Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/03417

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар А.А, С.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2008-09-16-ны өдөр төрсөн хүү Н.Н , 2013-01-01-ний өдөр төрсөн хүү Н.Н , 2016-05-05-ны өдөр төрсөн охин Н.Н нарыг эх А.А-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар Н.Н , Н.Н , Н.Н  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр тус бүрд нь эцэг С.Н-аас тэтгэлэгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. 2016-05-05-ны өдөр төрсөн охин Н.Н-ийг асардаг хүний ажлын хөлс 220000 төгрөгний 50 хувь буюу 110000 төгрөгийг хариуцагч С.Н төлөхийг зөвшөөрч, эвлэрлийн гэрээг байгуулсаныг баталгаажуулсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дах хэсэгт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт нэхэмжлэгч А.А-ийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, 70200 төгрөгийг хариуцагч С.Н-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох, тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж 68316 төгрөгийг хариуцагч С.Н-аас гаргуулж улсын орлого болгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх А.А , С.Н нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА