Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/01776

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/01776

Улаанбаатар хот

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бөмбөөн овогт *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар  охин Г.Х,  охин Г.Т нарыг эх *******-н асрамжид үлдээж, хүүхэд тус бүрийг 11 хүртэлх насанд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

  

3. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.3, 130 дугаар зүйлийн 130.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо,  дүгээр гудамж  тоотод байршилтай 336 м2 талбай бүхий газар, хувийн сууцыг нэхэмжлэгч *******, охин Г.Х, Г.Т нарын өмчлөлд, тоёота приус-20 маркийн УБХ улсын дугаартай автомашиныг хариуцагч*******-н өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч*******а-с нэхэмжлэгч *******, охин Г.Х, Г.Т нарт тус бүр 2.000.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******-с 7.247.500 төгрөг гаргуулан хариуцагч*******-т тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс верна аксент маркийн УНЧ улсын дугаартай автомашины үнээс ногдох хэсгийг гаргуулах, сөрөг нэхэмжлэлээс 1.125.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршооллын  тоотод байрлах газар, хувийн сууцны ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч******* гэрийн эд хогшлыг нэхэмжлэгчид үлдээхийг зөвшөөрснийг тус тус батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Тамирт хариуцуулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж болохгүйг тайлбарласугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн  дугаар захирамжийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 329.400 төгрөг, хариуцагчаас төлсөн 54.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-с 94.950 төгрөг, хариуцагч*******-с 88.278 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч*******-с 329.400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д, нэхэмжлэгч *******-с 14.150 төгрөг гаргуулан хариуцагч*******-т тус тус олгосугай.

  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА