| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2019/00712/И |
| Дугаар | 156/ШШ2020/00035 |
| Огноо | 2020-01-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2020/00035
| 2020 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 156/ШШ2020/00035 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00712/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х............ Б.......... сумын ... дугаар баг, У.......... гэдэг газар нутаглах, Ч Ү (РД: )-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х....... а........ Б........ сумын .. дугаар баг, У............ гэдэг газар нутаглах, Ү А (РД: )-д холбогдох,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, эмчилгээний зардал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ү, хариуцагч Ү.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ү А 2015 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2016 оны 03 дугаар сард гэр бүлээ албан ёсоор батлуулсан юм.
Бид Б сумын нутагт гэр бүлээрээ мал маллан амьдардаг байсан. А нь ширүүн, ууртай зантай. Намайг үл ялих зүйлээр шалтаглан гар хүрдэг байсан. А нь өөр хүүхнүүдтэй гэр бүлээс гадуурх харилцаанд ордог. Жирэмсэн, бие давар байхад хүртэл гар хүрч зоддог байсан.
Би 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрж хүүтэй болсон. Хүү маань төрөлхийн тархины даралтын хүнд хэлбэр гэсэн оноштой унаж, татдаг өвчтэй, байнгын асрамжид байж, байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.
2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүүхэд маань хөхөрч татаад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт сэхээнд орсон. Би хүүгээ 20 хоног эмчлүүлэхэд А нэг ч удаа хүүгээ эргэж ирээгүй.
....Хүү П маань төрөлхийн тархины хүнд хэлбэрийн даралт эмгэгтэй төрж (оюуны хомсдолттой), одоо 2 нас, 10 сартай мөртлөө мөлхөж, алхаж чадахгүй, хүний хэл яриа ойлгохгүй, байнгын памперстай байдаг, унаж, хөхөрч, татдаг, байнга хүчилтөрөгчийн аппаратанд ордог.
Нэг сард 2-3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. А нь хүүдээ огт анхаарал халамж тавьдаггүй, огт хайхардаггүй, эмчилгээний зардал төлдөггүй.
Иймд цаашид А хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү П миний асрамжид үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, сард бүр 100.000 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү....(хх-ийн 1-3, 29 тал)
Хариуцагч Ү.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ч.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа.
Ч.Ү гэрлэлтээ цуцлуулж, хүү П ээж Ү асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.
Мөн хүүхдийн эмчилгээний зардал сар бүр 100.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаангүй тул нэмж гаргах нотлох баримтгүй, өмгөөлөгч авахгүй...(хх-ийн 28 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ү нь хариуцагч Ү.А гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг, эмчилгээний зардал гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
1. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон болох нь № 2319000003 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, (хх-ийн 8 тал) 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү А.П төрүүлсэн болох нь төрсний № 2319000012 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 9 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлахад эвлэрэхээр хүсэлт гаргасан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 15-16 тал)
Гэрлэгчид нь 2011 оноос тус тусдаа амьдарсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. (хх-ийн 1-2, 19, 21 тал)
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д: гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар насанд хүрээгүй хүү А.П тархины хүнд хэлбэрийн даралт эмгэг өвчтэй, байнгын хүний асрамжид байж тогтмол эмчилгээ хийлгэдэг тул эцэг Ү.А эмчилгээний эмчилгээний зардалд сар бүр 100.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Насанд хүрээгүй А.П нь хүндээр өвчилсөн бөгөөд хүний асрамжид байдаг болох нь эмчлүүлэгчийн картын хуулбар (хх-ийн 10-12 тал) зарлагын баримт, НӨҮТ-ын баримт, (хх-ийн 13-14 тал) ... зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар эмчилгээний зардлыг 1 сард 100.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтов.
Хариуцагч Ү.А нь хүү А.П өөрийнхөө асрамжинд авах эсэх, гэрлэлт цуцлуулах, эмчилгээний зардал, тэтгэлэг төлөх талаар маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ү нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.П эцэг Ү.А хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Зохигчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэлт цуцлах үед хүүхдүүдээ хэнийхээ асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байна.
Бага насны хүү А.П нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар, (хх-ийн 6 тал) ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд ээждээ ээнэгшин дассан болох нь зохигчийн тайлбараар, (хх-ийн 19, 21 тал).... зэргээр тус тус тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү А.П эх Ч.Ү асрамжинд үлдээхээр тогтов.
Зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ... эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ............. регистрийн дугаартай, Х овогт Ч Ү, хариуцагч регистрийн дугаартай, Б овогт Ү А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, хүү А.П эх Ч.Ү асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү А.П 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Ү.А сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан хариуцагч Ү.А тэжээн тэтгүүлэгч нь хүндээр өвчилсөн тул сар бүр 100.000 төгрөгийн нэмэлт зардал гаргуулж, насанд хүрээгүй А.П олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ч.Ү даалгасугай.
6. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг ... эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар насанд хүрээгүй хүү А.П эцэг Ү.А уулзуулж байхыг эх Ч.Үүрийнтуяад даалгасугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ү нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ү.А 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ц даалгасугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ