Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0654

 

 

 

 

 

 

2022 09 08 128/ШШ2022/0654

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Г.М**********,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дугаартай захирамжийн Г.М**********-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б************ нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйл:

1.1.Энэ хэрэгт нэхэмжлэгч Г.М*********** нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан.Үүнд:

2.2.Монгол Улсын иргэн Г.М************* миний бие нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн */**** дугаартай захирамжаар ****** метр квадрат газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. 

2.3.Тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж өөрийн хөрөнгөөр бусадтай хамтран шат дараатай хөрөнгө оруулалт хийн эрчим хүчний шугам сүлжээ татах, хашаа барих зэрэг хөрөнгө оруулалт хийгээд байсан.

2.4.Гэвч 2019 оны сүүлээр дэлхий нийтээр дэгдсэн Корона-вирус халдвар /ковид 19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй байсантай холбоотой хөрөнгө оруулалт оруулах хугацаа удааширч төслийг нэг мөр дуусгаж чадаагүй байсан.

2.5.Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дугаартай захирамжаар, газар эзэмших гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр надад урьдчилан мэдэгдэлгүйгээр миний газар эзэмших эрхийг цуцалсан байна.

2.6.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дугаартай захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардан авч, 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад тэрээр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр **/**** дугаартай албан бичгээр "гомдлоо шүүхэд хандан шийдвэрлүүл" гэх хариу өгсөн.

2.7.Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дугаартай захирамжийн Г.М*********-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.М**********-ийн бичгээр гаргасан тайлбарыг дэмжиж оролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дугаартай захирамжийн Г.М***************-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Мөнх-Эрдэнэ 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын **** дугаарт анх газар эзэмших хүсэлт гаргаж 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын */*** дугаар "Газар эзэмших эрх олгох тухай" захирамжаар Аялал жуулчлалын цогцолбор, Ахмадын сувиллын зориулалтаар дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастын аманд *****************нэгж талбарын дугаартай ****** м.кв газрыг 5 жилийн хугацаатай *********** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

Мөн Г.М*************** нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Гэр бүлээрээ АНУ руу 10 жилийн хугацаатай амьдрах болсон тул ** дүгээр хорооны Ахмадын сувилал барих зориулалтын газрыг сунгаж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасан ба энэ хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны */**** дүгээр Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай" захирамжаар дүүргийн 21 дүгээр хороо Цагаан бургастын аманд Аялал жуулчлалын цогцолбор, Ахмадын сувиллын зориулалтаар ашиглах нэгж талбарын ******************* дугаар бүхий ****** м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгасан.

**************** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч Г.М*************** нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчин анх 2015 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш хашаа бариагүй, 7 жил ашиглаагүй газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */**** дүгээр захирамжаар хүчингүй болгосон.

Дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн **/** албан бичгийг Монгол шууданд хийсэн.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны **-** тоот хаягаар нь очиход н.А**** гэх хүн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 52 минутад хүлээн авсан талаар Монгол шуудгийн Сонгинохайрхан салбарын ********* утас руу холбогдож мэдээлэл авсан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27 2.2-т заасны дагуу Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны №******** дугаар Өглөөний сонинд "Монгол Улсын Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт (Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй)-д заасны дагуу зөрчилтэй иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа явуулж байна" гэж заасны зарлуулахад тайлбар хүсэлт ирүүлээгүй.

Нэхэмжлэгч Г.М*************** нь дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаартай захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гардан авсан талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Миний бие нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэж, өөрийн хөрөнгөөр бусадтай хамтран шат дараатай хөрөнгө оруулалт хийн эрчим хүчний шугам сүлжээ татах, хашаа барих хөрөнгө оруулалт хийгээд байсан гэжээ.

Нэхэмжлэгч нь эрчим хүчний шугам сүлжээ татаагүй. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гм/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Г.М*************** нь 2015 онд анх тус газрыг авахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 33.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр Аялал жуулчлалын бааз байгуулах бизнес төсөл-ийг Сонгинохайрхан дүүрэгт 2016-2018 оны хооронд уг төслийг хэрэгжүүлнэ, жилд дунджаар 180-220 жуулчинд үйлчилгээ үзүүлж, ***-**** сая төгрөгийн борлуулалт хийж, дүүргийн татварын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллаж, 30 хүний ажлын байр шинээр бий болгож, 2015-2016 онуудад орлого олох үр дүнгийн төлөвлөгөөг ирүүлсэн.

Дээрх онуудад төлөвлөгөөний дагуу ажиллах талаар төсөлд дурдсан хэр нь Ковид-19 цар тахалтай холбон тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагааг зохион байгуулсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Гурав.Маргааны үйл баримтад:

3.1.Нэхэмжлэгч Г.М*************** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг түүний газар эзэмших эрхийн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэн дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж үзэн буруутгаж маргасан.

Дөрөв.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

4.1.Нэхэмжлэгч Г.М*************** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн */*** дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр, тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Цагаан бургастай нэртэй газарт Ахмадын сувилал-ын зориулалтаар * га газрыг 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрх авч, гэрээ байгуулж, гэрчилгээ авсан байна. /ХХ-1-н 50-53, 58 дахь тал/

4.2.Улмаар тус дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/234 дугаартай захирамжаар, Г.М***************-ийн уг газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дахин гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. /ХХ-1-н 41-42, 45-47 дахь тал/

4.3.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Г.М***************-д төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэхдээ 42 хуудас бүхий Ахмадын амралт, эх нялхсын сувилал, амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл-ийг үндэслэж шийдвэрлэсэн байжээ. /ХХ-1-н 72-114 дэх тал/

4.4.Уг төсөлд бичсэнээр Төсөл хэрэгжүүлэгч нь *************** ХХК, төслийн хөрөнгө оруулалт нь *,***,***,*** төгрөг байхаар, үүнээс төслийн хөрөнгө оруулалт нь 1,350,000,000 төгрөг, өөрийн хөрөнгө оруулалт *,***,***,*** төгрөг байх, төслийг 2015-2018 онд хэрэгжүүлж дуусгахаар тусгасан байна. /ХХ-1-н 75 дахь талд/

4.5.Төсөлд туссанаар Г.М*************** энэ төсөлд ямар оролцоотой болох, *************** ХХК нь түүнтэй ямар хамааралтай болох тодорхой биш байгаа бөгөөд нэхэмжлэгчээс энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

4.6.Нэхэмжлэгч Г.М*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А.Ч********** Х.А************ , Г.М************ , А.Э**********нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г ирүүлсэн байгаа бөгөөд уг гэрээний 1.1, 1.3-т Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлалтай хөрш залгаа газарт хамтран төсөл хэрэгжүүлэх, төслийн зардлыг хуваарилах тохиролцоог хийж, хөрөнгө оруулах тухай бүр нь хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, гэрээ байгуулаагүй тохиолдолд хөрөнгө оруулалтыг, хөрөнгө оруулалтад тооцохгүй байхаар, гэрээний 3.1-д төсөл хэрэгжүүлэх зардлын 20 хувийг Г.М*************** хариуцахаар тус тус тохирчээ. /ХХ-1-н 3, 4 дэх тал/

4.7.Г.М*************** нь А.Ч*************** , Г*************** ХХК-ийн хооронд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ /ХХ-1-н 7-8 дахь тал/, А.Э*************** болон мөн компанийн хооронд 2018 оны 07 дугаар 02-ны өдөр байгуулсан Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ /ХХ-2-н 1921 дэх тал/-ний дагуу 10 кВ-ын 2.1 км ЦДАШ, 4 кВ 160 кВА КТПН цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, эдгээр гэрээг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт байхгүй, ийм баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.8.Мөн 2 удаагийн шүүхийн үзлэгээр /ХХ-1-н 206-211 дэх тал, ХХ-2-н 63-79 дэх тал/ Г.М*************** нь өөрийн эзэмшил газраа хашаалж тэмдэгжүүлээгүй, уг газар руу орсон цахилгааны шугам сүлжээ байхгүй, газар дээр ямар нэг барилга байгууламж огт баригдаагүй байгаа тул түүнийг дээрх гэрээний дагуу цахилгааны угсралтын ажил хийхэд өөрийн хөрөнгө оруулсан гэдэг нь нотлогдоогүй болно.

4.9.Харин шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн А.Энхзориг нь Г.М*************** -тэй хил залгаа 5 га газрыг эзэмшдэг, түүний газар дээр ЦДАШ, 4 кВ 160 кВА КТПН барьж, цахилгааны шугам татсан, гүний худагтай 1 орон сууцны барилгатай барьсан, хашаанд мод тарьсан /ХХ-2-н 75 дахь тал/ байгаа уг цахилгааныг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын харьяа амралт цогцолборын хорооны захиралт А.У*************-тэй тохирч тус цогцолборын өмчлөлийн шугам сүлжээнээс татсан болох нь гэрч А.У**************-ийн мэдүүлгээр тогтоогдлоо. /ХХ-2-н 28-30 дахь тал/

4.10.Гэрч А.Э*************** шүүхэд бид анх хамтарч төсөл хэрэгжүүлэхээр сувилал барих ажлаа эхлүүлсэн, мөнгөө нийлүүлээд тог татсан, мөнгөө шилжүүлсэн, манайх эзэмшиж байсан газрынхаа нүүрэн тал буюу ар талаараа хашаа барьсан, учир нь бид нийлж төсөл хэрэгжүүлж байгаа гэж ойлгосон манай талаас Г.М*************** -ийн газар руу цахилгаан явж байгаа гэж мэдүүлсэн /ХХ-2-н 47-49 дэх тал/, Г.М*************** -ээс түүний данс руу мөнгө шилжүүлж байсан баримтыг шүүхэд гаргаж өгнө гэсэн боловч нэхэмжлэгч болон гэрчээс ийм баримт гаргаж өгөөгүй тул гэрч А.Э***************, нэхэмжлэгч Г.М*************** нар хамтарч цахилгаан татахад зарцуулсан мөнгийг Г.М*************** -ээс төлсөн гэдэг нь нотлогдсонгүй.

4.11.Мөн дээрх газрууд дээр Ахмадын амралт сувиллын цогцолбор барилга барих төсөл хэрэгжиж эхэлсэн гэх барилга байгууламж байхгүй, шүүхийн үзлэгээр баримтжуулж авсан А.Э*************** -ийн барилга гэх жижиг барилгыг цогцолборын барилга гэж үзэх боломжгүй, мөн цахилгааны шугам Г.М*************** -ийн газар дээр татагдаж ирээгүй байна.

4.12.Шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр явуулсан анхны үзлэгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг тэмдэгжүүлсэн хашаа байгаагүй, эзэмшил газрын урд хилийн зааг дээр бүрэн гүйцэт бишээр төмөр шон суулгасан, шонгууд хоорондоо ямар нэг холбоосгүй байсан. /ХХ-1-н 206-214 дэх тал/

4.13.Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*************** шүүхийн энэ үзлэгийг эс зөвшөөрч, дахин үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр явуулсан 2 дахь үзлэгээр газрын зарим хэсэгт дутуу хашаа шинээр барьсан, зарим хэсэгт төмөр шон шинээр суулгаж, нотлох баримтыг нөхөн бүрдүүлсэн байна. /Үзлэгийн тэмдэглэлд ХХ-2-н 53-79 дэх тал/

4.14.Тодруулбал, гэрч А.Э*************** -ийн эзэмших газрын хил болон Г.М*************** -ийн эзэмшиж байсан газрын баруун талаар /координатаас гадуур/ төмөр шон босгож дээгүүр нь ногоон утас татсан, урд хэсгээр нэмж шинэ шон суулгасан /ХХ-2-н 68-71 дэх тал/, А.Э*************** -ийн эзэмших газрын арын хэсгээр шинээр төмөр хашааг гүйцэт бус, шинээр барьсан /ХХ-2-н 76-77 дахь тал/, үүнийгээ өмнө байсан хашаа гэж гэрч А.Э*************** худал мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгээр Г.М*************** -ийг хашаа барьсан байсан, цахилгаан татсан гэдэг нь нотлогдсон гэж үзээгүй болно.

4.15.Гэрч А.Э*************** , нэхэмжлэгч Г.М*************** нарын эзэмших газрын хилийн зааг дээр хашаа байхгүй ба А.Э*************** -ийн эзэмшил газарт байгаа трансформаторын цахилгааны шугамаас Г.М*************** -ийн газар руу цахилгааны шугам татагдаагүй зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

Тав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

5.1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр захирамжийн хавсралтын 86 дугаар хэсгээр Г.М*************** -ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэж үзэн хүчингүй болгожээ. /ХХ-1-н 124 дэх хуудас/

5.2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд мөн зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэжээ.

5.3.Г.М*************** нь уг газрыг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн */*** дугаар захирамжаар амралт ахмадын сувиллын зориулалтаар эзэмшиж эхэлсэн бөгөөд маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэлх нийт 5 жил 10 сарын хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгасан боловч уг газартаа шалгарсан гэх төслийнхөө дагуу ямар нэг барилга байгууламж бариагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа нь нотлогдож байгаа тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр захирамжийн хавсралтын Г.М*************** д холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй байна.

5.4.Газрын албанаас шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн Газрын төлбөр тооцоо нийлсэн актаар Г.М*************** 2019 онд *,***,**** төгрөгийн, 2020 онд *,***,****, нийт *,***,*** төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй /ХХ-1-н 227 дахь тал/ байгаа боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэл биш байгаа тул шүүх маргаан бүхий актад хамааруулж, уг үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.

5.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрыг зориулалтаар нь ашиглаагүй шалтгааныг 2019 оны сүүлээр дэгдсэн Корона-вирусийн халдварын тархалтын нийгэм, эдийн засагт нөлөөлөх сөрөөг нөлөөллөөс болж хөрөнгө оруулалт удааширсан, төслийг нэг мөр дуусгаж чадаагүй гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

5.6.Учир нь дээр дурдсанаар Г.М*************** газрыг 2015 оноос эзэмшиж эхэлсэн байгаа тул 2015-2019 оныг хүртэл 3 жилийн хугацаанд төсөлдөө ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийгээгүй, энэ хугацаа нь цар тахлын тархалтын улмаас хөл хорио тогтоосон, эдийн засаг зогсонги болсон хугацаанд хамаарахгүй, улмаар төслийн ажил огт эхлээгүй, байгаа тул төслийг дуусгаж чадаагүй гэх тайлбар нь илт үндэслэлгүй гэж үзлээ.

5.7.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гээд мөн зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга гэж, мөн зүйлийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байна.

5.8.Нэхэмжлэгч Г.М*************** нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр захирамжийг эс зөвшөөрсөн бол газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу зохих шатны Засаг даргад гомдлоо гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлээгүй байгаа боловч шүүхээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзэж, тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 7 сар болсон хэргийг энэ журмыг хангуулахаар буцаах үндэслэлгүй, иргэдэд чирэгдэл учруулна гэж үзэв.

5.9.Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн **/** дугаар албан бичгээр Г.М*************** -ийн газрыг цуцлах сонсох ажиллагаа-ны мэдэгдлийг үйлдсэн байгаа боловч түүнд хүргүүлсэн, гардуулсан баримт байхгүй /ХХ-н 125-128 дахь тал/ ба харин Өдрийн сонины 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №********** дугаараар нийтэд нээлттэй сонсох ажиллагааны зарыг гаргасан гэх сонины хуулбарыг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан /ХХ-1-н 129 дэх тал/ байгааг үндэслэн хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гээд мөн зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасанд нийцсэн үйл ажиллагаа явуулж, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэсэн гэж үзлээ.

5.10.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр захирамжийн хавсралтын 86 дугаар хэсгээр Г.М*************** -ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байгаа бөгөөд хууль зөрчөөгүй тул уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Зургаа.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

6.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын Г.М*************** -ийг эзэмшил газраа 2 жилээс дээш хугацаагаар зориулалтаар ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

6.2.Г.М*************** нь нэхэмжлэлд хавсарган өөрийн эзэмшил газрын хашаа болон уг газар дээр байгаа эд хөрөнгө, цахилгааны шугам татсан гэх үйл баримтыг нотлохоор фото зураг хавсарган өгсөн байгаа боловч шүүхийн үзлэгээр Г.М*************** нь эзэмшил газрын хилийн заагийг тогтоож, хашаажуулаагүй, эзэмшил газар дээр нь ямар нэг объект барилга байгууламж байхгүй, түүний газар руу татагдсан цахилгааны шугам сүлжээ байхгүй, татсан гэх шугам сүлжээ нь түүний эзэмшил газрын хилийн гадуур өнгөрч цааш татагдсан байгаа тул түүний нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн зургийг хэрэгт хамааралгүй буюу шүүхэд худал нотлох баримт гаргаж өгсөн гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М*************** -ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн */*** дүгээр захирамжийн Г.М*************** -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ