| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 197/2025/0178/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
2025 03 17 2025/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Д.Рэгзэдмаа /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Л,
шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2500000000000 тоот хэргийг 2025.03.10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Тайваний хүүхэд, гэр бүл дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт үйлчлэгч ажилтай, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хангайн 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Ргийн Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хангайн 00 дугаар гудамжны 00 тоотод байрлах гэртээ нөхөр Э.Мгыг баруун гуяны ар хэсэгт хутгаар чичиж хатгасны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
- хохирогч Э.Мгын “Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гадуур явж байгаад орой 20 цагийн үед гэртээ харих замдаа гэрийн ойролцоо дэлгүүрээс архи аваад гэртээ орохоосоо өмнө уусан байсан. Тэгээд гэртээ ороход эхнэр хоолоо хийх гээд байж байсан ба намайг “согтууруулах ундааны зүйл уулаа” гэх шалтгаанаар уурлаж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би хөдөө байгаа “хүүхдүүдээ авчиръя” гэхэд эхнэр хөдөө агаар салхинд байж байг гэхээр нь би чанга дуугаар “чи юугаа мэддэг юм” гээд орилоод хажуугаар явсан. Эхнэр мах хэрчиж байсан хутгаараа миний баруун гуянд хатгасан” гэх мэдүүлэг /х.х-16-17/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2025.01.23-ны өдрийн 2296 дугаартай “Э.Мгын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн хатгах нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-27-28/,
- Яллагдагч *******ын: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ амарч байсан бөгөөд манай нөхөр М орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байдалтай орж ирсэн. Би тухайн үед “архи уухаа болиод өг, ажил төрөл олж хий” гэх зэргээр удаа дараа хэлсэн боловч үг авахгүй зөрөөд өөдөөс хэрэлдээд байсан. Тэгээд удалгүй нөхөр “хүүхдүүдээ хөдөөнөөс авчирья” гэхээр нь би “хичээл сургууль амарчихсан юм чинь хэд хоног ч гэсэн агаар салхинд байж байг” гэхэд өөдөөс чанга дуугаар орилж хашхираад “хүүхдүүдээ авч ирнэ” гээд надад тулж ирээд байхаар нь би “чи намайг зодох нь уу” гээд айлгах санаатай баруун гуя хэсэгт хутгаарч хатгчихсан, тэгтэл цус гараад байхаар нь нөхөр дуудлага өгсөн чинь 103, цагдаа зэрэг ирсэн” гэх мэдүүлэг /хх-90-91/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, Э.М нар нь 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, дундаасаа 3 хүүхэд төрүүлж, өсгөн бойжуулж байгаа хууль ёсны гэр бүл болох нь тэдний гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар хувь /хх-41, 70-72/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох нөхөр Э.Мгын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн бүртгэл, лавлагаагаар тогтоогдож байна. Харин түүний нөхөр Э.М 2022 оны 3 дугаар сарыгн 02-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилдөө баривчлах шийтгэлээр, мөн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Э.М нь өөрийн утаснаас “эхнэр намайг зодоод байна” гэх дуудлагын дагуу шалгахад Э.М нь “эхнэр намайг зодоогүй, бага зэргийн маргалдсан байсан юм, цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагаа буцаая” гэсэн тул Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тус тус авагдаж байсан болох нь АСАП сангийн лавлагаа, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн бүртгэл, лавлагаагаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Хангайн 00 дугаар гудамжны 00 тоотод үйлдэгдсэн хүнийг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдийн дунд үйлдэгдсэн байх боловч тухайн хэргийн хохирогч Э.М нь шүүгдэгч *******ын эсрэг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байсан, мөн тухайн үед чанга дуугаар орилж зүй бусаар харьцаж, өөр лүү нь тулж ирээд байсан зэрэг нөхцөл байдалд балмагдаж, хоол хийх гээд мах хэрчиж байсан хутгаараа нөхрийнхөө баруун гуя хэсэгт нь чичиж хатгасан үйлдэл нь хохирогчийн буруутай идэвхитэй үйлдлийн улмаас гэнэт үүссэн, нэг удаагийн шинжтэй, хувийн сэдэлттэй үйлдэл болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял оногдуулах саналтай ирүүлсэн нь тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.Мгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Э.М нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх хүсэлт гаргаж /х.х-101/ иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Э.М нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******аас жич нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдлээ.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн “12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардлыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тухайн төлбөр болох 49900 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлсэн болох нь төрийн банкны мөнгөний шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул тухайн байгууллагад төлбөргүй болсон байна.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-39/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч *******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах тохиролцоог баталж, тухайн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ргийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ргийн Нд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Э.М нь “гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд 49900 төгрөг шилжүүлсэн, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ