Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/02722

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар

зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг

удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ж.Х, Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2000-06-27-ны өдөр төрсөн охин Х.Х , 2008-08-23-ны өдөр төрсөн хүү Х.Э  нарыг эх Э.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2008-08-23-ны өдөр төрсөн хүү Х.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Х.Э , Х.Х  нарын 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Х-аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.   

4. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох УБ хот БЗД-ийн тоот 2 өрөө / үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй/ орон сууцыг Э.Б , охин Х.Х , хүү Х.Э  нарын өмчлөлд үлдээж, гэрчилгээг шилжүүлэн өгөх, УБ хот БЗД-ийн  байрлалтай тоот гражийг С.Х-ын үлдээх, байрны зөрүү 4 сая төгрөгийг С.Х-д өгсний дараа байрны гэрчилгээг Э.Б-д шилжүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсугай.

5. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тэтгэлэгт ноогдох тэмдэгтийн хураамж 68316 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, 85.038.300 төгрөгний эд хөрөнгөд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 583142 төгрөгний тал хувь 291571 төгрөгийг БЗД-ийн татварын хэлтэсээс гаргуулан нэхэмжлэгч Э.Б-д олгох, хариуцагч С.Х-аас 291571 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч тус тус олгосугай.   

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэх эдэдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Э.Б , эцэг С.Х  нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Анхзаяад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА