2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******,

шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2502000000069 дугаартай хэргийг *******ы 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн , хотхоны байрны 38 тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 0 сарын 10-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, 23 зүйлийн 233.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, 23 зүйлийн 233.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/1098 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч С.******* нь дүүргийн хороо, дугаар гудамжны од бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн албан тушаалтан буюу ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “” ХХК-иас 28 ширхэг падаанаар    909 090 909.10 /есөн зуун есөн сая ерэн мянга есөн зуун есөн төгрөг, 10 мөнгө/-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90 909 090 90 /ерэн сая есөн зуун есөн мянга ерэн төгрөг, ерэн мөнгө/-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй гэв.

           

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэгтэй холбоотой “Новошайн” компанитай холбоотой асуудлыг ярья. Татварын ерөнхий газрын Эрсдэлтийн удирдлагын газраас хий бичилттэй падаантай холбоотой жил болгон улирал сард мэдээ ирдэг. “Новошайн” компани нь борлуулагч, “” компани нь худалдан авагч юм. 2022 оны 4 дүгээр сард 300 000 000 төгрөгийн 5 ширхэг падаан, 6 дугаар сард 20 ширхэг 600 000 000 төгрөгийн падаан, нийт 900 000 000 төгрөгийн хий бичилттэй падаантай байна гэж манайд мэдээлэл ирснээр “” компанитай холбогдоод тухайн үед нийт тэрбум хоёр зуун арван таван сая төгрөгийн НӨАТ-н хий бичилттэй падааныг засварлуулж авч байсан. Нөгөө талаас болохоор борлуулалт нь худлаа хий бичилттэй гэж үзээд худалдан авалтыг нь “” компани НӨАТ-н өртэй гарч байгаа гэсэн үг. Үүнээс хойш ерөнхийдөө дээрх 900 000 000 төгрөгийн үнийн дүнтэй падаан нь “Новошайн” компанитай засварлагдаад үлдсэн. НӨАТ дээрээ 56 000 000 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй явж байгаа. НӨАТ тайлангийн өр нь өөрөө борлуулалтаасаа худалдан авагч нь хасагдаад явдаг онцлогтой. 90 000 000 төгрөгийн өр үүслээ гэхэд дараа нь өөр газраас худалдан авалт хийгээд тайлангаа гаргахаар 90 000 000 төгрөгөөс хасагддаг. Аж ахуй нэгж орлогын албан татвар нь тайлангаараа шууд гараад татварын өр үүсгэгдээд явдаг бол НӨАТ борлуулалтаасаа худалдан авалт нь хасагдаж явдаг тайлан. Одоогоор 56 000 000 төгрөгийг өртэй байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь дүүргийн хороо, дугаар гудамжны од бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ний албан тушаалтан буюу ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “” ХХК-иас 28 ширхэг падаанаар    909 090 909.10 /есөн зуун есөн сая ерэн мянга есөн зуун есөн төгрөг, 10 мөнгө/- ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90 909 090 90 /ерэн сая, есөн зуун есөн мянга, ерэн төгрөг, ерэн мөнгө/-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд татвар төлөгчөөр бүртгүүлэн, 2021 оны 0 сарын 09-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж байсан. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээнээс “*******” ХХК-тай холбоотой хий бичилтийн мэдээллийг харахад 2022 оны 06 дугаар сард 600 сая төгрөгийн үнийн дүн бүхий 20 ширхэг, 07 дугаар сард 300 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5 ширхэг, нийт 25 ширхэг 900 сая төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй падааныг “Новошайн” ХХК-иас авч шивүүлсэн байна. “*******” ХХК нь 2023 оны 07 дугаар сард НӨАТ-н тайлангаа засварлах хүсэлт явуулан “Новошайн” ХХК-иас шивэгдсэн 900 сая төгрөгийн үнийн дүн бүхий 25 ширхэг падааныг засварласан байна. Одоогийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын 57 138 843.70 төгрөгийн өр төлбөртэй харагдаж байна. Гэхдээ дээрх 57 сая төгрөгийн өр төлбөр нь 2023, 2024 оны НӨАТ-н тайлангаар ногдуулсан татвар байна. Мөрдөгчийн магадалгаатай танилцлаа. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас гаргаж ирүүлсэн хий бичилттэй падааны мэдээллийн дагуу манай хэлтсийн тайлан хариуцсан татварын улсын байцаагч нар тухайн аж ахуйн нэгжтэй холбогдож тайлангаа засварлах талаар мэдэгддэг. “*******” ХХК нь 2022 оны 06, 07 дугаар сард “Новошайн” ХХК-иас шивүүлсэн 25 ширхэг 900 сая төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй падаанаа засварласан байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 08-09 хуудас/,

- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай 3 тонны том оврын тээврийн хэрэгслээр хувиараа түлш борлуулдаг байсан. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд байдаг түлш зардаг хүмүүсийн группэд нэгдэж орсон. Миний санаж байгаагаар 2022 оны 0 сард /нөат шивнэ, нөатын илүүдэл зарна/ гэх зарын дагуу өөрийн ашигладаг Khishigmaa Ariunbold фэйсбүүкээрээ НӨАТ шивж өгч байгаа эсэх талаар асуусан. Учир нь би хувиараа түлш борлуулдаг ба надаас худалдан авалт хийсэн хүмүүс НӨАТ асуугаад байдаг, зарим нь НӨАТ-гүй учраас авдаггүй байсан. Ингээд гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй НӨАТ шивж өгнө гэхээр нь өөрийнхөө түлш зарсан ААН-ийн мэдээллийг руу явуулахад тухайн ААН- рүү нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн баримтаа над руу чатаар явуулдаг байсан. НӨАТ авсан ААН-ээсээ НӨАТ орсон эсэх талаар тодруулж баталгаажуулдаг байсан. Энэ талаар би байгууллага аж ахуй нэгжид НӨАТ шивж өгч болдог талаар мэдсэн. Тиймээс 2022 оны зунаас эхлэн өөрөө цахим орчинд түлшний илүүдэл НӨАТ зарна гэсэн зар байршуулаад зарын дагуу холбогдсон буюу татварын байгууллагад НӨАТ-н өртэй ААН-д нийт үнийн дүнгийн 2,5 хувиар тооцож НӨАТ-ийн падааныг гийн хамаарал бүхий ” ХХК болон “” ХХК-аас шивж өгдөг байсан. гийн хувьд намайг үйлчлүүлэгч нартаа өөрийн зарсан түлшний НӨАТ-ыг шивүүлж байгаа гэж ойлгодог байсан учраас нийт үнийн дүнгийн 1,5 хувиар шивж өгдөг байсан бөгөөд би өөрөө НӨАТ-ын өртэй ААН олоод 2,5 хувь гэж хэлээд өөрөө 1 хувийн нь авдаг байсан. Татварын байгууллагад өртэй ААН-ээс би 2,5 хувьд ногдох мөнгийг өөрийн Хаан банкны 5030451258 дугаарын дансаар аваад гийн өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны данс руу НӨАТ-ын мөнгө НӨАТ гэх мэт утгатай шилжүүлдэг байсан. Өнгөрсөн хугацаанд 10 гаран татварын өртэй ААН-д НӨАТ зарсан. Эдгээр 10 гаран ААН-ийн 80 хувь надаас 2-оос дээш удаа НӨАТ худалдаж авч байсан. Хамгийн их НӨАТ худалдаж авсан ААН нь ХХК юм. Би өөрийн гар утсан дээр байгаа мэдээллийг харж байгаад хэдэн төгрөгийн НӨАТ шивсэн болон өөрийн ашгийг тооцож гаргах боломжтой. Миний хувьд тай харилцдаг байсан бөгөөд түүнийг цаашаа хэнтэй холбогддог болон яаж шивдэг талаар мэдэхгүй. Тэдгээр ААН-ийн ажилтан буюу хамаарал бүхий хүмүүс миний байршуулсан зарын дагуу миний нэр дээр бүртгэлтэй аар холбогддог байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/,

- “” ХХК-д хяналт шалгалт хийсэн танилцуулга: “” ХХК нь 2019 оны 0 сарын 06-ны өдөр УБЕГ-т бүртгүүлсэн ба тус компанийг иргэн овогтой үүсгэн байгуулсан, нэг гишүүнтэй компани болох нь УБЕГ-ын https://opendata.burtgel.mn/ нээлттэй мэдээллийн сангаас тогтоогдож байна. “” ХХК нь 2022 онд нэмэгдсэн өртгийн албан татварын цахим төлбөрийн системд 7 827 003 040.91 төгрөгийн борлуулалтын падааныг нэр бүхий 108 /хавсралт- 1/ аж ахуйн нэгжид хий бичилт хийж, татвараас зайлсхийх боломж олгосон нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул танилцуулга үйлдэн Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв” гэжээ. /х.х-ийн 20-22 хуудас/,

- “” ХХК-иас хий бичилттэй падаан худалдан авсан аж ахуйн нэгжийн жагсаалтын 227-254 мөрт 2022 онд “*******” ХХК-ны борлуулалт хийсэн тайлан /х.х-ийн 26-27 хуудас/,

- 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 47240062 дугаартай мөрдөгчийн магадалгаанд: Худалдан авагч “*******” ХХК нь нийт 900 000 000 борлуулат хийсэн, борлуулалтын нэгтгэлд цэвэр дүн 909 090 090,10 төгрөг НӨАТ-ын зөрүү цэвэр дүн 90 909 090.90 төгрөг, “” ХХК-ийн 2022 оны борлуулсан хий бичилттэй падааны мэдээлэл хэсэгт “*******” ХХК-нд бичигдсэн падааны мэдээлэл /х.х-ийн 28-44 хуудас/,

- Шүүгдэгч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд татварын албанд өр төлбөрөө төлж барагдуулаад явж байгаа. Би “*******” ХХК-ийг 2021 онд түүхий эд, зам барилгын засвар үйлчилгээ, хүнд машин механизм, мах, махан бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ, арьс ширний худалдаа үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж 2022 оноос эхлэн одоог хүртэл тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Манай “*******” ХХК нь “” ХХК-тай хамтран ажиллаж байгаагүй. Би 2023 онд дүүргийн татварын хэлтсээс холбогдох үед “” гэх аж ахуйн нэгжийн талаар мэдсэн. Манай компаниас тайлан засварлах хүсэлтээ илгээгээд “” ХХК-иас шивэгдсэн НӨАТ-ын падааныг засварласан” гэх мэдүүлэг /х.х-ийн 82-83, 92 хуудас/,

- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай мөрдөгчийн санал, зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /х.х-ийн 85-87 хуудас/,

- “*******” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мэдээлэл, “Ургах Өгөөж” ХХК-ийн татвар төлсөн баримт /х.х-ийн 96-97, 99-113 хуудас/ зэрэг болно.

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмнэлгээс гарах үеийн дүгнэлт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 118-150 хуудас/, шүүх хуралдаанд 2024 оны 1 сарын 18-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ гэж заасан бөгөөд хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улсын болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.

Хуулиар тогтоосон татвар ногдох орлоготой буюу эд хөрөнгөтэй, эсхүл тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж хэн боловч төрд мөнгөн хэлбэрээр татвар заавал төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл хүлээлгэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь мөн хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Эдийн засгийн гэмт хэрэгт” хамаарах бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн , гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” үйлдэл байхаар тодорхойлж хуульчилсан байна.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субъект нь татвар ногдвол зохих орлого, эд хөрөнгөтэй болон ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэж байгаа, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын харьяалалгүй хүн, хэн ч байж болох бөгөөд тухайн гэмт хэргийн объектив шинж нь татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг нуух, тэдгээрийн тоо хэмжээ, үнэлгээг зориуд бууруулан мэдээлэх зэрэг арга хэлбэрээр татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн идэвхтэй үйлдэл байхаас гадна татвар ногдох орлогоо үнэн зөв тодорхойлж өгөхгүй байх, татварыг зохих ёсоор төлөхгүй байх гэсэн гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр илэрхийлэгдэнэ.

Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэдэгт албан татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг татварын албанаас өнгөлөн далдлах буюу данс бүртгэл, тайлан балансад тусгахгүй байх, үндэслэлгүйгээр бусдад шилжүүлэх, хууль бус хэлцлээр халхавчлах, хуурамчаар өглөг үүсгэх, холбогдох баримт бичгийг нууцлах, орлого, эд хөрөнгө, ажил үйлчилгээний тоо, хэмжээ үнийн дүнг нягтлан бодох бүртгэл, тайлан мэдээ, тайлан тэнцэл, орлого, татвар тодорхойлох хуудсанд дутуу мэдээлж татварын хэмжээг багаар тооцох зэргийг ойлгох юм.

Иймд шүүгдэгч С.*******ийн дүүргийн хороо, дугаар гудамжны од бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн албан тушаалтан буюу ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн татварын тайлант хугацаанд “” ХХК-иас 28 ширхэг падаанаар 909 090 909.10 /есөн зуун есөн сая ерэн мянга есөн зуун есөн төгрөг, 10 мөнгө/-ийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 90 909 090 90 /ерэн сая есөн зуун есөн мянга ерэн төгрөг, ерэн мөнгө/-өөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн , гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлж, татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн нөхөн төлөхөөс зайлсхийсэн нийт татварын дүн болох 90 909 090.90 /ерэн сая есөн зуун есөн мянга ерэн төгрөг, ерэн мөнгө/ төгрөг нь нийтийн ашиг сонирхолд учирсан гэмт хэргийн хохирол болох бөгөөд шүүгдэгч нь уг нөхөн тооцсон татварыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.*******ээс 90 909 090.90 /ерэн сая есөн зуун есөн мянга ерэн төгрөг, ерэн мөнгө/ төгрөгийг гаргуулж Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч С.Ууганбаяр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Миний үйлчлүүлэгч С.******* нь эхнэр, бага насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэм буруугаа хүлээж байгаа. Эрүүл мэндийн хувьд удаа дараа импакт өгч Хөх хотод зүрхэндээ нийт 9 тэлэгч тавиулсан. 2014 оноос хойш сонсгол дүлий гэсэн учраас хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувь тогтоогдож хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бүртгэгдсэн. дүүрэгт, дүүрэгт, гэр нь дүүрэгт байдаг. Мөн компани нь орон нутагт улирлын чанартай замын туслан гүйцэтгэгчээр газар шорооны ажил хийдэг ба замын ажлын улирал эхэлж байна. Иймд ял шийтгэл оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүй байхыг хүсэж байна. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ял шийтгэгдсэн хэрэг нь өнөөдөр хэлэлцэж байгаа хэрэгтэй адил хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх учиртай. Иймд торгуулийн ялыг 3 000 нэгжээс хэтрүүлэхгүй байхаар оноож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, урьд нь удаа дараа ял шийтгүүлж байсан, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн , гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч С.*******ээс 90 909 090.90 /ерэн сая есөн зуун есөн мянга ерэн төгрөг, ерэн мөнгө/ төгрөгийг гаргуулж Татварын ерөнхий газарт буюу улсын төсөвт оруулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА