| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03357/И |
| Дугаар | 101/ШШ2018/01641 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2018/01641
| 2018 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2018/01641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.М холбогдох,
Хүүхдийн төрсөн эцэг биш болохыг тогтоолгох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гын хүүхдийн бичиг баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХБНГУ-ын иргэн Ш нь Г.Мд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор иргэний нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна.
Бидний зүгээс анх нэхэмжлэл гаргах үед Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02266 дугаар бүхий шийдвэрээр Ш болон Г.М нарын гэрлэлтийг цуцалж, ингэхдээ захиргааны журмаар М.Мын эцгийг Шыг болохыг тогтоосон байсан. Ш тайлбарлахдаа анх Г.Мтай үерхэж байхдаа надаас хүүхэдтэй болсон гэхээр нь итгэж түүнтэй гэрлэхээр болсон, тийм ч учраас гэрлэлтээ Монголд бүртгүүлээд ХБНГУ-ын Г.Мд виза гаргуулж ХБНГУ-д очиж хүүхдээ төрүүлж байсан. Үүнээс хойш гэр бүлийн маргаан, хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар шүүхийн байгууллагаар явж үндсэндээ амьдралынхаа 10 гаруй жилийг алдсан би энэ хугацаанд Монгол Улсаас гарч орж ч болохгүй, сурч боловсрох цаг хугацаагаа алдсандаа харамсаж байгаа ч хүүхдэд бол буруу байхгүй, харин Г.М надтай гэрлэлтээ батлуулах зорилготойгоор анхнаасаа миний хүүхэд биш гэдгийг мэдсээр байж намайг хуурсанд гомдолтой байгаагаа хэлж байсан. Тус шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 12760 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1047, №3612 дугаартай дүгнэлтээр Ш нь М.Мын биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнтэй холбогдуулан М.Мыг Шы асрамжид үлдээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэний дагуу Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар ХБНГУ-ын иргэн Ш нь М.Мын төрсөн эцэг биш болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, өөрчилж байна гэв.
Хариуцагч Г.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.М би Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Штай 2008 онд танилцаж, улмаар гэр бүл болж, Монгол Улсад гэрлэлтээ батлуулсан, бидний дундаас Герман Улсын Хенсен мужын Дармштат хотод 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү ШМ М.М төрсөн юм. Герман Улсад амьдрах хугацаанд /Мы ээж Ч.Б хамт амьдарч байсан/ бидний хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид амьдрах бололцоогүй болж, өөрийн аав Д.Гаас онгоцны зардал авч, миний бие хүүгээ дагуулан 2010 оны 8 дугаар сарын 13-нд Монгол Улсдаа ирсэн. Бидний гэр бүлийн асуудлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02266 тоот шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрээр хүү Мыг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1047, №3612 дугаартай дүгнэлтээр Ш нь М.Мын биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул маргах зүйлгүй, нэхэмжлэгчийн хүүхдийн эцэг биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн Г.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Г.М нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Штай 2008 онд танилцаж, улмаар гэр бүлд болж, Монгол Улсад гэрлэлтээ батлуулсан, Бидний дундаас Герман Улсын Хенсен мужын Дармштат хотод 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү ШМ-Мтөрсөн юм. Герман Улсад амьдрах хугацаанд /Мы ээж Ч.Б хамт амьдарч байсан/ бидний хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид амьдрах бололцоогүй болж, өөрийн аав Д.Гаас онгоцны зардал авч, миний бие хүүгээ дагуулан 2010 оны 8 дугаар сарын 13-нд Монгол Улсдаа ирсэн. Бидний гэр бүлийн асуудлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02266 тоот шүүхийн шийдвэрээр бидний гэр бүлийг цуцалж шийдвэрлэсэн. М нь 2014 онд Монгол Улсад ирээд хүү М.Мын Герман Улсын Е6276802 дугаартай гадаад паспорт, Ганбаатар овогтой Мандүхайн Е0164150 дүгаартай Монгоп Улсын гадаад паспортыг оршин сүүх үнэмлэх авна гасан нэрийдпээр авсан бөгөөд үдаа дараа шаардсан боловч одоог хүртэп буцааж өгөхгүй, хүү бид хоёрыг хохироож байна. Монгол Упсад оршин сүух үнэмлэхгүй, гадаад паспорт нь эх хувиараа байхгүйн улмаас хүү М-М97 дугаар сургуулийн 1, 2 дугаар ангид суралцах хугацаандаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн цахим системд бүртгэлгүй байсан тул БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Герман Улсын элчин сайдын яамнаас арга хэмжээ авахуулан хүүгийнхээ гадаад паспортыг эх хувиар нь авч Монгол Улсад оршин суух үнэмлэхээр бүртгэлийн системд шинэчлэн бүртгүүлнэ гэсэн амлалт өгөн, холбогдох материалыг бүрдүүлэн бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 07-нд гаргасан юм. Үүссэн нөхцөл байдлыг гүнээ ойлгон миний хүсэлтийг БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хүлээн авч ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ID системд миний хүү М.М-Мын бүртгэлийг Герман Улсын Е6276802 дугаартай гадаад паспортын хуулбараар бүртгэхийг зөвшөөрсөн юм. Гэтэл М өөртөө оршин суух үнэмлэх 2014 оны 12 дугаар сарын 05-наас 2015 оны 11 дүгээр сарын 13 хүртэл, 2015 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 11 дүгээр сарын 13 хүртэл тус тус авч, сунгуулсан байх юм. Яагаад хүү М.Мынхаа гадаад паспортын хугацааг өөрийнхөө элчин сайдын яамаараа сунгуулах, Монгол Улсад байнга оршин суух эрхийн үнэмлэх авах талаар санал, санаачлага гаргахгүй байсан юм бол. Мгийн бүх бичиг баримт нь Мд байсан шүү дээ. Бид нарт өгөхгүй, өөрөө санал, санаачлага гарган хөөцөлдөхгүй байсан хүн ийм нэхэмжпэх гаргаж байгаад гайхаж байна. Хүүгийнхээ Герман Улсын гадаад паспортыг эцэг Ш.Маас авч өгнө үү гэсэн хүсэлтийг Монгол Улс дахь Герман Улсын элчин сайдын яаманд 2017 оны 6 дугаар сарын 08-нд гаргасан боловч тодорхой хариуг консулын газраас өгөөгүй юм. Миний хүү Герман Улсаас олгосон гадаад паспортгүйн улмаас Монгол Улсад нийгмийн халамж үйлчилгээг авч чадахгүйд хүрч, хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хүүхэдтэй холбоотой асуудлаар төрийн болон бусад байгууллагад бичиг баримт шаардах, бичиг баримтгүй гэх шалтгаанаас хүүхдийн эрх ухамсаргүй эцгээс нь болж зөрчигдөж байна.
Иймд ШМ-Мын Герман Улсын гадаад паспортыг нэхэмжлэгч Шаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Шы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
ШМ-Мын Герман Улсын гадаад паспорт нь нэхэмжлэгч Шд байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Герман Улсын элчин сайдын яамаар бичиг баримттай холбоотой асуудал хөөцөлдөхөд дэмжлэг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш нь хариуцагч Г.Мд холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эцэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, улмаар хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хүү М.Мын эцэг биш болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан М.Мын Герман Улсын гадаад паспортыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1.3-т эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцааг тогтоохтой холбоотой маргаан үүссэн тохиолдолд хариуцагч, нэхэмжлэгчийн аль нэг нь Монгол Улсын харьяат, эсхүл Монгол Улсад байнга оршин суудаг этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Монгол Улсын шүүх иргэний гэр бүлийн холбогдолтой хэргийг өөрийн харьяалалд авч хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар заасны дагуу зохигчдын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэл нь харьяалал зөрчөөгүй гэж үзнэ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/02266 дугаар шийдвэрээр Г.М, Л.М нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Мыг эх Г.Мгийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хүүхдийн эцэг тогтоолгох хүсэлт гаргасан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 1047 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Хүний геномын микросателлитын Penta E, D5S818, D13S317, D16S5398 vWA8 D8S1179 гэсэн 6 локусын аллелиар Ш нь М.Мын биологийн эцэг байх боломжгүй байна гэж,
Уг дүгнэлтийг хариуцагч эс зөвшөөрсөн тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3612 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр дээрх 1047 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бататгажээ.
Эдгээр шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, маргахгүй нэхэмжлэгчийн хүүхдийн эцэг биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
Хэдийгээр хүү М.Мнь Герман Улсад төрж, тус улсын иргэншил авч эцэг Шаар овоглон, гэрчилгээ олгогдсон боловч одоо зохигчид болон хүү М.Мнар нь Монгол Улсад оршин сууж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж зааснаар дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр Ш нь хүү М.Мын биологийн эцэг байх боломжгүй гэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь хүү М.Мын бичиг баримтыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал уг бичиг баримтыг байхгүй гэж маргаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Гэсэн хэдий боловч нэхэмжлэгч тал нь хүү М.Мын бичиг баримтыг ХБНГУ-ын элчин сайдын яам болон холбогдох бусад эрх бүхий байгууллагад хандахад өөрсдийн зүгээс тусалж дэмжинэ гэсэн тайлбарыг гаргаж байгааг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.
Хүү М.Мнь одоо Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн бага ангид суралцдаг бөгөөд бичиг баримтын зөрчилтэй байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд ... хүүхэд энэ хууль болон бусад хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэгт заасан эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа этгээд саад болох учиргүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, өөрчилсөнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулах ажиллагааг хийсэн ба хариуцагч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацааг авах шаардлагагүй гэсэн хүсэлтийг гаргасан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү ШМ М.Мын төрсөн эцэг нь нэхэмжлэгч Ш биш болохыг тогтоож, нэхэмжлэгч Шовогт Лутцин Маас хүү ШМ М.Мын Герман Улсын Е6276802 дугаартай гадаад паспорт болон бусад холбогдох бичиг баримтыг гаргуулж, хариуцагч Г.Мд олгосугай.
2. Нэхэмжлэгч Шовогт Лутцин Мы итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх шаардлагаасаа татгалзсныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ