Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

     2025          03           11                                       2025/ШЦТ/44

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй яв*******ж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох эрүүгийн 2504000000038 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                               Б.Баттуяа

 Шүүгдэгч                                                       С.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 03-ны өдөр *******-******* аймгийн *******-******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт гэх, ........... дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух,

Урьд *******-******* дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн х*******ийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэг зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, овогт гийн ******* (РД:)

Шүүгдэгч С.******* нь согтуугаар хохирогч Я.ийн эрүүл мэндэд зулайн орой хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учр*******сан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр камераа сайжр*******ах гээд хотоос мэргэжилтэн авчираад дээрээ шөнө 23 цагийн үед очиход , , мөн нэг өвөр монгол залуу нар архи ууж байсан, тэгээд бид 2 цуг уусан, тухайн үед нь ын шилэн хүзүүнээс бариад өдөөд байхаар нь би д “чи ингэж болохгүй” гээд анхаар*******сан чинь намайг “гараад ир” гээд гарч байхдаа бүдэрч уначихаад босож ирээд “намайг цохичихлоо” гээд байсан. , нар ийг надад ойрт*******ахгүй бариад байсан. Олон гэрчүүд гарч ирсэн тул буруугүй гэдгээ нотлох боломж байгаа, хэргийг дахин шалг*******маар байна Манай дээр хог үлдэгдлүүд байдаг учраас нь бүдэрч унахдаа төмөр мөргөн байх. Би хохирогчийг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 32, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Я.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр ажил дээрээ хэсэг хүмүүсийн хамт архи ууж байхад ******* гаднаас халамцуу орж ирээд цуг сууж архи ууцгаасан, тэгээд *******тай маргалдаад намайг цохиод авахаар нь гадаа гарч зодолдсон, цуг байсан хүмүүс бид 2-ыг салгасан.

Ажлын байран дотор *******тай маргасан, ширээн дээр байсан гар станцаар толгой руу цохьсон. Тэгээд гадаа гарч бид хоёр зодолдсон. Гадаа гараад толгой хагалчихлаа гээд маргаж байхад гараараа зүүн шанаанд нэг удаа цохьсон. Бид хоёр л байсан, орч*******агч Мөнхбаяр унтаж байсан, Анхаа хоёр бие засах гээд гараад явсан байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол  нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15, 17),

 Гэрч И.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр дээрх ажилчдын байранд ирээд архи ууж сууж байгаад Анхболдын хамт бие засах гээд гараад нилээн байж байгаад орох гэтэл хаалгаар гарч ирээд үүдэнд бүдрээд унахаар нь очиход араас нь ******* гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад ******* “наад нөхөр чинь гараад ир үзье” гээд урд явж байснаа унаад өгөх юм гэхэд толгойгоо бариад “энэ яаж байгаа юм” гээд байсан.

Тухайн үед гадаа байсан болохоор дотор юу болсныг мэдэхгүй байна. ийн толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22),

 Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Я.ийн биед зулайн орой хэсэгт зүсэгдсэн ил шарх  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн №51 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-26)

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмчийн мэдүүлсэн мэдүүлэгт “Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтлийг хохирогч өөрөө өөртөө учр*******ах боломж муутай ба дээрх ташуу чиглэлтэй зулайн орой үстэй хэсэгт учирсан шархыг бүдэрч унах үед үүсэх боломж муутай байна” гэжээ. (хх-ийн 30)

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Я.ээс Багануур дүүргийн 3 дугаар хороо, т С.******* намайг зодчихлоо” гэх мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний орой 03 цаг 33 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 01)

2025 оны 01 дүгээр сарын 09-ний 03 цаг 50 минутад эхлүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Хэрэг учрал гарсан гэх газар нь Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг, гэх газар байв. Хохирогч Я. нь өөрийн зод*******сан гэх газрыг заасан ба уг газрыг “5” тоогоор тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэжээ. (хх-ийн 4-6),

Хохирогчийн толгой хэсгийн хар*******сан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9),

Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “ хохирогч Я. нь 1.96 хувь” гэжээ. (хх-ийн 8)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 28/03 дугаар албан тоотод “Иргэн Я. нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөр 106.190  төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гарг*******ж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ  (хх-ийн 19)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “С.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа (хх-ийн 55)

Иргэний үнэмлэхний “ овгийн Содномрэнцэнгийн *******, РД:” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтууд (хх-ийн 48-54) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилц*******сан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хас*******ах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт ор*******ах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодр*******ж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.*******гийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, х*******ь зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.******* нь хохирогч Я.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******сан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооц*******ж, хохирогчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх” гэсэн,

Шүүгдэгчийн зүгээс “миний хувьд хохирогчийг цохиж зодсон асуудал байхгүй. Тэр өөрөө бүдэрч унасан. Олон гэрчүүд гарч ирсэн тул хэргийг дахин шалг*******маар байна. Би буруугүй” гэсэн дүгнэлтийг гаргаж маргав.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 23 цагаас эхлэн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах т хохирогч Я. болон , Анхаа, Мөнхбаяр нарын хамт архидан согтуурчээ.

Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 03 цагийн үед шүүгдэгч, хохирогч нарын дунд таарамжгүй харилцаа үүсч улмаар шүүгдэгч С.******* нь хохирогч Я.ийн толгой хэсэг рүү нь гар станцаар цохиж, эрүүл мэндэд нь зулайн орой хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учр*******сан болох нь:

           - хохирогч Я.ийн “ажлын байран дотор ******* нь ширээн дээр байсан гар станцаар миний толгой руу цохьсон. Гадаа гараад миний зүүн шанаанд нэг удаа гараараа цохьсон. Бид хоёр л байсан, орч*******агч Мөнхбаяр унтаж байсан. Анхаа, хоёр бие засах гээд гараад явсан байсан гэх мэдүүлэг,

           -гэрч И.ийн “бие засчихаад байр луу эргэхэд үүдэнд бүдрээд унасан. ийн толгойноос цус гарч байсан. Тухайн үед гадаа байсан тул дотор юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

           -хохирогчийн биед зулайн орой хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №51 дугаартай дүгнэлт,

           -хохирогчийн зулайн орой хэсэгт учирсан гэмтэл нь ташуу чиглэлтэй, зулайн орой үстэй хэсэгт учирсан байх тул бүдэрч унах үед үүсэх боломж муутай талаар мэдүүлсэн шинжээч эмчийн мэдүүлэг,

           -гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 03 цаг 33 минутад Цагдаагийн байг*******лага хүлээн авч, хэргийн газрын үзлэгийн 03 цаг 50 минутад эхлүүлсэн болохыг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаах гомдол, мэдээлэл хүлээн авсан талаах тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг үнэлж дүгнэхэд:

 

         Мөрдөн байцаалтын шатанд гэрч И.т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 9.6 дугаар  зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн х*******ьд заасан хариуцлага хүлээлгэхийг сан*******ж мэдүүлэг авсан байх тул мөрдөн байцаалтын шатанд түүний эрхийг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

              Мөн хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн 2 удаагийн мэдүүлгүүд нь хоорондоо аг*******гын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

  Шинжээчийн №51 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 27.1, 27.6, 27.8 дүгээр зүйлд заасны дагуу хийгдсэн, эргэлзээгүй байхаас гадна шинжээч эмч нь дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлажээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 7.1 дүгээр зүйлийн 2, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* нь “Би хохирогчийг цохиогүй, тэр өөрөө бүдэрч унасан, гэрчүүд байгаа” гэж мэдүүлсэн.  

Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хохирогчийн “байран дотор ******* бид хоёр л байсан, орч*******агч Мөнхбаяр унтаж байсан, Анхаа, хоёр бие засахаар гарсан байсан” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байх бөгөөд уг мэдүүлгийг гэрч И.ийн “Анхаа бид хоёр бие засахаар гарсан байсан, дотор юу болсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нарын дэргэд гэрчүүд хамт байгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн биед учирсан гэмтэл нь бүдэрч унах үед учрах боломж муу талаар шинжээч эмч мэдүүлсэн байна.

Иймд дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, аг*******гын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цугл*******ах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, х*******ь ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг х*******ь ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.*******гийн “гар станцаар хохирогчийн толгойн тус газар 1 удаа цохиж байгаа дээрх идэвхтэй үйлдэл”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Согтуур*******ах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд ор*******ж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтуур*******ах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохиц*******ж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн х*******ь болон Эрүүгийн х*******иар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учр*******ж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн х*******ийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч Я.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******сан гэмт үйлдэл нь Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******ах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооц*******ах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******г Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******ах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох х*******ь зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.******* нь хохирогч Я.ийн  биед зулайн орой хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол учр*******сан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос “эмчилгээний болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардал”-ыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд 106.190 төгрөгийг шүүгдэгч С.*******гаас гарг*******ж, эрүүл мэндийн даатгалын санд олг*******ахаар санал гаргасан бөгөөд иргэний нэхэмжлэгчийг томилсон болон хохирогчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх холбогдох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 106.190 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******сан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж х*******ьчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч С.*******д Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногд*******ах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс тусгайлан санал гаргаагүй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн х*******ийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн х*******иар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногд*******ах нь Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногд*******ахад Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч С.*******гийн хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг), хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн х*******ийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногд*******ахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. овогт гийн *******г Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учр*******сан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн х*******ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******г 1.000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай х*******ийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торг*******ийн ялыг шүүхийн шийдвэрийг х*******ийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг С.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн х*******ийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг х*******ьд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. С.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 106.190 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, х*******ь ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай х*******ийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА