| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэнгийн Амартүвшин |
| Хэргийн индекс | 136/2017/00381/И |
| Дугаар | 136/шш2017/00454 |
| Огноо | 2017-12-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 136/шш2017/00454
2017 оны 12-р сарын 12-ны өдөр №136/ШШ2017/00454 Сайншанд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 1 дүгээр баг, Аийн гудамж, 5-* тоотод оршин суух, 31 настай, эмэгтэй, Б овогт Огийн Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, М гудамж, 7-** тоотод оршин суух, 32 настай, эрэгтэй, Ш овогт Цгийн Жд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Э миний бие 2005 онд Ц.Жтай танилцаж 2008 оны * дүгээр сарын 10-ны өдөр *** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 200* оны 4 дүгээр сарын 08-ны өдөр охин Ж.У төрсөн 2013 оноос эхлэн хардаж ажил хийлгэхгүй дарамталж улмаар хоёр удаа зодсон. 2013 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдраад өнөөдрийг хүрсэн. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийн ***-р баталгааг цуцалж, хүүхдэд маань тэтгэлэг тогтоож өгнө үү. Бид тусдаа амьдраад 6 жил болж байна, эргэж эвлэрэн хамт амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч Ц.Ж нь шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2008 оноос эхлэн Этой гэр бүл болсон. 2013 оны сүүл үе хүртэл хамт амьдрах хугацаанд 200* оны 4 дүгээр сард охин Ж.У төрсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө. Би нэхэмжлэгчийг зодож байгаагүй, бие махбодид нь халдаж байгаагүй, өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Ц.Жд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Ц.Ж нар нь 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр болсныг 2008 оны * дүгээр сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж гэрлэлтээ баталгаажуулсан, хамтран амьдрах хугацаандаа 200* оны 4 дүгээр сарын 08-ны өдөр охин Ж.У /8 нас 8 сар 4 хоногтой/, төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Д аймгийн С сумын 1 дүгээр багийн А өрхийн эмнэлэгийн эмч Ж.Нийн, С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн сургалтын менежер Б.А нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
-Мөн гэрлэгчид эвлэрүүлэх зуучлагчид 2014 оны 1* дугаар сарын 15-ны өдөр хандсан боловч цаашид хамтран амьдрах боломжгүй, 2011 оноос тусдаа амьдарсан, бие биедээ сэтгэлгүй, өөр өөрсдийн гэр бүлтэй болсон зэрэг нь зохигчийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
Охин Ж.У нь эх О.Эын асрамжид хүмүүждэг ба гэрлэгчдийн хэн хэн нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид харилцан тохиролцож, харин гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийг эхийн асрамжид үлдээх талаар маргаангүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13* дугаар зүйлийн 132.4, 132.6-д зааснаар гэрлэлтийг цуцлав.
Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын хүрээнд: Гэрлэгчдийн хэн хэн нь охин Ж.Уыг эх О.Эын асрамжид үлдээх талаар маргаагүй тул эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Э нь Иргэний хуулийн 17 дугаар зүйл 17.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар иргэний эрх зүйн зарим чадамжтай охин Ж.Уын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч /хх-2/ байх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар охин Ж.Уыг төлөөлөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-д: Эцэг эх нь насанд хүрээгүй ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, ... хүүхдэд тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Жын охин Ж.Уд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Тэтгэлэгийн хэмжээ нь, охин Ж.У нь Д аймгийн С суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2017 оны * дүгээр сарын байдал /166,200/-аар 50 хувь нь 83,100 төгрөг байна.
Охин Ж.У нь Д аймгийн С суманд оршин суудаг байх ба тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 166,200 төгрөг байх тул охин Ж.У /8 нас 8 сар 4 хоногтой /-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон хүн амын амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь хүн амын амжиргааны доод түвшингээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Охин Ж.Уыг эх О.Эын асрамжид хэвээр үлдээж, цаашид эцэг Ц.Жтай хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл гэрлэлт цуцлагдсан ч эцэг, эхээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш хэвээр үргэлжилдэг болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Ц.Жаас гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил 166.200/50%=83,100*12=**7,200-650,000=347,200*2.4%=8,333+20,150=28,483/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28,483 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118, мөн хуулийн 13* дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Огийн Э, Ш овогт Цгийн Жаргал нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар 38.3-д зааснаар эцэг Ц.Жаар, охин Ж.Уыг тэжээн тэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 11 нас хүртэл түүний амьдарч буй бүс нутагт тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол охин Ж.Уыг амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Жаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.Эоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Жаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгож, 28,483 төгрөгийг гаргуулан улсын орлого /Т банкны 28150031**** тоот данс/-д оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*-д зааснаар шүүх гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН