| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0224/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/693 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Оджаргал хөтөлж,
улсын яллагч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнэ,
хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “А-1, Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэвэг овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2408030141756 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цэвэг овогт *******ийн ******* /РД:.../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ******* хорооллын ... тоотод хохирогч Б.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан нүүр хэсэгт нь шилээр цохих, зүсэх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.******* нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны орой хайрцаг Сөжү барьчихсан манай гэрт орж ирсэн. Бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдахад зурагтын удирдлагаар миний дух руу цохисон. Иймд намайг дахиж цохихоос нь айгаад би Сөжүний шилээр цохичихсон гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед хардалтаас болоогүй. Манай ээж ресторан ажиллуулдаг учраас хайрцаг Сөжү аваад ирж байгааг Б.******* мэдэж байсан. Б.******* нохойн гөлгө аваад ирээрэй гэж хэлсэн байдаг. Б.******* нь надад “Сөжү байгаа ч гэсэн чи авчрахгүй дээ” гэх мэтээр өдөөн хатгаад байсан. Иймд Сөжү архи болон нохойн гөлгө аваад очсон. Намайг шаналгасаар байгаад Сөжүнээс уусан. Миний хувьд нойроо хүргэх замаар бага хэмжээгээр уусан. Б.******* их хэмжээний согтолттой байсан тул намайг нохойн гөлгийг эвгүй барьж авахад маш ихээр уурласан. Би Б.*******г зодож цохисон зүйл байхгүй. Намайг 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон тул явахаар шийдсэн. Нохойн гөлгөө ширээн доороос авах гээд ширээ буйдан хоёрын зайгаар доош болоход Сөжүний шилээр зүүн дээд талын дух руу цохисон, гарынх нь савалтаас болж зүсэгдсэн. Би цочирдсоны улмаас гөлгөө аваад гэрээс нь гараад зугтсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2408030141756 дугаартай хэргээс:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч Б.*******ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал/,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 144 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10508, 923 1056, 13990 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 24-25, 29-32, 57-62, 85-86 дахь тал/,
Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
Хохирогч Б.*******аас гаргаж өгсөн эрүүл мэндийн байдалтай холбоотой болон хохирлын баримтууд /хавтаст хэргийн 64-79, 158-163, 200-229 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******гаас гаргаж өгсөн хохирогчтой чаталсан чатны зураг, болон өөрийн биед учирсан гэх гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 92-104 дэх тал/,
Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан маягт /хавтаст хэргийн 155 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 130, 139-140 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 112 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 114 дэх тал/ ял зэрэг болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2024 оны 8 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ******* хорооллын ... тоот гэртээ найз залуу болох хохирогч Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийн нүүр тус хэсэгт нь шилээр цохиж, шилний хагархайгаар хохирогчийн нүүрэн тус газар нь зүсэж “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч Б.*******ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: Би тухайн үед ажлаа тараад Б.*******гийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын ..... тоотод очиход манай найз охин Б.******* ганцаараа байсан. Бид хоёр юм ярьж сууж байгаад хоорондоо маргалдсан. Тухайн үед Б.******* миний нүүр хэсэг рүү гараараа 3-5 удаа алгадахаар нь би хувцсаа өмсөөд “гэртээ харилаа” гээд гэрийнх нь хаалгаар гарах гээд явж байхад миний дух хэсэг рүү Сөжүний шилээр нэг удаа цохиход шил нь хагарсан. Гэтэл гартаа барьсан хагархай шилээр миний нүүр хэсгийг цохих үед миний нүүр хэсэг зүсэгдсэн. Тэгээд би нүүрний хэсэгтээ 21 оёдол тавиулсан. Мөн духны зүүн талын яс товойчихсон байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажуу талын “Мед траума” гэх эмнэлэгт томографийн зураг авхуулахад хамрын зүүн ханын таславчийн хугарал гэж гарсан. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь миний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 15 дахь тал/,
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед хардалтаас болоогүй. Манай ээж ресторан ажиллуулдаг учраас хайрцаг Сөжү аваад ирж байгааг Б.******* мэдэж байсан. Б.******* нохойн гөлгө аваад ирээрэй гэж хэлсэн байдаг. Б.******* нь надад “Сөжү байгаа ч гэсэн чи авчрахгүй дээ” гэх мэтээр өдөөн хатгаад байсан. Иймд Сөжү архи болон нохойн гөлгө аваад очсон. Намайг шаналгасаар байгаад Сөжүнээс уусан. Миний хувьд нойроо хүргэх замаар бага хэмжээгээр уусан. Б.******* их хэмжээний согтолттой байсан тул намайг нохойн гөлгийг эвгүй барьж авахад маш ихээр уурласан. Би Б.*******г зодож цохисон зүйл байхгүй. Намайг 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон тул явахаар шийдсэн. Нохойн гөлгөө ширээн доороос авах гээд ширээ буйдан хоёрын зайгаар доош болоход Сөжүний шилээр зүүн дээд талын дух руу цохисон, гарынх нь савалтаас болж зүсэгдсэн. Би цочирдсоны улмаас гөлгөө аваад гэрээс нь гараад зугтсан гэх мэдүүлэг,
Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...******* над руу 2-3 удаа өөрийнхөө утаснаас залгаад “манай найз залуу намайг зодоод байна, би яах ёстой вэ, та харин ийм асуудал болсон талаар манай аав ээж 2-т битгий хэлээрэй, санаа нь зовчихно” гэж ярьдаг байсан. Хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сарын 06-нд над руу залгаад “би сая найз залуутайгаа маргалдаад манай найз залуу намайг зодчихлоо, би одоо эмийн сан явж байна бент боолтны мөнгө хэрэгтэй байна, би эмийн сан руу ороод тань руу яръя, та мөнгө шилжүүлээч” гэхээр нь би “за” гэж хэлээд над руу дансны дугаар өгсөн. Данс эзэмшигч нь Нана Фарм Трейд гэх нэртэй байсан бөгөөд би тэр данс руу 7.000 төгрөг шилжүүлсэн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/, дансны хуулга /хавтаст хэргийн 144 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн гаргасан 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10508 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед хамар ясны зөрүүгүй хугарал, уруулын дээд хэсэг, зүүн хацар хүртэл үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий шарх, зүүн нүдний дотор булан, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нүүрний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг бэ түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн гаргасан 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 923 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруул, зүүн хацарт шарх, зүүн нүдний дотор булан, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан уруул, зүүн хацарт шарх, зүүн нүдний дотор булан, духанд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүд, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дүрс оношилгооны эмчээр 2024 оны 8 дугаар сарын 08, 20 болон 28-ны Толгойн КТГ /CD 3ш/-г дахин уншуулахад хамар ясны хугарал гэмтэл тогтоогдохгүй байна. Харин 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Толгойн КТГ-д хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт тогтоогдож байх ба уг гэмтэл нь 08-р сарын 20-ны өдрөөс хойш үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.Дунгаамаа, М.Золжаргал, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1056 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх„ хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулын шарх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх /хавтаст хэргийн 57-62 дахь тал/,
Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Уг дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын угалз, уруулд шарх бүхий гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, харин бусад гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй. Уг дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал нь 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өдрийн толгойн томографийн зурагт хамар ясны зүүн хажуу хананд сэтэрсэн зөрүүгүй хугаралтай, хамрын таславч С хэлбэрийн мурийлттай хамрын зүүн хэсгийн самалдаг илүү хөөнгө, хамрын зүүн хажуу хэсэг зүүн хацрын зөөлөн эдэд хавантай байх тул 2024 оны 8 дугаар сарын 06-нд буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг дүгнэлтэд дурдсан хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үед үүснэ. Харин зүүн хацар, хамрын угалз, уруулд шарх бүхий гэмтэл нь ир ирмэг бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
Хохирогч Б.*******аас гаргаж өгсөн эрүүл мэндийн байдалтай холбоотой болон хохирлын баримтууд /хавтаст хэргийн 64-79, 158-163, 200-229 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******гаас гаргаж өгсөн хохирогчтой чаталсан чатны зураг, болон өөрийн биед учирсан гэх гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 92-104 дэх тал/,
Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг хохирогч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан маягт /хавтаст хэргийн 155 дэх тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Тухайн өдөр манай хамтран амьдрагч болох ******* манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай гаднаас орж ирээд бид 2 хамт манай гэрт юм ярьж сууж байхад ******* намайг хардаад бид 2 хэрэлдэж маргалдсан. Тэгсэн ******* ширээн дээр байсан зурагтын удирдлага аваад миний толгойн дух хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгэхээр нь би ширээн дээр байсан шилтэй Сөжүг аваад ******* руу шидсэн чинь тухайн сөжүний шил *******ын нүүрэн хэсэгт оносон. ******* гараараа нүүрээ дараад доошоо суухаар нь би айгаад угаалгын өрөө рүү ороод угаалгын өрөөний хаалгаа түгжсэн. Удалгүй манай гэрийн хаалга дуугараад хүн гараад явах шиг болохоор нь би угаалгын өрөөнөөс гараад харахад ******* гараад явчихсан байсан. ...Тухайн үед манай гэрт манай хамтран амьдрагч болох ******* бид 2 байсан юм өөр ямар нэгэн хүн хамт байгаагүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 130, 139-140 дэх тал/,
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б.******* нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны орой хайрцаг сөжү барьчихсан манай гэрт орж ирсэн. Бид хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдахад зурагтын удирдлагаар миний дух хэсэг рүү цохисон. Иймд намайг дахиж цохихоос нь айгаад би сөжүний шилээр цохичихсон гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч нь бодит хохиролд баримтаар 8,147,300 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.*******д олгуулах, Улсын дээд шүүхийн жишиг аргачлалаар сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулах саналтай гэх дүгнэлт гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгчөөс: Хохирогчийн хувьд гэмтэл авснаасаа хойш эмчилгээ хийлгэсээр байна. Урлагийн хүн тул гоо сайхнаараа бүрэн хохирч, энэ гэмт хэргийн улмаас түүний төв мэдрэлийн системийн судас нь дайрагдсан байгаа. Цаашид эмчилгээ хийгдэх тул эм эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг жич Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Баримтаар нэхэмжилсэн 8,147,311 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулахаас өөр сонголт байгаагүй. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл 2 дугаар зэргээр тогтоогдсон тул хамгийн дээд хэмжээгээр буюу 8,573,400 төгрөгийг буюу нийт 16,720,711 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруугийн талаар маргахгүй оролцож байна. Хохирогч Б.*******ын дарамт, шахалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хохирогч Б.*******ын зүй бус үйлдлийг таслан зогсоохын тулд уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Хохирогч Б.*******ын дарамт, шахалт, хүчирхийллийг эсэргүүцсэн гомдол, саналаа яагаад гаргаж өгөөгүй вэ гэхээр мөрдөгч нь Б.*******г оройн 20 цагаас хойш дууддаг, шөнө оройн цагаар мэдүүлэг авдаг байсан тул гаргаж өгөх боломж байгаагүй. ...Прокурорын шатанд 5,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахад маргах зүйлгүй. Хохирол төлбөрөөс өмгөөлөгчийн хөлс болон шатахуунтай холбоотой зардлыг хасаад 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг, тус тус гаргаж мэтгэлцэв.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нар нь үерхдэг, дотно харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч Б.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, ******* хорооллын ..1... тоотод амьдардаг байжээ.
Хавтаст хэргийн 115-116 дахь талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгаас Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо ******* хороолол .. тоотоос нийт 3 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн боловч хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******д хүчирхийлэл үйлдсэн, биед нь халдсан талаарх дуудлага мэдээлэл авагдаагүй байна.
Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн гаргасан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13990 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.*******гийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хуучин гэмтэл ба хэдийд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ дүгнэлт гарсан хэдий ч дээрх гэмтэл “...хуучин гэмтэл...” гэж дүгнэсэн ба дээрх дүгнэлтийн талаарх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаан хойшлогдсоноос хойш шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо харилцаатай байсан ба хохирогч Б.******* нь Б.*******гийн гэрт ирж зодсон...” гэсэн тайлбар гаргасан хэдий ч шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2408030141756 дугаартай хэрэг буюу 2024 оны 8 дугаар сарын 06-ны орой болсон үйл баримтын талаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******д зодуулсан гэх гомдол, мэдээллээ Цагдаагийн байгууллагад гаргах эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Ууганбаатараас гаргасан “...хохирогч Б.******* нь Б.*******гийн биед халдаж, зодсон...” гэх саналыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1284 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив шинж нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж баталгаажуулсан. Халдагч этгээдээс хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл хийсэн байх бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.*******, хохирогч Б.******* нарын хэн аль нь 2024 оны 8 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо ******* хорооллын ...тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ хохирогч Б.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь ууж байсан архины /сөжү/ шилээр цохиж, хагарсан шилээр нүүрийг нь зүсэж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх„ хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын нүүрэн тус газар нь архины /сөжү/ шилээр цохих, зүсэх зэргээр халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 114 дэх тал/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгчөөс: Гэмт хэргийн шалтгаант холбоо, өдий хүртэл хохирол төлбөр төлөгдөөгүй байсан тул хохирогчийн зүгээс Б.*******д зорчих эрх хязгаарлах ял оногдуулах хүсэлтэй байгаа гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн удаа дараагийн хүчирхийлэл, дарамтаас шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн. Эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч Б.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах өгнө үү” гэсэн санал дүгнэлтийн тухайд:
Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзах учиртай.
Нөгөө талаас хязгаарлалт тогтоосон бүсчлэл нь чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлж чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоох үр дагавартай учир шүүхээс шүүгдэгчийг хичээл сургуульдаа явах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгын хүрээнд ажил эрхлэх, орлого олох боломжийг харгалзан хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг шүүх хүлээж аваагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан нь шүүх заавал хэрэглэвэл зохих, үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Уг зохицуулалтаар тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх уг заалтыг хэрэглэж болохоор хуульчлагдсан байна Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл, хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх буюу хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалт юм.
Гэхдээ шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх„ хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий олон тооны гэмтэл учруулсан гэмт хэргийн шинж, хор уршгийг харгалзан өмгөөлөгч Б.Ууганбаатарын шүүх хуралдаанд гаргасан “торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр Сити их сургуульд 3 дугаар дамжаанд суралцдаг, хувиараа урлаг, уран бүтээл туурвиж орлого олдог хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв .
Шүүгдэгч Б.******* нь хувиараа урлаг, уран бүтээл туурвидаг гэх ба түүний орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын биед Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.Дунгаамаа, М.Золжаргал, Д.Сэвжидмаа нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1056 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар, хамрын зүүн угалз, уруулд шарх, хамрын нуруунд зулгаралт, дух, зүүн нүдний дотор буланд цус хуралт, дух, хамар, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий олон тооны гэмтэл тогтоогдсон.
Шүүхийн шатанд хохирогч Б.******* нь эмчилгээний зардалд 5.857.311 төгрөг, шатахуунд 290.008 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 8.573.400 төгрөг, нийт 16.720.711 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бол цаашид гарах эмчилгээний зардалд нийт 95.285.367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх хохирогч Б.*******аас гаргасан хохирол, хор уршигт нэхэмжилсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаас 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд гарсан эм тариа, эмчилгээний зардал болох 5.857.311 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэлээс шатахууны зардал 290.008 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас шууд учирсан гэм хортой холбоотой зайлшгүй гарах зардал гэж үзэхгүй тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр /хавтаст хэргийн 155 дахь тал/ тогтоож, түүнд танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч Б.*******ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.*******гаас нийт 5.857.311 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн завсарлага авч, хохирогч Б.*******д 5.900.000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч Б.*******д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн барьцаа авах Төрийн сан дахь 100900006353 тоот дансанд байршуулсан 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******д буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Цэвэг овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Хохирогч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.*******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.*******д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн барьцаа авах Төрийн сан дахь 100900006353 тоот дансанд байршуулсан 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******д буцаан олгосугай.
7. Шүүгдэгч Б.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР