би гэррүүгээ орсон чинь Цах, Батнасан эгч 2 намайг загнаад байж байсан чинь цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэний “...Яллагдагч О.У нь Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 36-3603 тоотод 2024 оны 12 дугаар сарын 25-ны 02 цаг 30 минутын үед иргэн Б.Г-н биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Б.Г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 35.396 төгрөгний зардал гарсан болох нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Уаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Ц.Б“...2024.12.24-ний орой Хэгч, Шэгч, Гонгор, О.У бид хэд гарна гэж ярьж байгаад ажлаа тараад Хэгч бид 2 манайх руу очоод би гэртээ үлдээд манай нөхөр Гонгор, Хэгч 2 О.Уыг авхаар О.Уын ажил руу явчихаад гэртээ ирэхдээ Гганцаараа орж ирхээр нь би Хэгч Ууганаа 2 хаачсан юм гэсэн чинь Б ирсэн гэнэ. Быг авчихаад ирье гээд явсан гэж хэлсэн. Тэгээд О.У, Б, Хэгч 3 манайд ирхээр нь Хэгч бид 2 Шэгчийг гэрээс нь очиж аваад манай эргэж ирээд тэгээд бүгдээрэй кароаке орье гээд Ихэр заяа кароакед орж дуулж байгаад бид хэд шөнө 00 цаг өнгөрч байхад кароакеноос гараад манай ирээд Ууганаа, Б 2 манайд хоноор болоод Шэгч, Хэгч 2 явна гээд байж байтал Ггарч бие засчихаад гэртээ орж иртэл О.У хөөе унтий гэсэн чинь Гюу гэнээ ахын дүү гэсэн чинь Ууганаа хөөе ал минь унтий гээд байгаа юм бишүү гэж хэлсэн чинь Гяасан гээд байгаад юм бэ? гэсэн чинь О.У босож ирээд Гонгортой барьцалдаж аваад ноцолоод тогоон сав руу 2 биенийгээ түлхэлцээд эргэж босож ирээд ноцолдоод зуух хажуу талаар нь харуулж унагаагаад хулдаас түлээд тэгээд нололдох явцдаа бие биенээ түлхээд гоо сайханы толь нураачихсан юм. Ер нь бол О.У Гонгорын нэлээн олон удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд Гцохих гээд гараа далайсан чинь Ууганаа ах би шүдэндээ аппраттай ш дээ гэсэн чинь ГО.Уын нүүр рүү 2 удаа алгадсан чинь Ууганаа би аппраттай гээд байна ш дээ гэж хэлээд Гонгорын нүүр рүү нь цохисон. Тэгээд Шэгч, Хэгч, Б бид хэд салгах гээд дундуур нь ороод 2 тийш нь болгоод тайвшруулсан чинь Гуурлаж босож ирээд зурагтныхаа нүүрийг гараараа цохиод хагалсан. Тэгээд би утсаар Гонгорын ах Цах, Батнасан эгч 2-ыг дуудсан чинь манайд хүрээд ирсэн. Тэгээд цагдаа ирэх хооронд О.У, Б 2 гэрээс гараад явхаар нь Цах араас нь гараад Цахын араас Ггараад тэгээд би гарсан чинь О.У миний нүүр рүү цохичихлоо гээд Цах зогсож байсан. Тэгээд Гхашааны хаалгаар гарах гэтэл О.У, Б 2 Гонгорыг хашаанаас гаргахгүй хашааны хаалга дарчихсан байсан. Тэгээд би Быг цааш нь түлхээд чи одоо яагаад байгаа юм бэ? гээд хашааны хаалгаар гартал ГО.У 2 дахиад хашааны гадаа барцалдаж аваад ноцолдоод байсан. Тухайн үед О.У Гонгорын цамцны захнаас татсаар байгаад урьчихсан байсан. Тэгээд О.У Г2 ноцолдоод байхаар нь очоод салгачихаад эргээ харан чинь О.У, Б 2 байхгүй болчихсон байсан. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч Э.Шийн “...2024.12.24-ний орой гэртээ байж байхад Х, Б2 намайг гэрээс 22 цагийн үед ирж аваад Гынд очоод тэдний гэрээс "Ихэр заяа" кароаке орхоор Г, О.У, Б, Б, Х бид яваад кароакед 2 цаг суугаад кароакенаас гараад Гын гэрт нь очсон. Тэгээд Г биеэ засчихаад гэртээ орж ирсэн чинь О.У Гыг хөөё алаа унтаач гэж хэлээд хэрүүл маргаан үүсэж зодоон болсон. Тэгээд О.У Г 2 хоорондоо ноцолдоод зуух унагаагаад хулдаас түлээд тэгээд гоо сайханы ширээг түлхээд бас нурааж эвдсэн. Тэгээд Г уурандаа зурагтаа цохиж хагалсан. Тэгээд ер нь дээлдэхгүй болхоор нь ахыг нь дуудаад цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

гэрч О.Хын “...2024.12.24-ний орой Г, О.У, Б, Б, Ш бид кароакед ороод 2 цаг 30 минут орчим суугаад кароакенаас гараад Гын гэрт нь очсон. Тэгээд Ш бид 2 явах гэж байсан чинь Бахтбаяр та 2 байж бай жоохон юм ярьж сууя гэхээр нь Ш бид 2 Гонгорыг орж ирхээр 2-лаа явий гээд сууж байсан чинь Г биеэ засчихаад гаднаас гэртээ орж ирсэн чинь О.У Гыг одоо унт гэсэн чинь Г яасан гэнээ ахын дүү гэсэн чинь О.У одоо унтаа гэсэн чинь Г яасан гээд байгаа юм бэ? гэсэн чинь О.У одоо унтаа ал минь гэсэн чинь Г ахын дүү ингэж ярьдаг болцийнмуу гэсэн чинь О.У таныг зүгээр унт гэж байна шдээ гэж хэлээд О.У Гыг цохиод, хоорондоо ноцолдохоор нь бид хэд салгаад 2 тийш нь болгосон чинь Г нөгөө талаар нь гүйц ирээд О.Утай ноцолдож байгаад зуухыг нь унагачихсан. Тэгээд Г та нар яв гээд байсан. Ер нь бол О.У Гыг үгээр идээд байсан. Тэгээд л хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тэгээд Гын ахыг нь дуудсан чинь ах нь эхнэртэй хамт ирсэн. Тэгээд ах эгч 2 нь орж ирээд юу болоод яагаад байгаа юм гээд байсан. тэгээд Ууганба Б 2 Гын ахтай нь зөрөөд гэрээс нь гараад явсан. Тэгээд БГын ахад болсон асуудлын талаар хэлсэн чинь Гын ах нь яасан даварчихсан юм гэж хэлээд гараад явсан. Тэгээд Гын ах нь гараад явхаар нь хойноос нь гарсан чинь Гын ах нь О.Уыг хоногийн хоолгүй шээс гээд үгээр идээд байсан чинь О.У Гын ахтай хаалганы наана цаанаас ноцолдоод байсан. Тэгээд гадаа зогсож байсан чинь Г гэрээсээ гүйж гарч ирээд О.У, Б 2-ыг хөөгөөд байсан. Тэгээд хойноос нь Бгарч ирээд Гыг аваад гэррүүгээ орсон. Тэгээд гэррүү орсон чинь Гын ах нь цагдаа дуудчихсан гээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

шүүгдэгч О.Уын сэжигтнээр өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 24-ний орой Г, Х, Б, Ш, Бнартай "Ихэр заяа" кароакед ороод 00 цаг өнгөрч гараад Гынд очсон. Тэгээд очоод унтах гээд байж байсан чинь Г гадаа 00 орчихоод гэртээ орж ирчихээд ганцаараа унтахгүй зогсоод байхаар нь би унтаа агаа гэж хэлсэн чинь хэн би юу гээд Г хэлхээр нь тийм ээ гэж хэлээд босож ирээд  муудалцаад замдалцаж аваад цохисон. Тэгээд бид 2 зууралдаад ноцолдоод зогсож байсанаа Гах уйлаад та нар бүгдээрэй яв гэсэн чинь Гахын эхнэр Бби явлаа хүүхэдээ хувцаслаад байхаар нь би нөхөрөө яаж ганцааранг нь үлдээх гээд байгаа юм бэ? Согтуу байна гэж хэлсэн чинь Гах босож ирээд зурагтныхаа урьд доошоо харж сууж байснаа зурагтныхаа нүүрийг хагалчихсан юм. Тэгээд би гарах гээд байж байсан чинь 2-3 дугаар ангийн 1 дүү нь гаднаас уйлж орж ирээд та нар болиочдээ гэж хэлээд байж байтал гаднаас Гахын ах Цэхнэртэйгээ хамт орж ирээд намайг Ууганаа чи яаж байгаа пизда вэ? Гэж хэлсэн чинь Гах надруу дайраад миний нүүррүү 1 удаа цохиосон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь цохичихоод гэрээс нь Бтай хамт гараад явсан. Тэгээд хашааны гадаа зогсож байсан чинь Гахын ах нь Цгарч ирэхээр нь өөдөөс нь шууд хашааны хаалгыг нь хаасан чинь хашааны хаалгаа хажуу талд нь нүх байсан тэр нүхээр би Гахын ах руу гараа 2-3 далайсан. Тэгээд хашааны гадаа байж тал Гах гэрээсээ гүйж гарч ирээд хашааны хаалга аа онгойлоод бид 2 зууралдаж аваад газар Гах бид 2 ойчсон. Тэгээд бид 2-ыг Б салгаад би 2 хашааных нь үүднээс холдсон чинь Гахын ахынх нь эхнэр гарч ирээд цагдаа дуудсан гэхээр бид 2 Баянхошууны уул даваад манай гэр рүү зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

гэрч У.Бын “...Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний орой Гах, О.У, Б, Бнайзуудын хамт Ихэр заяа кароакед ороод шөнө энд сууж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад Гынд очоод унтах гээд байж байсан чинь О.У, Г 2 хоорондоо муудалцаад Г О.Уыг цохих гээд дайрсан чинь Г нь Быг хий цохисон чинь О.У Г 2 хоорондоо ноцолдоод зууралдаад авсан. Тэгээд би дундуур нь орж салгаад О.Уын хойшоо байж бай гэж хэлчихээд Гахтай би уулзаад О.У бид 2 явлаа гэж хэлээд зогсож байсан чинь гаднаас Гахын ах эгч 2 нь орж ирхэд О.У хажуугаар нь гараад явсан. Тэгээд Гахын ах нь намайг гэрт байхад гаднаас орж ирээд Ууганаа шээс том болчихожээ ална гэж хэлээд хашааны гадаа О.У Гахын ах 2 нь хашааны наана цаанаас зуралдаад байж байснаа Гахын ах нь О.У бид 2 руу чулуу шидэхээр нь бид 2 Баянхошууны уул даваад зугтаагаад О.Уын гэрт нь очиж хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №53 дугаартай “...Б.Цэрэннамжилын биед зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний доод зовхи, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна...” талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №51 дугаартай “...Б. Гын биед баруун гарын долоовор хурууны 2-р үеэнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Баруун гарын долоовор хурууны 2-р үеэнд шарх гэмтэл, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, хүзүүнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлэээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” талаарх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Яллагдагч О.Уын “...Би тогтооолыг уншиж танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч О.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч О.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч О.Ууганбаяыг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:

...Төв аймгийн Прокурорын газрын хяналт тогтоох, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл би, Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Ут холбогдох эрүүгийн дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.У нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 36-3603 тоотод хохирогч Б.Гмаргалдаж, муудалцаж зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Уг гэмт хэргийн нотолбол зохих байдал мөрдөн байцаалтын шатанд авагдсан. Гэрч н.Б, н.Ш, н.Х, н.Б, хохирогч Б.Гын мэдүүлэг, Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч н.Бямбатуяагийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...О.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.У:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч О.У болон түүний өмгөөлөгч М.Батбаатар нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.У нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.У болон түүний өмгөөлөгч М.Батбаатар нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч О.Уын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч О.У нь хохирогч Б.Гын биед гарын долоовор хурууны 2 дугаар үенд шарх зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

 

Тэрээр шүүгдэгч О.Уын хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Уын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Гын биед гарын долоовор хурууны 2 дугаар үенд шарх зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Г нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 67 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Харин хохирогч Б.Г 35.396 /гучин таван мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан ба шүүгдэгч О.Уаас нийт 35.396 /гучин таван мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Уаас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд: Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл:

...Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад зөвшөөрсөн болно. Шүүгдэгч О.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч О.У нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Гэм буруу дээр маргахгүй байгаа тул прокурорын зүгээс 500.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж, танилцуулсан. Прокурорын саналыг дэмжиж оролцож байна...гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.У:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч О.Уыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Харин прокурор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч О.Ут торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож,

шүүхээс тогтоосон хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Ут шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч О.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Уаас 35.396 /гучин таван мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН